Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 492

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.Г

Хариуцагч: Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харъяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: Б.Г

Гуравдагч этгээд: Ч.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Г, Ч.Г нарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С // Зайсангийн гудамж 7******* тоот барилгын зоорийн давхрын 1, 2 тоотод байршилтай автозогсоол, агуулахын зориулалттай тус бүр 18 м.кв талбайтай 2 зогсоол, 4 м.кв талбайтай агуулахын зориулалтаар олгогдсон Ү- дугаарт бүртгэсэн бүртгэл болон уг бүртгэлийн үндсэн дээр Б.Г, Ч.Г нарт  олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”,

Бие даасан шаардлага: “2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн М.Гийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С // Зайсангийн гудамж 7******* тоот барилгын зоорийн давхарт байршилтай автозогсоолын зориулалттай 130 м.кв талбайг Ү- дугаарт бүртгэсэн бүртгэл болон уг бүртгэлийн үндсэн дээр  М.Гт  олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Э.Б, гуравдагч этгээд Б.Г, Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:       

“М******* овогтой Г миний бие 2011 онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил //, Зайсангийн гудамжинд доороо зоорийн давхартай 830 м.кв 4 давхар хувийн орон сууц барьж 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Ү- тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр авто зогсоол, агуулахын зориулалттай 166 м.кв талбайгаас иргэн А.Б*******т 36 м.кв талбайг зохих хууль журмын дагуу шилжүүлж өнөөдрийн байдлаар миний өмчлөлд 130 м.кв талбай байгаа болно. Миний өмчлөлд байгаа дээрх 130 м.кв бүхий зоорийн давхрын талбайгаас иргэн Б.Г нь хасалт хийлгээгүйгээр давхацуулан 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 40 км.в талбай бүхий ******* тоот гэрчилгээний дугаартай, Ү- тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар баримт бүрдүүлэн авсан байна.

Иймд иргэн Б.Гын нэр дээр гарсан дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хууль бусаар гарсан гэж үзэж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* тоот бүртгэл гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Иргэн М******* овогтой Г нь Хан-Уул дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил //, Зайсангийн гудамж 7******* тоот хаягт байрлах зоорийн давхрын хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан бөгөөд уг мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.

Иргэн М.Г нь 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 13 дугаартай нотариатч гэрчилсэн Худалдах худалдан авах гэрээгээр иргэн А.Б*******т зоорийн давхрын хэсгээс 36 м.кв талбайг худалдсан байна. Иргэн А.Б*******т Худалдах худалдан авах гэрээгээр худалдсан зоорийн давхрын хэсгийн нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024294 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.

Иргэн Б.Г нь 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус хэлтэст мэдүүлэг гаргасан бөгөөд уг мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Иргэн Б.Г нь тус хэлтэст гаргасан мэдүүлэгтээ Харганат Цамхаг ХХК-тай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ, төлбөр тооцоо дууссан албан бичиг болон бусад холбогдох нотлох баримтыг хавсарган өгсөн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн14 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах зүйл байгаагүй тул эрхийн улсын бүртгэлийг хууль, дүрэм журамд заасны дагуу хийсэн байна” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г, Ч.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Бид Б******* овогтой Г Ч******* овогтой Г нар нь 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууц худалдах, худапдан авах гэрээнд заасны дагуу Харгант Цамхаг Групп/ерөнхий захирал М.Г/-ээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо С /170152/, Зайсангийн гудамж 7******* дүгээр байранд 166 м2 талбай бүхий орон сууц /пентхауз/, зоорийн давхрын 1,2 дугаартай 2 автомашины зогсоол /тус бүр 18 м2/, агуулахын зориулалт бүхий 4 м2 талбайн хамт худалдан авч 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 166 м2 орон сууцны байрны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000183310 дугаар бүхий гэрчилгээг /эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018977 дугаарт бүртгэсэн/ өөрсдийн нэр дээр хууль, журмын дагуу гаргуулан авсан. Улмаар зоорийн давхрын 1,2 дугаартай тус бүр 18 м2 хэмжээтэй 2 автозогсоол, 4 м2 талбай бүхий агуулахын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүхий гэрчилгээг /эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэсэн/ 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өөрсдийн нэр дээр хууль, журмын дагуу баталгаажуулан авч дээр дурьдсан эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчид болсон.

М.Г нь уг байр, автозогсоолыг бидэнд худалдан борлуулахдаа: Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд анх тохирсон хэлцлээсээ буцаж залилах гэсэн үйлдэл гаргаж автозогсоолыг гэрээнд тусгаагүй байсныг нотариатын хажууд гэрээний салшгүй хэсэг хавсралтад өөрийн гараар /М.Гөөр/ нь бичүүлж нотариатаар баталгаажуулж авч байсан, мөн М.Г нь амины орон сууцыг улсын комисс хүлээн авдаггүй, автозогсоол дээр нэг ч автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хийгдээгүй байгаа, та нар хамгийн түрүүнд төлбөрөө барагдуулсан тул дуртай байрлалд 2 автозогсоолоо сонгон авах эрхтэй гэж тайлбарлан уг гэрээг хийсэн.

Гэтэл М.Г нь одоо шүүхэд гаргаж өгч байгаа баримтад 2011 оны 09 дүгээр сарын 09-нд зоорийн давхрын автозогсоолыг нийт талбайгаар нь /166 м2/ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан байсан, бидэнтэй гэрээ байгуулж байхдаа худал хэлж зээлийн барьцаанд тавьсан байсныг бид сая мэдлээ. М.Г нь анх уг барилгын зоорийн давхрын автозогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхдээ 2011 оны 05 дугаар сарын 10-нд шинээр барьсан гэх 173/2011 тоот дугаартай өөр барилгын "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт"-ы хавсралтыг үндэслэл болгон өргөдөл гарган улсын бүртгэпийн ажилтнуудтай хуйвалдан хууран мэхлэх замаар гэрчилгээг гаргуулсан гэж үзэж байна. Уг барилга нь 2011 оны 05 сард бүрэн баригдаж дуусаагүй ямар нэгэн барилга барих зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдгүй, батлагдсан барилгын зураггүй байсныг бид 2012 оны 05 дугаар сарын 01-нд УБДС ХК-иас дулааны эрчим хүчийг зогсооход анх мэдсэн. Мөн манайх 5 айлтай орон сууцны байранд хамгийн түрүүлж 2012 оны 02 дугаар сард орсон тэгэхэд бусад байрнууд ашиглалтад ороогүй үүд довжоо нь ч хийгдээгүй байсан. Энд мөн улсын бүртгэлийн ажилтан "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай Монгол улсын хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 бүртгэл үнэн зөв байх, 5.1.3 бүртгэл нэгдсэн байх зарчим, уг хуулийн 7 дугаар зүйл 7.1, 7.2 заалтууд, 19 дүгээр зүйлийн 19.1.1 заалтыг зөрчиж улсын бүртгэл хийсэн байна.

"Х*******” ХХК-ийн захирал М.Г нь гэрээний дагуу худалдан борлуулсан автозогсоолоо бусадтай хуйвалдан 2013 оны 04 дүгээр сарын 24-нд Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бидний эрхэнд халдан, дээр дурьдсан орон сууцны байрны автозогсоолын нийт 166 м2 талбайг 2 хуваан 36 м2, 130 м2 талбайн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг давхардуулан Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх хуулийн заалтыг зөрчин автозогсоолын дугаар бүхий байрлалгүй, автозогсоолын схем зураггүй, автозогсоолын галын аюулгүй байдал, Автомашины зогсоолын Монгол улсын стандартын шаардлагыг үл харгалзан Улсын бүртгэлийн газрын бүртгэгчтэй хуйвалдсан хууль бус үйлдэл гаргасан тул хууль   бусаар,   улсын   бүртгэлийн   газрын   ажилтантай   хуйвалдан,   худалдан борлуулсан хөрөнгөө эргүүлэн булаан авч зээлийн барьцаанд тавих гэсэн иргэн М.Гийн луйврын  үйлдлийг  нэн даруй таслан  зогсоон  хууль  бусаар давхардуулан олгосон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, бүртгэлүүдийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г, Ч.Г нар шүүхэд гаргасан бие даасан шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Б*******ийн Г, Ч*******ийн Г бид 2012 онд Хан-Уул дүүргийн 11-р хороо С Зайсангийн гудамжинд 7******* байрны 4 тоот 166 м2 орон сууц, зоорийн давхрын 36 м2 талбайтай 2 автомашины 1,2 дугаартай зогсоолыг 4м2 агуулахын талбайн хамт 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний дагуу Харгант цамхаг ХХК-иас худалдан авч 2012 оны 3 сард 166 м2 орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг авсан. Харин дээрх зоорийн давхрын 36 м2 талбайтай 1,2 дугаартай 2 автомашины зогсоолыг 4м2 агуулахын талбайн хамт эд хөрөнгийн бүртгэлийн холбогдох материалыг Харгант цамхаг ХХК-иас гаргуулж авсны үндсэн дээр 2012 оны 10 дугаар сард /40 м2/ талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хууль журмын дагуу гаргуулан авсан. Бидний өмчлөлд хууль журмын дагуу байсан дээрх зогсоолуудыг иргэн М.Гт Улсыи бүртгэлийн газраас давхардуулан 2013 оны 4 дүгээр сарын 24-нд хууль бусаар автозогсоолын дугааргүй Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

Иймд иргэн М.Гийн нэр дээр гарсан Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хууль бусаар гаргасан гэж үзэж байгаа тул Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- тоот бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа:

“Нэхэмжлэлд дурдагдсан Ула Хан-Уул дүүрэг 11-р хороо 6 хэсэг Зайсан гудамж 7******* байр, зоорийн давхар 166 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг анх 2011 ны 9 дүгээр сарын 19 өдөр иргэн М.Г /РД:/ нь эрхийн Улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж өөрийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгүүлсэн.

2013 ны 4 дүгээр сарын 24 өдөр Ула Хан-Уул дүүрэг 11-р хороо 6 хэсэг Зайсан гудамж 7******* байр, зоорийн давхар 166 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай эд хөрөнгөнөөс иргэн А. Б******* /РД:/-т 13 дугаартай нотариатчийн гэрчилснээр худалдан, худалдан авах гэрээгээр 36 м.кв талбайг шилжүүлэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай эд хөрөнгийн 166 м.кв-ийг 130 м.кв болгон бүртгүүлсэн.

М.Г /РД:/ нь 2014 оны 7 дугаар сарын 4-ны өдөр Хаан банктай байгуулсан БЗГЛ/386 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 7 дугаар сарын 4 өдөр барьцааны гэрээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж бүртгүүлсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 19 дүгээр зүйл 19.2-т "Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна" гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах бол эрх ашиг нь хөндөгдөх "Х" банк-ийг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагатай гэж үзэж байна.

Өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам"-ын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэрэг дэх нотлох баримтыг хянан үзэхэд тухайн бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн байна. "Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйл 13.9-т мэдүүлэг гаргач нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөр бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж хуульд заасан байгаа.

Нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд Ү- тоот бүртгэлийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд иргэн Б.Г, Ч. Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.Г шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа:

“...Иргэн Б.Г, Ч.Г нар нь тус шүүхэд бие даасан шаардлага гаргасан байна. Иргэн М.Г намайг 2013 оны 04 сарын 24-нд Улсын бүртгэлийн газраас 130 м.кв талбайг давхацуулан хууль бусаар авсан гэсэн байна. Энэ 2 хүний гаргасан бие даасан шаардлага нь үндэслэлгүй юм. Учир нь Ү-22060188973 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр биш харин 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр миний нэр дээр гарч байсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  гуравдагч этгээдүүдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч М.Гийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Б.Г, Ч.Г нарын бие даасан шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч М.Г тус шүүхэд хандаж “2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Иргэн Б.Г, Ч.Г нарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С // Зайсангийн гудамж 7******* тоот барилгын зоорийн давхрын 1, 2 тоотод байршилтай автозогсоол, агуулахын зориулалттай тус бүр 18 м.кв талбайтай 2 зогсоол, 4 м.кв талбайтай агуулахын зориулалтаар олгогдсон Ү- дугаарт бүртгэсэн бүртгэл болон уг бүртгэлийн үндсэн дээр Б.Г, Ч.Г нарт  олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг,

Гуравдагч этгээд Б.Г, Ч.Г нар “2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Иргэн М.Гийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С // Зайсангийн гудамж 7******* тоот барилгын зоорийн давхарт байршилтай автозогсоолын зориулалттай 130 м.кв талбайг Ү- дугаарт бүртгэсэн бүртгэл болон уг бүртгэлийн үндсэн дээр  М.Гт  олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус гаргасан болно.

2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Г, Ч.Г нар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж түүндээ өргөдөл, “Харганат цамхаг” групптэй 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хийсэн №20 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний хавсралт, “Харганат цамхаг” группийн “Б.Г нь...1, 2 тоот зогсоолыг эзэмшиж, манай компанитай төлбөр тооцоогүй нь үнэн” гэсэн тодорхойлолт, фото зураг зэргийг хавсаргаж өгчээ.

Б.Г, Ч.Г нараас гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан баримт бичгийн шаардлагыг хангасан, бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч байгууллагаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С // Зайсангийн гудамж 7******* тоот барилгын зоорийн давхрын 40 м.кв хэсгийг Үл хөдлөх эд хөрөнгийн Ү- дугаарт бүртгэж уг бүртгэлийн үндсэн дээр Б.Г, Ч.Г нарт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг олгосон нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д заасантай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Үүнээс өмнө 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн бүртгэл, статистикийн хэлтэст иргэн М.Г мэдүүлэг гаргаж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С // Зайсангийн гудамж 7******* тоот барилгын зоорийн давхрын 166 м.кв хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахаар холбогдох баримтаа бүрдүүлж хүсэлт гаргасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэж 000155988 дугаар бүхий гэрчилгээг түүнд олгосон, М.Г 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэн А.Б*******тай хийсэн “Автозогсоол худалдах, худалдан авах гэрээ”-гээр өөрийн өмчлөлийн 166 м.кв автозогсоолоос 36 м.кв-ыг А.Б*******т худалдсаныг үндэслэн бүртгэлийн байгууллагаас 2013 оны 4 дүгээр сарын 24-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С // Зайсангийн гудамж 7******* тоот барилгын зоорийн давхрын 130 м.кв талбайг Ү- дугаарт бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн  ******* дугаар бүхий гэрчилгээг М.Гт олгожээ.

Ийнхүү автозогсоолын талбайн зарим хэсгийг бусдад худалдсанаар 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр М.Гт олгогдсон эрхийн улсын бүртгэлийн Ү-, үл хөдлөх эд хөрөнгийн  000155988 дугаар бүхий гэрчилгээг хариуцагч байгууллагаас хүчингүй болгосон атлаа Б.Г, Ч.Г нарт олгогдсон Ү- дугаар бүхий бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээ хүчин төгөлдөр байхад М.Гийн нэр дээр 130 м.кв талбайг бүхэлд нь Ү- дугаарт бүртгэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн  ******* дугаар бүхий гэрчилгээг давхардуулан олгосон нь хууль бус байна.

Нэхэмжлэгч “...2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрчилгээ авсан,,,одоо миний өмчлөлд 130 м.кв талбай байгаа...Б.Г хасалт хийлгүйгээр давхцуулж хуурамч баримт бүрдүүлж гэрчилгээ авсан...бэлэглэлийн гэрээ байгуулаагүй...” гэж маргаж байх боловч үүнийг шүүх дор дурдсан үндэслэлээр хүлээж авах боломжгүй гэж үзэв. Учир нь:

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах”-аар заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл иргэн Б.Г, Ч.Г нараас хуульд заасан журмын дагуу гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтууд, тухайлбал “Харгант цамхаг групп”-тэй хийсэн Орон сууц худалдах худалдан авах гэрээний хавсралтанд нэхэмжлэгч М.Г “Зоорийн давхартаа 2 машины зогсоолыг бэлгэнд өгсөн болно” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн “Харганат цамхаг групп”-ээс төлбөр тооцоогүй болохыг тодорхойлсон тодорхойлолт болон бүртгэл хийхэд шаардлагатай бусад баримтуудыг гаргаж өгсөн зэргийг үндэслэн бүртгэл хийснээр 40 м.кв талбай бүхий автозогсоолыг өмчлөх эрх иргэн Б.Г, Ч.Гт шилжиж М.Гийн хувьд дуусгавар болжээ. 

Иймд 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр М.Гт олгосон автомашины зогсоолын 166 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, түүний үндсэн дээр олгосон гэрчилгээ нь 2013 онд 36 м.кв талбайг А.Б*******т худалдсанаар хүчингүй болсон, үүнээс өмнө 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.Г, Ч.Г нарын нэр дээр олгосон 40 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хүчин төгөлдөр байхад хариуцагч захиргааны байгууллага 2013 оны 4 дүгээр сарын 24-нд М.Гт 130 м.кв талбайгаар бүртгэн гэрчилгээг олгосон нь гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Г “...2 автомашины зогсоолыг бэлгэнд өгсөн боловч бэлэглэгчийг гомдоосон тул өгөхгүйгээр шийдсэн” гэж тайлбарласан боловч энэ нь талуудын хооронд хийсэн гэрээний хавсралтаар “2 машины зогсоолыг бэлгэнд өгсөн” гэсэн хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүйн дээр тэрээр “Харганат цамхаг групп”-ийн цорын ганц үүсгэн байгуулагч байх тул “...компанитай хийсэн гэрээг үндэслэж бүртгэл хийсэн нь хууль бус” гэх тайлбарыг  хүлээж авах боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Гөөс гаргасан “2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Иргэн Б.Г, Ч.Г нарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С // Зайсангийн гудамж 7******* тоот барилгын зоорийн давхрын 1, 2 тоотод байршилтай автозогсоол, агуулахын зориулалттай тус бүр 18 м.кв талбайтай 2 зогсоол, 4 м.кв талбайтай агуулахын зориулалтаар олгогдсон Ү- дугаарт бүртгэсэн бүртгэл болон уг бүртгэлийн үндсэн дээр Б.Г, Ч.Г нарт  олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 15 дугаар зүйлийн 15.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.8-д заасныг баримтлан Гуравдагч этгээд Б.Г, Ч.Г нараас гаргасан “2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Иргэн М.Гийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С // Зайсангийн гудамж 7******* тоот барилгын зоорийн давхарт байршилтай автозогсоолын зориулалттай 130 м.кв талбайг Ү- дугаарт бүртгэсэн бүртгэл болон уг бүртгэлийн үндсэн дээр  М.Гт  олгогдсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хангасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж гуравдагч этгээдэд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Н.ДУЛАМСҮРЭН