Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 133/ШШ2024/00470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ************** нэхэмжлэлтэй

мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.

Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие *********** Түмэн суманд төрсөн. 1990 оны 11 сард мал дээр гарч ээж, дүүгийн хамт мал малласан болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1990 оноос 1996 оныг хүртэл малын А данс өрхийн тэргүүн буюу дүү ******* нэр дээр бүртгэгдсэн байгаа тул энэхүү А дансыг үндэслэн 1990 оны 11 дүгээр сарын 01-нээс 1996 оныг хүртэл Говь-Алтай аймгийн Тайшир суманд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/6497 дугаартай архивын лавлагаа

- Төрсний бүртгэлийн лавлагаа/*********/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1430 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт О.Амгалан 1990-1995 онд мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*********, ***********/

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7778 дугаартай архивын лавлагаа

- нас барсны лавлагаа/**********/

- Төрөл садангийн лавлагаа/*********, *********/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*******, **********/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ********* нь 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4. *********** нь 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт мал маллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1430 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Тайшир сумын Далан багийн малчин, өрхийн тэргүүлэгч ***********/1991-1995 онд ***********/ мал маллаж байсан хугацаа 1990-1995 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

- Нэхэмжлэгчийн эцэг ***** 1990 оны, дүү *********** 1991-1995 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/6497 дугаартай архивын лавлагаанд 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ********* ******** настай, эхнэр ********** настай, хүү ********* настай, охин ********3 настай, охин **********2 настай, дүү ********* настай нар нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын төвд оршин суудаг гэжээ.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн *********6 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаанд ******** нь ********* өдөр төрснийг Говь-Алтай аймгийн Түмэн сумын 20 дугаарт ********* өдөр бүртгэжээ.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд *******, ********* нар нь гэр бүл болсныг ********** Говь-Алтай аймгийн Тайшир сумын 8 дугаарт бүртгэжээ.

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7778 дугаартай архивын лавлагаанд ************ БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Говь-Алтай аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 017 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 653464 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *********** дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаанд *********** нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нас барсныг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3545 дугаарт 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бүртгэжээ.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******** дугаартай төрөл садангийн лавлагаанд ********** нь ******** ах гэж бүртгэжээ.

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн *********** дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаанд ***********, *********** нар нь гэр бүл болсныг ************ өдөр Говь-Алтай аймгийн Тайгшир сумын 1 дугаарт бүртгэжээ.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ********* нь 1990 онд эцэг **********, 1991-1995 онуудад дүү *********** өрхөд тус тус харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.

5. Иймд ************* 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ********** 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ