| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2024/00526/И |
| Дугаар | 133/ШШ2024/00473 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 133/ШШ2024/00473
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг би
Нэхэмжлэгч: ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************** холбогдох,
Үндсэн зээл 474,729.58 төгрөг, зээлийн хүү 190,562.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,148.93 төгрөг, бусад зардал 9,300 төгрөг, нийт 690,740.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ************* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ************* ХХК нь иргэн ************** 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ************ тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 161 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч иргэн ************ зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 690,740.68 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үүгэжээ.
2. Хариуцагч ********** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *********** нь нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 690,740.68 төгрөгийг 2024 оны 12 сараас эхлэн сар бүр 230,250 төгрөг төлж 2025 оны 02 сард төлж дуусгахаар мэдэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 690,740.68 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********** холбогдох үндсэн зээл 474,729.58 төгрөг, зээлийн хүү 190,562.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,148.93 төгрөг, бусад зардал 9,300 төгрөг, нийт 690,740.68 төгрөг гаргуулах тухай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч ************* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 690,740.68 төгрөгийг 2024 оны 12 сараас эхлэн сар бүр 230,250 төгрөг төлж 2025 оны 02 сард төлж дуусгахаар мэдэгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын дүн болох 690,740.68 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараар нотлогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,200 төгрөгийн тал хувь 10,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,600 төгрөгийг улсын орлогоос, 10,600 төгрөгийг хариуцагч ********* гаргуулж, *********** ХХК-нд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************ нь үндсэн зээл 474,729.58 төгрөг, зээлийн хүү 190,562.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,148.93 төгрөг, бусад зардал 9,300 төгрөг, нийт 690,740.68 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 02 дугаар сард 230,246.89 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч ************** ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,200 төгрөгийн тал хувь 10,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,600 төгрөгийг улсын орлогоос, 10,600 төгрөгийг хариуцагч *********** гаргуулж, *************** ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ