Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04575

 

 

 

 

 

 

 

 

 



2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04575

                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: *** хаягтай, рд:***, ***-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ***хаягтай, рд:***, ***,

 

хариуцагч: ***хаяг оршин суух, рд:***, ***

хариуцагч: *** тоотод оршин суух, рд:***, ***нарт холбогдох,

           

98 578 440 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

хариуцагч ***, 

хариуцагч *** нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс хариуцагч нарт холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 98 578 440 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Манай компани нь ***-тай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатай барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус гэрээгээр манай компани өөрсдийн үйлдвэрлэж буй 42.5 маркийн задгай, ууттай нийт 528 тонн цементийг нийлүүлэх, *** нь төлбөрийг гэрээний 2.2.3-т заасан хуваарийн дагуу 8,9,10,11 дүгээр саруудад тус тус 27,951,000 төгрөг нийт 11,804,000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ууттай болон задгай нийт 655.15 тонн буюу 108,693,750 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлснээс *** нь 28,695,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 79,997,950 төгрөгийг төлөөгүй. Мөн тус гэрээний 2.2.6-д цемент нийлүүлэх нөхцөлийг тухай бүр нь харилцан тохиролцон тогтооно. Улаанбаатар термийн цехээс худалдан авагч талын талбай хүртэлх тээвэрлэх зардлыг худалдан авагч тал бүрэн хариуцна гэж заасны дагуу манай компани цементийн тээврийг гүйцэтгэн худалдан авагч талын талбайд буулгасан. Тус тээврийг зардал болох 2,150,750 төгрөгийг мөн төлөөгүй байгаа. *** нь нийт цементийн төлөгдөөгүй төлбөр 79,997,950 төгрөг болон тээврийн зардал 2,150,750 төгрөг, нийт 82,148,700 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн актаар манай компанид 82,148,700 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан баталсан. Хариуцагч *** нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр манай компанид ирүүлсэн 120 тоот албан хүсэлтээр 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээний дагуу 82,148,700 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч тус төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн төлж барагдуулах хүсэлтийг гаргаж байсан ч хугацаандаа төлж барагдуулаагүй. Гэрээний 4.8, 4.10-т заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй төлбөрийн алдангийг тооцож үзвэл нийт алданги 46,429,740 төгрөг, нийт авлага 98,578,440 төгрөг байна. Мөн уг гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай гэрээг иргэн ***, *** нартай байгуулсан бөгөөд дараах үл хөдлөх эд хөрөнгүүд нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт барьцаанд бүртгэлтэй байгаа. Үүнд *** хаягт байршилтай, *** талбайтай, мансарт зориулалттай, *** дугаар бүхий улсын бүртгэлтэй, ***гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, мөн ***тоот хаягт байршилтай, ***м.кв талбайтай, *** дугаар бүхий улсын бүртгэлтэй, ***ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний 1.2-т “барьцаалагч нь энэхүү гэрээнд барьцаалсан зүйлийг зээлийн барьцаанд барьцаалуулан зээлийг хугацаандаа төлөөгүй эсхүл барьцаат зээлийн худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, барьцаалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөс цементийн төлбөр, алданги, бусад зардлыг төлүүлэх замаар үүргийн гүйцэтгэл хангуулна. Мөн гэрээний 1.5-т *** болон *** нарын хооронд байгуулагсан барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт буюу барьцаагаар хангагдах шаардлагын баталгаа болгож энэ гэрээний 2.1 дэх хэсэгт заасан зүйлийн барьцаа болгож байна” гэж заасан. Иймд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээний төлбөр 82,148,700 төгрөг, алданги 16,429,740 төгрөг, нийт 98,578,440 төгрөгийг хариуцагч ***-аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ***, хариуцагч *** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч талаас 2024 оны 1 дүгээр сарын 15-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 98,000,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа үнийн дүнгээ нотлох баримтаар хангалттай нотлоогүй, зөвхөн гэрээг үндэслэж байна гэдэг тайлбарыг хэлээд байна. 2 дугаарт тухайн шаардах эрхтэй байдлаар гэхэд тухайн шаардах эрхийнхээ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж хариуцагч талын зүгээс үзэж байгаа. Учир нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээгээр 2018 оны 12 дугаар сарын 15-нд шаардах эрх үүссэн байдаг. Энэ нь 12 сарын 15-нд төлбөрөө төлж дууссан байх ёстой гээд гэрээнээс заасан байгаа. Нэхэмжлэгч тал 2019 оны 10 сарын 2-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлийг 2020 оны 3 сарын 4-ний өдөр төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гээд хэрэгсэхгүй болгочихсон. Дараагаар нь 2023 оны 11 сарын 16-нд шүүхэд нэхэмжлэлээ гаргаад, үүнийг нь шүүхээс 2023 оны 11 сарын 23-ны өдөр татгалзсан байдаг. Татгалзсан үндэслэл нь бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй байна, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна гэсэн 2 үндэслэлээр татгалзсан байна. Дараа нь 2024 оны 1 сарын 15-нд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа юм. Ингээд 2018 оны 12 сарын 15-наас хойш 2024 оны 1 сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нийт хугацаа нь 4 жил 10 сар болж байгаа юм. Нэхэмжлэгч талын зүгээс дунд нь 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж магадгүй. Тэгэхээр 2020 оны 3 сарын 4-нд татгалзсанаас дараагийн нэхэмжлэл гаргасан хугацаа буюу 2023 оны 11 сарын 16 хүртэл 3 жил 8 сарын хугацаа мөн адил өнгөрсөн байж байгаа. Ингээд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дах хэсэгт шүүх шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй гэхээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д зааснаар тухайн 2 удаа нэхэмжлэл гаргасан байсан ч шүүхээс хэрэгсэхгүй болгосон учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй гэж байгаа юм. Тэгэхээр нийт 4 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байна. Хавтаст хэргийн 76-77, мөн 78-80 дугаар хуудаст авагдсан 2 удаа хүлээн авахаас татгалзсан болон хэрэгсэхгүй болгосон захирамжаар нотлогдож байгаа. Дараа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан уу, үгүй юу гэдгийг тодруулахад нэхэмжлэгч талын зүгээс өнгөрсөн шүүх хуралдаан дээр *** буюу гүйцэтгэх захирлын хилээр орсон, гарсан лавлагааг авхуулъя гээд шүүхэд хүсэлт гаргаад хилээр орсон, гарсан лавлагаа авагдсан байдаг. Энэ хилээр орсон, гарсан лавлагаа хавтаст хэргийн 116 дугаар хуудаст авагдсан байгаа. Энэ нь *** нь 2017 оны 11 сарын 24-нд хилээр гарсан байна гэж лавлагаа ирсэн байгаа. Харин нэхэмжлэгч талын зүгээс шүүхэд хавсаргаж өгсөн 9 хуудас нотлох баримт байгаа, улсын бүртгэлийн хуулбар үнэн гэсэн дардастай. Тухайн нотлох баримтаар ***г 2019 оны 6 сарын 20-нд ТУЗ-ийн тогтоолоор гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн байгаа юм. Тэгэхээр энэ үйл баримт нь юуг нотолж байна вэ гэхээр 2017 онд гарсан ***г 2019 онд чөлөөлж байна. *** хилээр гарсан, орсон нь ямар нэгэн байдлаар компанид нөлөөлөлгүй, компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад болоогүй гэдгийг нотлох баримтаар харагдаж байна гэсэн үг. Ингээд 2023 оны 8 сарын 25-нд Жузо гээд одоогийн гүйцэтгэх захирлыг ***-ийн зүгээс гүйцэтгэх захиралд томилсон гэнэ. Энэ нь *** 2017 онд хилээр гарсан байна уу? Хэдэн онд орж ирсэн байх нь хамааралгүйгээр мөн ТУЗ-ийн шийдвэрээр ***г чөлөөлж, мөн одоогийн гүйцэтгэх захирал Жузог гүйцэтгэх захирлаар томилж байгаа юм. Энэ нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийин 83.15-д зааснаар гүйцэтгэх захирлыг ТУЗ нь хэдийд ч чөлөөлөх эрхтэй гэж байгаа. Хэдийд ч бүрэн эрхийг нь зогсоох шийдвэр гаргах эрхтэй. Мөн Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.8-д зааснаар гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрх нь ТУЗ-д байгаа. Тэгэхээр энэ нь 2017 оны 11 сарын 24-нд *** хилээр гарсан, мөн орж ирсэн үгүйгээс үл шалтгаалаад ***-ийн ТУЗ-д хуулиар олгогдсон эрх нь бүрэн нээлттэй байсан. Тэгэхээр ямар нэгэн байдлаар энэ хугацаанд гүйцэтгэх захирал хилээр орсон, гарсан байхаас үл шалтгаалаад хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

4. Хариуцагч ***ийн өмгөөлөгч хариу тайлбартаа:... ***т холбогдсон нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 2 жил 8 сарын хугацаанд аливаа байдлаар шүүх, цагдаагийн байгууллагад эрх ашгаа хангуулахаар хандаагүй байна. Энэ хугацаанд 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон байна. Бид өмнөх шүүх хуралдаан дээр хэлэлцээд нэг боломж олгоод, хөөн хэлэлцэх хугацаа нь үнэхээр дуусгавар болсон юм уу гэдэг асуудлыг лавлах гээд хойшлуулсан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад компанийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг тасалдах, зогсоох ямарваа нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай баримт өгсөнгүй. Нэхэмжлэгчийн 80 хувийг нь ***, 20 хувийг бол Европын сэргээн босгох хөгжлийн банк эзэмшдэг юм байна. 2019 оны 6 сарын 2-нд олдохгүй байгаа гээд байгаа гүйцэтгэх захирлаа чөлөөлсөн ТУЗ-ийн тогтоол гарсан байна. Тэгэхээр 2019 оны 6 сарын 2-ны өдөр ТУЗ өөрөө чөлөөлчхөөд улсын бүртгэл дээр бүртгүүлж хэрэгжүүлээгүйтэй холбоотой баримт байхгүй. Энийг аливаа байдлаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. ТУЗ-ийн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан цагаасаа хүчинтэй байдаг, улсын бүртгэлд бүртгүүлдэг. Гэтэл энэ хувьцаа эзэмшигч болон Туз нь аливаа байдлаар эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй байсантай холбоотой баримтууд алга. Тэгэхээр ТУЗ болон хувьцаа эзэмшигч нь гүйцэтгэх захирлаа төлөөлөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрэн харагдаж байсан байна. Харин дотоодын үйл ажиллагаатай холбоотойгоор 2019 оны тушаалаа 2023 онд бүртгүүлсэнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй. Тэгэхээр энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Хууль нь хуулийн этгээд болгонд тэгш үйлчлэх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хоёрдугаарт нь 2018 оны 7 сарын 4-ний өдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээ байгуулагдаад ***ийн өмнөөс итгэмжлэлээр гарын үсэг зурсан байдаг юм. Гэтэл ***ээс 2018 оны 7 сарын 6-ны өдөр буюу барьцааны гэрээ байгуулагдсанаас даруй 2 хоногийн дараа итгэмжлэл авсан байгаа. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үзэж байна. ***ийн хувьд эд хөрөнгийг аливаа байдлаар барьцаанд тавьж байгааг огт мэдээгүй. Барьцаалах хүсэл зорилго байгаагүй. ***-ийн үүргийн гүйцэтгэлд өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсан. *** төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Ингээд *** эд хөрөнгөө өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж аваарай гээд өөрсдийнх нь хүсэлтийн дагуу 2018 оны 7 сарын 6-ны өдөр итгэмжлэл өгсөн байдаг. Гэтэл ***т огт мэдэгдэхгүйгээр 7 сарын 4-ний өдөр хийсэн гэрээндээ энэ итгэмжлэлийг хавсаргаад хууль ёсны гэж яваад байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т энэ хуулийн 56.1-т заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөлийг талууд хэлцэлд тооцсоноор хийснээс хойш мэдсэн бөгөөд энэ хэлцэл нь өөр хэлцлийн шаардлага хангаж байгаа тохиолдолд хүчин төгөлдөр байхаар заасан. Энэ нь манай тохиолдолд хамаарахгүй. *** 7 сарын 4-ний өдөр хийсэн хэлцлийг мэдээд 7 сарын зурган 6-ны өдөр нэхэмжлэл олгосон асуудал огт биш. Тэгэхээр хүчин төгөлдөр бус гэрээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байгаа учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5 дугаар тал/

итгэмжлэл /хэргийн 6 дугаар тал/

***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 7-12 дугаар тал/

*** болон ***-ийн цемент борлуулалтад тооцсон алдангийн тооцоолол /хэргийн 13, 81 дүгээр тал/

2018.07.04-ний өдрийн Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 14-18 дугаар тал/

2018.07.03-ны өдрийн ***-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 13 дугаар тал/

***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 20-21 дүгээр тал/

2018.07.04-ний өдрийн *** дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээ /хэргийн 22-28 дугаар тал/

иргэн ***гийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 29 дүгээр тал/

2018.06.22-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 30 дугаар тал/

*** *** нарын иргэний үнэмлэхийн лавлагаа хэргийн 31 дүгээр тал/

2018.07.04-ний өдрийн *** дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээ /хэргийн 32-39 дүгээр тал/

иргэн ***ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хэргийн 40 дүгээр тал/

2018.06.22-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 41-42 дугаар тал/

2019.08.26-ны өдрийн 120 тоот ***-иас ***-д гаргасан хүсэлт /хэргийн 43 дугаар тал/

2018 оны цемент борлуулалтын тооцоо нийлсэн акт /хэргийн 44 дүгээр тал/

*** болон ***-ийн цемент борлуулалтад тооцсон алдангийн тооцоолол /хэргийн 45 дугаар тал/

2024.04.30-ний өдрийн *** дугаар Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот /хэргийн 96 дугаар тал/

            */хэргийн 97-98 дугаар тал/

***-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 99 дүгээр тал/

***-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 100 дугаар тал/

2023.08.11-ний өдрийндугаар Шийтгэлийн хуудас /хэргийн 101 дүгээр тал/

2016/03/09-ний өдрийн *** дугаар ***-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /хэргийн 105 дугаар тал/

2023.08.25-ны өдрийн дугаар *** төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол /хэргийн 106 дугаар тал/

Хуулийн этгээдийн гэрчилгээ /хэргийн 107-108 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

6. хариуцагч ***-ийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

            ***-иас ***д олгосон итгэмжлэл /хэргийн 57 дугаар тал/

            хариу тайлбар /хэргийн 69 дүгээр тал/ зэрэг баримтууд,

           

7. хариуцагч ***гийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

***гийн иргэний үнэмлэх /хэргийн 48 дугаар тал/

***гаас ***д олгосон итгэмжлэл /хэргийн 70 дугаар тал/ зэрэг баримтууд,

 

8.хариуцагч ***ийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

***ийн иргэний үнэмлэх /хэргийн 53 дугаар тал/

хариу тайлбар /хэргийн 54 дүгээр тал/

хариу тайлбар /хэргийн 75 дугаар тал/

2020.03.04-ний өдрийн *** дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 76-77 дугаар тал/

2023.11.23-ны өдрийн *** дугаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хэргийн 78-80 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч ...худалдах худалдан авах гэрээний үүрэг 98 578 440 төгрөг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарласныг,

 

хариуцагч  ***, *** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч ...нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж,

 

хариуцагч ***ийн өмгөөлөгч эс зөвшөөрч ...шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл... гэж тус тус маргаж байна.

 

3.Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2018 оны 07 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд бичгээр Барьцаат зээлээр цемент худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч *** маркийн ууттай 1 тн цемент 168 000 төгрөгийн үнэ бүхий 528тн цемент, задгай 1тн цемент 165 000 төгрөгийн үнэ бүхий 140тн цементийг хариуцагч *-д нийлүүлэх, хариуцагч *** цементийн нийт үнэ 111 804 000 төгрөгийг 2018 оны 12 сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч талд бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2018 оны 07 сарын 04-ний өдөр *** тоот Барьцааны гэрээгээр хариуцагч ***гийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** хаягт байршилтай, ***м кв талбайтай,  зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, *** тоот Барьцааны гэрээгээр хариуцагч ***ийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** хаягт байршилтай, ***м кв талбайтай, таван өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

4.Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

5. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 262 дугаар зүйлийн 262.1, 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэхь хэсэгт заасан зээлээр худалдах худалдан авах болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэхь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, зээлээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

6. Гэрээний дагуу нэхэмжлэгч буюу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй нийт 668тн цементийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч буюу худалдан авагч нийт 668тн цемент хөрөнгөө хүлээн авч нийт үнэ 111 804 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үүрэг хүлээжээ.

 

7.Нэхэмжлэгч хариуцагчид 655.15тн цементийг хариуцагчид хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн нь 2019 оны 08 сарын 08-ны өдрийн талуудын хооронд хийсэн Тооцоо нийлсэн акт баримт, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

8. Хариуцагч хариу үүрэг цементийн үнэ нийт 108 693 750 төгрөг төлөхөөс 28 695 800 төгрөгийг төлж үлдэх 79 997 950, тээврийн зардал 2 150 750 төгрөг нийт 82 148 700 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь Тооцоо нийлсэн акт баримтаар тогтоогдож байна.

 

9. Нэхэмжлэгч хариуцагчаас дээрх мөнгөн төлбөрийг гэрээний хариуцлага алдангийн хамт төлүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шаардсан.

 

10. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байгаа тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тайлбар болон шаардах эрхтэй болохоо нотлох үүрэгтэй.

 

11. Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээний 1.3, 2.2 хүснэгт 3, 4.8-д зааснаар гэрээний хугацаа 2018 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар тохиролцсон хэдий ч 2019 оны 08 сарын 08-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2019 оны 08 сарын 26-ны өдрийн хариуцагч ***-ийн нэхэмжлэгч талд ирүүлсэн төлбөр 82 148 700 төгрөгийг хүлээн зөвшөөрч 25 000 000 төгрөгийг 2019.09.15-ны өдөр, 25 000 000 төгрөгийг 2019.10.15-ны өдөр, 32 148 700 төгрөгийг 2019.11.15-ны өдрийн дотор тус тус хэсэгчлэн төлөх нэмэлт хугацаа тогтоосон албан бичиг баримтаар төлбөр төлөх сүүлийн хугацааг тогтоосон 2019.11.15-ны өдөр нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасны дагуу 2022 оны 11 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

 

12. Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 03 сарын 04-ний өдрийн дугаар *** Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 11 сарын 23-ны өдрийн дугаар *** Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

 

13. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5-д эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй гэжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хугацааны хувьд 3 жил 8 сарын хугацаа өнгөрснийг мэдэж байна. Энэ хугацаанд манайх ямар учраас нэхэмжлэл гаргахгүй яваад байсан бэ гэдэг маань өөрөө гүйцэтгэх удирдлагатай холбоотой асуудал байгаа... гэх тайлбараас хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх агуулга илэрхийлэгдэж байна. Гүйцэтгэх удирдлага томилогдоогүй нь хөөн хэлэлцэх хугацаа зогсох, тасалдах үндэслэл болохгүй ба нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн үндэслэлээ тайлбарлаж сэргээх хүсэлт баримт гаргаагүй.

 

14. Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан.

 

15. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул хариуцагч нарын татгалзлыг хангаж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч ***, ***, *** нарт холбогдуулан гаргасан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 98 578 440 төгрөг гаргуулах, үүргийг хариуцагч ***гийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, ***м кв талбайтай, Мансард зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч ***ийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, *** талбайтай, таван өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

16. Нэхэмжлэгчийн шаардах эрх нотлогдоогүй тул хэргийн барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүхээс дүгнэлт өгөөгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

17. 2023 оны 10 сарын 19-ны өдөр нэхэмжлэгчээс ***т олгосон итгэмжлэлээр,2024 оны 03 сарын 04-ний өдрийн хариуцагч ***-аас болон 2024 оны 03 сарын 28-ны өдөр хариуцагч ***гаас ***д олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 6, 57, 70 дугаар тал/  

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 77 дугаар зүйлийн 77.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч ***, ***, *** нарт холбогдох зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 98 578 440 төгрөг гаргуулах, үүргийг хариуцагч ***гийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, ***тоот хаягт байршилтай, *** талбайтай, *** зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч ***ийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, *** талбайтай, таван өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650 843 төгрөг, 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ