| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/06536/И |
| Дугаар | 102/ШШ2024/04989 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2024/04989
| Дугаар 102/ШШ2024/04989 | Улаанбаатар хот | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Б******** дүүргийн *** дугаар хороо, Х**** хотхоны ***/* дугаар байрны ** тоотод оршин суух, РД:******, Б**** овогт Г******н С****,
Хариуцагч:Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар байрны ** тоотод оршин суух, РД:***********, Б**** овогт Б******* Л*********,
Нэхэмжлэлийн шаардлага:Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Г.С****, өмгөөлөгч Б.О*****, хариуцагч Б.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч Г.С***** нь Б.Л********* холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би 2003 онд Б.Л********танилцаж, 2006 оноос хойш хамтран амьдарсан, 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн ***** /775/ дугаартай гэрчилгээ авсан.Бидний том охин Л.Ц****** 2008 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, дунд охин Л.М****** 2013 оны 8 дугаар сарын 11-ний өдөр, бага охин Л.М***** 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр, хүү Л.Х******2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн.Сүүлийн 2 жил гаран бидний зан харилцаа таарч тохирохгүй байнга гэр бүлийн маргаантай байх болсон, нэг жилийн өмнөөс тусдаа амьдарч цаашид таарч тохирохгүй хамт амьдрах боломжгүй болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй.Цаашид Б.Л****** хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулах, бид хоёрын дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Бид 2 жил гаран тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид байлгана, хүүхдүүддээ тэтгэлэг өгнө, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрүүл Оршихуй өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн тодорхойлолтууд, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Бид 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, дөрвөн хүүхдээ өөрийнхөө асрамжид байлгаж, эцгээс нь тэтгэлэг гаргуулна, эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласан.
Хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид байлгана, хүүхдийн тэтгэлэг авна, эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрүүл Оршихуй өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд, Баянгол дүүргийн *** дугаар сургуулийн тодорхойлолтууд, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Г.С*****, Б.Л****** нар 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэж, *****/******дугаар гэрчилгээг олгосон байна.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Л.Ц*****, 2013 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Л.М*****, 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Л.М*****, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Л.Х**** нар төрсөн байна.
Г.С***** 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа, 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал нь гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн санал, хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Л.Ц****, Л.М***, Л.Ма****, Л.Х**** нарыг эхийн нь асрамжид байлгаж, эцэг Б.Л****** нь хуульд заасан хэмжээгээр хүүхдүүдийг тэтгэлгийг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул Б.Л***** хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.
Зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Боржигон овогт Г******** С***, Б*** овогт Ба**** Л***** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Л.Ц*****, 2013 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Л.М****, 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Л.М****, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Л.Х**** нарыг эх Г.С***** нь асрамжид байлгасугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Л.Ц*****суралцаж байвал 18 нас хүртэл, 2013 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Л.М*** 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдүүдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Л.Х****** нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, эцэг Б.Л****** нь тус бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчдын хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С**** олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.