| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/05879/И |
| Дугаар | 182/ШШ2024/04605 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/04605
| 2024 11 07 | 182/ШШ2024/04605
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 1 тоот хаягт оршин байрлах, Ч сууц өмчлөгчдийн холбоо /гэрчилгээний дугаар:***/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт оршин суух, А.Н /РД:***/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 707,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч сууц өмчлөгчдийн холбоо нь 1999 онд байгуулагдсан цагаас эхлэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, Ч , нутагт оршин 16 дугаар байрыг хариуцан ажиллаж байна. Тус сууц өмчлөгчдийн холбоо нь гишүүдээсээ сар бүр төлбөр авч хуримтлал үүсгэн орон сууцны цэвэрлэгээ, цахилгаан шатны засвар үйлчилгээ, үйлчлэгч ажилчдын цалин хөлс, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах, цахилгаан, дулааны зардал зэрэг үйлчилгээний төлбөр тооцоог хийдэг.
Иргэн А.Н нь Иргэний хуулийн 148.2.3, 147 дугаар зүйл болох Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16-р зүйл, 13.2.6, 13.2.3, 13.3-т зааснаар СӨХ-д сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзаж нийт СӨХ-ны бусад гишүүдийн эрх ашгийг зөрчиж, бусдын мөнгөөр дээрх үйлчилгээнүүдийг авсаар байна. Иргэн А.Н нь СӨХ-оос бичгээр өгсөн мэдэгдэлд ямар нэгэн тайлбар ирүүлээгүй бөгөөд удаа дараагийн шаардлагыг хүлээн авч биелүүлэхгүй байгаа болно. Иймд хариуцагч иргэн А.Н 2023 оны 01 сараас 2024 оны 09 дүгээр сарыг дуустал төлөх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 707,700 төгрөг байна.
Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12.4.4, Иргэний хуулийн 149.1, 149.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 17 байр, 70 тоотын сууц өмчлөгч иргэн А.Н 707,700 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ч СӨХ-ны нэхэмжлэлтэй, А.Нд холбогдох иргэний хэрэгт зохигчид дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч А.Н нь СӨХ-ны төлбөр 707,700 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2 хувааж төлөхөөр тохиролцож, уг байрны дээврийн хэсгийн ус орж байгаа хэсгийг засварлахаар Ч 1 СӨХ-ийн гүйцэтгэх захирал Ш.Б би хариуцан засварлах баталгааг гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч А.Н-д холбогдуулан 707,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б, хариуцагч А.Н нар нь 707,700 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2 хуваан төлж барагдуулах, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн Ш.Б, хариуцагч А.Н нар нь 707,700 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 2 хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан Ч Сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,535 төгрөгийн 50 хувь буюу төгрөгийг буцаан олгож, үлдэх 10,767.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 10,767.5 төгрөгийг хариуцагч А.Нос гаргуулж, нэхэмжлэгч Ч Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС