Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04880

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 23 өдөр

            Дугаар 102/ШШ2024/04880

                                    Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

            1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжилсэн 14,229,742.36 төгрөгийг хариуцагч Т.П бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,100 төгрөгөөс 114,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Пүрэвтуягаас улсын тэмдэгтийн хураамжид 114,550 төгрөг, улсын төсвийн данснаас 114,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.  

            3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                 А.ЗҮМБЭРЭЛ