Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04879

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 23 өдөр

   Дугаар 102/ШШ2024/04879

               Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 928,564.905 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 928,564.905 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 928,564.905 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 928,564.905 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 928,564.905 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 928,564.905 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,093 төгрөгөөс 52,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 52,046 төгрөг, хариуцагчаас 52,046 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

       ШҮҮГЧ                                        А.ЗҮМБЭРЭЛ