Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/04985

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э ХХК-ийн болох 65,400,910 төгрөгийг хариуцагч “М” ХХК төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 60,000,000 төгрөгт хариуцагчийн төлөөлөгч Д.Нн эзэмшлийн  улсын дугаартай Toyota маркийн автомашиныг тооцож төлөх, үлдэх 5,400,910 төгрөгийг 2025 оны эхний улиралд төлөхөөр талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч “М” ХХК-д 65,400,910 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч “Э” ХХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 484,955 төгрөгөөс 242,477 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 242,477 төгрөг, улсын орлогоос 242,478 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай. 

 

 4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

             

ШҮҮГЧ                                                А.ЭНХЖАРГАЛ