Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 77

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалан,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.С,

              Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У,

              Шүүгдэгч: Л.Н-ыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийнхуулийнтусгайангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж,хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэнНамжил овгийнЛ. Н-тхолбогдох 1735000580019 дугаартай эрүүгийн хэргийг2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч маргэжилтэй, ам бүл-6, хоёр дүү, эхнэр хүүгийн хамт Завхан аймгийн Улиастайд оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:, Н овгийн

Л. Н.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Л.Н нь 2017 оны 8 дугаарсарын 08-ны шөнө тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Т зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

            1. Хохирогч Г.Т мөрдөн байцаалтад өгсөн: “Би Л.Н 2015 онд танилцаж үерхээд цуг амьдрах болсон бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, тусдаа гараагүй аавынхаа гэрт амьдардаг. Бид хоёр 2016 оны 8 дугаар сард хүүтэй болсон одоо 1 нас хүрч байгаа. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр миний аав Г-ийн гэрт Н, миний дүү О, Г, миний хүү Т бид 5-уулаа байж байгаад би 10 цагийн үед гэрээсээ өөрийн төрсөн дүү Г.О-ийн хамт Улаангом сумын 3-р багт байрлах зах дээр гарч мах аваад 12 цагийн үед гэртээ ирэхэд Н надад хандаж чи хүүхэд орхичихоод явлаа чи зах гарч яадаг юм гэртээ байхгүй яасан юм гээд хэрэлдсэн. Тэгж байгаад би Өмнөговь сум руу явах унаа хайгаад дүү Г цуг явж байгаад 17-19 цагийн хооронд Гэрэлт спорт зааланд орж сагсан бөмбөг тоглож байгаад Г бид хоёр гарч ирэхэд Г найзтайгаа уулзана гээд надаас салахаар нь би "Нуурын булаг" гэдэг гуанзанд ажилладаг Ө найзтайгаа уулзахаар ирээд байж байгаад Ө гээд найз маань Улаанбаатар хотоос ирсэн байна гэхээр нь 20 цагийн үед Ө, Ө бид нар Цэдэнбалын талбай дээр уулзаад Соёмбо караоке руу орцгооё гэж тохиролцоод караокед орж 2 цаг дуулаад хүн тус бүр 1 лааз пизо уугаад 23 цагийн орчимд цаг дуусаж гэртээ очиход манай гэрт миний дүү О, миний нөхөр Л.Н хүүтэйгээ 3-уулаа байсан. Намайг гэрт ороход Л.Н чи согтуу ирлээ гээд миний эрүү рүү гараа цохиод газар унасан байхад цээж болон гар луу өшиглөж цохисон. Тэр үед О хүүхэд айчих байх гээд гэрээс аваад гарсан. Миний нөхөр Л.Н намайг цохиж байгаад хүүхдээ тэврээд гарч яваад хашааны гадна сууж байхаар нь одоо орж унтаач хэрүүл хийж дуусдаггүй юм уу? гэхэд миний араас орж ирээд намайг түлхэж унагаагаад миний баруун талын хөл дээр дэвссэн. Тэгээд буцаж гараад гадна сууж байгаад буцаж орж ирээд унтчихсан. Тэгээд маргааш өглөө нь аав Г ирэхэд О урьд шөнө болсон асуудлын талаар аавд хэлэхэд та нар яах гэж ингэж байдаг юм бэ? гээд Н-ийг загнахад Н хүүхдээ авч явна гээд өгөхгүй болохоор нь цагдаа дуудаад өгчихсөн юм.Н миний эрүү рүү гараараа түлхэх үед миний уруулын салстад цус хуралт, хэлийн үзүүр, эрүүний зүүн тал, хүзүү, баруун хацарт зулгаралт үүссэн. Н нь миний хоёр гараас гараараа бариад базгах үед миний баруун, зүүн бугалга, зуүн шуунд цус хуралт үүссэн. Гуянд цус хуралт, баруун хөх, цээжинд учирсан гэмтлүүд нь өшиглөснөөс болж үүссэн. Намайг газар татаж унагаагаад дэвсэхэд тус гэмтэл учирсан. Урьд өмнө нь зодож цохиж байгаагүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нөхөр Н-ийг ял шийтгэлгүй салгаж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

              2. ГэрчГ.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Улаангом сумын 5-р баг Улаан уулын урд талд байдаг бөгөөд би гэртээ аав Г, ах Г, Г, эгч Т түүний нөхөр Н түүний хүүхэд Т, дүү Г нарын хамт амьдардаг юм. 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би эгч Т-гийн хамт зах гарч мах авч ирээд эгч гэртээ байж байгаад гарч яваад орой 23 цагийн үед ирэхэд хүргэн ах Н гадуур явлаа гэж хэрэлдээд хардаж өшиглөж цохисон. Тэр үед нь би хүүхдийг нь аваад гэрээс гарч явсан. Урьд нь ер зодож цохиж байгаагүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-р тал/,

3. Насанд хүрээгүй гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн үед би эгч Г.Т, Г.О бид 3 гэрээс гараад Г.Т эгч бид хоёр зааланд очиж сагсан бөмбөг тоглож орой 18 цагийн үед заалнаас гарч би Г.О уулзаадЦэдэнбалын талбай руу явсан. Г.Т эгч Улаанбаатар хотоос найз нь ирсэн байна тэр хүнтэй уулзана гээд надаас салаад явсан. Г.О бид хоёр талбай дээр байж байгаад орой 21 цагийн үед Г.О гэрлүүгээ яваад би Цэдэнбалын талбай дээр найзуудтайгаа уулзаад сууж байгаад шөнө дунд 01 цагийн үед би гэртээ очиход Г.Т, Л.Н нар хоорондоо зодолдоод салсан гэж байсан. Яг зодоон болох үед нь би өөрөө байгаагүй тул ямар үйл явдал болсныг хараагүй. Миний харснаар гарын шүү нь хөхөрсөн, хацарт бага зэрэг зулгарсанаасөөр зүйл анзаарч хараагүй. Өглөө босоод гэртээ байж байтал О болсон асуудлыг аав Г хэлэхэд аав уурласан. Тэр үед Н ах хүүхдээ аваад явна гэхэд нь аав уурлаж хоёр гарыг нь нурууных нь ард бариад суулгаад цагдаа дуудаад өгчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

         4. Гэрч М.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр найзынхаа гэрт байж байгаад 8 дугаар сарын 09-ний өдөр гэртээ ирэхэд миний охин Г.О надад өчигдөр шөнө Г.Т эгчийг Н ах цохисон гэхээр яагаад юу болсон юм бэ? гэхэд Л.Н уурлаж би одоо явлаа гээд хүүхдээ тэврээд гэрээс гарах гэхэд нь би хүүхдийг нь булааж аваад Л.Н-ийг барьж гарыг нь ард нь бариад суулгачихаад цагдаад дуудлага өгсөн. Миний хувьд ямар зодоон болсон юунаас болсныг сайн мэдэхгүй. Л.Н нь Завхан аймгийн Улиастай суманд ээж, дүү нарын хамт амьдардаг. Л.Н-ын байгаа байдал нь их тайван тогтуун, даруу төлөв, элдэв муу зангүй хүүхэд юм. Г.Т зан байдлын хувьд даруухан боловч хааяа нэг уурлахаараа их огцом уурладаг уур нь тэр дороо хурдан гарчихдаг” гэх мэдүүлэг  /хх-ийн 26-р тал/,

            5. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Г.Т-ийн биед гэмтэл учирсан байна. Дээд уруулын салстад, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун гуянд цус хуралт, хэлний үзүүрт эрүүний зүүн тал, хүзүү баруун хацарт зулгаралт, зүүн чамархай, баруун хөх цээжинд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэхдүгнэлт /хх-ийн 30тал/,

            6.  Шүүгдэгч Л.Н-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 тал/,

            7. Шүүгдэгч Л.Н-ийн хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 39-43, 48, 50, 52-53-р тал/,

          8. Хохирогч Г.Т-ийн “Г овогтойТуяа би Л овогтой Н-тэй эвлэрсэн учир ямар нэгэн төлбөр мөнгө нэхэмжлэхгүй болохыг баталж байна” гэхтодорхойлолт, /хх-ийн 58 тал/,

            9. Шүүгдэгч Л.Н-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт. /хх-ийн 59 тал/,

             10.  Шүүгдэгч Л.Н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Г.Т-тай 2015 онд танилцаж үерхэж нөхөрлөөд бид хоёр 2016 онд хүүтэй болсон бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, бид хоёр аав, ээжийнхээ гэрээр амьдардаг. Би 2017 оны 7 дугаар сарын сүүлээр Увс аймагт эхнэр Г.Т, хүү Т нар дээрээ ирсэн. Г.Т, Т хоёр маань аавынхаа гэрт байсан. 2017 оны 8 дугаар сарын 08-ны өглөө манай хадам аав Г-ийн гэрт эхнэрийн дүү Г, О бид нар байсан бөгөөд Г.Т өглөө эрт гараад явчихсан хаашаа явсныгаа надад хэлээгүй бөгөөд өдөр 13 цагийн үед ирэхэд нь би Г.Т-г чи хаашаа яваад ирж байгаа юм бэ гэхэд зах гарчихаад ирж байгаа юм бишүү гэхэд нь чи тэгээд хэлээд явахад яадаг юм бэ гэхэд би чамд хэлээд явсан гэж хэрэлдсэн. Би хүүгээ мөөмийг нь хөхүүлчихээд тэвэрч байтал Т, Г, О нар хувцасаа өмсөөд гараад явсан би та хэд хаашаа явж байгаа юм бэ гэхэд гарч хэсэх гэж байна гээд яваад өгсөн тэгж байтал орой 21 цагийн үед О ирж араас нь 00 цаг болж байхад Г.Т архи уучихсан согтуу ирсэн тул би чи хаашаа яваад ирж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлснээс болж бид хоёр хэрэлдээд би Г.Т-г чи зүгээр унтчих гэхэд миний цээж рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би архи уучихсан агсамнаад байхаар нь архи нь гарчих байх гэж бодоод хацар луу нь хоёр удаа алгадсан. Тэгээд над руу дайраад байхаар нь би өшиглөхөд цээж хэсэг рүү нь өшиглөгдсөн тэгээд хэрэлдэж байгаадби хүүхдээ аваад гадна 03 цаг хүртэл тэврээд сууж байгаад даараад байхаар нь би хүүгээ аваад гэртээ орж унтсан. Тэгээд өглөө нь хадам аав Г ирж цагдаад дуудлага дуудаж өгсөн.Уруул, хацар, чамархайнд учирсан гэмтэл нь Г.Т-г би алгадах үед учирсан, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд учирсан гэмтэл нь над-руу дайрч давшлах үед нь би гарнаас нь атгаад болиулах гэхэд учирсан, баруун хөх, цээжинд учирсан гэмтэл нь намайг өшиглөх үед үүссэн гэмтлүүд байгаа юм.Бид хоёр эв зүйгээ олчихсон одоо бид хоёрын дунд ямар нэгэн асуудал байхгүй эвлэрчихсэн байгаа.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байгаа. Дахин ийм зүйл гаргахгүй байж чадна. Хуульд заасан торгуулийн ялыг 2-3 сарын хугацаанд төлөх боломжтой тул хугацаа өгнө үү” гэх мэдүүлгүүдболно.

         Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Л.Н нь 2017 оны8 дугаарсарын08-нышөнө тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Т, гэрчГ.О, М.Г,  насанд хүрээгүй гэрч Г.Г нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг,шүүгдэгч Л.Н-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017оны 8 дугаарсарын14-нийөдрийн 466дугаартайшинжээчийн дүгнэлтээрнотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч Л.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Т-гийн бие махбодид дээд уруулын салстад, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун гуянд цус хуралт, хэлний үзүүрт эрүүний зүүн тал, хүзүү баруун хацарт зулгаралт, зүүн чамархай, баруун хөх цээжинд зөөлөн эдийн гэмтэлучирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 466 дугаартай шинжээчийн дүгнэлтээртогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байхтул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ. 

         Иймд шүүгдэгч Л.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял халдаах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хохирогч Г.Т нь мөрдөн байцаалтад “Л.Н-ээс нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнөавсанхувийн баталгаа гаргахтаслансэргийлэхарга хэмжээгшийтгэхтогтоолхуулийн хүчинтөгөлдөрболтолхэвээрхэрэглэхээр тогтов.

            Шүүгдэгч Л.Н-т ял оногдуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Н овгийн Л. Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н 450 /дөрван зуун тавин/ нэгтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         5. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Н-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийнтөлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА