| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 1844/2024/08624/И |
| Дугаар | 184/ШШ2024/05661 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/05661
2024 11 14 184/ШШ2024/05661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* миний бие *******д 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байгаа 900 долларыг зээлүүлж өөрийн хүү *******од өгч, Найман шарга валют солих төв хүү явуулж, сольсон мөнгө нь тухайн өдрийн ханшаар 3,052,800 төгрөг болсон. Дээр нь өөрийн данснаас мөнгө нэмж 3,300,000 төгрөгийг түүний ээжийн талын хамаатын хүүхэд *******ы ******* тоот данс руу шилжүүлсэн билээ. ******* нь *******ы том оврын ******* БӨҮ машин барьж ачаа тээвэр зөөж хил гаалиар гарч Казакстанаас тарвас зөөж байсан бө *******ы машиныг авахаар тохиролцож урьдчилгаа өгөх гээд мөнгө зээлж авсан. ******* нь ШШГЕГ-т бүртгэлтэй болон өөр бусад хувийн шалтгаанаар нь данс нь барилттай байгаа учир *******ы дансанд мөнгө шилжүүлж авсан. Мөн ******* нь надтай гэр бүл байсан ба бидний дундаас хүү ******* төрсөн бөгөөд намайг Америк улсад байх хугацаанд хүүгээ асарж, анхаарал тавих зорилгоор авч үлдсэн ба 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний одоогийн амьдарч орон сууцанд өөрийн ээж болох н.Рахатын хамт ирж амьдарч, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хойш одоог хүртэл хил гаалиар 3 удаа гарч ажилласан ба энэ хугацаанд мөнгийг маань өгнө гэдэг боловч одоог хүртэл өгөөгүй. Миний гэрт ирж амьдрах хугацаандаа өөрийн ээжийгээ хүүгийн маань асрамжид үлдээн 20-ээс дээш хоногоор явдаг байсан ба миний толгойг эргүүлж худал ярьж мөнгө зээлсэн. ******* нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй, утсаа авахгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү. Мөн тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг ******* миний эзгүйд явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хот, ******* дүүрэг, 18 дугаар хороо, 67б дугаар байр, 15 тоот хаягт оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт ын /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, Хаан банкны депозит дансны хуулга/хх 6 тал/, мөн түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь ******* дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлол/ХХ 7 тал/ зэргээр тус тус нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сод-Эрдэнийн хүсэлтийг хангаж, ******* овогт ын /РД:/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сод-Эрдэнийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ын /РД:/-ыг эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт ын /РД:/-ы оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ******