Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/05103

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага 132,000,000 төгрөгөөс 72,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч Т.О 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 40,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 10,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Хариуцагч Т.О 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Эд төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Ос улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгосугай. 

 

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               А.ЭНХЖАРГАЛ