| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/06058/И |
| Дугаар | 102/ШШ2024/04873 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/04873
| 2024 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/04873 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хамтран хариуцагч М.Б-с татгалзаж, хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,449,045 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 806,250 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 806,250 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 806,250 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 806,250 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 806,250 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 806,250 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 806,250 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 805,295 төгрөг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, мөнгөн төлбөрийг төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай,.... дүүргийн... дүгээр хороо, ... ам ...гудамж, .... тоот хаягт байршилтай, ... нэгж талбарын дугаартай... м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,140 төгрөгөөс 59,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 59,070 төгрөг, хариуцагчаас 59,070 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ