Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2024/04872

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 23 өдөр

            Дугаар 102/ШШ2024/04872

               Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Өнь нэхэмжлэлийн шаардлага болох 1,315,731.66 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 438,577.22 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 348,577.22 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 348,577.22 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,001.71 төгрөгөөс 18,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 18,000 төгрөг, хариуцагчаас 18,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

        ШҮҮГЧ                                       А.ЗҮМБЭРЭЛ