Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалан,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.С,

             Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У,

       Шүүгдэгч: Б.Б, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийнх уулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Б-ын Б-д холбогдох 1735000710025 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл-5,  эхнэр 3 хүүхдийн  хамт Увс аймгийн Өлгий сумын4 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:, Тугтан овогт Б-ын Б.

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б 2017 оны8 дугаарсарын 21-ний орой Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт Б.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

             1. Хохирогч Б.Т мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Өлгий сумын төв буюу 4 дүгээр багт байдаг. Манайх хашаандаа 2 гэрээр байдаг ба манай хажуу айл нь манай хадам дүүгийн гэр юм. 2017 оны 8 дугаар сарын 21-ний орой гэртээ байж байгаад 22 цагийн орчимд гэрээс гараад гэрийнхээ үүдийг цоожлохоор зогсож байтал хашааны хаалгаар гар чийдэн барьсан хүн орж ирээд манайх уруу орох гэхэд нь харахад найз нөхөд болох Б байсан. Тухайн үед Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн согтуу байсан ба миний хажуугаар манай хаалга татаад гэр үрүү орчихоор нь хойноос нь би чи гараач би гэрээ цоожлох гэж байна гэхэд Б яасан бэ гээд гараад ирсэн. Тэгэхээр нь би “...чи Б-оор яах гэсэн юм бэ гэхэд чи юу юу гээд хүний өмнөөс цор цор хийгээд байгаа юм бэ чи захирлын авгай билүү, чи засаг даргатай архидсан муу банзал гээд над уруу дайрч бид хоёр маргалдсан. Б надтай маргалдаж байгаад миний зүүн талын нүд үрүү гараараа нэг удаа цохиод гарынхаа салааг гаргаад ам уруу хийх гэхэд нь миний уур хүрч түүний малгайг авч шидээд цагдаа дуудаж хүлээлгэж өгөхөөр Б-ийг бариад автал Б надтай ноцолдож байгаад намайг гэр болон гэрийн хажууд байсан машин мөргүүлсэн. Гэхдээ гэр болон машиныг санаатайгаар мөргүүлээгүй. Энэ нь барьцалдаад ноцолдох байх үед болсон. Тэгтэл манайхаас гараад явж байсан хадам ах Ц хашааны гадна талаас бид хоёрын маргалдахыг сонсчихоод эргэж ирээдбид хоёрыг салгахад Б надаас уучлалт гуйхгүйгээр хашаанаас гараад явчихсан. Ингээд зуун нүд болон толгой өвдөөд байсан тул би цагдаад хандсан.Б нь миний зүүн талын нүд үрүү цохиж миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Би гэмтсэн нүдээ болон толгойгоо үзүүлэхээр Улаангом суманд 2 удаа орж ирсэн. Ингээд эмчилгээний зардал болон бусад зардалд 500.000 төгрөг зарлагдсан....Б.Б нь надаас уучлалт гуйж миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Миний зүгээс Б.Б-с цаашид нэхэмжлэх хохирол байхгүй. Б бид хоёр бүрэн эвлэрсэн тул Б-д гомдол байхгүй. Энэ хэргийг хурдан шийдэж өгөхийг хүсэх байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 21-р тал/,

          2. Гэрч Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр гэртээ байсан ба зүүн нүд нь хөхөрчихсөн байсан. Ингээд юу болсон талаар асуухад Б.Б ирээд чамайг асуухаар нь мэдэхгүй гэснээс болж Б.Б надтай маргалдаж байгаад миний нүд үрүү гараараа нэг удаа цохичихоод явчихлаа гэж хэлсэн. ... Б.Б нь эхнэр бид нараас уучлалт гуйж бид нартай эвлэрсэн Б.Б-д гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

3. Гэрч Н.Ц-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 21-ний орой Өлгий сумын 4 дүгээр багт байх төрсөн дүү Н.Б-ын гэрт хашаанд ирээд гарч явахад хашааны хаалганы гадна хэсэгтБ.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн таараад надтай зөрөөд Б-ын хашаа руу орсон. Би Б-г ажилтай яваа юм байна гэж бодсон. Тэгээд цааш нь гэрлүүгээ явж байтал Б-ын хашаан дотор манай бэр Т болон Б нар хоорондоо маргалдах дуу гарахаар нь буцаад хашаа руу ороход Б нь Б-н гэрийн үүдний хэсэгт Т-тай маргалдах явцдаа Т-н нүүр үрүү нэг удаа цохих шиг болоод гарынхаа салаа гаргачихаад цааш явах гэхэд нь Т. Б-г бариад авсан. Ингээд би Б-с Т-г салгаж авахад Б хашаанаас гараад явчихсан. Би ч гэсэн гэр үрүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

          4. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 486 дугаартай шинжээчэмчийн: “Үзүүлэгч Б.Т-н биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, зүүн нүдний эргэн тойрон хөхрөлттэй зөөлөн эдийн цус хуралт, зүүн дал мөрний хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн байна. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэхдүгнэлт /хх-ийн 10-р тал/,

            5. Шүүгдэгч Б.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/,

            6. Шүүгдэгч Б.Б-н хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 35-45 тал/,

   7. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх Өлгий сумын төв буюу 4 дүгээр багт байдаг. Би өөрөө ажилгүй тул хааяа хааяа хөдөө гарч мал уруугаа явдаг. 2017 оны 8 дугаар сарын 21-ний орой би хөдөөнөөс ирэхдээ бага зэрэг архи уучихсан сумын төвд ирээд найз нөхөд болох Б-той уулзахаар тэдний хашааны хаалгаар орох үед тэдний гэрт хүмүүс дуугараад хөлийн чимээ гарах шиг болохоор нь Б-ыг гэртээ байна гэж бодсон. Ингээд намайг тэдний гэрийнх нь үүдний хэсэгт очиход Б-ын эхнэр Т гэрийн хаалганы гадна талд хаалгаа цоожлох гээд зогсож харагдсан тул би Б-ыг надаас нууж байгаа юм байна гэж тэр зуурт бодоод гэр үрүү нь ороход Б байхгүй байсан. Ингээд би тэдний гэрээс гарах үедээ Т-с Б яасан бэ гэхэдТ миний өмнөөс би яаж мэддэг юм хурдан гараач хаалга цоожлох гэж байна гээд уурлахаар нь би өмнөөс нь чи юундаа сүржигээд байгаа юм бэ би найзтайгаа л уулзахгэлээ, өөр чамтай юм яриагүй гэснээсболж Т надруу уурлаж эхэлсэн. Ингээд би Т-тай гэрийнх нь гадна маргалдахад Т над уруу гараараа зангаж өмнөөс дайраад байхаар нь би гарыг нь гараараа буцааж түлхэхдээ нүүр үрүү нь гараараа нэг удаа цохиход түүний зүүн нүдэнд цохигдсон. ТэгтэлТ уурлаж муу архичин чамайг цагдаад өгнө гээд намайг барьж аваад миний малгайг авч шидсэн тул би цохисондоо гэмшиж намайг тавьчих гэж гуйсан боловч намайг тавиагүй. Энэ үед гаднаас Б-нах Ц орж ирээд надаас Т-ыг салгаж авсан тул би тэдний хашаанаас гараад явчихсан. Тэгтэл Т надад гомдож цагдаад хандсан байсан. Учир нь Б, Т бид нар гэр бүлийн эртний найз нөхөд хүмүүс юм. Би тухайн өдөр бага зэрэг архи уучихсан хөдөөнөөс сумын төвд ирээд Б-нд очиж түүнийг боломжтой бол түүнтэй нэг шил архи хувааж уугаад харихаар очсон. Тухайн үед би надаас Б нуугдчихлаа Т нөхрийгөөн уучихлаа гэж бодоод  маргалдах явцдаа гомдсондоо цохичихсон. Гэхдээ гэмтэл учруулна гэж бодож цохиогүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Би Т болон Б нараас уучлалт гуйж бид нар хоорондоо эвлэрсэн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч Т учирсан гэх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Би эхнэр болон бага насны 2 хүүхдийн хамтаар амьдардаг тул миний амьдрал байдлыг харгалан үзэж хөнгөн ял оноож өгөхийг хүсэх байна” гэх мэдүүлгүүд болно.

             Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б ь нь 2017 оны8 дугаарсарын21-ний оройУвсаймгийнӨлгий сумын 4 дүгээр багийн нутагт хохирогч Б.Т-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Б., гэрчН.Б, Э.Ц нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

             Шүүгдэгч Б.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Т-н бие махбодид “Тархины доргилт, зүүн нүдний эргэн тойрон хөхрөлттэй зөөлөн эдийн цусхуралт, зүүн дал мөрний хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт зэрэг” гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

           Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаах хууль зүйн үндэслэлтэй.

         Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Б.Т нь нэхэмжлэх хохирол, төлбөргүй, гомдолгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

         Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнөавсанхувийн баталгаа гаргахтаслансэргийлэхарга хэмжээгшийтгэхтогтоолхуулийн хүчинтөгөлдөрболтолхэвээрхэрэглэхээр тогтов.

        Шүүгдэгч Б.Б нь учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг,36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Тугтан Б-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 /таван зуу/ нэгтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА