Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04654

 

 

 

 

 

 

 

   2024 оны 10 сарын 03 өдөр                         Дугаар 102/ШШ2024/04654                  Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Ц.Ц болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.Б, Э.Э нар нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 9,814,400 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, Б.Б 500,000 төлж, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 6,314,400 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,180 төгрөгөөс 121,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 121,090 төгрөг, хариуцагчаас 85,990 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

         ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ