Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/05015

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 01 өдөр

            Дугаар 102/ШШ2024/05015

                                   Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.У нь С.Ө-д холбогдуулан гаргасан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 981,950 төгрөгөөс 490,975 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын төсвийн данснаас 490,975 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                   А.ЗҮМБЭРЭЛ