Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/05013

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 01 өдөр

            Дугаар 102/ШШ2024/05013

               Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,220,328 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 720,328 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,500 төгрөгөөс 41,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 41,250 төгрөг, хариуцагчаас 41,250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                                         А.ЗҮМБЭРЭЛ