Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.С,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

            Шүүгдэгч: Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Э-ны Г-д холбогдох 1735000540022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, хотон ястан, тусгай дунд боловсролтой, машин механизмын засварчин маргэжилтэй, ам бүл-6 аав, ээж, дүү нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 18-05 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй РД:, Ш овгийн Э-ны Г.

        Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Г согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаангом сумын 5 дугаар багт байрлах шүүхийн байранд Цагдаагийн газрын хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч А.Т-г /хууль сахиулагч/ албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

             1. Хохирогч А.Т-н мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр миний хариуцаж ажилладаг Улаангом сумын 5 дугаар багийн 18-05 тоот хашаанд оршин суудаг Э овогтой Г гэгч нь өөрийн гэр бүлийн гишүүд болох аав М.Э, ээжЖ.Д, дүү Э.С нараа зодсон зөрчил гаргасан хэргээр тус цагдаагийн газарт шалгагдаж эхэлсэн. Э.Г-д холбогдох зөрчлийн хэргийг би шалгаж байсан бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Э.Г-д холбогдох зөрчлийн хэргийг аймгийн шүүхэд шилжүүлэхээр болсон. Гэтэл Э.Г нь тухайн үед цагдаагийн газрын байранд ирээгүй, утас холбогдохгүй байсан учраас би Э.Г-н гэрт очиход тэрээр архи уусан байдалтай, согтуу байсан. Зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлж өгөхдөө холбогдогчийг нь хамт шилжүүлж өгдөг учраас би Э.Г-г дагуулаад аймгийн шүүхийн байранд очоод тус байрны 2 давхарт байрлах шүүхийн туслах ажилтан Ч-н өрөөний үүдэнд /гадна талд/ зогсоогоод зөрчлийн хэргийн материалыг шүүхийн туслах ажилтан Ч-д хүлээлгэн өгч байтал Э.Г нь өрөөний үүднээс /хаалганы гаднаас/ "Чи намайг шүүхэд өгч баривчилгаа авахуулах гэж байна" гэж орилсон. Тухайн үед Ч-н өрөөний хаалга онгорхой байсан бөгөөд би хаалганы дотор талд, Э.Г нь хаалганы гадна талд зогсож байсан. Э.Г нь дээрх үгийгхэлж орилоод миний зүүн талын чихний хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Э.Г нь намайг цохих үед бид 2 Ч-н өрөөний босгоны 2 талд ойролцоогоор 1 алхамын ззйтай зогсож байсан. Э.Г нь биеэрээ орж ирэхгүйгээр онгорхой хаалгаар гараа оруулаад намайг цохисон. Тэгэхээр нь би Ч-н өрөөнөөс гараад шүүхийн байрны 2 давхрын коридор дотор Г-н гар, хувцасны энгэрээс нь бариад газарт/шалан дээр/ дарж хэвтүүлсэн. Би тэр дороо шүүхийн харуул цагдаа С-г дуудаж тусламж аваад, цагдаагийн газрын жижүүрийн 7045102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаагийн газрын жижүүрийн машин ирсэн бөгөөд Э.Г-г цагдаагийн газрын жижүүрийн машинд суулгаж, цагдаагийн газарт авч ирээд эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаа А-д хүлээлгэн өгсөн. Э.Г нь шүүхийн байранд намайг цохиж байхдаа "Би чамайг ална. Би 30 хоногийн дараа гарч ирээд чиний хоолойг хэрчинэ" гэж намайг заналхийлээд, намайг албан үүргээ биелүүлэхэд саад хийж цохиж зодсон.Тухайн үед би цагдаагийн албаны дүрэмт хувцастай байсан. Би цагдаагийн' албаны өдөр тутмын өмд, цамцтай байсан.Э.Г нь миний өмссөн цагдаагийн дүрэмт хувцасыг урсан, гэмтээсэн зүйл байхгүй.Э.Г нь гэнэт над руу уурлаж, хараагаад намайг цохисон.Энэ хэргийн улмаас надад эд материалын хохирол учраагүй. Миний зүүн чихний ард зөөлөн эдийн гэмтэл учирсан боловч одоо уг гэмтэл нь эдгэсэн.Э.Г нь намайг албан үүргээ биелүүлж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж, заналхийлсэнд гомдолтой байна. Надад Э.Г-с нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23,24-р тал/,

         2. Гэрч Г.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 03-ны үдээс хойш ойролцоогоор 15:00 цаг өнгөрч байх үед би ажил дээрээ, өөрийнхөө албан өрөөнд ажил үүргээ гүйцэтгэж байтал Увс аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч А.Т нь иргэн Э.Г-д холбогдох зөрчлийн хэргийг авч ирж, надад хүлээлгэн өгсөн. Тухайн үед хэсгийн байцаагч А.Т нь иргэн Э.Г-г дагуулж ирсэн бөгөөд Э.Г-г манай өрөөний үүдэнд, хаалганы гадаа зогсоогоор өөрөө манай өрөөнд орж ирсэн. Тэр үед иргэн Э.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд яг ямар хэмжээний согтолттой байсан болохыг нь би тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэсгийн байцаагч А.Т нь манай өрөөнд орж ирээд зөрчлийн хэргийг шилжүүлж өгөх гэж байгаагаа надад танилцуулаад иргэн Э.Г-д холбогдох зөрчлийн хэргийг надад хүлээлгэн өгсөн. Би хэсгийн байцаагч А.Т-с зөрлийн хэргийг хүлээж авч байх үед иргэн Э.Г нь манай өрөөний хаалганы гаднаас "Чи намайг шүүхэд өгч баривчилгаа авахуулах гэж байна" гэж орилоод хэсгийн байцаагч А.Т-н толгойн зүүн талын хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед манай өрөөний хаалга онгорхой байсан бөгөөд Э.Г нь манай өрөөнд орж ирэхгүйгээр хаалгаар гараа оруулаад хэсгийн байцаагч А.Т-г 2 удаа цохисон юм. Хэсгийн байцаагч А.Т нь Э.Г-д цохиулаад манай өрөөнөөс гарсан бөгөөд А.Т нь иргэн Э.Г-н хувцаснаас нь барьж аваад газарт /шалан дээр/ дарж хэвтүүлсэн. Тэр үед шүүхийн харуул цагдаа С ирсэн бөгөөд хэсгийн байцаагч А.Т нь цагдаагийн жижүүрт дуудлага өгөөд Э.Г-г дагуулаад шүүхийн байрнаас гарсан. Тэрнээс хойш ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Цагдаагийн алба хаагч нь зөрчлийн хэргийг шүүхэд хүлээлгэн өгөхдөө зөрчилд холбогдсон этгээдийн заавал хамт хүлээлгэн өгөх үүрэгтэй байдаг учраас хэсгийн байцаагч А.Т нь иргэн Э.Г-г дагуулж ирсэн байсан. А.Т нь "Би Г-г хайж яваад гэрээс нь дагуулж ирлээ" гэж надад хэлж байсан. Тухайн үед хэсгийн байцаагч А.Т цагдаагийн албаны дүрэмт хувцастай байсан.Э.Г нь хэсгийн байцаагч А.Т-н өмссөн цагдаагийн дүрэмт хувцасыг урсан, гэмтээсэн зүйл байхгүй.2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Э.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ямар хэмжээний согтолттой байсныг нь би тодорхой мэдэхгүй байна. 2017 оны8 дугаарсарын 03-ны өдөр хэсгийн байцаагч А.Т нь иргэн Э.Г-д холбогдох зөрчлийн хэргийг надад хүлээлгэн өгч байхдаа иргэн Э.Г-д хандаж ямар нэгэн үг хэлж, үйлдэл гаргаагүй. Харин иргэн Э.Г с нь хэсгийн байцаагч А.Т-г хэл амаар доромжилж, эсэргүүцсэн үйлдэл гаргаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

          3. Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би ажил үүргийн хуваарийн дагуу тус цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний жолоочоор ажиллаж байсан. 2017 оны 8 дугаар сарын 03-ны үдээс хойш ойролцоогоор 15:00 цагийн орчимд тус цагдаагийн газрын жижүүрийн 7045102 дугаарын утсанд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т-с "Улаангом сумын 5 дугаар багт байрлах Шүүхийн байранд Э.Г гэгч нь намайг зодсон" гэж дуудлага ирсэний дагуу би цагдаагийн албаны 13-64 УВХ улсын цугаартай УАЗ Пургон маркийн автомашинтайгаа Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах Сум дундын шүүхийн байрны гадна очиход тэнд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т нь иргэн Э.Г-г дагуулж гарч ирсэн. Тухайн үед иргэн Э.Г нь архи уусан байдалтай, согтуу байсан. Э.Г нь яг ямар хэмжээний согтолттой байсан болохыг би тодорхой мэдэхгүй байна. Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т нь иргэн Э.Г-г дагуулаад миний машинд суусан бөгөөд би шууд яваад Улаангом сумын 7 дугаар багт байрлах Цагдаагийн газрын саатуулах байрны үүдэнд ирж хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т, иргэн Э.Г нарыг буулгасан бөгөөд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т нь иргэн Э.Г-г эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А-д хүлээлгэн өгсөн бөгөөд тэр үед иргэн Э.Г нь "Би чамайг ална. Хоолойг чинь хэрчинэ" гэж хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т руу заналхийлж байсан. Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т надад хэлэхдээ "Би Э.Г-д холбогдох зөрчлийн хэргийг шүүхийн туслах ажилтанд хүлээлгэж өгч байтал Э.Г нь "Чи намайг шүүхээр баривчлуулах гэлээ" гээд намайг цохиж, зодсон" гэж хэлсэн. Намайг харж байхад хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т, иргэн Э.Г нар нь нэг нэгнийгээ цохиж, зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

        4. Гэрч Э.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажил үүргийн дагуу Увс аймаг дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байтал өдөр 16 цаг 05 минутанд тус цагдаагийн газрын хэсгийн байцаагч А.Т цагдаа жолооч Б нар нь иргэн Э.Г-г дагуулж ирээд надад хүлээлгэн өгсөн. Хэсгийн байцаагч А.Т хэлэхдээ “Э.Г нь намайг  сум дундын шүүхийн байранд намайг хэл амаар доромжилж, цохисон. Би хууль сахиулагчийн хувьд албан үүргээ биелүүлээд Э.Г-д холбогдох зөрчлийн хэргийг шүүхийн туслах ажилтанд хүлээлгэн өгч байтал ийм зүйл боллоо. Би цагдаагийн газрын жижүүрт мэдэгдсэн” гэж хэлсэн Би тухайн өдрийн цагдаагийн газрын ерөнхий  жижүүр Б-д болсон явдлыг танилцуулахад “иргэн Э.Г-н согтуурал, биеийн эрүүл мэндийн байдлыг үзээд эрүүлжүүл” гэсэн чиглэл өгсөн. Тухайн үед иргэн Э.Г нь архи согтууруулах ундаааны зүйл хэрэглэсэн байдалтай, согтуу байсан бөгөөд би согтуурал шалгагч багажийг үлээхгүй гээд эсэргүүцэл үзүүлж, шалгуулаагүй. Тэгээд би согтуурал шалгах багаж үлээх чадваргүй гэж үзсэн, тухайн өдрийн эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч С.С нь иргэн Э.Г-н эрүүл мэндийн байдлыг үзээд Э.Г-г эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан. Хэсгийн байцаагч А.Т нь иргэн Г-г  надад хүлээлгэн өгч байх үед Э.Г нь “Би чамайг ална. Чи надад баривчлагаа авахуулах гэлээ” гэж хэсгийн байцаагч А.Т руу уурлаж, доромжилж байсан. Тухайн үед хэсгийн байцаагч А.Т нь цагдаагийн дүрэмт хувцастай байсан. Намайг иргэн Э.Г-г хүлээн авч байх үед А.Т, Э.Г нар нь нар нь нэг нэгнийгээ цохиж, зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

         5. Гэрч С.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би ажил үүргийн хуваарийн дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр томилогдон ажиллаж байтал өдөр 16 цаг 05 минутанд тус цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т нь иргэн Э.Г-г эрүүлжүүлэх, саатуулах байранд дагуулж ирсэн. Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т нь "Би Улаангом сумын 5 дугаар багт байрлах сум дундын шүүхийн байранд Э.Г-д холбогдох зөрчлийн хэргийг шүүхийн туслах ажилтанд хүлээлгэн өгч байтал Э.Г нь намайг цохиж, зодсон. Мөн намайг хэл амаар доромжилсон. Би цагдаагийн газрын жижүүрийн 7045102 дугаарын утсанд дуудлага өгөөд цагдаа жолооч Б-н хамт Э.Г-г авч ирлээ" гэж хэлсэн. Би тухайн өдрийн цагдаагийн газрын ерөнхий жижүүрээр ажиллаж байсан цагдаагийн дэслэгч Э.Б-д болсон явдлыг танилцуулахад Б нь "Иргэн Э.Г-н согтуурал болон биеийн эрүүл мэндийн байдлыг шалгаад, эрүүлжүүл" гэж чиглэл өгсөн. Тухайн өдөр эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаагаар цагдаагийн ахлах ахлагч Э.А ажиллаж байсан бөгөөд Э.А нь иргэн Э.Г-н согтуурлыг шалгах гэсэн боловч Э.Г нь согтуурал шалгагч Драйгер багажийг үлээгээгүй. Би иргэн Э.Г-н биеийн эрүүл мэндийн байдлыг үзэхэд хэвийн байсан учраас холбогдох баримт бичгийг хөтлөөд Э.Г-г эрүүлжүүлэх байранд оруулж, эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

           6. Гэрч Ө.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би ажил үүргийн хуваарийн дагуу Увс аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн офицерээр ажиллаж байсан. Тухайн өдөр мэдээлэл хүлээн авагч цагдаагаар, цагдаагийн ахлагч Ж.Б ажиллаж байсан. Өдөр 16 цаг 15 минутын орчимд мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлагч Ж.Б надад "Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т-с зөрчлийн талаар дуудлага өглөө. Улаангом сумын 5 дугаар багт байрлах шүүхийн байранд Э.Г гэгч нь согтуугаар хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т-д халдсан байна" гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б-г дуудлаганд явуулсан. Удалгүй эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч С надтай биеэр уулзаж "Э.Г гэгчийг авч ирсэн байна. Э.Г-г хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б-г нар авч ирлээ" гэж надад танилцуулсан. Тэгэхээр нь би эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч С-д "Иргэн Э.Г-н согтуурал болон биеийн эрүүл мэндийн байдлыг шалгаад, эрүүлжүүл" гэж чиглэл өгсөн. Удалгүй эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа Э.А нь иргэн Э.Г-г эрүүлжүүлсэн талаар надад мэдэгдсэн. Би тухайн өдрийн зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Я.Б-р зөрчлийн гомдол, мэдээлэлд ажиллагаа хийлгэж, гомдлыг цагдаагийн газрын хоногийн нэгдсэн рапортонд оруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/,

        7. Гэрч Ж.Б-ны мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би ажил үүргийн хуваарийн дагуу Увс аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байтал өдөр 16 цаг 11 минутанд тус цагдаагийн газарт хэсгийн байцаагч ажилтай, цагдаагийн дэслэгч А.Т өөрийн эзэмшлийн 99785994 дугаарын утаснаас цагдаагийн газрын жижүүрийн 7045102 дугаарын утас руу залгаж "Улаангом сумын 5 дугаар багт байрлах шүүхийн байранд Э.Г гэгч нь согтуугаар надад халдсан. Э.Г нь миний толгойн хэсэг рүү гараараа цохилоо" гэж дуудлага өгсөн. Би уг дуудлагыг хүлээж аваад тухайн өдрийн ерөнхий жижүүр, цагдаагийн дэслэгч Ө.Б-д танилцуулсан. Жижүүрийн офицер цагдаагийн дэслэгч Ө.Б нь тухайн өдрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б-г албаны 13-64 УВХ улсын дугаартай Пургон маркийн автомашинтай дуудлаганд явуулсан. Удалгүй эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа Э.А нь иргэн Э.Г-г эрүүлжүүлсэн талаар цагдаагийн газрын 7045102 дугаарын утсанд мэдэгдсэн. Мөн ерөнхий жиүүр, цагдаагийн дэслэгч Ө.Б нь тухайн өдрийн зөрчлийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Я.Б-р зөрчлийн гомдол, мэдээлэлд ажиллагаа хийлгэж, гомдлыг цагдаагийн газрын хоногийн нэгдсэн рапортонд оруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

          8. Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би ажил үүргийн хуваарийн дагуу Увс аймгийн сум дундын шүүхийн хамгаалалтын цагдаагаар ажилласан. Намайг шүүхийн байрны 1 давхарт ажил, үүргээ гүйцэтгэж байх үед өдөр 15:00 цагийн орчимд тус цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т нь 1 танихгүй эрэгтэй хүн дагуулаад шүүхийн байрны 2 давхар луу гарсан. Би шүүхийн байрны 1 давхарт байж байтал 2 давхарт хүмүүс хоорондоо маргах чимээ гарахаар нь шүүхийн байрны 2 давхарт гарахад хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т нь нөгөө дагуулж орсон хүнээ хөтлөөд миний урдаас ирж байсан. Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т нь "Би энэ хүнд холбогдох зөрчлийн хэргийг шүүхийн туслах ажилтанд хүлээлгэн өгч байтал энэ хүн миний араас толгойн хэсэг рүү гараараа цохилоо" гээд толгойгоо барьчихсан явж байсан. Гэхдээ хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Т-н биед ил харагдах шарх сорви, бэртэл гэмтэл байсан үгүйг нь би анзаарч хараагүй. Би хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т-н хамт тухайн иргэнийг дагуулаад шүүхийн байрнаас гарахад цагдаагийн газрын жижүүрийн автомашин ирсэн байсан бөгөөд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т, 1 цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б нар нь тухайн хүнийг цагдаагийн газрын жижүүрийн машинд суулгаад аваад явсан. Тэрнээс хойш юу болсон болохыг би мэдэхгүй. Намайг шүүхийн байрны 1 давхарт байхад А.Т, иргэн Э.Г нарын дунд ямар маргаан болсоныг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р тал/,

9. Гэрч М.Э-ны мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Г нь миний өмнөх эхнэрийн хүүхэд юм. Би Г-г бага байхаас нь эхлээд хайр, халамжаар дутаахгүй өсгөж, хүн болгосон. Би хүүхдээ олон улсын Найрамдал зусланд явуулж, амрааж байсан. Гэтэл Г нь хүний хайр, хүндлэлийг хүлээхгүйгээр байнга архи ууж, гэр бүлдээ агсам, согтуу тавьдаг болсон. 2017 оны 7 дугаар сарын сүүлээр миний хүү Г нь гадуур яваад, архи ууж ирчихээд гэр бүлдээ агсам, согтуу тавьсан. Г нь намайг ална гээд дайраад байсан бөгөөд би хүүгээ аргадах гэж 2 цаг орчим гуйсан боловч миний үгэнд орохгүй агсам, согтуу тавиад байсан учраас арга буюу цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн асуудлыг манай багийг хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Т шалгасан. Г нь хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т-н дуудсанд цагт нь очихгүй, гадуур тэнээд байсан бөгөөд Т надаас "Та Г-г гэртээ ирэхээр нь над руу утсаар залгаад хэлээд өгөөч" гэж гуйсан. 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр миний хүү Г нь гаднаас архи уусан байдалтай, согтуу орж ирсэн. Би тэр дороо хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т рүү залгаж "Г гэрт ирчихсэн байна. Чи хүрээд ир" гэж хэлсэн. Би Г-г гэрээс гаргахгүй аргалаад байж байтал Т манайд ирсэн. Т орж ирээд "Чи яагаад дуудсан цагт ирэхгүй байгаа. Надтай хамт яв" гэж хэлээд Г-г дагуулаад гараад явсан. Э.Г нь тухайн үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр Т-г дагаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

          10. Гэрч Ж.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын сүүлээр Г нь гадуур яваад, архи ууж ирчихээд гэр бүлдээ агсам, согтуу тавьсан. Г нь намайг цохиж, зодох гээд хөөгөөд байхаар нь би гэрээс зугтаж гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирээд Г-г аваад явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Э бид 2 гэртээ байж байтал Г гаднаас согтуу орж ирсэн. Гэтэл Э манай багийн байцаагч Т руу утсаар ярьж дуудсан. Удалгүй Т манай гэрт ирсэн бөгөөд Г-д хандаж "Чи яагаад дуудсан цагт ирэхгүй байгаа. Надтай хамт яв" гэж хэлээд Г-г дагуулаад гараад явсан. Тухайн үед Г, Т нарын дунд ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Т нь Г-тэй зүй бусаар харьцаж, янз бүрийн байдлаар доромжилсон зүйл байхгүй. Мөн Г нь тухайн үед ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр Т-ыг дагаад явсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

     11. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 435 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч А.Т-н биед  гэмтэл учирсан байна. Зүүн чихний ард зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл ньтогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэхдүгнэлт /хх-ийн 15-р тал/,

    12. Увс аймаг дахь цагдаагийн газрын “Эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн нэгдсэн бүртгэл, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, Согтуурал шалгасан магадлагаа” /хх-ийн 44-49-р тал/,

            13.  Шүүгдэгч Э.Г-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-61-р тал/,

            14. Шүүгдэгч Э.Г-нхувийнбайдлыгтогтоосонбаримт /хх-ийн 51-52, 54, 56-60-р тал /

           15. Шүүгдэгч Э.Г-нмөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би гэр бүлийнхээ хүмүүстэй маргаж, өөрийндүү С-г цохисон. Би өөрийн дүү С-г цохиж, зодсоноос болоод Увс аймгийн цагдаагийн газарт шалгагдаж эхэлсэн бөгөөд эхлээд надаас хэсгийн байцаагч Н мэдүүлэг авсан. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн миний холбогдсон зөрчлийн хэргийг хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т шалгаж эхэлсэн. Тэр өдрөөс хойш би хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т-той 2 удаа ирж уулзсан. 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн найз Д-тай уулзаад Увс аймгийн Тариалан сумын наана байх гол дээр 0,5 летрийн Нутаг гэдэг нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тухайн архийг Д бид 2 тэнцүүхэн хувааж уусан бөгөөд архи дууссаны дараа би Улаангом суманд ирээд гэртээ очсон. Манай гэр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 18-05 тоот хашаанд байдаг бөгөөд би гэртээ ирээд удаагүй байтал хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т нь манай гэрт ирсэн. А.Т нь манай гэрт ирээд "Утас чинь яагаад холбогдохгүй байгаа. Чи намайг дагаад яв" гэж хэлэхээр нь би юу ч хэлэхгүйгээр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т-г дагаад явсан. Тухайн үед манай гэрт миний аав Э, ээж Д нар байсан. Т нь манай гэрт орж ирээд надтай зүй бусаар харьцсан, намайг доромжилсон зүйл байхгүй. Би ч Т-ын тавьсан шаардлагыг огт эсэргүүцэлгүй дагаад явсан. Тухайн үед намайг цагдаагийн газар луу авч явж байгаа юм байна гэж бодоод Т-г дагаад явсан бөгөөд Т нь шууд яваад аймгийн Шүүхийн байранд очсон. Би Т-г араас дагаад шүүхийн байрны 2 давхарт гарахад Т надад "Би чиний хэргийг шүүхэд шилжүүлж өгч байна. Шүүхээс чамд баривчилгаа өгөх байх" гэж хэлэхээр нь миний уур хүрсэн. Хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Т нь шүүхийн байрны 2 давхарын 1 өрөөний гадна намайг зогсоогоод өөрөө тэр өрөө рүү орсон. Тухайн өрөөний хаалга онгорхой байсан бөгөөд Т цүнхнээсээ хавтастай хэрэг гаргаж ирээд тэнд байсан шүүхийн ажилтанд өгсөн. Би тэр үед Т намайг шүүхээр баривчлуулах гэж байгаа юм байна гэж бодоод "Чи намайг шүүхэд өгчбаривчлуулах гэлээ" гэж хэлээд Т-н араас, толгойных нь зүүн талын хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед Төрөөнөөс гарч ирээд миний хувцаснаас барьж аваад намайг шалан дээр дарж унагасан. Тэгчихээд цагдаагийн газрын жижүүр лүү ярьж дуудлага өгч байсан. Т надад "Чи яагаад намайг ажлаа хийж байхад цохиж байгаа юм бэ?" гээд намайг дагуулаад шүүхийн байрнаас гарсан. Энэ үед шүүхийн харуулын цагдаа ирээд Т-той хамт намайг шүүхийн байрнаас гаргаж цагдаагийн машинд суулгасан. Би Т-той хамт цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны гадна ирсэн бөгөөд цагдаа Э.А намайг хүлээж аваад согтуурал шалгагч драйгер багажаар намайг шалгах гэхээр нь би шалгуулахаас татгалзаж, эсэргүүцсэн. Тэгээд намайг эрүүлжүүлэх, саатуулах байранд оруулсан бөгөөд тэрнээс хойш Т бид 2-ын дунд ямар нэгэн маргаан, зодоон болоогүй...” гэх мэдүүлэг,нотлохбаримтуудыгшинжлэнсудалсанболно.

         Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Э.Г нь согтуугаар 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаангом сумын 5 дугаар багт байрлах шүүхийн байранд Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Т-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хохирогч А.Т, гэрч Г.Ч, Т.Б, Э.Ал, Г.М,С.С, Ө.Б, Ж.Б, Б.С нарын мэдүүлэг, Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017оны8 дугаарсарын04-ний өдрийн435 дугаартайшинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Э.Г-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Э.Г-н үйлдлийн улмаас хохирогч А.Т-н зүүн чихний ард зөөлөн эдийн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 435 тоот дүгнэлтээр тогтоогдсон, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хохирол шаардахгүй бөгөөд хохирогч А.Т нь Увс аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч албан тушаалтай, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

            Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Э.Г-г хууль сахиулагчийг буюу цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хохирогч А.Т нь шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Г-с гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

          Шүүхээс шүүгдэгч Э.Г-д ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилгасан байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэсэн болно.

             Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнөавсанхувийн баталгаа гаргахтаслансэргийлэхарга хэмжээгшийтгэхтогтоолхуулийн хүчинтөгөлдөрболтолхэвээрхэрэглэхээр тогтов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Шаавай овгийн Э-ны Г-г хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш овгийн Э-ны Г-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3.3 дах хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Э.Г-д тэнссэн хугацаанд нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

            4. Үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.Г-д хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг дурдсугай.

            6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Г-с гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийнтөлөөлөгч, өмгөөлөгчшийтгэхтогтоолыгэсзөвшөөрвөлгарданавснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА