Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 128/шш2024/0437

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ү*******” ХХК,

                       “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

      Тус дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба

Гуравдагч этгээд: ”У******* Э Ж Э Т*******” ХХК,

       “Э Э К м*******” ХХК

Маргааны төрөл: “Ү*******” ХХК, “О******* н******* х******* д******* төв” ТББ-уудын газар эзэмших эрхийг сунгахгүй байгаатай холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э*******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Э Э К м*******” ХХК-ийн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.”Ү*******” ХХК болон “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ  нараас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэ*******гэрт Дархан-Эрдэнэт баруун аймгууд руу салдаг замын тойргийн хойд талд байрлах улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаартай 22762 м.кв талбай бүхий “Ү*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0003 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаартай 23033 м.кв талбай бүхий “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-ын газар эзэмших эрхийн 0003 дугаарын гэрчилгээ, газар эзэмших гэрээг сунгахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.“Ү*******” ХХК болон “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-аас 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/9 дугаартай захирамжийн ха*******ралтын 72-т байгаа “У Э Ж Э Т*******”  ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дархан салдаг замын хойно байрлах нэгж талбарын 356 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хэсэг, мөн захирамжийн ха*******ралтын 73-т байгаа “Э Э К м*******” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дархан салдаг замын хойно байрлах нэгж талбарын 356 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 

3.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/130 дугаар захирамжаар нэгж талбарын 8029/5 дугаар бүхий 22765 м.кв газрыг “Ү*******” ХХК-д, мөн нэгж талбарын 8029/5 дугаар бүхий 23033 м.кв газрыг ”О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-д аж ахуйн зориулалтаар тус тус 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгожээ.

4.”Ү*******” ХХК болон “О******* н******* хөгжлийг д******* төв” ТББ-аас 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд “...Тус компани нь эзэмшил газартаа хашаа барьж, 2014 оноос одоог хүртэл эзэмшил газрын төлбөрийг Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд улирал газрын төлбөрийн төлж, төлбөрийн зөрчилгүй явж ирлээ. Манай компанийн газрын кадастрын зураглал тодорхойгүй шалтгаанаар газрын мэдээллийн санд байхгүй байх тул холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газрын мэдээллийн санд оруулан бүртгэлжүүлж өгнө үү...” гэх хүсэлт,  2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгалт хийлгэх тухай” хүсэлтийг тус тус гаргасан байна.

5.Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/9 дугаар захирамжаар “У Э Ж Э Т*******” ХХК болон “Э Э К м*******” ХХК-д маргаан бүхий газарт давхцуулан газар эзэмших эрх олгожээ.

6.Нэхэмжлэгч “Ү*******” ХХК болон “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-ийн  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

“Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/130 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэ*******гэрт улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаар бүхий 22765 м.кв газрыг “Ү*******” ХХК-д, улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаар бүхий 23033 м.кв газрыг “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-д аж ахуйн зориулалттай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2016 оны 5 дугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар уг газар дээр давхардуулж өөр иргэнд газрыг олгосон байдаг. Ингээд бидний газар эзэмших эрхийн асуудал газрын зөрчилтэй болсон. Үүнийг арилгуулах үүднээс 2017 оноос эхлээд Сонгинохайрхан дүүрэг болон нийслэлийн газрын алба, нийслэлийн Засаг даргад удаа дараа хандсан. Өөрөөр хэлбэл давхардуулж олгосон газрын эрхийг цуцлах, манай байгууллагын эрх ашиг хөндөгдсөн гэж хууль журмын дагуу үндэслэлүүдээ гаргаад удаа дараа хандсан боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй, хүсэлтэд ямар нэг хариу өгөөгүй эс үйлдэхүй үзүүлж өнөөдрийг хүрсэн байгаа.

 Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах...”-аар заасан бөгөөд “Ү*******” ХХК болон “О******* н******* х******* д******* т” ТББ-аас газрын тухай хууль болон Газар эзэмших гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр албан бичгээр Сонгинохайрхан  дүүргийн Засаг даргад хандан “...Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн боловч албан бичгээр хариу өгөөгүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 дугаар захирамжаар иргэнд уг байгууллагуудын газартай давхардуулан газар олгосон шийдвэр гарсан байгаа тул уг давхардуулж олгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, газрын маргаанаа шийдвэрлэсний дараа газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтээ гаргана уу, түүнээс өмнө сунгах шийдвэр гаргах боломжгүй байна” гэсэн аман хариу дүүргийн Газрын албаны хариуцсан ажилтан өгсөн.“Ү*******” ХХК болон “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ нь газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхтэй холбоотой ямар нэг зөрчил гаргаагүй бөгөөд гагцхүү төрийн байгууллагын буюу Нийслэлийн Засаг даргын газар давхардуулан олгосон хууль бус шийдвэр, түүнийг хүчингүй болгуулах болон газрын гэрчилгээ, гэрээгээ сунгуулах хууль ёсны шаардлагыг хүлээн аваагүй төрийн байгууллагын эс үйлдлээс газар эзэмших гэрчилгээ, гэрээгээ сунгуулж чадахгүй хууль ёсны ашиг сонирхол удаан хугацаанд зөрчигдөж байна.

Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүсээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч байгууллага мэдсээр байж тухайн маргаан бүхий газарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/9 дугаар захирамжаар “У Э Ж Э Т*******”  ХХК-д, “Э Э К м*******” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, эрхзүйн зөрчилтэй захиргааны акт гаргасан байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “ Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд тус газар нь ”Ү*******” ХХК болон “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-ын хууль ёсны эзэмших эрхийн гэрчилгээтэй, уг гэрчилгээний хугацааг сунгах асуудал нь тус шүүх дээр захиргааны хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь дээрх шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан “захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д “хуульд үндэслэх, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээр урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37,6-д ”Хууль бус захиргааны акт гэж эрхзүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үндэслэлгүй байна” гэж заасан. Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Нийслэл, дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмших, ашиглахаар гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг нийслэл, дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33.1, 44.8, 44.5-д заасныг дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 6 дугаар зүйлд “энэ хуулийг “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг о******* сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг о******* сууцжуулах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Газрын тухай хуулийн 33.1-д Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг нийслэлд Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр зохицуулсан байна. Иймд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/9 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, эс үйлдэхүйгээр Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/9 дугаартай захирамжийн ха*******ралтын 72-т байгаа “У Э Ж Э Т*******”  ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дархан салдаг замын хойно байрлах нэгж талбарын 356 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хэсэг, мөн захирамжийн ха*******ралтын 73-т байгаа “Э Э К м*******” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дархан салдаг замын хойно байрлах нэгж талбарын 356 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдөр шүүх хурал дээр манай нэхэмжлэгч хоёр байгууллагын газартай давхцуулж олгосон гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг цуцалж, газрын байршлыг нь шилжүүлж газар олгосон тухай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын шийдвэр гарсныг мэдлээ. Иймд газар давхардуулж олгосон зөрчил арилсан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэгч нарын зүгээс хуулийн дагуу эзэмшил газрын эрхийн гэрчилгээг сунгахыг даалгах шийдвэрийг шүүхээс гаргаж өгнө үү гэсэн хүсэлт хэвээрээ байгаа” гэв.

7. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

 “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/130 дугаар захирамжаар “Ү*******” ХХК-д 22765 м.кв газрыг, “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-д 23033 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгож шийдвэрлэсэн байна. ”Ү*******” ХХК болон “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ хуулийн дараах шаардлагыг хангаж гаргаагүй байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримтуудыг ха*******аргана.

37.1.1 газар эзэмших эрхийн гэрчилгээ:

37.1.2 газрын төлбөрийг төлсөн тухай баримт:

37.1.3 байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт зэргийг газар эзэмших хугацаа сунгах хүсэлтийг шаардлагын дагуу гаргаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/130  захирамжаар “Ү*******” ХХК-д 22765 м.кв газрыг, “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-д 23033 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар тус тус эзэмшүүлэх эрх олгогдсон боловч өнөөдрийн байдлаар тухайн байршилд зориулалтын дагуу газар эзэмшээгүй байна. Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 8029/5, 8029/5 нэгж талбарын дугаараар кадастрын зураг бүртгэгдсэн мэдээлэл байхгүй болно. Тухайн газрыг агаар сансрын зургаас түүхчлэн харахад 2014-2022 оны хоо*******д тухайн газарт хашаа барьж, хур хог зайлуулан, гуу жалгыг тэгшилж, мод тарьсан байдал харагдахгүй байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу эзэмшигч хугацаа сунгах хүсэлтээ гаргаагүй байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтээ гаргаагүй бөгөөд 2024 оны 02 дугаар сард газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай хүсэлт өгсөн байна. Мөн маргаан бүхий газарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/9 дугаар захирамжаар “У Э Ж Э Т*******” ХХК, “Э Э К м*******” ХХК-д газар  эзэмших эрх олгосон тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй шүүхэд хандсан.

 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/9 дугаар захирамжаар гуравдагч этгээдүүдэд нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдийн газартай давхцуулж газар олгосон шийдвэр байсан. Энэ газар  давхардуулж олгосон шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдүүдэд газрын байршлыг өөрчилж, шинээр газар олгож шийдвэрлэсэн. Одоо нэхэмжлэгчийн газрын давхцалтай байсан зөрчил арилсан байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээж аваад хурлаар оруулаад шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй” гэв.

9.Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Маргаан бүхий газрыг манай 2 байгууллага нь Газрын биржийн цахим системд зарлагдсан дуудлага худалдаанд оролцож, бүхий л зүйлсийг ном журам, хуулийн дагуу хийж 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “У Э Ж Э Т*******с” ХХК газрын 180171 нэгж талбарын дугаар бүхий 14677 м.кв газрыг, мөн өдрийн дуудлага худалдаагаар “Э Э К м*******” ХХК-д нэгж талбарын 1801713573 дугаар бүхий 14093 м.кв талбай бүхий газрыг тус тус хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар худалдан а*******ан. Дурдсан хугацаанаас өмнө хэний эзэмшилд ямар зориулалтаар эзэмшиж байсныг бид мэдэхгүй, мэдэхүй боломжгүй бөгөөд газрыг худалдан авах үед аливаа нэгэн маргаангүй гэж ойлгож байсан. Нэхэмжлэгч байгууллагуудын маргаж байгаа газар нь Газрын тухай хуульд заасан газрын нэгдсэн сангийн бүртгэлд байхгүй, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл уг газрыг хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгохыг хүсэгч талууд газрын төлбөр төлөөгүй, маргаан гарах хүртэл хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, хашаа, хайс хатгаагүй байсан зэргээс харахад биднийг дуудлага худалдаанд орох хүртэл хугацаанд хэн нэгний эзэмшил ашиглалтад байгаагүй болохыг харуулж байна гэж ойлгож байна. Иймд гуравдагч этгээдээр оролцож байгаа манай 2 байгууллагын  газрыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

10.Гуравдагч этгээд “Э Э К м*******” ХХК-ийн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Э К м*******” ХХК хариуцагч байгууллагуудтай эвлэрч газрын байршлаа өөрчилж, ижил хэмжээний газрыг эзэмших эрхтэй болсон тул тайлбар байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/9 дугаартай захирамжийн ха*******ралтын 72-т байгаа “У Э Ж Э Т*******”  ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дархан салдаг замын хойно байрлах нэгж талбарын 356 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хэсэг, мөн захирамжийн ха*******ралтын 73-т байгаа “Э Э К м*******” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дархан салдаг замын хойно байрлах нэгж талбарын 356 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

1.1.Нэхэмжлэгч “Ү*******” ХХК болон “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай хүсэлтээ шүүх хуралдааны явцад гаргасан бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүх хуралдааны явцад илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2.Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэ*******гэрт Дархан-Эрдэнэт баруун аймгууд руу салдаг замын тойргийн хойд талд байрлах улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаартай 22762 м.кв талбай бүхий “Ү*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0003 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаартай 23033 м.кв талбай бүхий “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-ын газар эзэмших эрхийн 0003 дугаарын гэрчилгээ, газар эзэмших гэрээг сунгахыг даалгах шаардлагын тухайд

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ.”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг ха*******аргана: …”, 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн а*******наас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэжээ.

2.1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/130 дугаар захирамжаар 22765 м.кв газрыг “Ү*******” ХХК-д, 23033 м.кв газрыг ”О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-д тус тус 5 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар эзэмшсэн байх бөгөөд нэхэмжлэгч нараас эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай албан бичгүүдээр “Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай” хүсэлтүүдийг тус тус хүргүүлсэн боловч, хариуцагч нараас хариу өгөөгүй болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.2.Харин маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/365 тоот захирамжаар иргэн Д.Цт давхцуулан олгосон байсныг  Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/588 дугаартай захирамжаар хүчингүй болгож, газрын зөрчлийг арилгасан.

2.3.Мөн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/9 дугаартай захирамжаар гуравдагч этгээдүүд болох “У Э Ж Э Т*******”  ХХК, “Э Э К м*******” ХХК-д тухайн газрыг давхцуулан олгосныг мөн дүүргийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/316 дугаартай “Газрын байршил өөрчлөх тухай” захирамжаар нэхэмжлэгч нарын газрыг давхцуулж олгосон зөрчлийг тус тус арилгажээ.

2.4.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нар нь нэхэмжлэгч нарын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 11, 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай албан бичгүүдээр “Газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай” хүсэлтүүдийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн а*******ан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчсөн эсэх үйлдэхгүй гаргасан, сунгахаас татгалзсан шалтгаан нөхцөл гэх давхцал бүрэн арилсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Ү*******” ХХК болон О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-аас  “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “газар эзэмших эрх олгох тухай” А/9 тоот захирамжийн ха*******ралтын 72-т байгаа “У Э Ж Э Т*******  ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо дахан салдаг замын хойно байрлах нэгж талбарын 356 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хэсэг, мөн захирамжийн ха*******ралтын 73-т байгаа “Э Э К м*******” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Дархан-Уул аймаг руу салдаг замын хойно байрлах нэгж талбарын 356 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-д заасныг тус тус баримтлан “Ү*******” ХХК, “О******* н******* х******* д******* т” ТББ нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албад тус тус холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэ*******гэрт Дархан-Эрдэнэт баруун аймгууд руу салдаг замын тойргийн хойд талд байрлах улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаартай 22762 м.кв талбай бүхий “Ү*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0003 тоот гэрчилгээ, газар эзэмших гэрээ, мөн улсын бүртгэлийн нэгж талбарын 8029/5 дугаартай 23033 м.кв талбай бүхий “О******* н******* хөгжлийг д******* т” ТББ-ын газар эзэмших эрхийн 0003 дугаарын гэрчилгээ, газар эзэмших гэрээг тус тус сунгахыг хариуцагч нарт даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан а*******ан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ