| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/06337/И |
| Дугаар | 102/ШШ2024/05010 |
| Огноо | 2024-11-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/05010
| 2024 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2024/05010 | Улаанбаатар хот
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч П.Б, Р.Пнар нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,264,051.49 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 855,337.60 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 855,337.89 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,200 төгрөгөөс 89,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 89,600 төгрөг, хариуцагч нараас 89,600 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ