Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/054

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч   Ш.Баттогтох, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энхбат

Шүүгдэгч *******,  шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр, Ц.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар   Х.Золцэцэг.нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2014002750301 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,  урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж хэрэгсэхгүй болгосон, регистрийн дугаар *******

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 0 сарын 29-ний өдөр 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 518 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 67 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар

Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт иргэн т “ашигт малтмалын дүгнэлттэй талбай, бичиг баримт нь бүрдсэн нөхөрлөл байгаа гэж хуурч,

“Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7/614тай дүгнэлтийг өөрчлөн Тогоотын эх гэх газрыг Бавцагийн хошуу болгон, цэг солбилцолыг өөрчлөн” хуурамч баримт бичиг үйлдэн түүнийгээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон,

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан мэтээр хуурамч гэрээг нөхөж байгуулан түүнийгээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хэд хэдэн газарт мөнгө тушаах ёстой гэж итгүүлэн иргэн аас 12 сая төгрөгийг өөрийн охины нэр дээрх өөрийн хамтран эзэмшиж, ашигладаг Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 04 дүгээр сарын 13-наас хойш Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт *******тэй бүлэглэн буюу *******ээр дамжуулан иргэн аас “нөхөрлөлийн эзэнд өгүүлнэ” гэж хуурч 15 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авч залилсан,

Шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 13-наас хойш Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт *******той бүлэглэн иргэн аас “нөхөрлөлийн эзэнд өгүүлнэ” гэж хуурч 15 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авч залилсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******, нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн залилан авсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогтой *******ын *******ийг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр / 02 / жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нэг сарын ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24. зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг жил нэг сарын / 01 жил 01 сар / хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил нэг сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон 24 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж түүний торгох ялыг зургаан зуун дөчин мянган / 640.000 / төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ял дээр нэмж галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ид гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******оос долоон сая / 7.000.000 / төгрөгийг гаргуулж хохирогч т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч ын шүүгдэгч *******оос нэхэмжилсэн 80 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний хувьд ноогдсон эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. зүйлийн 1.1, 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч *******ийн зөөврийн компьютерыг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч ******* буцаан олгож, хохирогч аас гаргаж өгсөн СД 1 ширхэг, ДВД 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******ид буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1- т заасан эрхийн дагуу гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх *******ийг “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилан авсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй” гэж дүгнэсэн боловч 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 67тай Шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн энэхүү хэргийг “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтад хамруулж хэргийг өршөөн хэлтрүүлэх үндэслэлгүй” гэж дүгнэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.

Учир нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “...өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө” үйлдэгдсэн хэрэг хамаарахаар хуульчилсан. Шүүхийн дүгнэсэнчлэн ******* нь аас 15 сая төгрөг авсан үйлдэл нь 2022 оны 04 сарын 13-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэж үзсэн нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх зүйлд “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ.” гэж заасныг хэрэглэн

Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах үндэслэлтэй гэж үзэж байгаа. Шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэхдээ 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 180 дугаартай Шийтгэх тогтоолд халдахгүйгээр 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 67тай Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэнд нийцнэ гэж үзэж байгаа болно.

Иймд Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаартай Шийтгэх тогтоолтой хэргийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Батболд тус шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд хохирогчийн өмгөөлөгчийн хувьд тайлбар гаргаж байна.

2022/ШТЦ/126 тоот шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож., мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 24. зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

1. Давж заалдах журмаар гаргасан гомдолд “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээгүй гэсэн боловч 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 67тай Шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтад хамруулж хэргийг өршөөх үндэслэлгүй гэж дүгнэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.

Учир нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “...өршөөлд хамруулах үндэслэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн хэрэг хамаарахаар хуульчилсан.

Шүүхийн дүгнэсэнчлэн ******* нь аас 15 сая төгрөг авсан үйлдэл нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн нь гэж үзсэн нь цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байна” гэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 67 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйлийн 5.2-д зааснаар Баянзүрх дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч дуусгавар болгосон байна.

Тиймээс 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1-д “...гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасанд хамаарч байх тул дахин өршөөлд хамааруулах боломжгүй гэж дүгнэсэн.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******ийн аас 15 сая төгрөг залилан мэхэлж авсан үйлдэл нь

Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн" хамаарч байгаа

Өмнө нь шүүгдэгч *******ийг хорих ялаас бус хорихоос өөр төрлийн ялаас чөлөөлсөн үйл явдал нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль... өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэх ангилалд багтахгүй. Өөрөөр хэлбэл *******ийн хорихоос өөр төрлийн ялыг өршөөн хэлтрүүлсэн гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлаас харахад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байгаа болно гэжээ.

Прокурор  Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 зүйлийн 2 дахь хэсэгт заасан цаг хугацаа, бусад байдлыг тогтооход эргэлзээ үүсэж байгаа учраас хууль тайлбарлахад мөн эргэлзээ үүсч байна. Иймээс Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч *******, ******* нарыг “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Гомдлоо дэмжиж байна. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж,  хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:

Шүүгдэгч ******* нь ;

-2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, иргэн т, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт “ашигт малтмалын дүгнэлттэй талбайд  бичиг баримт нь бүрдсэн нөхөрлөлтэй гэж хуурч,

“Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 7/614тай дүгнэлтийг өөрчлөн Тогоотын эх гэх газрыг Бавцагийн хошуу болгон, цэг солбилцолыг өөрчлөн” хуурамч баримт бичиг үйлдэн түүнийгээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгохдоо

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан мэтээр хуурамч гэрээг нөхөж байгуулан түүнийгээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хэд хэдэн газарт мөнгө тушаах ёстой гэж итгүүлэн иргэн аас 12 сая төгрөгийг өөрийн охины нэр дээрх өөрийн хамтран эзэмшиж, ашигладаг Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2.Мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 4 дүгээр сарын 13-наас хойш Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт *******тэй бүлэглэн буюу *******ээр дамжуулан иргэн аас “нөхөрлөлийн эзэнд өгүүлнэ” гэж хуурч 15 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авч залилсан,

Шүүгдэгч ******* нь:

2020 оны 4 дүгээр сарын 13-наас хойш Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт *******той бүлэглэн иргэн аас “нөхөрлөлийн эзэнд өгүүлнэ” гэж хуурч 15 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авч залилсан  гэх гэмт хэрэгт  тус тус холбогдуулан  Баянхонгор аймгийн Прокурорын газраас тэднийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн,  анхан шатны шүүх Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд  шүүгдэгч  Ц. *******ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан ялын төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь

-2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, иргэн т,  Баянхонгор

аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт “ашигт малтмалын дүгнэлттэй талбайд  бичиг баримт нь бүрдсэн нөхөрлөлтэй гэж хуурч,

“Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 7/614тай дүгнэлтийг өөрчлөн Тогоотын эх гэх газрыг Бавцагийн хошуу болгон, цэг солбилцолыг өөрчлөн” хуурамч баримт бичиг үйлдэн түүнийгээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгохдоо

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан мэтээр хуурамч гэрээг нөхөж байгуулан түүнийгээ ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хэд хэдэн газарт мөнгө тушаах ёстой гэж итгүүлэн иргэн аас 12 сая төгрөгийг өөрийн охины нэр дээрх өөрийн хамтран эзэмшиж, ашигладаг Хаан банкны дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2.Мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 4 дүгээр сарын 13-наас хойш Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт *******тэй бүлэглэн буюу *******ээр дамжуулан иргэн аас “нөхөрлөлийн эзэнд өгүүлнэ” гэж хуурч 15 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авч залилсан,

Шүүгдэгч ******* нь:

2020 оны 4 дүгээр сарын 13-наас хойш Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт *******той бүлэглэн иргэн аас “нөхөрлөлийн эзэнд өгүүлнэ” гэж хуурч 15 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авч залилсан  гэх гэмт хэрэгт  тус тус холбогдуулан  Баянхонгор аймгийн Прокурорын газраас тэднийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн,  анхан шатны шүүх Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд  шүүгдэгч  Ц. *******ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг эрхийг шилжүүлэн залилан авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь:

4 дүгээр хавтаст хэргийн 13-16  дугаар талд авагдсан “...би аас 15.000.000 төгрөгийг авсан нь үнэн….уг мөнгийг буцааж өгсөн юм.”  гэх шүүгдэгч *******ийн мэдүүлэг

4 дүгээр хавтаст хэргийн  20-22, 5   дугаар  хавтаст хэргийн  161-162 дугаар талд  тус тус авагдсан “......Би Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлтийн “Тогоотын эх” гэх нэрийг “Бавцагийн хошуу” болгож өөрчилсөн нь үнэн.

... Би өөрийн зөөврийн компьютер луу сканердаж оруулаад нэрийг нь сольж гаргасан. ...аас гуйж байгаад дүгнэлт гараагүй байхад гэрээг байгуулсан. ... т бол гэрээ үзүүлээгүй, ******* гэх эмэгтэй миний утсан дээр байсан гэрээний төслийн зургийг аваад т үзүүлсэн юм шиг байна лээ. Миний хувьд аас 15 сая төгрөг авсан нь үнэн....

..тай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-г байгуулсан. Гэрээг байгуулж байхад дүгнэлтгүй гэдгийг би өөрөө мэдэж байсан юм...” гэх. шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд

5,3 дугаар хавтаст хэргийн 143-145,147-148,155-156 дугаар талд тус тус авагдсан “......Би энэ жил алт олборлох уурхай ажиллуулах гэж байсан юм.

... Баянхонгор аймаг руу ******* гэх хүнтэй хамт ирээд ******* ...бүх бичиг баримтаа үзүүлсэн... үзүүлсэн бичиг баримтууд нь бүгд хуурамч байсан

Би ажлаа эхлүүлэх гээд 4 сард Баянхонгор аймагт 7 ажилчидтайгаа 4 сард ирээд Бөмбөгөр сум дээр ажлаа эхлүүлсэн. Тэгээд экскаватороор нүхээ ухах гэхэд газар нь хөлдүү байсан.

*******  ... надаас 2020 оны 04 сарын 12-ны өдөр байхаа дансаар 12 сая төгрөг авсан.

Маргааш нь нөхөн сэргээлтийн зардал гээд төрийн банканд бас 3 сая төгрөг тушаалгасан.

Нийт би 95 сая төгрөгөөр хохирсон...” .гэх хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлгүүд

хавтаст хэргийн 105-106, 3 дугаар хавтаст хэргийн 186-188 дугаар талд  тус тус авагдсан “...Би гэрээнүүдийн хуулбартай танилцлаа. Он, сар. өдөр нь зөрүүтэй байгааг харлаа. Тухайн үед ******* нь надтай гэрээ хийснээс 2-3 хоногийн дараа дахин уулзаад Би сайн өдөр гэрээ хиймээр байна гээд гэрээгээ солиулж байсан юм. Тэгэхдээ он, сар, өдрийг нь зөрүүлж бичсэн юм болов уу гэж бодож байна..”

...Хэд хоногийн дараа ******* нь надтай дахиж уулзаад “гэрээгээ 2019 оны 09 сарын 04-ний өдөр болгон өөрчлүүлмээр байна гэсэн. ...би өөрчилж өгсөн юм...гэх гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн  мэдүүлгүүд

1 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар  талд авагдсан “...  Тухайн эвдэгдсэн талбай нь нийт 3659м2 буюу 0.37 га хэмжээтэй бөгөөд тухайн эвдрэлээс байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 1.175.365 төгрөг, талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 403.534 төгрөг, урьд өмнө уул уурхайн үйл ажиллагаанд өртөж эвдэгдсэн боловч нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгсөн газар байсан байна....” гэх шинжилгээний дүгнэлт гаргасан  Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн  шинжээчийн  2020 оны сарын 21-ны өдрийн 1/28 дугаар дүгнэлт

3 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан  12 сая төгрөгийг ын ХААН банкны данснаас нөхөн сэргээлтийн санд 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дансанд шилжүүлсэн дансны хуулга

1 дүгээр хавтаст хэргийн 119-123 дүгээр талд авагдсан засвар оруулж, өөрчилсөн  хуурамч гэх баримт бичиг, гэрээ болон  хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******, ******* нарыг  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан залилсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т  заасан төрөл хэмжээний хүрээнд  ял   оногдуулж шийдвэрлэсэн нь зөв, хуульд нийцжээ.

Харин  анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолд “...шүүгдэгч ******* нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгэр сарын 13-ний өдрийн 67 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг нь  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйлийн 5.2-д зааснаар  Баянзүрх дүүргийн шийдвэр гүйцэтгэгч  дуусгавар болгосон, шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон улмаар 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн байх тул  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд дахин хамруулахгүй...” гэх  зөв дүгнэлт хийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,

...******* нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байна. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх зүйлд “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ гэж заасныг хэрэглэх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу...” гэх агуулгаар бичсэн   шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Учир нь:  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.4-т заасан зохицуулалт нь энэ хуулийн дагуу өршөөлд хамрагдаагүй ялтанд хамаарах ба ялтан ******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 67 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоогдсоноос  үлдсэн   9 сар 7 хоногийн хугацааг нь 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай хуулийн зүйлийн 5.2-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож  Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул   2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд дахин  үйлчлэхгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 9 дүгээр сарын  12-ний өдрийг дуустал цагдан хоригдсон 99 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  Б.БОЛОР-ЭРДЭНЭ                               

ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

Ш.БАТТОГТОХ