Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/05000

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/05000

Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ***-* Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн 415 000 /дөрвөн зуун арван мянган/ төгрөгийг хариуцагч М.Д*** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 100 төгрөгөөс 6550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6550 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 6550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ***-** Сууц Өмчлөгчдийн Холбоонд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН