Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/055

 

О.Сүрэнжав, Б.Пүрэвсамбуу нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч  Ш.Баттогтох, Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Бат-Оргил

Шүүгдэгч О.Сүрэнжав, Б.Пүрэвсамбуу, тэдгээрийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар   Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр О.Сүрэнжав, Б.Пүрэвсамбуу нарт холбогдох эрүүгийн 2114001950012 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт Одгэрэлийн Сүрэнжав,  ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЖ90090715

Монгол улсын иргэн, Шагдар овогт Болдбаатарын Пүрэвсамбуу, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЖ96012511

Шүүгдэгч О.Сүрэнжав нь Б.Пүрэвсамбуутай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2021 оны 01 дүгээр сарын хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн Хэрсэн гэх газарт байх иргэн М.Гэндэндоржийн өвөлжөөнөөс 4 метрийн урттай 70 ширхэг хашааны банз модыг учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн машин механизм болох хөх өнгийн, Хюндай портер маркийн 93-90 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Пүрэвсамбуу нь О.Сүрэнжавтай бүлэглэн, үргэлжилсэн
үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2021 оны 01 дүгээр сарын хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн Хэрсэн гэх газарт байх иргэн М.Гэндэндоржийн өвөлжөөнөөс 4 метрийн урттай 70 ширхэг хашааны хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн Хэрсэн гэх газарт банз модыг учрах саадыг арилгах зорилгоор О.Сүрэнжавын эзэмшлийн машин механизм болох хөх өнгийн, “Хюндай портер” маркийн 93-90 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.Сүрэнжав, Б.Пүрэвсамбуу нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогтой Одгэрэлийн Сүрэнжав, Шагдар овогтой Болдбаатарын Пүрэвсамбуу нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Шүүгдэгч Боржигон овогтой Одгэрэлийн Сүрэнжав, Шагдар овогтой Болдбаатарын Пүрэвсамбуу нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч  Боржигон овогтой Одгэрэлийн Сүрэнжав, Шагдар овогтой Болдбаатарын Пүрэвсамбуу нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  нэг  / 01 / жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус  хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Одгэрэлийн Сүрэнжав, Шагдар овогтой Болдбаатарын Пүрэвсамбуу нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсамбуу, О.Сүрэнжав нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвсамбуу, О.Сүрэнжав нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж шийдвэрлэлээ.

Прокурор Б.Бат-Оргилын  тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хийхдээ Хюндай портер маркийн 93-90 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлдэж зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутгаас Баянхонгор аймгийн Баацагаан сумын төвөөс өвс ачиж авч ирэх зорилгоор явж байгаад замдаа хохирогч М.Гэндэндоржийн өвөлжөөнөөс банзыг тэвшин дээр өндөрлөгөө хийх зорилгоор зориуд авч явсан санаа зорилго нь тогтоогдсон байна. Түүнээс биш автомашиныг хохирогч М.Гэндэндоржийн хашааны банзыг хулгайлах зорилгоор зориуд урьдчилан бэлдээгүй байх тул шүүгдэгч нарыг машин механизм ашигласан гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчиллээ...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоож чадаагүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилсөн нь хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг тодорхой заасан бөгөөд шүүгдэгч нарт машин байгаагүй бол тухайн хашааг авч явах боломжгүй байсан тул хашааг хулгайлах үйлдэлд машиныг ашигласан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 679 дугаартай тогтоолоор “...Хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн шинжид хамааруулан үздэггүй...” гэсэн хууль хэрэглээний жишиг тогтоосон байна.

Хэргийн үйл баримтаас:

Шүүгдэгч О.Сүрэнжав, Б.Пүрэвсамбуу нар нь анхнаасаа машинтай буюу Хюндай портер маркийн 93-90 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явахдаа бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрж, хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар хэлэлцэн тохиролцож, хулгайлах эд хөрөнгийг автомашинтайгаар эрж, хайж явсан буюу хулгайлах үйлдэл эхлэхээс өмнө машинаар явсан болох нь тогтоогддог. Алдагдсан эд зүйлсийн тоо ширхэг, овор хэмжээнээс үзвэл тэдгээрийг автомашинаар зөөж тээвэрлэхгүйгээр авч явах, хэргийн газраас холдох боломжгүй байх тул бусдыг мэдэхээс өмнө урьтаж, өөрсдийн гэмт үйлдлээ түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд зүйлсийг тээвэрлэх зорилгоор автомашин урьдчилан бэлтгэж авч явсныг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэг нь гэмт хэргийн хор аюулын хэр хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас богино хугацаанд холдон явах, гэмт үйлдлээ түргэсгэх тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашиглахгүйгээр тухайн хулгайн гэмт хэргийг үйлдэх боломжгүй байсан. Тиймээс шүүгдэгч нарын машин механизм болох хөх өнгийн, Хюндай портер маркийн 93-90 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан амар хялбар аргаар хэргийн газраас богино хугацаанд авч явж, зөөвөрлөж байгаа гэмт үйлдлийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзнэ.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор  тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Мөн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Мөн ашиг олох зорилгогүйгээр өвс ачсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлснээр төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм. Гэнэтхэн санаа, сэдэл төрж байгаа гэдэг нь эхний өдөр төрсөн байж болох юм. Үргэлжилсэн үйлдэл учраас дараагийн өдрийн үйлдэл дээр гэнэт санаа, сэдэл төрөх боломжгүй. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санаа, сэдэл, зорилго зэргийг тухайн үйлдэл нь агуулаагүй байна гэж үзэж байхаар болохоор Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Б.Бат-Оргилын тус шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд   прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 Шүүгдэгч О.Сүрэнжав, Б.Пүрэвсамбуу нар бүлэглэн үргэлжилсэн
үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2021 оны 01 дүгээр сарын
хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн Хэрсэн гэх газарт байх иргэн М.Гэндэндоржийн өвөлжөөнөөс 4 метрийн урттай 70 ширхэг хашааны банз модыг учрах саадыг арилгах зорилгоор  О.Сүрэнжавын эзэмшлийн , Хюндай портер маркийн 93-90БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь

Хэргийн 7-8,27-28,18-20 дугаар талд тус тус авагдсан “...Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Хэрсэн гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 20-ны үед малын 4 метрийн банзаар хийсэн 10 ширхэг хавтан алдагдсан байсан. Нэг хавтан нь 5-7 ширхэг банзаар хийж байсан. 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр очиход хашаан 90 ширхэг шон хугалж аваад.... 4 метртэй 70 ширхэг банз байсан.... миний хохирлыг хашааны банз авсан хүмүүс нь барагдуулсан....гэх Хохирогч М.Гэндэндоржийн  мэдүүлгүүд

Хэргийн 48-49 дүгээр талд авагдсан “...2021 он гараад 1 сарын сүүл 2 дугаар сарын эхээр манай нөхөр О.Сүрэнжав нь өвс ачиж ирэх замдаа Гэндэн гэх айлын хаваржаанаас 3 ширхэг 4 метртэй хавтан ачаад ирлээ гэж.... Портер машинаар ачиж ирсэн ..” гэх гэрч Б.Уранчимэгийн  мэдүүлэг

Хэргийн 59-60 дугаар талд авагдсан “...12 дугаар сарын сүүлээр ...4 метрийн 3 ширхэг хавтан авч ирээд өвс хашчихсан... О.Сүрэнжавынхаас авчирсан гэж хэлж байсан...гэх  гэрч П.Хүрэлбаатарын мэдүүлэг

Хэргийн 63-64,66-70 дүгээр талд тус тус авагдсан”...Оргио гэх айлын хашаан дээр очиход банз байхгүй... Гэндэндорж гэх айлын ...3 ширхэг хавтанг аваад явсан...айлаас авсан хашааныхаа хавтанг хамт буулгасан...маргааш нь дахин сум орж ирэхдээ Гэндэндорж ахын хашаанаас 3 ширхэг хавтан ачаад...Хүрэлбаатар ахын гадаа буулгасан...” гэх шүүгдэгч Б.Пүрэвсамбуугийн гэрчээр өгсөн мэдүүлэг

Хэргийн 89 дүгээр талд авагдсан “...Банз 1 ширхэг 15.000 төгрөг, нийт 1.050.000 төгрөг..” гэх шинжилгээний дүгнэлт гаргасан “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн  223 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан  бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй   байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Шүүгдэгч О.Сүрэнжав, Б.Пүрэвсамбуу нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2021 оны 01 дүгээр сарын хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн “Хэрсэн” гэх газарт байх иргэн М.Гэндэндоржийн өвөлжөөнөөс 4 метрийн урттай 70 ширхэг хашааны банз модыг учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн машин механизм болох хөх өнгийн, Хюндай портер маркийн 93-90 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон, М.Гэндэндоржийн өвөлжөөнөөс банзыг тэвшин дээр өндөрлөгөө хийх зорилгоор авч явсан санаа зорилго нь тогтоогдсон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Сүрэнжав, Б.Пүрэвсамбуу нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2021 оны 01 дүгээр сарын хугацаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багийн “Хэрсэн” гэх газарт байх иргэн М.Гэндэндоржийн өвөлжөөнөөс 4 метрийн урттай 70 ширхэг хашааны банз модыг учрах саадыг арилгах зорилгоор Хюндай портер маркийн 93-90 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан   хэд хэдэн удаагийн үйлдлээр  хашааны банзыг хулгайлан авахдаа хулгайлсан  хашааны банзаа тухай бүр өөрийн эзэмшилдээ авсан үйл баримтыг тэвшин дээр өндөрлөгөө хийх зорилгоор аваад байсан мэтээр дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заасан хэргийн бодит байдал болон шударга ёсны зарчимтай нийцээгүй байна.

Прокурорын “...Шүүгдэгч О.Сүрэнжав, Б.Пүрэвсамбуу нар нь анхнаасаа машинтай буюу Хюндай портер маркийн 93-90 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж явахдаа бусдын эзэмшлийн эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрж, хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар хэлэлцэн тохиролцож, хулгайлах эд хөрөнгийг автомашинтайгаар эрж, хайж явсан буюу хулгайлах үйлдэл эхлэхээс өмнө машинаар явсан болох нь тогтоогддог.

...шүүгдэгч нарын машин механизм болох хөх өнгийн, Хюндай портер маркийн 93-90 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан амар хялбар аргаар хэргийн газраас богино хугацаанд авч явж, зөөвөрлөж байгаа гэмт үйлдлийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан... тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...”-ээр бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  Монгол Улсын хууль  хүчин төгөлдөр үйлчилсэн, тус  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэхээс өөрөөр хуулийн зохицуулалтгүй  гэж шүүх бүрэлдэхүүн  тогтов.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ 

Ш.БАТТОГТОХ