Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/057

 

*******, *******, *******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энхбат

Яллагдагч *******ын  өмгөөлөгч ,

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч

Яллагдагч *******, тэдгээрийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/348 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2114000000224 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, ...******* овогт *******ийн *******,  регистрийн дугаар *******,

Монгол улсын иргэн, ... овогтой гийн , регистрийн дугаар ,

Монгол улсын иргэн, ... овогт ын , регистрийн дугаар ,

Монгол улсын иргэн, .... овогт ын , регистрийн дугаар ,

Яллагдагч ******* нь үргэлжилсэн 9 удаагийн үйлдлээр ганцаараа: 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас иргэн ын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Ханан” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 1 тооны адуу, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Цалгай” гэх газраас 1 тооны адуу, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх ус” гэх газраас сартай ягаан зүсмийн 1 тооны үнээ хулгайлж бусдад 1.359.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 07 дугаар сарын эхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Үнэгт” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 1 тооны үхрийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сарын 20-ны үед Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүрд 4 дүгээр багийн нутаг “Далан гэх газраас иргэн ын эзэмшлийн бор хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газраас иргэн гийн эзэмшлийн 1 үхрийг хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Бор хайрхан” гэх газраас иргэн ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж бусдад 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,   

2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутгаас  иргэн ын эзэмшлийн 50 тооны эр ямааг хулгайлж бусдад 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 20-ны орчим Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Хар Эрэгцэг” гэх газраас иргэн ын эзэмшлийн 2 тооны морийг хулгайлж бусдад 4.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч ******* нь үргэлжилсэн үйлдлээр ******* *******, ******* нартай бүлэглэж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр“Алтан ус” гэх газраас иргэн ын 1 тооны үхрийг /хар халзан соёолон насны монголын эр үхэр/ машин механизм ашиглаж хулгайлан т 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******, *******, ******* нартай бүлэглэж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр“Алтан ус” гэх газраас иргэн ын 1 тооны үхрийг /хар халзан соёолон насны монголын эр үхэр/ машин механизм ашиглаж хулгайлан т 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******,  *******, ******* нартай бүлэглэж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр“Алтан ус” гэх газраас иргэн ын 1 тооны үхрийг /хар халзан соёолон насны монголын эр үхэр/ машин механизм ашиглаж хулгайлан т 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь үргэлжилсэн үйлдлээр *******,  *******, ******* нартай бүлэглэж 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уран хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэр“Алтан ус” гэх газраас иргэн ын 1 тооны үхрийг /хар халзан соёолон насны монголын эр үхэр/ машин механизм ашиглаж хулгайлан т 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч ******* нь үргэлжилсэн 5 удаагийн үйлдлээр ганцаараа:

2021 онь 05 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Хөх толгойн 7 дугаар баг 3144 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 06 дугаар 09, 10-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-3106 тоотод байх гэртээ хамтран амьдрагч г хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун эрүү, шанаа, 2 чих, 2 шилбэнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу хэсгийн зүсэгдсэн шарх, завжинд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 34 дүгээр гудамжны 06 тоот хашаанд эхнэр Б.Түвшинзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцад салгасан *******ын үйлдэлд дургүйцэн хайчаар цээжин тус газар дүрж, зүүн эгэмд нь шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-3106 тоотод байх гэртээ *******ыг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож зүүн хөмсөг, зүүн суганд шарх, зүүн чихэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол мөн санаатай учруулсан,

2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 16-07 тоотод оршин суух ын орон байранд нь нэвтэрч түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун чамархай, зүүн хацарт шарх, дух, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёроос олон хүнийг зодсон гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Яллагдагч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 16-07 тоотод оршин суух оршин суугч ын зөвшөөрөлгүйгээр тус тоотод байх орон байранд нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

Яллагдагч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ташаа” гэх газарт өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй хохирогч ийг “бусдад хов зөөлөө” гэж үл ялих зүйлээр шалтаглан мотоциклын түлхүүрээр толгойн тус газар нь хэд хэдэн удаа, модоор нуруун тус газар нь хэд хэдэн удаа, чулуугаар биеийн бусад хэсэгт нь хэд хэдэн удаа тус тус цохиж “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт,

*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт,

*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт,

*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Яллагдагч *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх дараах үндэслэл, нотолгоо тогтоогдов. Үүнд:

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл яллагдагч *******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь уг хэргийг хяналтын шатны шүүхийн шүүх хуралдаанаас прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд хяналтын шатны шүүхийн шийдвэрт дурдсан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бус хийсэн гэж үзлээ.

Хяналтын шатны шүүхийн шийдвэрт яллагдагч *******ыг 3 цагийн дотор 6 өөр хэрэгт ял сонсгож, яллагдагчаар байцаахад оюуны хомсдол бүхий этгээд нь тухайн үйлдсэн  хэргийнхээ талаар логик дэс, дараалалтай, цаг хугацааны хувьд зөрүүгүй мэдүүлснийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь учир дутагдалтай, эргэлзээ төрүүлэхүйц болсон, мөн оюуны хомсдол бүхий сэтгэцийн өвчтэй шүүгдэгчийг бүрэн дунд боловсролтой гэх хувийн байдлыг нарийвчлан шалгаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “нэр бүхий албан тушаалтан нарт зодуулж, эрүүдэн шүүлт тулгуулсны улмаас хэргийг хүлээсэн” гэх гомдлыг магадлах нь зүйтэй гэж тус тус дүгнэжээ.

Хэрэгт дээр дурдсан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа буюу яллагдагч *******ын сэтгэцийн байдлыг дахин тогтоох, өмнө гаргасан сэтгэцийн дүгнэлтийн үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсан, нэр бүхий албан тушаалтан нарт зодуулж, эрүүдэн шүүлт тулгуулсны улмаас хэргийг хүлээсэн гэх өмгөөлөгч гомдолд дурдсан асуудлыг тодруулж нэр бүхий албан тушаалтнуудаас мэдүүлэг авсан, яллагдагч *******ын эзэмшсэн боловсролын байдлын талаар Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгаас 786 тоот лавлагаа гаргуулсан зэрэг ажиллагааг нэмж хийсэн боловч яллагдагч ******* нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн, хүндэвтэр хомсдолтой аль нь эсэх, бичиг үсэг мэддэг эсэх нь тус тус эргэлзээтэй хэвээр, яллагдагч ******* нь нэр бүхий албан тушаалтан нарт зодуулж, эрүүдэн шүүлт тулгуулсан эсэх асуудлыг бүрэн дүүрэн магадлаагүй байна.

Тодруулбал яллагдагч *******ын сэтгэцийн байдлыг тогтоосон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 06 сарын 25-ны өдрийн №60 тоот дүгнэлтэд сэтгэцийн хувьд оюуны хүндэвтэр хомсдолтой гэж дүгнэсэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн №393 тоот шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд оюуны хөнгөн хомсдолтой гэж дүгнэн урьд гарсан  2019 оны 06 сарын 25-ны өдрийн №60 тоот дүгнэлтийн 1, 2, 3, 4 дүгээр заалтуудыг үндэслэл муутай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. 

Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 06 сарын 25-ны өдрийн №60 тоот дүгнэлтийг ямар учраас үндэслэл муутай гэж дүгнэсэн үндэслэлээ дурдаагүй, үндэслэл муутай гэж дүгнэснийг хэрхэн юу гэж ойлгох буюу 2019 оны 06 сарын 25-ны өдрийн №60 тоот дүгнэлт нь үндэслэлтэй эсхүл үндэслэлгүй аль болохыг нэг мөр тогтоогоогүй нь яллагдагч ******* нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн эсхүл хүндэвтэр хомсдолтой аль нь эсэхийг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж үзэх бөгөөд хэрэгт хоёр өөр дүгнэлт гарсны алийг нь үнэлэх эсэхэд эргэлзээ үүсэхээр болжээ.

Дахин шинжээч томилсон прокурорын шийдвэрт Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 06 сарын 25-ны өдрийн №60 тоот дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор дахин шинжилгээ хийх шинжээч нарт даалгасан боловч үндэслэл муутай гэж хариулсан нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг хийгээгүй гэж үзэх тул яллагдагч ******* нь сэтгэцийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгах шаардлагатай гэж дүгнэж байна.

Мөн яллагдагч ******* нь 2012 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 9 жилийн сургуулийг төгсөж суурь боловсрол эзэмшсэн талаарх лавлагааг гаргуулсан боловч түүнийг уншиж бичиж чаддаггүй өөрийнхөө нэрийг бичих төдий л бичиг үсгийн чадвартай талаарх гэрч нарын мэдүүлэг болон бичиг үсэг мэдэхгүй талаараа өөрөө удаа дараа мэдүүлсэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн №393 тоот шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт хэсэгт бичигдсэн клиникийн үзлэгт тоо бодож чадахгүй, уншиж бичиж чадахгүй гэж хариулдаг зэрэг нотлох баримт авагдсан нь бичиг үсэг мэддэг эсэх нь эргэлзээтэй хэвээр, хяналтын шатны шүүхийн шийдвэрт дурдсан бүрэн дунд боловсролтой гэх хувийн байдлыг нарийвчлан шалгах нь зүйтэй гэсэн ажиллагааг бүрэн гүйцэт хийлгүй орхигдуулжээ.

Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан тул яллагдагч *******ын бичиг үсэг мэддэг, эсхүл бичиг бичиг мэддэггүй аль болохыг эргэлзээгүй тогтоох хуульд заасан бүх арга хэмжээг /үзлэг, туршилт хийх, ач холбогдолтой гэрчийг олж тогтоон мэдүүлэг авах гэх мэт/ авч нотлох шаардлагатай гэж үзэв.

Дээр дурдсан ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэн яллагдагч *******ын хувийн байдлыг бүрэн тогтоосны дараа түүний хуулиар хамгаалагдсан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах, мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх зэрэг суурь эрхийг эдлэх боломжоор бүрэн хангаж өмгөөлөгчийг байлцуулж хэргийн талаарх мэдүүлгийг дахин авах нь зүйтэй байна.

Яллагдагч *******ын хувийн байдлыг бүрэн тогтоосны дараа түүний мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт үнэлэх, нотлох баримтаар тооцох эсэхэд ач холбогдолтой бөгөөд хяналтын шатны шүүхийн шийдвэрт *******ын гэрч, яллагдагчаар байцааж мэдүүлэг авахдаа хуульд заасан журам зөрчигдсөн байж болохуйц нөхцөл байдлууд тогтоогдсон, уг мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож нотлох баримтад тооцсон гэж дүгнэсэн байгааг анхаарвал зохино.

Хяналтын шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан “нэр бүхий албан тушаалтан нарт зодуулж, эрүүдэн шүүлт тулгуулсны улмаас хэргийг хүлээсэн” гэх гомдлыг магадлах нь зүйтэй гэж дүгнэсэн асуудлын хүрээнд холбогдох нэр бүхий албан тушаалтнуудаас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн боловч уг гомдол мэдээллийн эх сурвалжийг тодруулаагүй орхигдуулсан буюу яллагдагч *******аас ямар албан тушаалтанд хэрхэн яаж зодуулсан эсэх, ямар хэлбэр аргаар эрүүдэн шүүсэн эсэх зэргийг өөрөөс нь тодруулж тайлбар мэдүүлэг авсны үндсэн дээр уг мэдүүлгийн эх сурвалжийг шалгах атал түүнээс энэ талаар нь нэг ч тайлбар мэдүүлэг аваагүй байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 06 сарын 04-ний өдрийн №393 тоот шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийн хэсэгт яллагдагч ******* нь “Хөдөө байж байсан чинь сумын цагдаа сум орж уулзъя гээд тэгээд уулзсан чинь чи ийм хэрэг хийсэн байна гэсэн. Би хийгээгүй гэсэн чинь хийсэн байна, яагаад хэргээ хүлээхгүй байгаа юм гээд цахилгаан бороохойгоор цохиод байсан. 10 хоног намайг зодож цахилгаан бороохойгоор зодож нүдсэн. Одоо хүртэл тэр бороохойны сорви надад байдаг” гэсэн өгүүлэмж авагдсан байх тул яллагдагчаас өөрөөс нь тодруулсны дараа холбогдох хуульд заасан арга хэмжээг авч Хяналтын шатны шүүхийн шийдвэрт дурдсан асуудлыг бүрэн гүйцэт шалгах шаардлагатай гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн нь шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлдөг тул дээр дурдсан асуудал болон хяналтын шатны шүүхийн шийдвэрт дурдсан асуудлуудыг нягт нямбай шалган тогтооход прокурор, мөрдөгч анхаарах хэрэгтэй гэж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж  тус шүүхэд  бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүгчийн захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэгдүгээрт: “Яллагдагч *******ын сэтгэцийн байдлыг дахин тогтоох” ажиллагаа хийгдээгүй гэж дүгнэжээ.

“Тодруулбал яллагдагч *******ын сэтгэцийн байдлыг тогтоосон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 60 тоот дүгнэлтээр сэтгэцийн хувьд оюуны хүндэвтэр хомсдолтой гэж, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 393 дугаартай дүгнэлтэд оюуны хөнгөн хомсдолтой гэж дүгнэн урьд гарсан дүгнэлтийн 1, 2, 3, 4 дүгээр заалтуудыг үндэслэл муутай гэж дүгнэсэн нь хоёр өөр дүгнэлт гарсны алийг нь үнэлэх эсэхэд эргэлзээ үүсэхээр болжээ. Түүнчлэн урд гаргасан дүгнэлтийг үндэслэл муутай гэж хариулсан нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээг хийгээгүй гэж үзэх тул яллагдагч *******ын сэтгэцийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгах шаардлагатай гэж дүгнэж байна” гэж захирамждаа бичсэн байна.

Яллагдагч *******ын сэтгэцийн байдлыг тодруулсан 2 удаагийн дүгнэлт нь ижил түвшний 2 шинжээчийн дүгнэлт биш юм. Харин урьд гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж Улсын дээд шүүхээс үзсэн тул прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ томилж гаргасан дүгнэлт юм. Дахин шинжилгээ хийсэн дүгнэлт нь анхны шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй бол эдгээр дүгнэлтүүдийг заавал хагалуулж дахин 3 дахь удаагаа шинжээчийн дүгнэлт гаргаж аль нэг дүгнэлт олонх болох ёстой гэсэн хуулийн шаардлага, агуулга байдаггүй. Харин урьд гаргасан шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь дүгнэх, өөрчлөх боломж дахин гаргасан шинжээчийн дүгнэлтэд байдаг.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана” гэж заасны дагуу дээрх дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үнэлж, аль дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх шийдвэртээ заахаар байхад дахин хагалуулж дүгнэлт гаргуулахаар хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүхэд өөрт нь дахин шинжилгээ хийлгэх хууль зүйн боломж байна.

Нөгөөтээгүүр дахин 3 дахь удаагаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан ч 2:1 харьцаатайгаар аль нэг дүгнэлт нь олонх, нөгөө тал нь цөөнх болох ба энэ тохиолдолд ч гэсэн шүүх зөвшөөрөхгүй байгаа дүгнэлтийнхээ талаар шийдвэртээ үндэслэлийг заах үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Хоёрдугаарт: “Оюуны хомсдол бүхий сэтгэцийн өвчтэй шүүгдэгчийг бүрэн дунд боловсролтой гэх хувийн байдлыг нарийвчлан шалгах” гэжээ.

******* нь оюуны хөнгөн хомсдол бүхий сэтгэцийн өвчтэй байдал нь түүнийг боловсрол эзэмшихэд огт нөлөөлөхгүй бөгөөд түүнийг боловсрол эзэмшсэн талаарх лавлагааг холбогдох төрийн байгууллагаас гаргуулан авсан, мөн ар гэрийн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан, түүнийг анх шалгаж байсан мөрдөгч нараас гэрчийн мэдүүлэг авч мэдүүлгийг өөрөө уншиж, танилцаж гарын үсэг зурж байсан зэрэг баримтууд нь өөр хоорондоо харилцан хамааралтай, түүнийг боловсрол эзэмшсэн гэдгийг нотлох буюу Монгол хэл бичиг мэдэхгүй гэх шүүх хурлын үеэр хэлсэн дан ганц өөрийнх нь тайлбар үгүйсгэгдэхээр байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр “Оюун ухааны хөнгөн хомсдолтой тул мэдүүлэг өгөх чадвартай. ******* нь өөрийн сэтгэцийн түвшинд нийгмийн харилцаанд орох чадвартай байна” талаар дүгнэлт гарсан байна.

Гуравдугаарт: "Эрх бүхий албан тушаалтан нарт зодуулж, эрүүдэн шүүлт тулгуулсны улмаас хэргийг хүлээсэн” гэх гомдлыг магадлах гэжээ.

Хэрэг дотор уг хэргийг урьд нь шалгаж байсан мөрдөгч нараас авсан гэрчийн мэдүүлгүүд байх боловч үүнээс гадна уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт гэмт хэргийн талаарх АТГ-464 дугаартай гомдол, мэдээллийн дугаарт бүртгэж шалгуулан тус прокурорын газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 206 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол гарч одоо хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/348 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцоно. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/348 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Түүнчлэн хяналт тавих эрх бүхий албан тушаалтан эсэргүүцлийг бичих ёстой байтал ямар ч албан бичиггүйгээр Н.Нямдорж прокурор бичсэн байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл байна гэж үзэж байгаа учраас энэ байдлыг харгалзан үзнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Яллагдагч ******* нь гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа зүйл байхгүй. Хохирлыг төлж барагдуулсан. Энэ хэрэгт *******ын хэргийг нэгтгэж шийдэж байгаа нь цаг хугацааны алдаж байна. Яллах дүгнэлтийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн. Мөн тухайн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа. Түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан үзэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Т., ******* нар нь гэм буруугийн хувьд ганцхан үйлэлд нь оролцсон байдаг. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Т.Цогсайханд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүхэд  бичсэн Прокурор Н.Нямдоржийн   эсэргүүцэлд   үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт, *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт, *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт, *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд “...хяналтын шатны шүүхийн шийдвэрт дурдсан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бус хийсэн буюу яллагдагч ******* нь сэтгэцийн хувьд оюуны хөнгөн, хүндэвтэр хомсдолтой аль нь эсэх, бичиг үсэг мэддэг эсэх нь тус тус эргэлзээтэй хэвээр, яллагдагч ******* нь нэр бүхий албан тушаалтан нарт зодуулж, эрүүдэн шүүлт тулгуулсан эсэх асуудлыг бүрэн дүүрэн магадлаагүй байна.

Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан тул яллагдагч *******ын бичиг үсэг мэддэг, эсхүл бичиг бичиг мэддэггүй аль болохыг эргэлзээгүй тогтоох хуульд заасан бүх арга хэмжээг /үзлэг, туршилт хийх, ач холбогдолтой гэрчийг олж тогтоон мэдүүлэг авах гэх мэт/ авч нотлох шаардлагатай гэж үзэв.

Дээр дурдсан ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэн яллагдагч *******ын хувийн байдлыг бүрэн тогтоосны дараа түүний хуулиар хамгаалагдсан өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах, мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх зэрэг суурь эрхийг эдлэх боломжоор бүрэн хангаж өмгөөлөгчийг байлцуулж хэргийн талаарх мэдүүлгийг дахин авах нь зүйтэй...” гэх захирамжийн агуулга үндэслэлтэй, зөв болжээ.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 340 дүгээр захирамжаар урьдчилсан  хэлэлцүүлгийн товыг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 11 цаг 00 минутад хийхээр тогтоосон байж 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаан хийж, тус хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж, ТЭ /162/2021/ШЦТ/348 дугаар  шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа гарын үсгээ зурж баталгаажуулсан, 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн шүүгчийн 2022/ШЗ/348 захирамжид урьдчилсан хэлэлцүүлгийг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж гарын үсгээ зурж баталгаажуулжээ. /хэргийн140-151 дүгээр тал/

Дээрх байдлаас харахад шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжийн  өдөр  болон шүүгчийн нэр зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан, 1.9-т зааснаар анхан шатны шүүхийн  шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжийн өдөр зөрүүтэй зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн гаргасан захирамж, тэмдэглэлийн ноцтой алдаа нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  Монгол Улсын хууль  хүчин төгөлдөр үйлчилсэн, тус захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэхээс өөрөөр хуулийн зохицуулалтгүй  гэж шүүх бүрэлдэхүүн  тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т  заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/348 дугаар захирамжийг  хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

Ш.БАТТОГТОХ