Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/05005

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/05005

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

Нэхэмжлэгч:Б****дүүргийн ** дугаар хороо, өөрийн байранд байрлах, регистр ***, ***********,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, ***********-ийн байранд байрлах, регистр ******, ****-****** *****,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, ***********-ийн байранд байрлах, регистр *******, ****** *** ***,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн *** дугаар хороо, ***********-ийн байранд байрлах, регистр ******, ***-**** ***,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, ***********-ийн байранд байрлах, регистр ****7, **** ***,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, ***********-ийн байранд байрлах, регистр *****, ****** *******,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, ***********-ийн байранд байрлах, регистр ***, *******-***** ***,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ***********-ийн байранд байрлах, регистр *****, **** **,

 

Хариуцагч:Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** **** **** тоотод байрлах, регистр ******, **** ***** ***,

 

Нэхэмжлэлийн шаардлага нь:

 

Нэхэмжлэгч *********** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан систем нэвтрүүлэх болох нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 254,305,797.48 төгрөг гаргуулах,

 

Нэхэмжлэгч ****-****** ***** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан систем нэвтрүүлэх болох нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 9,424,108.75 төгрөгийг гаргуулах,

 

Нэхэмжлэгч ******** ****** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан систем нэвтрүүлэх болох нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 13,959,352 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч ***-**** *** нь хариуцагч **** ***** ***- д холбогдуулан систем нэвтрүүлэх болох нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 13,959,352.60 төгрөг гаргуулах,

 

Нэхэмжлэгч **** *** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан систем нэвтрүүлэх болох нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 16,659,352.10 төгрөг **** ***** ***-аас гаргуулах,

 

Нэхэмжлэгч ****** ******* нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан систем нэвтрүүлэх болох нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 12,725,502.46 төгрөг гаргуулах,

 

Нэхэмжлэгч *******-***** *** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан систем нэвтрүүлэх болох нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, нийт 54,824,011.4 төгрөг гаргуулах,

 

Нэхэмжлэгч **** ** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан систем нэвтрүүлэх болох нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, нийт 11,154,472.73 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

***********-аас 38,999,571 төгрөг, ****-****** *****-аас 3,457,893 төгрөг, ******** ******-аас 6,306,557 төгрөг, ***-**** ***-аас 6,306,555 төгрөг, **** ***-аас 7,526,363 төгрөг, ****** *******-аас 4,463,534 төгрөг, ******** ***** ****-аас 33,717,260 төгрөг, **** **-аас 4,617,706.5 төгрөг гаргуулах тухай **** ***** ***-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *********** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2019-***-*** (**-****/***) тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ГА-АГ 20/*** тоот ***********-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 57,464,181.90 /тавин долоон сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян нэгэн төгрөг ерэн мөнгө/ төгрөг, компанид учирсан хохирол 196,841,615.58 /нэг зуун ерэн зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуун арван таван төгрөг тавин найман мөнгө/ төгрөг, нийт 254,305,797.48 /хоёр зуун тавин дөрвөн сая гурван зуун таван мянга долоон зуун ерэн долоон төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ****-****** ***** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-1***-00* **-**9/001 тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн **-****/* **тоот ****-****---*-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 9,424,108.75 /есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун найман төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******** ****** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-***-005 (ХУ-АГ19/001) тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр **-АГ 20/002 тоот ***** **** ****-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 13,959,352 /арван гурван сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ***-**** *** нь хариуцагч **** ***** ***- д холбогдуулан **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-***-010 (***-****/***) тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ****-** **/*** тоот Сэлэнгэ- *******-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 13,959,352.60 /арван гурван сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг жаран мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч **** *** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-IMP-007 (**-****/***) тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн *-** 20/001 тоот **** ***-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 16,659,352.10 /арван зургаан сая зургаан зуун тавин есөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг арван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ****** ******* нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-I**-00* (НБ-**9/***) тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн **-** **/*** тоот ****** *******-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 10,915,978.65 /арван сая есөн зуун арван таван мянга есөн зуун далан найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, мөн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ******* ****** ***-ийн зүгээс ****** *******-ийн сервер дэх бүх мэдээллийг устгаснаас болж манай компанид учирсан хохирол 1,809,523.81 /нэг сая найман зуун есөн мянга таван зуун хорин гурван төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, нийт 12,725,502.46 /арван хоёр сая долоон зуун хорин таван мянга таван зуун хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч *******-***** *** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-***-00* (***-****/0**) тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ***-** 20/003 тоот *******-***** ***-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 29,337,449.05 /хорин есөн сая гурван зуун гучин долоон мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөг, хохирол 25,486,562.35 /хорин таван сая дөрвөн зуун наян зургаан мянга таван зуун жаран хоёр төгрөг, гучин таван.мөнгө/ төгрөг, нийт 54,824,011.4 /тавин дөрвөн сая найман зуун хорин дөрвөн мянга арван нэгэн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч **** ** нь хариуцагч **** ***** ***-д холбогдуулан **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2019-***-00* (**-***/0**) тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд талууд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр **- ** **/** тоот **** **-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 10,221,139.40 /арван сая хоёр зуун хорин нэгэн мянга нэг зуун гучин есөн төгрөг дөчин мөнгө/ төгрөг, компанид учирсан хохирол 933,333.33 /есөн зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг, нийт 11,154,472.73 /арван нэгэн сая нэг зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч **** ***** *** нь сөрөг нэхэмжлэлдээ:***********-аас хийгдсэн ажлын дутуу хөлс болох 25,999,714 төгрөг болон алданги 12,999,857 төгрөг, нийт 38,999,571 төгрөг, ****-****** *****-аас хийгдсэн ажлын дутуу хөлс болох 2,305,262 төгрөг болон алданги 1,152,631 төгрөг, нийт 3,457,893 төгрөг, ******** ******-аас хийгдсэн ажлын дутуу хөлс болох 4,204,371 төгрөг болон алданги 2,102,186 төгрөг, нийт 6,306,557 төгрөг, ***-**** ***-аас хийгдсэн ажлын дутуу хөлс болох 4,204,370 төгрөг болон алданги 2,102,185 төгрөг, нийт 6,306,555 төгрөг, **** ***-аас хийгдсэн ажлын дутуу хөлс болох 5,017,575 төгрөг болон алданги 2,508,788 төгрөг, нийт 7,526,363 төгрөг, ****** *******-аас хийгдсэн ажлын дутуу хөлс болох 2,975,689 төгрөг болон алданги 1,487,845 төгрөг, нийт 4,463,534 төгрөг, ******** ***** ****-аас хийгдсэн ажлын дутуу хөлс болох 22,478,173 төгрөг болон алданги 11,239,087 төгрөг, нийт 33,717,260 төгрөг, **** **-аас хийгдсэн ажлын дутуу хөлс болох 3,078,471 төгрөг болон алданги 1,539,235.50 төгрөг, нийт 4,617,706.5 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***********, ****-****** *****, ******** ******, ***-**** ***, **** ***, ****** *******, *******-***** ***, **** **-иуд нь **** ***** ***-д холбогдуулан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болон алданги гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч **** ***** *** нь ***********-аас ажлын хөлс 25,999,714 төгрөг болон алданги 12,999,857 төгрөг, нийт 38,999,571 төгрөг, ****-****** *****-аас ажлын хөлс 2,305,262 төгрөг болон алданги 1,152,631 төгрөг, нийт 3,457,893 төгрөг, ******** ******-аас ажлын хөлс 4,204,371 төгрөг болон алданги 2,102,186 төгрөг, нийт 6,306,557 төгрөг, ***-**** ***-аас ажлын хөлс 4,204,370 төгрөг болон алданги 2,102,185 төгрөг, нийт 6,306,555 төгрөг, **** ***-аас ажлын хөлс 5,017,575 төгрөг болон алданги 2,508,788 төгрөг, нийт 7,526,363 төгрөг, ****** *******-аас ажлын хөлс 2,975,689 төгрөг болон алданги 1,487,845 төгрөг, нийт 4,463,534 төгрөг, ******** ***** ****-аас ажлын хөлс 22,478,173 төгрөг болон алданги 11,239,087 төгрөг, нийт 33,717,260 төгрөг, **** **-аас ажлын хөлс 3,078,471 төгрөг болон алданги 1,539,235.50 төгрөг, нийт 4,617,706.5 төгрөгийг гаргуулах тухай **** ***** ***-ийн сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигч талуудын хооронд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн эвлэрлийн гэрээнд:

Нэхэмжлэгч ***********-ийн гэрээний дагуу шилжүүлсэн 57,464,181.90 /тавин долоон сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун наян нэгэн төгрөг ерэн мөнгө/ төгрөг, компанид учирсан хохирол 196,841,615.58 /нэг зуун ерэн зургаан сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуун арван таван төгрөг тавин найман мөнгө/ төгрөг, нийт 254,305,797.48 /хоёр зуун тавин дөрвөн сая гурван зуун таван мянга долоон зуун ерэн долоон төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 234,305,797.48 /хоёр зуун гучин дөрвөн сая гурван зуун таван мянга долоон зуун ерэн долоон төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгөөр багасгаж, хариуцагч **** ***** ***-ийг 20,000,000 /хорин сая/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдөр 10,000,000 /арван сая/ төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг ***********-ийн Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансанд төлнө.

Нэхэмжлэгч *********** нь шүүхэд гаргасан **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2019-**-0** /**-****/0**/ тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн **-** 20/00* тоот ***********-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,

Нэхэмжлэгч ****-****** *****, ******** ******, ***-**** ***, **** ***, ****** *******, *******-***** ***, **** **-ууд нь **** ***** ***-д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Хариуцагч **** ***** *** нь нэхэмжлэгч ***********, ****-****** *****, ******** ******, ***-**** ***, **** ***, ****** *******, *******-***** ***, **** **-уудад *** систем нэвтрүүлэх, хувилбар ахиулахтай холбоотой асуудлаар нийт 50 /тавин/ цагийн мэргэжлийн зөвлөгөө өгөх ба зөвлөгөөг цаг, минутаар тоолж, бүртгэл хөтлөн харилцан баталгаажуулна.

Хариуцагч **** ***** *** нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ***********, ****-****** *****, ******** ******, *******- *К, **** ***, **************** *******, *******-***** ***, **** ** нарт холбогдуулан гаргасан хийгдсэн ажлын дутуу хөлс болон алдангид 38,999,571 төгрөгийг ***********-аас гаргуулах, хийгдсэн ажлын дутуу хөлс болон алдангид 3,457,893 төгрөгийг ****-****** *****-аас гаргуулах, хийгдсэн ажлын дутуу хөлс болон алдангид 6,306,557 төгрөгийг ******** ******-аас гаргуулах, хийгдсэн ажлын дутуу хөлс болох 4,204,370 төгрөг болон алданги 2,102,185 төгрөг, нийт 6,306,555 төгрөгийг ***-**** ***-аас гаргуулах, хийгдсэн ажлын дутуу хөлс болон алдангид 7,526,353 төгрөгийг **** ***-аас гаргуулах, хийгдсэн ажлын дутуу хөлс болон алдангид 4,463,534 төгрөгийг ****** *******-аас гаргуулах, хийгдсэн ажлын дутуу хөлс болон алдангид 33,717,260 төгрөгийг *******-***** ***-аас гаргуулах, хийгдсэн ажлын дутуу хөлс болон алдангид 4,617,706.50 төгрөгийг **** **-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 500 000 төгрөгийн 50 хувь 750 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан ***********-д олгож, үлдсэн 750 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 20 000 000 төгрөгт ногдох 257 950 төгрөгийг **** ***** ***-аас гаргуулан ***********-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ****-****** *****-ийн төлсөн 235 963 төгрөгийн 50 хувь 117 981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 117 981 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан ****-****** *****-д, ******** ******-ийн төлсөн 297 540 төгрөгийн 148 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 148 770 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан ******** ******-д, ***-**** ***-ийн төлсөн 297 947 төгрөгийн 50 хувь 148 974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 148 973 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж ***-**** ***-д, **** ***-ийн төлсөн 311 447 төгрөгийн 50 хувь 155 724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 155 724 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж **** ***-д, ****** *******-ийн төлсөн 288 759 төгрөгийн 50 хувь 144 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 144 380 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж ****** *******-д, *******-***** ***-ийн төлсөн 502 271 төгрөгийн 50 хувь 251 136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 251 136 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж *******-***** ***-д, **** **-ийн төлсөн 193 430 төгрөгийн 50 хувь 96 715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 96 715 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж **** **-д, хариуцагч **** ***** ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 540 төгрөгийн 50 хувь 163 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 163 270 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж **** ***** ***-д тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *********** нь **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2019-**-003 /**-**19/***/ тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн **-** **/** тоот ***********-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 254,305,797.48 /хоёр зуун тавин дөрвөн сая гурван зуун таван мянга долоон зуун ерэн долоон төгрөг дөчин найман мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 234,305,797.48 /хоёр зуун гучин дөрвөн сая гурван зуун таван мянга долоон зуун ерэн долоон төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгөөр багасгаж, хариуцагч **** ***** *** нь 20,000,000 /хорин сая/ төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдөр 10,000,000 /арван сая/ төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 /таван сая/ төгрөгийг ***********-д төлж барагдуулах,

 

Хариуцагч **** ***** ***-д холбогдох **** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-***-006 /**-****/00*/ тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн **-** 20/001 тоот ****-****** *****-д Оd *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 9,424,108.75 /есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун найман төгрөг далан таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ ****-****** ***** нь татгалзаж,

 

**** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-IМР-005 /**-**19/001/ тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн **-** 20/002 тоот ******** ******-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 13,959,352 /арван гурван сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ ******** ****** нь татгалзаж,

 

**** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-IМР-010 /***-**19/001/ тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ***-**20/002 тоот ***-**** ***-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 13,959,352.60 /арван гурван сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг жаран мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ ***-**** *** татгалзаж,

 

**** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-IМР-007 /**-**19/001/ тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн *-**20/001 тоот **** ***-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 16,659,352.10 /арван зургаан сая зургаан зуун тавин есөн мянга гурван зуун тавин хоёр төгрөг арван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ **** *** татгалзаж,

 

**** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-IМР-004 /**-**19/001/ тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн **-** 20/002 тоот ****** *******-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 12,725,502.46 /арван хоёр сая долоон зуун хорин таван мянга таван зуун хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ ****** ******* татгалзаж,

 

**** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018-IМР-008 /***-**19/001/ тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ***-** 20/003 тоот *******-***** ***-д Оd *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 54,824,011.4 /тавин дөрвөн сая найман зуун хорин дөрвөн мянга арван нэгэн төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ *******-***** *** татгалзаж,

 

**** ***** ***-тай байгуулсан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2019-IМР-009 /**-**19/001/ тоот *** систем нэвтрүүлэх ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн **-** 20/002 тоот **** **-д Od *** систем нийлүүлэх гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг цуцалж, 11,154,472.73 /арван нэгэн сая нэг зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ **** ** татгалзаж,

 

**** ***** *** нь нэхэмжлэгч ***********, ****-****** *****, ******** ******, ***-**** ***, **** ***, ****** *******, *******-***** ***, **** **-уудад *** систем нэвтрүүлэх, хувилбар ахиулахтай холбоотой асуудлаар нийт 50 /тавин/ цагийн мэргэжлийн зөвлөгөө өгөх ба зөвлөгөөг цаг, минутаар тоолж, бүртгэл хөтлөн харилцан баталгаажуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хариуцагч **** ***** *** нь ***********-аас 38 999 571 /гучин найман сая есөн зуун ерэн есөн мянга таван зуун далан нэгэн/ төгрөг, ****-****** *****-аас 3 457 893 /гурван сая дөрвөн зуун тавин долоон мянга найман зуун ерэн гурван/ төгрөг, ******** ******-аас 6 306 557 /зургаан сая гурван зуун зургаан мянга таван зуун тавин долоон/ төгрөг, ***-**** ***-аас 6 306 555 /зургаан сая гурван зуун зургаан мянга таван зуун тавин таван/ төгрөг, **** ***-аас 7 526 363 /долоон сая таван зуун хорин зургаан мянга гурван зуун жаран гурван/ төгрөг, ****** *******-аас 4 463 534 /дөрвөн сая дөрвөн зуун жаран гурван мянга таван зуун гучин дөрвөн/ төгрөг, *******-***** ***-аас 33 717 260 /гучин гурван сая долоон зуун арван долоон мянга хоёр зуун жаран/ төгрөг, **** **-аас 4 617 706 /дөрвөн сая зургаан зуун арван долоон мянга долоон зуун зургаан/ төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагуудаасаа тус тус татгалзаж эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Хариуцагч **** ***** *** нь 20 000 000 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч ***********-д төлөх үүргээ сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан ***********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 500 000 төгрөгөөс 750 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 750 000 төгрөгийг улсын орлогоос, **** ***** ***-иас 257 950 төгрөгийг тус тус гаргуулан ***********-д, ****-****** *****-ийн төлсөн 235 963 төгрөгөөс 117 981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 117 981 төгрөгийг улсын орлогоос гаргуулан ****-****** *****-д, ******** ******-ийн төлсөн 297 540 төгрөгөөс 148 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 148 770 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан ******** ******-д, ***-**** ***-ийн төлсөн 297 947 төгрөгөөс 148 974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 148 973 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж ***-**** ***-д, **** ***-ийн төлсөн 311 447 төгрөгөөс 155 724 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 155 724 төгрөгийг улсын орлогоос гаргуулж **** ***-д, ****** *******-ийн төлсөн 288 759 төгрөгөөс 144 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 144 380 төгрөгийг улсын орлогоос гаргуулж ****** *******-д, *******-***** ***-ийн төлсөн 502 271 төгрөгөөс 251 136 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 251 136 төгрөгийг улсын орлогоос гаргуулж *******-***** ***-д, **** **-ийн төлсөн 193 430 төгрөгөөс 96 715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 96 715 төгрөгийг улсын орлогоос гаргуулж **** **-д, **** ***** ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 540 төгрөгөөс 163 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 163 270 төгрөгийг улсын орлогоос гаргуулж **** ***** ***-д тус тус олгосугай.

 

5.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН