| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2024/00599/И |
| Дугаар | 145/ШЗ2024/02014 |
| Огноо | 2024-11-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 145/ШЗ2024/02014
| 2024 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 145/ШЗ2024/02014 | Арвайхээр сум |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “..................” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ............... сумын ............... дугаар баг, .............. тоотод оршин суух, “...............” ХХК-ийн захирал Б...............д холбогдох
“19,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “................” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..........” Төрийн өмчит хувьцаат компанийн зүгээс “Бараа материал худалдан авах гэрээг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “................” ХХК-тай гэрээ байгуулсан. Ингээд гэрээнд заасаны дагуу “.............” ХХК-ийн Голомт банкны 6005110618 дугаарын дансанд 19,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэвч гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх ёстой авто замын “Туузан хашлаг”-ыг одоог хүртэл нийлүүлэхгүй гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй манай компанид хохирол учруулж байна. Иймд “..............” ХХК-аас 19,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх “.............” ТӨХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хариуцагч “............” ХХК-ийн захирал Б............д нэхэмжлэлийн хувь гардуулахаар “Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ............дугаар баг, 4-404 тоот хаягаар буюу нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч “............” ХХК-ийн захирал Б.Б тус багт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ........ дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ......... тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан “.............” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “..............” ХХК-ийн захирал Б................д холбогдох “19,500,000 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан баримтлан “..................” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “...............” ХХК-ийн захирал Б...............д холбогдох “19,500,000 төгрөг гаргуулах” тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “...............” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулж, “.................” ..............-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА