Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/058

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энхбат

Хохирогчийн өмгөөлөгч /цахим/

Иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ цахим/

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар   Х.Золцэцэг нарыг оролцуулан;

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******д холбогдох эрүүгийн 2114002460132 тоот хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,... ******* овогт *******гийн *******,  регистрийн дугаар

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Улаан сайр” 1 дүгээр баг, “Дэлийн хайрханы ар” гэх газарт “Тоуоtа Land Сruiser J70” маркийн 27-05 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уулын уруу өнхөрч онхолдон, зорчигч гийн /эмэгтэй, 29 настай/ амь нас хохирсон буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг дурдаж,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар  өмгөөлөгчид төлсөн зардал  4.000.000 төгрөгийг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар оршуулгын ажлын зардал 9.344.958 төгрөгийг “” ХХК-иас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгож,  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нас барсан хохирогчийн асрамжид байсан хүүхдүүдийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие *******гийн хүсэлтээр түүнд холбогдох эрүүгийн хэрэгт анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч эс зөвшөөрөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Д. *******г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3- т зааснаар шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

******* нь амь хохирогч С. Жаргалмаатай эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байсан болох нь Д. ******* болон гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Сүх-Очирын / хавтаст хэргийн 180 хуудас / “Талийгаач 2021 оны 04 дүгээр сард ТИТАНС ПИКЧЕРС ХХК-д ерөнхий редактороор ажилд ороод ажиллаж байсан уг ажлынхаа газарт хамт ажилладаг *******тэй сууна гэж хэлж, гэртээ аваачиж танилцуулж байсан” гэх мэдүүлгээр тогтоогддог.

*******гийн хувьд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч *******д гомдол санал байхгүй талаараа хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд илэрхийлж, мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Д. *******д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, цаашид талийгаачийн 3 хүүхдийг харж хандаж явах байх гэж мэдүүлсэн бөгөөд өмгөөлөгчид төлсөн зардал, 4 000 000 төгрөг, оршуулгын ажлын зардал 9 344 958 төгрөгийг “” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Сүх-Очир нэхэмжилсэн.

Гомдлын үндэслэл:

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн: Анхан шатын шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т заасан “ Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх байдлыг харгалцан үзнэ” гэх заалтын дагуу мөн хуулийн

6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан *******гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй.

*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх “ заалтыг шүүх хэрэглэх боломжтой байсан.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзээгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4дүгээр зүйлийн 1.1-т зааснаар өмгөөлөгчид төлсөн зардал, 4 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар оршуулгын ажлын зардал 9 344 958 төгрөгийг “” ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б. Сүх-Очирт олгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЗ/354 дугаартай “Шийтгэх тогтоолд залруулга хийх тухай” шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-т заасан шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болсон.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар өмгөөлөгчид төлсөн зардал 4 000 000 төгрөгийг “” ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгохоор шийдвэрлэсэн гэх хэсэг шүүх хуралдаан дээр уншигдсан бөгөөд уншигдаагүй зүйлийг залруулах нь хууль зүйн үндэслэлгүй

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т шүүгдэгч *******гээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохиролтой холбоотой асуудал дээр хууль зүйн дүгнэлтийг шүүх хуралдаан дээр гаргаагүй.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******д оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Юуны өмнө манай компанийн хувьд эрдэнэт хүний амь нас эрсэдсэн энэ болсон хэрэг явдалд маш их харамсаж, гүн эмгэнэл илэрхийлэн, талийгч болон түүний ар гэр бүлд ямагт хүндэтгэлтэй хандаж ирсэн, цаашид ч бид тийм байр суурьтай байх болохоо илэрхийлж байна.

Харин шүүх байгууллага нь хэргийг бодит нотлох баримтад үндэслэн хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа. ХХК нь Эрүүгийн 2114002460132 дугаартай иргэн *******д холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба дээрх шүүхийн шийтгэх тогтоол болон түүнд залруулга хийсэн шүүгчийн захирамжаар тус компаниас 9.344.958 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүх- Очирт олгохоор шийдвэрлэсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас харахад хохирлын баримтууд нь шаардлага хангахгүйгээс гадна, санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт хохирлын баримт цуглуулаагүй гэснээс үзэхэд шүүх чухам ямар баримтуудыг үндэслэн ийнхүү төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл” гэсний 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө" гэсний 1.1 -д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-д “Эрүүгийн хуупийг буруу хэрэглэсэн”, 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн"гэж тус тус заасан байна Иргэний хариуцагчийн хувьд Баянхонгор аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгох хуульд заасан дээрх үндэслэлүүд хангагдсан буюу тус шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотпох бариуитаар нотлогдохгүй байвал” гэж заажээ. Анхан шатны шүүх иргэний хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулах талаас шийдвэр гаргасан боловч баримтаар нотолж чадаагүй байна. Тухайлбал шийтгэх тогтоолын 5-6 хуудаст шүүхээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж, иш татсан боловч хохиролтой холбоотой баримт огт дурдаагүй байна.

Мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...тэгээд Буян компаниас унаа захиалсан. Хэнтий аймгийн Батширээт явахаар болж бүх зардлыг гаргасан. Нарантуул зах дээр ажлын хүмүүс юм цуглуулж 2 сая төгрөг болсон...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч мөн хохиролд 2 сая төгрөг төлсөн гэх мэдүүлэг зэргийг хэрхэн үнэлсэн ба хохирол төлбөр төлсөн байдлаас хэрхэн хасагдаж байгааг огт тооцоолоогүй байна. Шийтгэх тогтоолынхоо ирцтэй холбоотой хэсэгт Иргэний хариуцагч болон нэхэмжлэгч нарыг огт дурдаагүй явсан нь ер нь хэргийн оролцогч гэж тайлбар, баримтыг үнэлсэн эсэхэд эргэлзээ төрж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498.1-д "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасныг шууд баримталсан байдаг.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үед шүүгдэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэж авсан гэдэг нь эргэлзээтэй бөгөөд машин техник гардаггүй гэж нутгийн хүн гэрчийн мэдүүлэг өгсөн, өндөр огцом ууланд дур мэдэн гарч, өндөр эрсдэл үүсгэснийг ажлаа хийж байсан хэмээн үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж, 2-д “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Гэж тус тус заасныг зөрчиж хохирол, төлбөрийг нарийвчлан тооцож тогтоохгүйгээр, иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоол болон түүнд залруулга оруулсан захирамжийн иргэний хариуцагчтай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Гэм хор арилсан, арилаагүй асуудал ярьж байна. Нэгэнт хүний амь хохирсон асуудал дээр гэм хор арилна гэсэн асуудал байхгүй гэдгийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч ойлгох ёстой. Өмнө нь мөнгө нэхээгүй байж одоо мөнгө нэхлээ гэдэг зүйл ярьж байна. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, шаардлагатай зарим зүйлийг магадлалаараа өөрчлөх боломжтой байна гэдэг саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс мөнгөн тусламж үзүүлээгүй учраас тэнсэх боломжгүй гэж байна. Гэтэл анхан шатны хуралдаан дээр *******гээс хохирол нэхэмжлээгүй. Иймээс Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж түүнд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд залруулга оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дэх хэсгийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхгүй байж, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Улаан сайр” 1 дүгээр баг, “Дэлийн хайрханы ар” гэх газарт “Тоуоtа Land Сruiser J70” маркийн 27-05 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөнөөс  тээврийн хэрэгсэлээ уулын уруу өнхөрч онхолдуулснаас зорчигч гийн  амь нас хохирсон гэмт хэргийн үйл баримтыг  тогтоосон байна.

Дээрх үйл баримт нь

Хавтаст хэргийн 180-181 дүгээр талд авагдсан “...Талийгаачийн оршуулгын зардалд 9 сая 300.000 төгрөг болсон оршуулгыг нь Хэнтий аймгийн Батширээт суманд хийсэн, оршуулгын зардалд гарсан баримт цуглуулаагүй, хөдөө хийсэн учраас, ажлын газраас нь оршуулгын зардалд 2.500.000 төгрөг өгсөн...” гэх  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр талд авагдсан “...зураг авалтад анхаараад байж байхад... машин хажуулдаад доошоо өнхөрч ... 3-4 удаа өнхөрч эргэлдэж байгаад машин хажуулдаад уулын бэлд тогтсон. ... машин дээр очиход машин жолооч тал руу унасан жолооч нь өөрөө дотор нь талийгаачийн гар нь жолоочийн арын хаалганы цонхны хагарсан хэсгээс цухуйж гарч машины их биед дарагдсан ...өнгөрсөн байдалтай байсан ...” гэх  гэрч ын  мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан “... би эргэж хараад нөгөө зураг авч байгаа хэсэгт анхаараад зогсож байхад .... машины хамар нь бид хэд рүү чиглэсэн хойд талын хэсгээр нь доошоогоо гулсаж, ... шарваж байснаа цаашаа алга болчихоор нь гүйгээд очсон чинь уулын тэг дунд хүртэл хажуулдаад жолооч тал руу машин унасан байсан. Машин дээр очиход жолооч нь өөрөө дотор нь талийгаачийн гар нь жолоочийн арын хаалганы цонхны хагарсан хэсгээс цухуйж гарч машины их биед дарагдсан байсан...” гэх  гэрч ийн  мэдүүлэг 

1 дүгээр хавтаст хэргийн  26-27 дугаар талд авагдсан “...гэнэт машин хөдөлсөн чинь зураг дарах гэж ирсэн хүмүүсийн машиныг барьж явсан жолооч машин дээрээ очсон машинаа хөдөлгөж байсан. Тэгсэн чинь машин нь шарвах шиг болоод хүч алдаад зогссон. Тэгээд зураг дарж байсан хүмүүс ямар эвгүй зогсчихвоо гээд наанаас нь явсан чинь машин цаашаа уулын уруу унасан байсан. Бид нарыг очих үед эрэгтэй хүн авраач гэж орилж байсан. Машин дээр хамт зураг дарах гэж явсан хүмүүс машины цонхыг хагалж жолоочийг гаргаж ирсэн. Жолооч гарч ирсэн цонхны цоорхойгоор харах үед хамт явсан эмэгтэй нь цээжин хэсэг нь дарагдсан бололтой харагдсан. Тэгээд би сумын төв рүү явж цагдаа дуудсан... “ гэх  гэрч   мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан “...Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр 1 дүгээр багийн нутагт байрлах “Заан мод, гал шовх”-ийн оройн зургийг авна гэхээр нь тухайн газарт замчилж дагуулж очсон. “Заан мод" гэх хэсэг болохоор осол болсон уулын орой дээр байдаг. Бид нар газрын намаар явсан юм.

Тухайн зураг авалтын баг болохоор замгүй хэсгээр уулын орой луу гарсан. ....замыг нь зааж өгөхөөр дөхөж байсан чинь жолооч машинтайгаа ухарч байснаа огцом урагшаа дарахдаа эвгүй дарсан харагдсан. Тэгсэн машин нь хүч алдсан уу хойшоо ухарч байснаа хажуу тийшээгээ хэд хэдэн удаа эргэж өнхөрч доор зогссон.... Эмэгтэй болохоор машины доор дарагдсан байсан. Талийгаач тухайн үед газар дээрээ өнгөрсөн байсан... гэх гэрч ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан “ ... Яг биднийг дөнгөж очиж байхад жолооч машиндаа сууж байсан харагдсан. Тэгсэн гэнэт машинаа асаагаад ухас хийгээд хийгээд хөдлөх шиг харагдсан тэгсэн л машин нь өнхрөөд алга болсон. Би ойлгохдоо машин хүч алдсан байх гэж бодож байсан... гэх гэрч мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар талд авагдсан “... ... ХХК-д тоёота ланд круйзер маркийн 27-05 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 00 гүйлттэй шинээр нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхийн өмнө оношилгоонд оруулж бүрэн бүтэн байдлыг шалгаж өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн үнэ 127.100.000 төгрөг, ослын дараа автомашиныг Титанс пикчерс ХХК нь Улаанбаатар хотод авч ирж манай компанид хүлээлгэн өгсөн. Манай компани өөрөө хүлээж аваад өөрсдөө оношилгоонд оруулж 115.850.520 төгрөгийн эвдрэл гэмтэл, засах засварын тооцоог гаргаад, 100 хувь даатгал хийлгэсэн байсан. Бодь даатгал руу 123.269.589 төгрөгийг нэхэмжлэлийг холбогдох материалын хамт хүргүүлээд, нөхөн төлбөрт 110.942.630 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч манай компани хохиролгүй болсон. Одоо манай компаний зүгээс автомашинтай холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй... гэх Иргэний нэхэмжлэгч ын  мэдүүлэг

Хэргийн 214-215 дугаар талд авагдсан “...Би тай 2020 оны 10 дугаар сард ажлын шугамаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд явж байгаад танилцаад 2021 оны 02 дугаар сараас Улаанбаатар хотод ирүүлж эцэг эхтэйгээ танилцуулаад хамт амьдарч байсан. Уг нь бид хоёр цаашид хамт амьдарч гэр бүл зохионо гэсэн төлөвлөгөөтэй байсан. Талийгаач Жаргалмаа нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа... “ гэх шүүгдэгч *******гийн  мэдүүлэг 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “.... ... Миний охин тус компанид ажиллаж байгаад 2021 оны 09 сарын 08-ны өдөр нас барсан. Охины 5-8 насны 3 хүүхэд байгаа. Тэр 3 хүүхэд бид хоёрын асрамжид байдаг. Энэ 3 хүүхдийн ирээдүйд тус компани тус дэмжлэг болох байх. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр өгдөг. Авч байгаа цалин нь 800,000 төгрөгөөр тогтоосон байна. Тэрний зөрүүг гаргуулж өгнө үү. Гэмт хэрэг гарснаас болж охиноо оршуулж, 9,300,000 төгрөгийн зарлага гарсан. Тэр зардлыг гаргаж өгнө үү. Хууль зүйн туслалцаа 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. ХХК-д хэлэх юм байна. Миний охин компанид ажиллаж байхдаа зураг авсан юман дээр тулгуурлаад Дорнод аймгийн түүхэн дурсгалт газрын талаар ном бичсэн. Хэвлэгдэхэд энийг хэвлэгдээд ямар үнээр худалдаж борлуулагдахад 3 хүүхдэд нь хувь оногдуулж өгнө үү. Би компаниас мөнгөө нэхэмжилж байна... гэсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 52-55 дугаар талд авагдсан “....... Талийгаач нь тархи, цээж, хэвлий, нуруу нугас, аарцгийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цогцсын эрт үеийн өөрчлөлт илэрсэн тул нас барсны баттай шинж болно ... гэсэн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2021 оны 10 сарын 04-ний өдрийн 70 тоот  дүгнэлт 

1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар талд авагдсан “...Тухайн зам тээврийн осол нь 27-05 УАО улсын дугаартай “Ланд Круйзер-78” маркийн автомашиныг жолоодож явсан *******гийн ******* /РД:ШЗ83060110/-ийн буруутай үйлдлээс болж гарсан

...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн, ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... “ гэх Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дүгнэлт  болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв  байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч  *******г  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан төрөл хэмжээний хүрээнд  ял  оногдуулсан нь шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ,  хохирлын шинж чанарт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна.

Харин  “...Анхан шатын шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т заасан  Д. *******гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй, ... үйлдсэн гэмт хэрэг нь  хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх “ заалтыг шүүх хэрэглэх боломжтой, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар өмгөөлөгчид төлсөн зардал 4 000 000 төгрөгийг “” ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгохоор шийдвэрлэн   шүүх хуралдаан дээр уншигдсан... *******д оногдуулсан нэг жилийн хорих ялыг тэнсэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх  шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Бурмаагийн,

“...шүүхийн шийтгэх тогтоол болон түүнд залруулга хийсэн шүүгчийн захирамжаар тус компаниас 9.344.958 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сүх- Очирт олгохоор шийдвэрлэсэн. ...хохирлын баримтууд нь шаардлага хангахгүйгээс гадна, санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй ...шүүх чухам ямар баримтуудыг үндэслэн ийнхүү төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, .... хохирол төлбөр төлсөн байдлаас хэрхэн хасагдаж байгааг огт тооцоолоогүй....шийтгэх тогтоол болон түүнд залруулга оруулсан захирамжийн иргэний хариуцагчтай холбогдох хэсгийг хүчингүй болгоно уу..” гэх  Иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гомдлуудын  дагуу   анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг үзэхэд өмгөөлөгчид төлсөн 4000 000 төгрөг, оршуулгын зардлын 9.344 958 төгрөгийг ” ХХК-иас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгохоор   шүүгч уншин сонсгож байх ба   354 тоот захирамжид өмгөөлөгчид төлсөн зардал 4 000 000 төгрөгийг шүүгдэгч *******гээс,   оршуулгын зардлын 9.344 958 төгрөгийг ” ХХК-иас гаргуулж залруулга хийжээ.

Анхан шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд “ шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах “-аар заасан байхад  хохирлыг  хэргийн оролцогчдоос гаргуулах асуудлаар залруулга хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.14 дүгээр зүйлийг зөрчсөн байх тул  шүүгчийн  2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2022/ШЗ/354 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 Мөн анхан шатны шүүх хүний амь нас хохирсонтой холбоотой гэм хорын хохирлын асуудалд бодитой дүгнэлт хийгээгүй, хохирлын баримт нэг бүрийг зөв үнэлж шийдвэрлээгүй байна.

  Хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн  хүнсний зүйлийн үнэ 265000 төгрөг, 56 дугаар талд авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр авсан малын үнэ 1560 000 төгрөг, 57 дугаар талд авагдсан бензиний үнийн 292358 төгрөг нийт 2037358 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, хэргийн 37,59, 61 дүгээр талд тус тус авагдсан баримтууд нь  он, сар, өдөргүй тул үнэлэх боломжгүй байна.

Хохирогчийн талаас гэм хорын хохиролд 9300 000 төгрөг нэхэмжилснээс  хариуцагч байгууллагаас 4200 000 төгрөгийн  эд хөрөнгийн,   бусдаас  ойролцоогоор 5500 000 төгрөг,  нийт 9 700 000 төгрөгийн  туслалцаа үзүүлсэн,  үүнээс  дээрх нотлох баримтуудыг үнэлсэн 2 037358 төгрөгөөр тооцоход оршуулгын зан үйлд  хариуцагч байгууллагаас гаргах төлбөргүй байна.

Харин өмгөөллийн хөлсний 4 000 000 төгрөгийг шүүх гаргаж шийдвэрлэх боломжгүй буюу  хохирогч тал өөрсдийн хүсэл зоригийн дагуу  өмгөөлөгч  авч улмаар хөлслөх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсны үндсэн дээр  гарсан энэ зардлыг  хэрэгсэхгүй болгож харин  бага насны 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн  зөрүү буюу хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн  508 дугаар зүйлийн 4.1-т заасны дагуу тооцон  хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэх нь хүүхдүүдийн эрх ашигт нийцнэ.

Аргачлалын тухайд: Хохирогчийн сард авч байсан 800 000 төгрөгийн цалингийн нэг хүүхдэд оногдох  72667 төгрөгийг хүүхэд нэг бүрийн насанд хүрэх цаг хугацаагаар тооцон  нийт 30  000 520 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулж  хохирогчийн төлөөлөгч т олгож шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгож  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Учир нь:

 Шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “ жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэж заасныг зөрчиж замгүй, бартаатай  уулын өөд өгсөн гарч осол гаргаснаас гадна  мөн дүрмийн 3.7.а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл ....хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон”  зохицуулалтуудыг  зөрчсөн,.. хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно... “ гэх Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн дүгнэлт  үндэслэлтэй,   ******* нь ” ХХК-тай  байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцдаа  түүний  гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байсан “” ХХК-иас гаргуулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасантай нийцнэ.

Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг  гэм буруутай  этгээдээс шаардах эрх нь нээлттэй, хохирогчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд   хохирогчийн өмгөөлөгчийн  ялын талаар гаргасан санал  болон  хэргийн нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан  шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн тогтсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний  өдрийн “шийтгэх тогтоолд залруулга хийх тухай” захирамжийг хүчингүй болгож, өмгөөлөгч Б.Бурмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад

 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар  өмгөөлөгчид төлсөн зардал  4.000.000 төгрөгийг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар оршуулгын ажлын зардал 9.344.958 төгрөгийг “” ХХК-иас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгосугай.” гэснийг

“Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1-т тус тус зааснаар хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрт 30 000520 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулж  хохирогчийн  төлөөлөгч т олгож,  оршуулгын 9 300 000 төгрөг, өмгөөллийн хөлс 4 000 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

7 дахь заалтад

“Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нас барсан хохирогчийн асрамжид байсан хүүхдүүдийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэснээс

“ Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нас барсан хохирогчийн асрамжид байсан хүүхдүүдийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгож гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж” гэснийг хасаж,  тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч *******гийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны

 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 110 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ 

Ш.БАТТОГТОХ