Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/04800

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ..........д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,270,180 /хоёр сая хоёр зуун далан мянга нэг зуун наян/ төгрөг гаргуулах тухай ............-ийн нэхэмжлэлийг хариуцагч нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,135,090 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,135,090 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,272 төгрөгийн тал хувь болох 25,636 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас 25,636 төгрөг, хариуцагч ........аас 25,636 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ........-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.САРАНТУЯА