Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/04750

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х ” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,226,028.44 төгрөгийг хариуцагч Ө.С 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 440,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 440,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 440,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 440,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 466,028.44 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Ө.С тогтоосон хугацаанд 2,226,028.44 төгрөгийг нэхэмжлэгч “Х” ХКтөлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,566 төгрөгөөс 25,283 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Сс улсын тэмдэгтийн хураамжид 25,283 төгрөг, улсын орлогоос  25,283 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              А.ЭНХЖАРГАЛ