| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 102/2024/02526/И |
| Дугаар | 102/ШШ2024/04539 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/04539
2024 оны 09 сарын 26 өдөр Дугаар 102/ШШ2024/04539 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол үүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.А
Хариуцагч: НШШГГ
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Д.А...с 226.352.595 төгрөгийг гаргуулж "Х...ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Н. нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд томилсон шинжээч "Д.ХХК нь нэхэмжлэгч Д.А.ны өмчлөлийн эрхийн улсын .дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн . дугаар хороо, .хороолол, .байрны . тоот хаягт байрлах . м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 212,477,731 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч Д.Амарсайхан нь Ч.Г болон төлбөр авагч гэх "Х. ХХК нар 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр . дугаартай зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийн зээлийг олгоогүй атлаа хуурч мэхлэн шүүхийн шийдвэр гаргуулсан, Монгол банкны мэдээллийн санд 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр .дугаартай зээлийн гэрээний үүрэг 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлөгдөж дуусгавар болсон, дахин 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 150,000,000 төгрөгийн зээл олгож, зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан мэтээр хуурамчаар зээлийн түүх үүсгэсэн, Д.А.ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн... дугаартай Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, .. дүгээр байрны ...тоотод хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалт бүхий ... талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Д.Амарсайхан, Г.Т, Г.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ...тоотод байрлах ...талбайтай гурван өрөө орон сууцны барьцааны гэрээг хуурамчаар үйлдэж эрхийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн зэрэг үндэслэлээр гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн ... дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор Ч.Г...г яллагдагчаар татаж, уг хэрэгт "Х...ХХК-ийн эрх бүхий этгээд болох Ч.Г...нь гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно. Нэхэмжлэгч Д.А...нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-д "тухайн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд түүнийг шийдвэрлэх хүртэл" гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4/286 дугаар шийдвэрээр 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаар захирамжаар ажиллагааг түдгэлзүүлсэн тул дахин түдгэлзүүлэх боломжгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4/7 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч Д.А...д 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэн. Гэтэл хариуцагч ... газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ..дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол огт гаргаагүй атлаа шууд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ...дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь төлбөр авагч талд хэт үйлчлэн шийдвэр гүйцэтгэлийн хууль болон нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр... дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжаар Д.А...с 226,352,595 төгрөгийг гаргуулж "Х..ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 19250176 дугаар тогтоолоор эхлүүлэн явуулж байна. Төлбөр төлөгч Д.А...ы барьцаа хөрөнгө болох эрхийн улсын .. дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ..дугаар хороо, ...дугаар хороолол,... дүгээр байрны ...тоотод байрлах, ... мкв талбайтай ... өрөө орон сууц, эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ...дугаар хороолол, ... дүгээр байрны ...тоотод байрлах, .. мкв талбайтай . өрөө орон сууцуудыг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн .. ... дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, эрхийн улсын .. дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байрны ..тоотод байрлах, .. мкв талбайтай .. өрөө орон сууцыг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ..дугаар хураах тогтоолоор хураан авч үнийн санал авахад төлбөр төлөгч Д.А. 750.000.000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч талаас үнийн саналыг эс зөвшөөрч шинжээч томилуулах саналыг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С. бичгээр ирүүлсэн болно. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/166 тоот шинжээчийн тогтоолоор шинжээч Ц.Т. нь эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ..дугаар хороо, . дугаар хороолол, . дүгээр байрны .тоотод байрлах,. мкв талбайтай .өрөө орон сууцыг 212,477,731 төгрөгөөр үнэлсэн байна. Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4-... дугаар тоот албан бичгүүдээр мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч Д.А нь үнэлгээг эс зөвшөөрч 3 шатны шүүхээр үнэлгээний талаар гомдол гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар магадлал, УДШ-ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн ... тоот албан бичгээр Улсын бүртгэлийн газарт хүргүүлж, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар албан бичгээр хүргүүлсэн байна. 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ... тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ... тоот албан бичгээр мэдэгдсэн байна. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар Ж.Солонго нь 110,238,866 төгрөгөөр дуудлага худалдааны ялагчаар тодорсон байна. Иймд төлбөр төлөгч Д.А...ы барьцаа хөрөнгөнд явуулсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 5/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 6/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4/286 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх 7/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дүгээр сарын 26-ны өдрийн ..дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 8/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ...дугаар албан бичиг /хх 9/, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ...дугаар хариу мэдэгдэх хуудас /хх 10/, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх 11-13/, хариуцагчаас шийдвэр гүйцэтгэгчийн хувийн хэрэг /хх 55-110, 115-122/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
5. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тогтоол гаргаагүй, эрүүгийн хэргээр шалгаж байхад анхны албадан дуудлага худалдаа явуулсан тул Н... газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн .. дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.
6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2303 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Д.А нь 225,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн.. дугаартай, Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, ...дүгээр байрны .. тоот , .. м.кв талбай бүхий .. өрөө орон сууц, ... улсын бүртгэлийн дугаартай, ... талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталгаажуулжээ.
Дээрх шийдвэрийг хариуцагч Д.А. сайн дураар биелүүлээгүйгээс эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай,... талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ...дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Д ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэжээ.
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 58 дугаар магадлалаар нэхэмжлэгч Д.А. нэхэмжлэлтэй, хариуцагч ... газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
7. Хураагдсан орон сууцын анхны албадан дуудлага худалдааг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр явуулахаар тогтоож, энэ ажиллагааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, 2024 оны 4 дүгээр сарын 03-ний өдрийн... тоот мэдэгдлийг Д.А...д мэдэгджээ. Нэхэмжлэгч дуудлага худалдаанд оролцох эрхээр хангаагүйтэй холбоотойгоор гомдол гаргаагүй байна.
Төлбөр төлөгч төлөх төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа талаар нэхэмжлэгч маргаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 175 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцсон нь хуульд нийцжээ.
8. Иймд Д.А. өмчлөлийн улсын бүртгэлийн ....орон сууцны талаар гарсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол нь хууль болон төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар газарт холбогдох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.А... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ