Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/04540

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/04540

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч О.О нь хамтран хариуцагч Я ХХК-аас татгалзаж, хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 14,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 252,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ