Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/04557

 

 

 

 

 

 

 

 

   2024 оны 09 сарын 27 өдөр                     Дугаар 102/ШШ2024/04557                        Улаанбаатар хот

 

    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 607,948 төгрөг болон хамтран хариуцагч Х ХХК-иас татгалзаж, хариуцагч А.Б  нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 2,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,678 төгрөгөөс 28,339 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 28,339 төгрөг, хариуцагчаас 23,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

         ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ