Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/1095

 

 

 

 

       2022           11           17                                            2022/ДШМ/1095

 

Б.Ш, Ө.Б, А.Иү,

А.Д, Т.Т, Т.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,  

хохирогч Л.Сийн өмгөөлөгч Ш.Ганбат,

шүүгдэгч А.Иү, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч А.Батмандах,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Т, А.Иү, Т.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Б.Ш, Ө.Б, А.Иү, А.Д, Т.Т, Т.Э нарт холбогдох 201525022406 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т.Э нь ганцаараа 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:

1. 2015 оны 8 дугаар сарын 10-наас 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсэг Хангамж 2-223 тоот иргэн Г.Пгийн байшинд нэвтэрч, Тошиба маркийн 40 инчийн лед зурагт, эрдэнэт хивс 3 ширхэг, эрэгтэй гутал 3 ширхэг, савхин куртка, хослол өмд хулгайлж 1.370.000 төгрөгийн,

2. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 6-153 тоот иргэн Г.Бын байшинд нэвтэрч, эрэгтэй годон гутал, эмэгтэй гутал, бага гарын манан хөөрөг, самсунг гар утас, цахилгаан индүү, бэлэн 220.000 төгрөг хулгайлж, 723.000 төгрөгийн, 

3. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Хайрханы 12-1209 тоот иргэн С.Сийн байшинд нэвтэрч, Филлипс маркийн 49 инчийн лсд зурагт, шатар, Самсунг маркийн камер, мөнгөн аяга 2 ширхэг, одон орны дуран, тоос сорогч, Плейстейшн видео тоглоом, мөнгөн хазаар, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1.940.000 төгрөгийн,

4. 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 28 дугаар байрны 49 тоот иргэн Д.Оийн гэрт нэвтэрч, цэцгэн хээтэй алтан ээмэг, 6 талт дүрстэй алтан ээмэг, долгиолсон хээтэй алтан ээмэг, монетон гинж, бугуйвчны хослол, хөх өнгийн сапир шигтгээтэй монетон ээмэг, сөөлжсөн хээтэй монетон ээмэг, товч хэлбэртэй, төмбөгөр хээтэй монетон ээмэг, цагаан алтан мушгисан хээтэй монетон бөгж, бөөрөнхий циркон шигтгээтэй монетон бөгж, нийлүүлж зүүдэг 4 ширхэг монетон бөгж, бөөрөнхий хэлбэртэй 3 ширхэг циркон шигтгээтэй монетон бөгж, шүрэн ээмэг, бугуйвч, Чех улсад үйлдвэрлэсэн ангийн буу, Айфоне 4с маркийн гар утас, Сони маркийн нөүтбүүк, орчин цагийн амилуулсан бурхан, булган шуба зэргийг хулгайлж 13.605.400 төгрөгийн,

5. 2015 оны 11 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48-104 тоот иргэн Л.Дийн гэрт нэвтэрч, 32 инчийн Панасоник зурагт 1 ширхэг, төмөр сейф, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой бүс 1 ширхэг, двд тоглуулагч 1 ширхэг, 7.3 грамм алт, лазер хэмжигч багаж 1 ширхэг, нэхий дээл 1 ширхэг, хөөрөгний дайлан 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, хятад чулуун хөөрөг 1 ширхэг, калапангаар хийсэн хутга, дунд гарын мөнгөн аяга 9 ширхэг зэргийг хулгайлж 3.293.700 төгрөгийн,

6. 2014 оны 7 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 5-4 тоот З.Уийн байшинд нэвтэрч, Айфоне 5 маркийн гар утас, цагаан шигтгээтэй алтан бугуйвч, алтан ээмэг, алтан хүзүүний зүүлт, алтан бөгж, цагаан алтан ээмэг бөгжний хослол, Майкл Корс бугуйн цаг, лакан түрийвч, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, олон улсын банкны карт, бэлэн 450.000 төгрөг зэргийг хулгайлж 4.490.400 төгрөгийн,

7. 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Туул ферм 2-14 тоот Н.Эгийн байшинд нэвтэрч, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, 42 инчийн лсд зурагт 1 ширхэг, булган шуба 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, смарт бугуйн цаг 1 ширхэг, үүргэвч 1 ширхэг, чихрийн таваг 1 ширхэг, улаан дарс 1 ширхэг зэргийг хулгайлж 3.225.300 төгрөгийн,

8. 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-745б тоот З.Мийн байшинд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, үнэгний арьсан шуба 1 ширхэг, хурган дотортой дээл 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг, бэлэн 1.000.000 төгрөг зэргийг хулгайлж 2.262.000 төгрөгийн,

9. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 32 дугаар гудамж 681 тоот М.Мын байшинд нэвтэрч, 43 инчийн Самсунг маркийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 6 ширхэг зэргийг хулгайлж 1.068.000 төгрөгийн,

10. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран 1-11 тоот Ж.Сын гэрт нэвтэрч, 43 инчийн Самсунг маркийн зурагтыг хулгайлж 317.400 төгрөгийн,

11. 2017 оны 4 дүгээр сарын 16-наас 17-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Жанжины АОС-ын 15 тоот Д.Бгийн байшинд нэвтэрч, Самсунг маркийн 60 инчийн зурагт 1 ширхэг, Найк брендийн пүүз 1 ширхэг, ботинк 1 ширхэг, чонын арьс 6 ширхэг, цаа бугын арьсан гутал 1 ширхэг, түрийтэй гутал 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, архи 1 ширхэг зэргийг хулгайлж 1.518.400 төгрөгийн,

12. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-398 тоот Г.Гын байшинд нэвтэрч, Шарп брендийн зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг, пүүз 1 ширхэг зэргийг хулгайлж 607.400 төгрөгийн,

13. 2019 оны 12 дугаар сарын 20-наас 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1032 тоот байрны зогсоол дээр байсан Б.Сгийн 20-42 УБА улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины 2 их гэрлийг нууцаар, хууль бусаар хулгайлан 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. 2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1035 тоот байрны зогсоол дээр байсан Н.Бий 37-27 УБЯ улсын дугаартай Тоёота Акуа загварын автомашины 2 их гэрэл, бэлэн 7500 төгрөгийг нууцаар хууль бусаар хулгайлан 1.512.500 төгрөгийн буюу бусдад нийт 36.266.100 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

А.Дтэй бүлэглэн:

1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Бийн гэрт нэвтэрч, Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн,

2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 3-40 тоот П.Бгийн гэрт нэвтэрч, Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн,

3. 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 3-35 тоот Ц.Агийн байшинд нэвтэрч, Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн,

4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 25-627а тоот Ч.Бын байшинд нэвтэрч, Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн буюу бусдад нийт 1.894.340 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Т, А.Иү нартай бүлэглэн:

1. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.Сийн байшинд нэвтэрч, цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 

М.Т, Н.Э нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж:

1. 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны 109 дүгээр байрны гадна талын автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн Б.Сын эзэмшлийн 36-60 УВА улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 их гэрлийг хулгайлж 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2020 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Туул кондинум” хотхоны гадна талын автомашины ил зогсоолд тавьсан байсан иргэн А.Пийн эзэмшлийн 89-90 УНИ улсын дугаартай Тоёота приус 30 загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд талын 2 их гэрлийг хулгайлж 770.000 төгрөгийн буюу бусдад 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Этэй бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж:

1. 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1042 дүгээр байрны гадна зам дагуу байрлуулсан байсан иргэн Ц.Бийн эзэмшлийн 69-62 УНУ улсын дугаартай приус 30 загварын тээврийн хэрэгслийн их гэрлийг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2020 оны 3 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1017 дугаар байрны гадна авто зогсоол дээр байсан иргэн Б.Дын эзэмшлийн 88-90 УБП улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг гурван салаа их гэрлийг хулгайлж 560.000 төгрөгийн буюу бусдад 1.120.000 төгрөгийн хохирол тус тус учруулан, 23 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 735.320.440 төгрөгийн хохирол учруулсан,

2. А.Д нь Т.Этай бүлэглэн:

1. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 10-211а Н.Бийн гэрт нэвтэрч, Монел брендийн 32 инчийн зурагт 1 ширхэг, Скай вега маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлж 321.540 төгрөгийн,

2. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 3-40 тоот П.Бгийн гэрт нэвтэрч, Самсунг брендийн 42 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 317.400 төгрөгийн,

3. 2017 оны 3 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 3-35 тоот Ц.Агийн байшинд нэвтэрч, Лж брендийн 32 инчийн зурагт 1 ширхэгийг хулгайлж 227.400 төгрөгийн,

4. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25-627а тоот Ч.Бын байшинд нэвтэрч, Леново брендийн нөүтбүүк 1 ширхэг, Тошиба брендийн нөүтбүүк 1 ширхэг, Саст брендийн лед зурагт 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж 1.028.000 төгрөгийн буюу нийт 1.894.340 төгрөгийн хохирол учруулсан,

Ө.Б, Б.Ш нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Бийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.Мын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Нийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 3.094.300 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Ш нь А.Д, Ө.Б нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч торцов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Бийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.Мын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Нийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Ө.Б нь А.Д, Б.Ш нартай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж:

1. 2019 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 а байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан иргэн Т.Бийн 65-22 УНГ улсын дугаартай автомашины 4 ширхэг дугуйг хулгайлж 560.000 төгрөгийн,

2. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дүгээр хороо, 4 дүгээр байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан Б.Мын 53-92 УНН улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн,

3. 2019 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны орчим байх автомашины зогсоол дээр байсан У.Нийн 40-23 УБА улсын дугаартай автомашины 2 ширхэг дугуйг хулгайлж 320.000 төгрөгийн буюу 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Т.Т, А.Иү нар нь Т.Этай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 98-53 УБП улсын дугаартай Тоёота Витз маркийн автомашин ашиглан Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Амины орон сууцны 46 тоот Л.Сийн байшинд нэвтэрч цагаан хаш хөөрөг, том манан хөөрөг, дунд гарын манан хөөрөг, алтан үст болор хөөрөг, хар гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан гэртэй хэт хутганы иж бүрдэл, улаан шүр шигтгэсэн мөнгөн, алтадсан бүс, мөнгөн ембүү 5 ширхэг, монгол эмэгтэй хүний толгойн гоёл хэрэгсэл, Мон бланк брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн халбага, сэрээний хэрэгсэл, алтадсан мөнгөн тахилын аяга 8 ширхэг, усан тахилын алтадсан завъяа, архи өргөдөг жижиг завъяа, мандал өргөдөг хэрэгсэл зэргийг хулгайлж 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтуудад зааснаар,

А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 заалтад зааснаар,

Б.Шгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад зааснаар,

Ө.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад зааснаар,

Т.Т, А.Иү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтуудад зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Үжээд овогт Тайванхүүгийн Эыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогт Төмөрбаатарын Т, Боржигон овогт Амарзаяагийн Иү нарыг гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Жалайр овогт Амарсайханы Дийг үргэлжилсэн үйлдлээр, гүйцэтгэгчээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Боржигон овогтой Өгөөмөрсайханы Б, Чонос овогт Бат-Эрдэнийн Ш нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Т.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Т.Т, А.Иү нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар тус бүрт 4 жилийн хугацаагаар хорих ял, А.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д тус тус зааснаар 3 жилийн хугацагаар хорих ял, Б.Ш, Ө.Б нарт тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Т.Тэд энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, Т.Эад оногдуулсан 5 жилийн хорих ял, А.Иүд оногдуулсан 4 жилийн хорих ял, Т.Тэд оногдуулсан 4 жил 4 сар 23 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Т.Эын цагдан хоригдсон 773 хоног, А.Иүгийн цагдан хоригдсон 404 хоног, Т.Тийн цагдан хоригдсон 650 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар А.Дт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор дүйцүүлэн 3 жил буюу 1095 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.Ш, Ө.Б нарт оногдуулсан 2 жилийн хорих ялын 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тус тус тооцож дүйцүүлэн сольж 2 жилийн буюу 730 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Дийн цагдан хоригдсон 105 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялаар дүйцүүлэн тооцож, түүнд оногдуулсан 3 жил буюу 1095 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж нийт 990 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.Ш, Ө.Б нарын тус бүрийн цагдан хоригдсон 15 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялаар дүйцүүлэн тооцож, тэдэнд оногдуулсан 2 жилийн буюу 730 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж нийт 715 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ө.Бд энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 715 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 10 хоног буюу 41 хоногийг нэмж нэгтгэн нийт 756 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 128 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, А.Д, Б.Ш, Ө.Б нарт тус бүр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Т.Эаас 145.973.733 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Сид 111.216.333 төгрөг, хохирогч Л.Дт 2.293.700 төгрөг, хохирогч Г.Пд 1.370.000 төгрөг, хохирогч Г.Бт 503.000 төгрөг, хохирогч С.Ст 1.484.000 төгрөг, хохирогч З.Ут 4.040.400 төгрөг, хохирогч Д.Оэд 12.297.000 төгрөг, хохирогч Н.Эд 2.875.300 төгрөг, хохирогч П.Бд 158.700 төгрөг, хохирогч Ц.Ад 113.700 төгрөг, хохирогч Ч.Бад 514.000 төгрөг, хохирогч З.Мт 1.262.000 төгрөг, хохирогч М.Мт 1.068.000 төгрөг, хохирогч Д.Бд 1.518.400 төгрөг, хохирогч Г.Год 674.000 төгрөг, Б.Сад 256.700 төгрөг, хохирогч А.Пид 256.700 төгрөг, хохирогч Ц.Бид 186.700 төгрөг, хохирогч Б.Дт 186.700 төгрөг, хохирогч Б.Сд 1.415.000 төгрөг, хохирогч Н.Бд 1.400.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Гд 300.000 төгрөг, Б.Хт 250.000 төгрөг, Ж.Бт 400.000 төгрөг тус тус олгох, Т.Тээс 111.216.333 төгрөгийг, А.Иүгээс 110.216.333 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Л.Сид олгож, А.Иүгийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 1.000.000 төгрөгийг хохирогч Л.Сийн хохиролд тооцож шилжүүлэх, А.Дийн Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 786.700 төгрөгөөс хохирогч П.Бд 158.700 төгрөгийг, Ч.Бад 514.000 төгрөг, Ц.Ад 113.700 төгрөгийг тус тус шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг түлхүүр, 1 ширхэг тээврийн хэрэгсэл өргөгч, 2 гар утас зэргийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүхийн Тамгын газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 1.600.000 төгрөгийг Т.Э, Т.Т, А.Иү  нарын хувьд ноогдох хөрөнгөөс, 1.700.000 төгрөгийг А.Д, Б.Ш, Ө.Б нарын хувьд ноогдох хөрөнгөөс тус тус хувь тэнцүүлэн албадан гаргуулж улсын орлогод оруулж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Д, Б.Ш, Ө.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Т.Э, Т.Т, А.Иү нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, А.Д, Б.Ш, Ө.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022/ШЦТ/1125 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил 4 сар 23 хоног хорих ялаар шийтгүүлсэн. Би өөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан хэргийг 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хийж 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан. Иймд надад холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дахин нэг хянаж өгнө үү. Мөн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дугаар зүйлд зааснаар 4 жил хорих ял авсан. 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шүүхээс үлдсэн 4 сар 23 хоногийг тэнсэж сулласан. Энэ үлдсэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Иү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр багын найз болох Т.Э, Т.Т нартай өглөө “РС” тоглоомын газар тоглож байгаад өдөр салсан. Орой таксинд явж байх үед найз Т.Э, Т.Т нар залгаад “Дамбын хийдийн эндээс ирээд авчих” гэсэн. Тэгээд би Дамбын хийдийн баруун талд автобусны буудал дээр явж байхад нь очиж авсан. Тухайн үед хулгай хийсэн гэдгийг нь мэдээгүй, үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Тэндээс найз Т.Эын гэрт очиж эд зүйлийг үзэн хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн. Тухайн үед хулгайн эд зүйлийг зохих албан тушаалтанд мэдэгдээгүй, нуун дарагдуулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд тохирох зүйл заалтаар нь шийдвэрлэж өгнө үү.

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Миний цагдан хоригдсон хугацааг зөвтгөн өөрчилж өгнө үү. Би 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 530 хоног, мөн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 214 хоног, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүртэл 48 хоног, нийт 792 хоног хоригдсон байтал 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1125 дугаартай шийтгэх тогтоолд 773 хоног гэж нийт 19 хоног дутуу бодсоныг зөвтгөн өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Л.Сийн өмгөөлөгч Ш.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Т, А.Иү, Т.Э нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох 333.000.648 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 111.216.333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгчийн хулгайд алдсан эд зүйлс нь удам дамжин ирсэн үнэ цэнэтэй зүйлс байсан учир эд хөрөнгөөрөө хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр шүүгдэгч нарыг гэм бурууг үндэслэлтэй тогтоосон. Шүүгдэгч А.Иү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныхаа дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний үйлчлүүлэгчид өөрт оногдох 111.216.333 төгрөгийн хохирлыг төлж, нотариатаар баталгаажуулсан, хохирол төлбөр барагдсан тухай тодорхойлолтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Бусад 2 шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.

            Шүүгдэгч А.Иүгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэргийг эс үйлдэхүйгээр үйлдсэн гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан хэдий ч өмгөөлөгчийн зүгээс А.Иү болон түүний ар гэрийнхэнтэй уулзаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан, хохирол төлбөрийг барагдуулах нь зүйтэй гэж үзээд 111.216.333 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хуульчилж өгсөн. Нэгэнт үйлчлүүлэгч маань гэм буруу дээрээ маргахгүй, хохирол төлбөрөө төлсөн байх тул эдгээр нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү. Боломжтой гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Иүгийн өмгөөлөгч Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дэрээ маргахгүйгээр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү. Хэрэв шүүх бүрэлдэхүүн дээрх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Тийн өмгөөлөгч А.Батмандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн урьд эдлээгүй үлдсэн ялаас 4 гаруй сарын ялыг нэмж нэгтгэхгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Т.Эын өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Миний үйлчлүүлэгчийн холбогдох хэргийн эхний үйлдэл 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс үргэлжилсэн. 2014 болон 2015 онд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн үйлдэл хүртэл гэмт хэрэг хууль дамнан үйлдэгдсэн. Энэ хугацаанд Өршөөл үзүүлэх хууль гарсан, хуулийн тэгшитгэл байгаа. Үндсэндээ нэг Өршөөл үзүүлэх тухай хууль, хоёр Эрүүгийн хууль дамнасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэх хууль зүйн боломжгүй. 2014 болон 2015 оны үйлдлүүдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Мөн өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өршөөл үзүүлэх тухай хуульд “нэг удаа өршөөнө” гэж заасан. Энэ нь хууль хэрэглэж байгаа хүмүүсээс хамаарахгүйгээр, боловсронгуй бус байдлаас гэх үү хуулиуд хоорондоо зөрчилдөх асуудал үүсэж байна. Хоёр Өршөөл үзүүлэх тухай хууль байгаа. 2 Өршөөл үзүүлэх тухай хуулийг зэрэг хэрэглэх, эсвэл өмнөх үйлдлийг нь өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаад, одоогийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх гэхээр “нэг удаа өршөөнө” гэж заасан байдаг. Үүнийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд өмгөөлөгчийн зүгээс хэрэглэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнө энэ хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэд хэдэн зөрчилтэй гэсэн агуулгаар анхан шатны шүүхэд буцааж, анхан шатны шүүхээс магадлалд заасан асуудлуудын дагуу шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Иүгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх асуудалд дүгнэлт хийх нь зүйтэй байна. Шүүгдэгч Т.Эын цагдан хоригдсон хоног дутуу тооцогдсон байх магадлалтай, үүнийг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Тийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах эсэх талаар дэлгэрэнгүй мэтгэлцээн явагдсан. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой шүүгдэгч нарыг хамруулж шүүгдэгч нарын эрх ашгийг хангаж, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн тайлбарласан асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээн явагдаж анхан шатны шүүхээс бүхэлд нь үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй байна.

1. Т.Э нь ганцаараа 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 36.266.100 төгрөгийн,

А.Дтэй бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 1.894.340 төгрөгийн,

Т.Т, А.Иү нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 1 удаагийн үйлдлээр бусдад 694.500.000 төгрөгийн,

М.Т, Н.Э нартай бүлэглэн 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 2 удаагийн үйлдлээр бусдад 1.540.000 төгрөгийн,

Н.Этэй бүлэглэж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2 удаагийн үйлдлээр бусдад 1.120.000 төгрөгийн буюу 23 удаагийн үйлдлээр нийт 735.320.440 төгрөгийн хохирол учруулсан,

2. А.Д нь Т.Этай бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 1.894.340 төгрөгийн,

Ө.Б, Б.Ш нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж нийт 3 удаагийн үйлдлээр бусдад 1.200.000 төгрөгийн буюу 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 3.094.300 төгрөгийн хохирол учруулсан,

3. Б.Ш нь А.Д, Ө.Б нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж 3 удаагийн үйлдлээр бусдад нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Ө.Б нь А.Д, Б.Ш нартай бүлэглэн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох автомашин өргөгч дорцоов хэрэглэж, 33-37 УБӨ улсын дугаартай Хюундай аксент маркийн автомашин ашиглаж 3 удаагийн үйлдлээр нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Т.Т, А.Иү нар нь Т.Этай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 1 удаагийн үйлдлээр бусдад нийт 694.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 22-35, 2хх 135-146, 195-197, 2хх 223-225, 3хх 23-27, 3хх 112-122, 4хх 137-142, 4хх 169-172, 4хх 193-196, 4хх 214-217, 4хх 238-242, 5хх 7-9, 5хх 49-56, 8хх 4-6, 8хх 31-35, 8хх 59-63, 11хх 28-29, 11хх 94-95, 11хх 136-137, 12хх 197-202, 13хх 61-68, 13хх 119-127, 13хх 164-170, 14хх 197-200, 14хх 233-236/,

мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 221-224, 225-226, 227-234, 9хх 93-97/,  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 203-207/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлүүд /1хх 36, 39-40, 43, 2хх 152, 3хх 11-12, 3хх 136, 8хх 15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 37-38, 41-42, 44, 4хх 111, 2хх 153, 3хх 13, 14-15, 3хх 137, 138, 5хх 16-17, 8хх 16-18/,

эд зүйлийн үнэлгээнүүд /1хх 62-68, 72-87, 8хх 101-106, 2хх 159-162, 8хх 156, 9хх 190-191, 2хх 203-204, 9хх 193-194, 2хх 234, 9хх 197-198, 3хх 10, 9хх 200-201, 3хх 39-41, 8хх 154, 9хх 203-204, 3хх 132-133, 134, 135, 243-244, 9хх 206-207, 4хх 151, 8хх 158, 9хх 210-211, 4хх 179, 8хх 155, 9хх 214-215, 4хх 204, 9хх 217-218, 4хх 226, 9хх 220-221, 4хх 248, 9хх 223-224, 5хх 22, 8хх 157, 9хх 227, 5хх 73, 8хх 152, 9хх 230, 8хх 153, 9хх 232-233, 8хх 41, 9хх 235-236, 8хх 70, 9хх 238-239, 11хх 65, 11хх 110-111, 11хх 145-146, 12хх 243-246, 13хх 88-91, 13хх 141-144, 13хх 191, 14хх 210-211, 214, 14хх 244-245, 248/ зэрэг нотлох баримтууд болон,

“...Т.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ...” гэх 54 дугаартай /5хх 216-218/,

“...Т.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байсан, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай. ...” гэх 84 дугаартай /6хх 51-52/,

“...А.Иү нь сэтгэл мэдрэлийн ямар нэгэн өвчингүй, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан, мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” гэх 61 дугаартай /6хх 160-163/ шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд,

хохирогч Л.Сийн /1хх 46-48, 49-51, 52-55, 56-57, 58-59, 60-61, 4хх 109-110, 8хх 159, 9хх 82-83/, Л.Дийн /2хх 154-155, 156-158, 175, 8хх 164/, Г.Пгийн /2хх 200-202/, Г.Бын /2хх 232-233/, С.Сийн /3хх 6-9/, З.Уийн /3хх 33-34, 35-36, 37-38, 8хх 165/, Д.Оийн /3хх 124-126, 127-129, 130-131, 8хх 168/, Н.Эгийн /4хх 148-150, 8хх 160/, Н.Бийн /4хх 177-178, 8хх 161/, П.Бгийн /4хх 201-203, 8хх 166/, Ц.Агийн /4хх 222-224, 225, 8хх 162/, Ч.Бын /4хх 245-247/, З.Мөнхцэцэгийн /5хх 18-20, 21/, М.Мын /5хх 70-72, 8хх 167/, Ж.Сын /8хх 20, 163/, Д.Бгийн /8хх 43-44/, Г.Гын /8хх 72-73/, Т.Бийн /11хх 39-40/, Б.Мын /11хх 98-99, 236-238/, У.Нийн /11хх 140, 239-241/, Б.Сын /12хх 220-223/, А.Пийн /13хх 71-75/, Ц.Бийн /13хх 128-130/, Б.Дын /13хх 174-176/, Б.Сгийн /14хх 202-203/, Н.Бий /14хх 237-239/ хэзээ, хэрхэн, яаж, ямар эд зүйлс хулгайд алдсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

гэрч О.Бы “...Хадам ах Л.Сийн байшинд хулгай орсон талаар өчигдөр орой мэдсэн. Намайг хадам ах Л.Сийн гэрт ирээд явах үед 2 дугаар давхарын цонхнууд хаалттай байсан. Ахад хөөрөг, үнэт зүйлс байдаг талаар мэднэ. ...” /1хх 92-94/,

гэрч Ө.Ды “...Иү улаан өнгийн цүнхтэй эд зүйл үлдээсэн. Тэрээр надад хэлэхдээ энэ цүнхэн дотор хөөрөг байгаа. Дээр нь юм тавьж болохгүй, хагарах эд зүйл байгаа гэж хэлсэн. Би түүний цүнхийг огт онгойлгоогүй. ...” /1хх 114-116/,

гэрч Ш.Бын “...Иү 2 найзын хамт ирсэн. Тэгээд түүний найз болох Т нь хувцасаа сольчихоод “би цүнхтэй эд зүйлсээ танайд үлдээгээд явлаа” гэж хэлээд явсан. Над руу цагдаагаас ярихаар нь цүнхийг онгойлгож үзэхэд алтаар шарсан мөнгөн эдлэл, цагаан хөөрөг, шаргал өнгийн бугуйн цаг зэрэг эд зүйлс байхаар нь цагдаагийн байгууллагад авч ирж өгсөн. ...” /1хх 117-118/,

гэрч Б.Мийн “...А.Иү аавынхаа хар саарал өнгийн жижиг машинтай гэрийн гадаа ирсэн байсан ба Э нь гартаа ногоон шуудай шиг ууттай зүйл, мөн хар өнгийн компьютер хийх зориулалттай цүнхийг барьчихсан “танайд хадгалуулъя, удахгүй авна” гэхээр нь би хашааныхаа гадна хаалганы кодыг хийж онгойлгоод нүүрсний амбаарт хийлгэсэн. Уг шуудай шиг ууттай зүйл болон цүнхэнд юу байсан болохыг мэдэхгүй. ...”  /1хх 126-128/,

гэрч Д.Иын “...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ байж байхад нэг залуу орж ирээд алтан нуухтай, шүрэн толгой үзүүлээд “13 дугаар хороололд ломбард ажилуулдаг юм. 2 сар гаран хүн нь авсангүй, зарах гэж байна. 3.400.000 төгрөгөөр авах уу” гэхээр нь би “надад одоо мөнгө алга, барьцаанд тавьж өгье” гээд “Сагсай-Уул” гэх ломбард руу ороод Намнансүрэнд 8.000.000 төгрөгөөр зараад нөгөө залууд 3.400.000 төгрөгийг өгөөд үлдсэнийг өөртөө авсан. ...” /1хх 151-152/,

гэрч Б.Нийн “...Намайг ажил дээрээ байж байхад И орж ирээд “37-той хэмжээтэй шүрэн толгой байна” гэхээр нь би 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр хөөрөгний толгойг би Энхээ гэдэг залууд 14.000.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 154-155, 156-157/,

гэрч Н.Эын “...надад хөөрөгний шүрэн толгой хэрэг болоод Н ахаас асуусан чинь “37-ын диаметртэй шүрэн толгой байна. Чи гайгүй үнээр авахгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь шууд 14.000.000 төгрөгөнд авсан. Тухайн толгойг хөдөөний байрын бололтой 60 орчим насны 2 хөгшинд 18.500.000 төгрөгөөр зарсан. ...” /1хх 158-159/,

гэрч Б.Хын “...Захирал Л.С нь дунд гарын манан хөөрөг, их гарын том манан хөөрөг, орчин цагийн том хаш хөөрөг, их гарын том манан хөөрөг, орчин цагийн том хаш хөөрөг, орчин цагийн алтан үст болор хөөрөг зэргийг барьдаг байсан. ...” /9хх 79-80/,

гэрч Л.Бийн “...Би 2015 оны өвөл цагаан сарын өмнөхөн замагт манан чулуугаар хөөрөг хийж өгсөн. Тухайн үедээ ажлын хөлс болон мөнгөн халбагатай, хажтай алтан нуухны үнэ буюу 2.900.000 төгрөгөөр хийж өсгөн. ...” /2хх 163/,

гэрч З.Аын “...аавын гэрийн 2 давхарын 00-ын өрөөний жижиг вакум цонх онгойсон байхаар нь аав руу утасдаж “цонхоо онгойлсон юм уу” гэж асуухад “үгүй” гэж хариулсан. Тэгээд би аавын гэр рүү ороход 2 давхарын тагтны хаалга унасан, хөнгөн цагаан тагтны хаалга нь хөшигдөөд онгойсон, хамаг эд зүйлс нь ундуй, сундуй болсон байсан. ...Аавын өрөөнд төмөр сейф, сейфэн дотор нь мөнгөн аяга, бүргэд толгойтой, 45 см урттай хутга, калапангаар хийсэн хутга, хүнээс авсан дунд гарын хөөрөг, хөөрөгний нуух солиулах гэж байсан алт, панасоник брендийн зурагт, камер, ДВД тоглуулагч, улбар шар өнгийн аяны үүргэвч зэрэг эд зүйлс алга болсон байна. ...” /2хх 164/,

гэрч Ч.Цгийн “...Манай гэрээс бага гарын манан хөөрөг, хүрэн өнгийн эмэгтэй хүний булган малгай, самсунг гар утас, годон гутал, хүүхдийн гутал зэрэг зүйлс хулгайд алдагдсан. ...” /2хх 235/,

гэрч Д.Тын “...Манай эгч маш их үнэт эдлэл эдэлдэг. Манай эхнэрт ээмэг, зүүлтнүүдээ үзүүлж байсан. IPhone-5 загварын цагаан утас байсан. Мөн ээж гадаад явахдаа 600.000-700.000 төгрөг үлдээсэн гэсэн. ...” /3хх 46/,

гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Хын “...Би Эх нялхас төвийн баруун хойд талд авто засварын газар ажиллаж байхад Э ирээд “ахаа буу авах уу” гэж нэг буу үзүүлэхээр нь “ямар учиртай буу юм” гэж асуухад “миний буу байгаа юм, замагийг нь ууланд үүрч яваад хаячихсан. Та авчих” гэхээр нь үзэж байгаад 250.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /3хх 142, 144/,

гэрч Ц.Тийн “...Дархан хот өнгөрөөд явж байсан чинь Энхзул залгаад “гэрт чинь хулгай орсон байна” гэсэн, 20 цагийн үед ирэхэд цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Миний мэдэж байгаагаар Чех Карбин буу алга болсон байна. ...Мөн дараа нь дахин хулгай ороход сейфийг ар талаас нь онгойлгоод дотор нь байсан 13.000.000 төгрөг бэлнээр, бас эхнэрийн үнэт эдлэлүүд, хөөрөгнүүд алга болсон байсан. ...” /3хх 187-188/,

гэрч Я.Цийн “...2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Э гэх хүнээс 42 инчийн зурагтыг 300.000 төгрөгийн барьцаанд авсан бөгөөд хүлээлгийн хугацаа дууссан тул зар тавьж байгаад танихгүй хүнд зарж борлуулсан. ...” /4хх 153-154/,

гэрч Ц.Бийн “...Манай байшингийн цонхыг түлхэн орж 42 инчийн Next загварын зурагт, их гарын мөнгөн 2 ширхэг, эмэгтэй хүний богино хар өнгийн булган шуба, эрэгтэй хүний хар бор хүрэн өнгийн булган малгай, ухаалаг ярьдаг смарт цаг, хар өнгийн үүргэвч, чихэрийн таваг, улаан шилтэй дарс зэрэг хулгайд алдагдсан. ...” /4хх 156/,

гэрч С.Жийн “...Дунд зэргийн нуруутай бор залуу “халтууранд явдаг машиндаа бензин хийх гэсэн юм” гээд 32 инчийн зурагтыг 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай ломбарданд 100.000 төгрөгөөр тавьсан. ...” /4хх 228/,

гэрч М.Агийн “...2015 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 1 цагийн орчимд гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд хулгайч орсон байна гэж бодоод шалгахад авдранд байсан 1.000.000 төгрөг, хурган дотортой дээл, үнэгэн шуба, мөнгөн аяга, бөгж зэрэг зүйлс алдагдсан байна. ...” /5хх 23-24/,

гэрч Ж.Бийн “...Би үнэгүй.мн сайт дээрээс 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “зурагт зарна” гэсэн зар харж байгаад зарын дагуу утсаар яриад хорооллын эцэст байдаг ломбарданд очиж уг зурагтыг 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Би хураалгасан зурагтын үнэ болох 400.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /8хх 10-12, 22/,

гэрч Ж.Сгийн “...4 сарын үед нэг өндөр, шар царайтай залуу Самсунг плазма зурагт 600.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” /8хх 46/,

гэрч Д.Бн “...2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр амбаар руугаа орох үедээ хашааны дээгүүр хартал урд талын цонх нь онгорхой харагдахаар нь би дотроо гэрийнхнээс хэн нэгэн нь ирээд цонхоо онгойлгосон юм байх гэж бодсон юм. Маргааш өглөө нь хартал цонх нь онгорхой харагдахаар нь эзэн болох Гансүх рүү утсаар хэлсэн юм. ...” /8хх 65/,

гэрч Д.Өы “...манай хажуу талд лангуу түрээслэдэг Барсаа гэх залуу над дээр 1 залуугийн хамт ирээд “хамт дугуй үзүүлье” гэж хэлээд приус 20-н стандарт 16-тай 4 ширхэг дугуй үзүүлээд 300.000 төгрөгөнд зарна гэхээр нь 250.000 төгрөгөөр авсан. ...” /11хх 103/,

гэрч У.Нгийн “...Өглөө гартал манай дүүгийн машины жолоочийн эсрэг талын 2 ширхэг дугуйг данхраадаар өргөөд аваад явчихсан байсан. ...” /11хх 141/,

гэрч А.Бийн “...манай нөхөр өглөө ажилдаа явах гэтэл 2 их гэрэл нь алдагдсан байсан. ...”/13хх 78-80/,

яллагдагч Т.Эын “...Т.Т, А.Иү нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Сийн байшинд нэвтрэн хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...С, П, Б нарын гэр болон байшингаас эд зүйлс хулгайлсан. ...” /5хх 175-178, 179-180, 181-183, 184-185, 186-188, 189, 190, 191-193, 194-195, 197-198, 199-201, 7хх 211-213, 218, 8хх 174-177, 178-180, 9хх 91-92, 181-182, 11хх 7-8, 12хх 64-66, 13хх 41-42, 112-113, 153-154, 198-199, 208-210, 14хх 163-165, 218-219, 15хх 5-6, 69-70/,

яллагдагч Т.Тийн “...2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Т.Э, А.Иү нарын хамт эд зүйлс хулгайлсан. ...” /6хх 33-35, 36-38, 42-47, 48-50, 8хх 185-186, 11хх 11-12/,

яллагдагч А.Иүгийн “...Сийн байшинд орж Т.Э, Т.Т нартай хулгай хийсэн гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” /6хх 130-133, 134, 135-137, 138-143, 144-145, 8хх 182-183, 11хх 9-10, 249-250/,

яллагдагч А.Дийн “...Т.Этай хамт эд зүйлс хулгайлсан. 70.000 төгрөгийг өрөндөө өгсөн, 60.000 төгрөгийг идэж уух юманд зарцуулаад дуусгасан. ...” /7хх 191-194, 8хх 196-198, 9хх 98-99, 11хх 13-14, 78, 116, 156, 12хх 11-13, 15хх 81-82/,

яллагдагч Ө.Бгийн “...А.Д, Б.Ш нарын хамт машины дугуй хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” /11хх 70, 124, 153, 15хх 77-78/,

яллагдагч Б.Шгийн “...Ө.Б, А.Д нарын хамт автомашины дугуй хулгайлж байгаад баригдсан. ...” /11хх 74, 120, 159, 12хх 1-2, 15хх 73-74/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Эыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Т.Т, А.Иү нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, А.Дийг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Ө.Б, Б.Ш нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар, Т.Т, А.Иү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар, А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д тус тус зааснаар, Б.Ш, Ө.Б нарын үйлдлийг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай болох ба үүнийг мэдсээр байж нэвтэрсэн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор заажээ.

Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгох тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Т.Эад 5 жилийн хорих ял, шүүгдэгч Т.Тэд 4 жилийн хорих ял шийтгэж, Т.Тэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 4 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Т.Э, Т.Т нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон байна.

Мөн шүүгдэгч А.Дт 3 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Ш, Ө.Б нарт тус бүрт 2 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар А.Дт оногдуулсан 3 жилийн хорих ялыг 3 жил буюу 1095 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.Ш, Ө.Б нарт тус бүрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн буюу 730 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Т давж заалдах гомдолдоо “...надад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дахин нэг хянаж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Т.Т, А.Иү, Т.Э нар нь 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Л.Сийн байшинд нэвтэрч 694.500.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэлд Т.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан 5 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлджээ /6хх 33/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “...Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. ...” гэж өөрчилсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх зохицуулалтыг буцаан хэрэглэх боломжгүй.

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 147.3 дахь хэсэг/...үйлдсэн хүн, хуулийн этгээдийг өршөөлд хамааруулахгүй. ...” гэж хуульчилсан тул шүүгдэгч Т.Тийн өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар гэм буруутайд тооцогдож шийтгүүлсэн хорих ялаас эдлээгүй үлдсэн хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.Эаас “...цагдан хоригдсон хоногийг зөвтгөн өөрчилж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Т.Эыг нийт 798 хоног цагдан хоригдсон байхад 773 хоног гэж, шүүгдэгч А.Иү нь 402 хоног цагдан хоригдсон байхад 404 хоног гэж буруу тооцоолсон байгааг зөвтгөж, энэ талаар гаргасан шүүгдэгч Т.Эын гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.Э нь 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хуулийн энэ зохицуулалтад нийцэж байна.  

Шүүгдэгч А.Иү нь хохирогч Л.Сид хохирол болох 110.216.333 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг 2 жилийн хорих ял болгон өөрчилж, ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч А.Иүгийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хувьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Гэтэл анхан шатны шүүх нь Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотоор тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна зорилгыг алдагдуулсан байх тул Б.Ш, Ө.Б, А.Д нарын зорчих эрхийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Т.Эын “...цагдан хоригдсон хоногийг зөвтгөж өгнө үү. ...” гэх,  шүүгдэгч А.Иүгийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1125 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Т.Тийн “...надад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дахин нэг хянаж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Т.Э, Т.Т, А.Иү нар нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны  11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 115 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/1125 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч А.Иүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял. ...” гэснийг “...шүүгдэгч А.Иүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял. ...” гэж,

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Эын цагдан хоригдсон 773 хоног, А.Иүгийн цагдан хоригдсон 404 хоног. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Т.Эын цагдан хоригдсон 798 хоног, А.Иүгийн цагдан хоригдсон 402 хоног. ...” гэж,

10 дахь заалтад “...шүүгдэгч А.Д, Б.Ш, Ө.Б нарт тус бүр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэснийг “...шүүгдэгч А.Д, Б.Ш, Ө.Б нарт тус бүр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ... эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч А.Иү нь хохирол болох 110.216.333 /нэг зуун арван сая хоёр зуун арван зургаан мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг төлсөн болох дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э, Т.Т, А.Иү нарын 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 115 хоног /нэг зуун арван тав/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ