Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04673

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04673

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Сүхбаатарын талбай-, өөрийн байранд байрлах Г ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянгол дүүрэг,  дугаар хороолол,  дугаар хороо, Дилав хутагт Жамсранжав гудамжны  дугаар байрны тоотод оршин суух Б Бхолбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 10.908.367 төгрөг 32 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.Б манай банктай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 3Γ/000000000 дугаартай Зэс кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 2.200.000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан.

Зээлдэгч өнөөдрийг хүртэл кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө төлөхгүй байгаа тул 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2.248.313 төгрөг 02 мөнгө, хүү 4.240.326 төгрөг 77 мөнгө, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 1.226.015 төгрөг 32 мөнгө нийт 10.908.367 төгрөг 32 мөнгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч Г ХК нэхэмжлэлийн шаардлага 10.908.367 төгрөг 32 мөнгөнийхөө 3.002.089 төгрөг 48 мөнгөнөөс татгалзаж, 7.906.277 төгрөг 84 мөнгийг нэхэмжилснийг хариуцагч Б.Б хүлээн зөвшөөрч,

-2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 878.475 төгрөг 31 мөнгө

-2024 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн дотор 878.475 төгрөг 31 мөнгө

-2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 878.475 төгрөг 31 мөнгө

-2025 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн дотор 878.475 төгрөг 31 мөнгө

-2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 878.475 төгрөг 31 мөнгө

-2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 878.475 төгрөг 31 мөнгө

-2025 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн дотор 878.475 төгрөг 31 мөнгө

-2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 878.475 төгрөг 31 мөнгө

-2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 878.475 төгрөг 36 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.     

ҮНДЭСЛЭХ нь:

       

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7.906.277 төгрөгийг хариуцагч Б.Б төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

            Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г ХК нэхэмжлэлийн шаардлага 10.908.367 төгрөг 32 мөнгөнийхөө 3.002.089 төгрөг 48 мөнгөнөөс татгалзаж, 7.906.277 төгрөг 84 мөнгийг нэхэмжилснийг хариуцагч Б.Б 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүрийн 25-ны өдөр 878.475 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.484 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 94.742 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 94.742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА