| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2024/04624/И |
| Дугаар | 182/ШШ2024/04255 |
| Огноо | 2024-10-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/04255
2024 10 18 182/ШШ2024/04255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: В ХХК хүсэлттэй,
Хүсэл*******йн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Б, Б.Э нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрл*******эн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.******* ******* ******* ******* ББСБ ХХК, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.*******, М.******* нар нь 2022.06.07-ны өдөр зээлийн гэрээгээр 3,999,9000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай байгууллагаас олгосон зээлээр Сайн интернэшнл ХХК-иас хөргөгч зээлээр худалдан авсан. Зээлдэгч нар нь гэрээний хавсралтад заасан эргэн төлөл*******йн хуваарийг зөрчсөн. Бидний зүгэ******* зээлдэгчтэй удаа дараа холбогдсон боловч үр дүнд хүрээгүй. Манай байгууллага нь хариуцагчийн оршин суугаа газар буюу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024.07.18-ны өдрийн 16263 дугаар захирамжаар хаяг тодорхойгүй гэх үнд*******лэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрл*******эн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******, М.******* нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь 2022.06.07-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөл*******йн хуваарь, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.18-ны өдрийн 16263 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******, М.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэл*******йнхээ үнд*******лэлийг Б.*******, М.******* нар нь зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, 2022.06.07-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөл*******йн хуваарь зэрэг баримтуудаар Б.*******, М.******* нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******, М.******* нар нь Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.18-ны өдрийн 16263 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******, М.******* нар нь ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д зээлийн өр төлбөртэй, хаана байгаа нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үнд*******лэл бүрдсэн байх тул ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн гаргасан хүсэл*******йг хангаж, Б.*******, М.******* нарыг эрэн сурвалжлах үнд*******лэлтэй гэж үзэв.
3.Хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэг*******йн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэг*******йн хураамжийн тухай хуулийн 7.1.2‑т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.Б, М.Э нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.*******, М.******* нарын оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчийн төлөөлөгч Х.Т-т мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэг*******йн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн тэмдэг*******йн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдэ*******үгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан *******хүл хүргүүлснэ******* хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА