Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/04257

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 21 182/ШШ2024/04257

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: Б.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4,400,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ч нь над руу Өвөрхангайд приус-20 маркийн автомашин зарагдах гэж байна авах уу гэж утсаар ярьснаар 2004 оны саарал өнгөтэй, 96-******* ******* улсын дугаартай автомашиныг авахаар нийт 4,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд Өвөрхангай аймгаас өөрийн биеэр машинаа барьж ирэхээр явсан боловч машин зарсан хүний дүү гэх залуу унаж яваад мөргөлдүүлж, машины эд ангиудыг эвдэлж, унах боломжгүй болгосон байсан... Ингээд машин засагдаагүй, машины нэрийг шилжүүлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн тул хариуцагчаас 4,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие *******ын нэхэмжлэлтэй танилцлаа, уг нэхэмжилсэн 4,400,000 төгрөгийг 2024.11.10-ны өдрийн дотор 2,200,000 төгрөг, 2024.12.10-ны өдрийн дотор 2,200,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбартай танилцаад төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******чид холбогдуулж 4,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,400,000 төгрөгийг 2024.11.10-ны өдрийн дотор 2,200,000 төгрөг, 2024.12.10-ны өдрийн дотор 2,200,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******ад төлөх тухай тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч танилцаж, төлбөр төлөх хугацааг зөвшөөрсөн байх тул зохигчдыг тухайн нөхцөлөөр эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч *******ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,400,000 төгрөгийг 2024.11.10-ны өдрийн дотор 2,200,000 төгрөг, 2024.12.10-ны өдрийн дотор 2,200,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******ад төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *******аас тэмдэгтийн хураамжид төлсөн 85,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь болох 42,675 төгрөгийг буцааж, хариуцагч *******чаас 42,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэхүү захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА