Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04669

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2024/04669

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг  дүгээр хороо, Яргайтын богино задгайд оршин суух Т овогтой У,

 

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар байрны тоотод оршин суух Г овогтой Э нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг,  дүгээр хороолол,  дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны ХД 0/00 дугаар байрны 00 тоотод оршин суух Г овогтой Өхолбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 845.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Т.У, Г.Э

Хариуцагч Г.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.У, Г.Э нар, хариуцагч Г.Ө холөогдуулан 845.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

3.Нэхэмжлэгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Хариуцагч Г.Ө Ч э хувь нэртэй төрийн бус байгууллага Баянгол дүүрэг, дугаар хороо, Амарсанаагийн гудамж-, ХХКК-ийн байрны 3 дугаар давхрын зүүн жигүүрт байрлах 11 өрөөнөөс сар бүр 65.000 төгрөгийг авч дулаан, ашиглалтын зардлыг төлөх зорилгоор үүсгэн байгуулсан гээд 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 845.000 төгрөгийг авсан. Ингэхдээ тайлбарт дурдсанчлан Чандмань эрдэнийн хувь төрийн бус байгууллагын нэрээр авч байгаа боловч өөрийнхөө хувийн дансаар авсан байдаг. Энэхүү хувь дансаараа авч байгаа асуудлын талаар бид нар хэлэхдээ баримт өгөөч гэдэг шаардлага тавьснаас болж маргаан үүсэж нэхэмжлэл гаргах нөхцөл байдал бий болоод явж байна. Иймд баримтын хүрээнд 845.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Т.У хэлсэнчлэн өрөөнд хамтран сууж байх хугацаандаа хариуцагчийн Хаан банкны хувь дансаар нийт 485.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө өгөх болсон шалтгаан хариуцагч үнэхээр хэцүү хөөе мөнгөө өг гээд хэлээд байдаг нь маш төвөгтэй. Утсаар, мессежээр, оройн цагаар ажил тарсан гэртээ үр хүүхдүүдтэйгээ амарч байхад чи мөнгө өгөөч, чи чинь ямар арчаагүй юм бэ? 65.000 төгрөгийг өгч чадахгүй гэх мэтчилэн хүний сэтгэл аягүй тавгүйцэл үүсгэдэг учраас шилжүүлээд яваад байсан. Төрийн бус байгууллагыг 11 өмчлөгч нарын хүсэлтээр байгуулаад мөнгө авах эрх үүссэн гэж ярьж байна. Ч хувь гэдэг нэр яваад байдаг. Тухайн төрийн бус байгууллага ямар үйл ажиллагаа хийхэд зориулагдсан юм. Үнэхээр ашиглалтын зардлыг авахаар эрх үүрэг үүсэж цахилгаан, дулаантай гэрээ хийгдсэн баримт байхгүй. Хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд дунд нотлох баримтын шаардлага хангахгүй хэрэгт ач холбогдолгүй баримтууд байна. 32-46 дугаар хуудас хүртэл.Тиймээс хариуцагчийн үйлдэл хувь хүн өөрийнхөө дансаар мөнгө авсан мөн төрийн бус байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг тодорхойгүй тул 485.000 төгрөгийг нэхэмжилж авах нь үндэслэлтэй гэж үзэж байна, гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Т.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1.Хамтран нэхэмжлэл гаргасан шалтгааны хувьд үндэслэлгүйгээр ашиглалтын зардал төлөх ёсгүй. Тухайн төрийн бус байгууллагад ч тэр, Г.Ө ч тэр төлөх ёсгүй байсан. Г.Эрдэнэцэцэг нэхэмжлэлийн шаардлагаас 485.000 төгрөгийг Г.ӨХаан банкны 0000000000 дцгаартай дансанд шилжүүлсэн. Миний хувьд 360.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 01 дүгээр сараас эхлээд 65.000 төгрөгийн төлбөрөө төл гэж надад мессеж ирээд байсан..Би гайхаад юун мөнгө бэ? гээд хариу мессеж бичсэн. Гэтэл СӨХ байгуулах талаар яриад сар бүр 65.000 төгрөгийг авахаар тохиролцсон шүү дээ гэдэг. Миний байгаа өрөө ямар учиртай бэ? гэхээр 2020 оны намраас Х ХХК-ийн захирал н.Бнадад Х ХК, Х, Х ХХК-аас 2 тэрбум 600 орчим сая төгрөгийн зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтэрсэн эд хөрөнгөө алдах гээд байна гээд над руу хандаж хууль зүйн туслалцаа үзүүлэх болоод 2021 оны 02 дугаар сард өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээ байгуулсан. Үйлчлүүлэгч маань хэлдэг би маш их өртэй мөнгө өгөх боломжгүй учраас энэ өрөөг таньд өгье гээд 318 тоот, 20 метр талбайтай өрөө өгье, үнэ төлбөргүй 5 жил ашиглаж эзэмшээд төлбөр төлөхгүй. Энэ маргаан дуусах юм бол 5 жилийн дараа хүү н.Түмэнбаярынхаа өмчлөлд байгаа 318 тоотыг таны өмчлөлд шилжүүлж өгнө та өмчлөгч шүү гээд надтай гэрээ хийсэн байдаг. Ашиглалтын зардлын талаар гэрээнд юу гэж заасан гэхээр ус, цахилгааны тоолуурыг маргаан дууссан 5 жилийн дараа өмчлөлд шилжихээр тусад нь тоолуур тавиад намайг төл гэж хэлсэн. Ийм гэрээ хийсэн. Ингээд би хэрэг дээр нь ажиллаад маргааныг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр талуудыг эвлэрүүлээд дууссан. Х ХК-тай 5 жилийн хугацаатай төлбөрөө төлөхөөр эвлэрүүлж ажил маань дуусгавар болсон. Ингээд байж байтал СӨХ байгуулна гээд 2021 оны намар н.Б ус, дулаан өндөр гараад байна, өрөө тус бүрийн өмчлөгч нартай гэрээ хийгээд ус, дулаан, цахилгаан дээрээ гэрээний загварыг надаар хийлгэж байсан. Би СӨХ байгуулахыг дэмжиж байсан. Цэвэрлэгээ хэрэгтэй. Тиймээс нээлттэй групп нээгээрэй, цахим хаягаар групп нээгээд авсан мөнгөний зарлагаа танилцуулаарай гэдгийг н.Б хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр н.Б над руу утсаар ярьсан. Бид нар СӨХ байгуулах гэсэн чинь ирц байдаггүй. Чамайг өнөөдөр хуралд ирснээр авч болох уу? гэхээр нь би дэмжинэ гэдгээ хэлсэн.Гэтэл миний миний яриаг зөвшөөрөлгүй хураасан байсан. Өөрөөр хэлбэл хууль бусаар нотлох баримт цуглуулсан. Бид нар хэцүү үйлчлүүлэгчтэй уулзаад, уулзалт хийгээд байх ч юмуу эсвэл өрөөгөөр хүн хааяа ороод гарч байхад орж ирээд үүд нүдээд, мэнд ус байхгүй шууд орж ирээд мөнгөө өг, мөнгөө өг гээд хүний хажууд ичмээр үйлдэл гаргана. Ингээд байхаар хэцүү учраас эхний удаа ичээд өгнө, бас сараар, 2 сараар өгдөг. Г.Э өмгөөлөгч маань өрөө хэрэгтэй байна гэхээр гэр нь ойрхон бас миний дадлагажигч өмгөөлөгч байсан учраас манайд цуг бай, эгч нь 5 жил үнэ төлбөргүй сууна. Асуудлыг нь шийдэж өгөөд ийм ажлын өрөөтэй боллоо гээд суулгасан. Гэтэл Г.Ө татвар авахын тулд нэхэмжлэх бичээд ороод ирнэ. Нэхэмжлэх болохоор Чтөрийн бус байгууллага гэсэн атлаа талбөрийг иргэн Г.Ө хувь дансаар авдаг. Бидний маргаан 2022 оны 02 дугаар сараас эхлээд үүссэн. Өмгөөлөгч нар тайлан гаргадаг болсон. Тайлан дээрээ зардлын талаар ашиглалтын зардал, өрөө түрээсэлдэг түрээсийн зардал, бичиг хэрэг, унаа машины зардлыг бичнэ. Гэтэл тайлагнах гэхээр миний сар бүрийн 65.000 төгрөг хасагдах ёстой. Хариуцагч И-баримт өгдөггүй. Би Г.Э хэлсэн ашиглалтын зардал байнга нэхэж байна. Боломж гарвал төлөөд баримтаа аваарай гэж хэлсэн. Би үндсэндээ энэ мөнгийг төлөх ёсгүй. Үүнийгээ Г.Ө хэлэхээр надад хамаагүй гэдэг. Тэгвэл юу үндэслэж мөнгө аваад байгаа юм гээд бид уулзахаар тохиролцоод 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ ирэхэд манай өрөөнд орж ирсэн. Ингэхдээ надад үйл ажиллагааныхаа чиглэлийг хараад төрийн бус байгууллагын чиглэлд ашиглалтын зардал авна гэсэн зүйл алга чи хууль бусаар мөнгө аваад байгаа учраас баримт өгдөггүй юм байна гэж хэлэхэд хариуцагч бичиг баримтаа эргүүлэхэд миний гарын үсгийг хуурамчаар зурж, миний өмгөөлөгчийн үнэмлэх гарч ирэхэд зургийг дарсан. Би хэлсэн. Та нарт илүү түлхүүр байдаг юмуу? Өмгөөлөгч хүний өрөөнд та нар нэвтэрч болдог юмуу гээд маргаан үүссэн. Тэгсэн Г.Ө дээд талынхаа хувцсыг тайлаад хөхний даруулгаа гаргаж нүцгэлээд намайг яаж авдгийг хараарай гээд хашхирсан. Тухайн үед би бамбайтай юм болов уу? чихрийн өвчтэй юм болов уу? гээд ээжийг нь дуудсан. Одоо өрөөнөөс гараа гэхэд гардаггүй. Гарахгүй гээд намайг цохиод гар маань шууд хавдахад миний гар хугарчихлаа гээд зүүн гараараа араас нь зулгаагаад өрөөнөөс гаргасан. Тэгээд харахад нимгэн цамцтай байсан учраас нуруу нь урагдсан байсныг саяхан мэдсэн.Тэгээд хэсгийн цагдаа ирээд та хуульч хүн юм байна, та нар ийм юмнаас болоод маргаж болохгүй гэж хэлээд гараад явсан. Гэтэл хариуцагч орж ирээд уучлаарай би татварын хүнтэй ярьсан. И баримт авч болох юм байна гээд нөгөө өгдөггүй байсан баримтаа бөөнөөр нь өгөх болсон. Тэгтэл хариуцагч 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл өгсөн байсан. Би 26-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр өргөдөл өгөхөд гэмтлийн эмчид үзүүл гээд үзүүлэхэд гэмтлийн зэрэг хөнгөн тогтоогдож эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татагдан гэм буруугийн асуудал шүүхээр шийдвэрлэхээр явж байна. Үндсэндээ үндэслэлгүй хөрөнгөжсөн. Хариуцагчийн тайлбараас харахад 845.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч бичсэн. Гол нь Т.У гэдэг хүнтэй гэрээ хэлцэл хийсэн байх ёстой. Хэрвээ төлөхөөр бол н.Б, Х ХХК бидний хооронд ашиглалтын зардлын асуудал яригдах ёстой. Гэтэл хариуцагч төрийн бус байгууллага дансгүй юм чинь юу гэж авдаг юм гээд хувь дансаар авсан нь үндэслэлгүй хөрөнгөжих эх үүсвэр гэж үзэж байна. Татварын албанд гомдол гаргаж и-баримт өгөхгүй байгаагаас татвар тайлангаа гаргаж чаддаггүй гэхээр татвар танаас хувь дансаар мөнгө авсан нь үнэн байна гэж хэлсэн. Авсан мөнгөө ус, дулаан цахилгаан өгөөд 446.000 төгрөгийн баримт өгье гээд татварын алба тэгэхэд би 446.000 төгрөг төлөөгүй буюу сар бүр 65.000 төгрөг төлсөн гэдгээ хэлсэн. Мөн Эрчим хүчний зохицуулах хороонд хандахад нэг өрөөнд 18.945 төгрөг гарч байна гэсэн. Хариуцагч хариу тайлбартаа сард дулаанд 600.000 төгрөг өгдөг байсан гэдэг нь худлаа үндэслэлгүй. Нэг жижүүр эмэгтэй байдаг. Гэтэл тэр эмэгтэйд сар бүр цалин 250.000 төгрөгийг өгдөг гэсэн. Бүх баримтыг шүүж үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4.212.143 төгрөгийн зардлын баримт байна. Миний өрөөг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр чөлөөлөөд 60.000.000 төгрөгөөр зарсан. Энэ хүртэлх хугацааны дотоод ажлыг бүгдийг сайн мэднэ. Хэн жижүүр, цэвэрлэгээ хийдэг, хэдэн төгрөгийг яадаг бэ? гэдгийг мэднэ. Цахилгаан сардаа 100-аас хэтрэхгүй, дулаан 20.000 төгрөгөөс хэтрэхгүй, өвлийн улиралд ус 60-70,000 төгрөгийн хооронд байдаг. Санхүүгийн тооцоог үзэхээр 11 өрөөний нийт 15.015.000 төгрөг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар цугларсан байна. Зардал 4.212.000 төгрөг. Цалинг оруулаагүй, цалин өгдөггүй байсан учраас. Надтай гэрээ хийгээгүй мөртлөө хувь хүний дансаар мөнгө авдаг нь нотлогдож байгаа тул би энэ мөнгийг төлөх ёсгүй. Хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж харж байгаа. Төрийн бус байгууллага авсан бол би юм ярихгүй. Миний бие зарцуулалт дээр маргаагүй зөвхөн орлогыг авахдаа хувь хүн өөрийн дансаараа авч үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал. Г.Ө дансны хуулгыг харсан. Мөнгө авдаг юм байна. Түүнийгээ зүй ёсны зарцуулж байна уу? гээд зарлагын гүйлгээг харахаар өөр зүйлд зарцуулсан байна. Дансны хуулгаас харагдана. Г.Э өмгөөлөгч 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөр ажилд ороод гарсан. Гэтэл Г.Э өмгөөлөгч 2 дугаар сарын төлбөрийг төлсөн байтал төлөөгүй гээд илүү нэхэж эхэлдэг. Дансны хуулга дээр 318 тоот гээд сар сараар бичээд шилжүүлдэг байсан. Үндсэндээ нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээ салгахад би 360.000 төгрөг, Г.Э өмгөөлөгч 485.000 төгрөгийг хариуцагчийн хувь дансанд шилжүүлсэн. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд би 360.000 төгрөг, Г.Э 485.000 төгрөгийг нийт 845.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч 11 өрөөнөөс хэн хүсэлтийг тавиад энэ ажлыг хийгээд байгаа нотлох баримт, хүсэлт хэрэгт авагдаагүй. Төрийн бус байгууллагын гэрчилгээ байхгүй. Ус, дулаан, цахилгааны төлбөр өгдөг гэх гэрээнүүд мөн байхгүй. Энэ төрийн бус байгууллага Г.Ө түүний ээж н.Б охин н.А гурав үүсгэн байгуулсан 3 гишүүнтэй. Баримтуудыг харахаар тодорхой биш нотлох баримтын шаардлага хангахгүй хэрэгт хамааралгүй. н.Бболон Х ХХК-ийн цахилгаан бойлерын үнийг төлөөд явж байх жишээний. Нэхэмжлэх байна. Төлсөн баримт байхгүй. Хэрэгт авагдсан баримтууд дээр 21 сар байна. 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл. 11 өрөөгөөр үржүүлье 15.015:000 төгрөг. Энэ үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа хэлбэр, үйл баримт, нотлох баримт мөн өөрөө хүлээн зөвшөөрсөн.Мөнгөний зарцуулалтыг баримтаас харахаар цахилгаан 1.026.022 төгрөг гэж бичсэн. Хэрэгт өгсөн баримтуудаар 356.792 төгрөг. 9 өрөө мөнгөө үндэслэлгүйгээр өгөөд энэ хүнийг хөрөнгөжүүлжээ. Хэнтэй ч гэрээ хийгээгүй. Надад нэг ширхэг баримт өгөөгүй. Тэгсэн хэр нь 10 дугаар сарын 31-ний өдөр Т.У өгсөн гээд тэмдэглэсэн. Манай өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч н.Б гэдэг өмгөөлөгч байсан. Нэг өдөр над руу ярьсан. Энэ хүн танилаараа ярьсан байгаа юм. Ашиглалтын зардлаа өгөхгүй байна. Энэ хүндээ арга хэмжээ аваач, өмгөөлөгч гэхээр ингэж болдог юмуу? гэж ярьсан байгаа юм. Хүний бичиг баримтыг хулгайлаад хэнээс авснаа хэлэхгүй, хуульчийн гарын үсгийг хуурамчаар зурсан. Эдгээр асуудлыг зохих газраар шалгуулна. Төлөх ёстой бол би төлнө. Төлөх ёсгүй юмыг төлөхгүй гэдгээ дэд даргад хэлэхэд та нар учраа олно биз дээ гэсэн. Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч рүү ингэж хувийн асуудлаар хандсан. н.Б бид хоёрын хооронд асуудал байгаа гэдгийг тайлбарлаад гурвуулаа уулзъя гэхэд уулздаггүй нөгөөх нь цаанаас нь энийгээ явуулаад байдаг. Үнэндээ хувь хүн өөрийнхөө дансаар хүнээс мөнгө авч байгаа үйлдэл буруу үндэслэлгүй. 11 өрөөнөөс хэний зөвшөөрлөөр мөнгө авах болсон баримт байхгүй, гэжээ.

 

5.Хариуцагч Г.Ө шүүх хураодаанд гаргасан тайлбартаа:

5.1.Төрийн бус байгууллага байгуулах шалтгаан намайг хариуцаж ажиллаа гэдэг хүсэлтийг байранд байдаг хүмүүс санал тавьсан. Яагаад бэ? гэвэл би херба лайт ажиллуулаад 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Хурал зарлахад ковидын үе байсан. Нийтдээ 11 өмчлөгчийн 7 эзэмшигч үйл ажиллагаа явуулж худалдагдсан байрууд байсан. н.Б, Т.У гэх хоёр хүний хоорондын асуудлыг мэдэхгүй. Бид маргалдаад би цамцаа сөхөж орилж хашхираад байсан зүйлгүй. Намайг өрөөнд ороод ирээ шалгана гэхэд би өрөөнд чинь орох нээлттэй бүх юм байж байна гэсэн. Би 845.000 төгрөгийг өөрийн дансаар авсан үнэн. Гэхдээ үндэслэлгүй хөрөнгөжих ямар ч боломжгүй. Яагаад гэвэл хүмүүс тог цахилгаанаа өгөх, үйлчлэгчид өгөх мөнгөнүүдээ цагтаа өгдөггүй, хэдэн сар болсон нэхэмжлэл байж байгаа. Би хүн болгоноос мөнгө гуйж, хүмүүсийн өмнөөс юмыг төлөх үнэхээр хүндрэлтэй байсан. Төрийн бус байгууллага дээр данс нээх гэж хэд хэдэн удаа судалсан. Техникийн нөхцлийг салгахын тулд ашгийн бус төрийн бус байгууллага байгуулсан. 2021 онд явуулсан бүх баримтуудаа нэгтгэж дүгнээд өгсөн. Гаднаас 2 цагдаа орж ирээд та яагаад танхайраад байгаа юм бэ? гэсэн. Тэгэхээр нь миний нурууг маажсан гэхэд та буцаагаад гомдол мэдүүлэх ёстой гэхээр 22-ны өдөр өргөдөл бичиж өгсөн. 845.000 төгрөгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй. Сүүлд 140.000 төгрөгийг өгсөн. Өрөөнд юу болсныг хүн бүр, манай ээж хүртэл гэрчилнэ. Би амьдралтай гурван хүүхдийн эх. Надад байнгын дарамт үзүүлж цагдаагаар бүтэн жил гаруй явж байна. Миний дансыг хаахад надад хохиролтой байна. Миний ээж багш хүн биш. Би өөрөө багш мэргэжилтэй. Тэр мөнгөнөөс 5 төгрөг ч илүү аваагүй. Өөрсдөө мөнгөө өгдөггүй. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 65.000 төгрөгийг хийсэн. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 65.000 төгрөг хийсэн. 2022 оны 04 сарын 25-ны өдөр 65.000 төгрөгийг хийсэн байдаг. 845.000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн юм байхгүй. Харин 10 хоногийн дараа нуруугаа сорвижих үед нь дүгнэлт гаргуулдаг гэдгийг мэдсэн. Би удаа дараа сэтгэл зүйн дарамт ороод хэцүү байна. 845.000 төгрөгийн зарцуулалтыг өгсөн. Би н.Б гэдэг хүнтэй өдөр бүр таарч уулздаг биш яг үнэндээ энэ хоёрын нарийн асуудлыг мэдэхгүй. 11 өрөө хариуцдаг. Зарим нь утсаа ч авахгүй, харж сахиж байгаад хаалгыг нь цохиж байж авдаг. Би зарим хүмүүсийн төлбөрийг өөрөөсөө гаргадаг байсан. Тийм баян хүн би биш, гэжээ.

 

6.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төлбөр нэхэмжлэх баримт, Ч ТББ-ын хүсэлт, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн албан бичиг, Татварын ерөнхий газрын албан бичиг, мессежээр харилцсан зураг, Голомт банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт, е-баримт, төрийн банкны орлого, зарлагын баримт, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэл, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын тооцооны хуудас, Х ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, Ч ТББ-ын 2022 оны 11 өрөөний ашиглалтын зардлын тооцоо, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Монголын өмгөөлөгчдийн холбооны тодорхойлолт, Х ХХК-ийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн тухай баримт, уригдах тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаа чвуулахыг зөвшөөрсөн /татгалзсан/ тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээ, эвлэрлийн гэрээг талуудад гардуулсан баримт, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 230503745 дугаартай Прокурорын тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 230503569 дугаартай прокурорын тогтоол, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 0000000 дугаартай прокурорын тогтоол өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Т.У Г.Э нар нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Бид нартай гэрээ хэлцэл хийгээгүй мөн хуурамчаар гарын үсгийг маань зурж, хэнээс авснаа хэлэхгүй өмгөөлөгчийн үнэмлэхийг хуулбарлан аваад зөвшөөрсөн гэж хэлээд хариуцагч хувь дансаар ашиглалтын зардал гэж сар бүр 65.000 төгрөг нийт 845.000 төгрөгийг авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд нэхэмжлэлийг гаргасан гэж топдорхойлов.

 

3.Хариуцагч Г.ӨТөрийн бус байгууллага байгуулж ашиглалтын зардал гэж 11 өрөөнөөс сар бүрийн 65.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас өөрийн дансаар авсан. Өөртөө ашиглаж завшсан зүйл байхгүй гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч Т.У, Г.Э нар Х ХХК-ийн 318 тоотод өрөөнд өмгөөлөлийн үйл ажиллагаа явуулж байсан талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.

 

6.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ гэж заажээ.

 

7.Гэтэл нэхэмжлэгч Т.У, Г.Энар Х ХХК-ийн барилгын 3 дугаар давхрын 318 тоот өрөөг түрээслэн ажиллуулахаар тус компанитай түрээсийн гэрээ байгуулаагүй болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

8:Харин 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г нэг талаас Хатан шаглаас ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б, нөгөө талаас Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Т.У нар байгуулж, нэхэмжлэгч Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК, Хатан сүлжээ ХХК, Б.Б, О.Т нарт холбогдох 1.643.004.361.91 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч нарын өмгөөлөгчөөр Т.Уоролцож, зохигчид харилцан тохиролцож 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 433 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулж баталгаажуулсанаар иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж тус гэрээний дөрөвдүгээр зүйлд гэрээ дуусгавар болох, гэрээний үргэлжлэх хугацаа, төлбөр төлөх аргачлал, төлбөр төлөх журам-ын 3, 6 дугаар заалтад өмгөөлөлийн нийт ажлын хөлс, зардалд Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамжны Хатан сүлжээ ХХК-ийн байранд байрлах иргэн О.Т өмчлөлийн үйлчилгээний барилгын 3 дугаар давхрын 318 тоот, 21.56 метр квадрат талбайтай өрөөг Хаан банкны төлбөр дуусах хүртлэх хугацаанд 5-6 жил үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглах нөхцлийг үйлчлүүлэгч бүрдүүлж, банкны өр төлбөрийг бүрэн төлж барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлснээр 318 тоот үйлчилгээний зориулалттай 53.900.000 төгрөгийн үнэ бүхий өрөөний өмчлөх эрхийг О.Түмэнбаяр өмгөөлөгчид үл маргах журмаар шилжүүлэхээр тохиролцжээ.

 

9.Дээрх гэрээнд заасан тохиролцооны дагуу нэхэмжлэгч Т.У 318 тоот өрөөг ашиглаж байсан талаар мэтгэлцээгүй ба маргааны гол зүйл тухайн өрөөний ашиглалтын зардал болох дулаан, ус, цахилгааны төлбөрт сар бүр 65.000 төгрөг нийт 845.000 төгрөгийг хариуцагч Г.Ө Ч ТББ-ын өмнөөс өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлж авсан үйл баримтад маргаж байна.

 

10.Талуудын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, хэдийгээр Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/87 дугаартай Албан бичигт Ч ТББ-ыг байгуулан захирлаар Г.Ө томилж, ашиглалтын зардлуудыг төрийн бус байгууллагаар дамжуулан хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна гэж дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч төрийн бус байгууллагын дансаар дээрх төлбөрийг дамжуулан авсан, түрээслэгчдийн хурлыг хэзээ хуралдуулсан, төрийн бус байгууллагыг байгуулсан, захирлаар томилогдсон эсэх, нэхэмжлэгч нар хуралд оролцсон эсэх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзлаа нотлох баримтаар няцааж чадаагүй бөгөөд нэхэмжлэгч нарын ашиглалтын зардлын төлбөрийг өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авснаа зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдааны явцад гарган тайлбарлаж байна.

 

11.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжлэгч нар төлж биелүүлэх үүрэгтэй хэдий ч байрны өмчлөгчтэй байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч Т.У төлөх үүргийг хүлээгээгүй ба уг байр Х ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний байр гэдэгт талууд маргаагүй.

 

12.Иймээс хариуцагч, нэхэмжлэгч нараас ашиглалтын зардлыг шаардах, өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлж авах үүрэг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үүсээгүй нь баримтаар нотлогдож байх тул мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 24.830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ө 845.000 төгрөгийг гаргуулахаас нэхэмжлэгч Т.У 360.000 төгрөг, нэхэмжлэгч Г.Э 485.000 төгрөгийг олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 24.830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА