Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/04694

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2024/04694

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн

106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага франчайзын гэрээг цуцалж, барааны тэмдэг ашиглаж үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах, пиццаны шарх шүүгээний үнэ 12.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Х ГХОХХК 12.000.000 төгрөгийн шарх шүүгээг хүлээлгэн өгч, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дцгаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 347.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА