Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2024/04289

 

 

 

 

 

 

 

 

  2024       10         23                                            182/ШШ2024/04289

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа би,

Нэхэмжлэгч: МК ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Н-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон үйлчилгээний төлбөрт 1,298,404 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган, 2023.03.18-ны өдөр гэрээ байгуулж,  дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт багцийн үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2023.03.18-ны өдөр зээлээр болон хөнгөлттэй нөхцлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах гэрээ байгуулж, 1,099,000 төгрөгийн үнэтэй маркийн гар утасны төлбөрийг 12 сар хуваан төлөхөөр зээлээр авсан. Т.Н нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 95174223 дугаарын үйлчилгээний төлбөр болон зээлээр авсан гар утасны төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон үйлчилгээний төлбөрт 1,298,404 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Т.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* корпораци ХХК-ийн нэхэмжилсэн 1,298,404 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* корпораци ХХК нь хариуцагч Т.Н-д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон үйлчилгээний төлбөрт 1,298,404 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Н нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,298,404 төгрөгийг нэхэмжлэгч МК ХХК-нд төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон.

2.Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь нэг талын хүсэл зориг байдаг, хариуцагч нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* корпораци ХХК-нд 1,298,404 төгрөг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Т.Н-н зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* корпораци ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 35,712 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, тал хувь 17,856 төгрөгийг буцааж, хариуцагч Т.Н-с 17,856 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* корпораци ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Т.ЭНХТУЯА