| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/02694/И |
| Дугаар | 102/ШШ2024/04508 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/04508
| 2024 оны 09 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2024/04508 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Идэр плаза төв байранд оршин байх, “
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, өөрийн байранд оршин байх Баянгол дүүргийн Татварын хэлтэс
Шүүхэд гаргасан хүсэлт: дампуурсанд тооцож, татан буулгах
Шүүхэд гаргасан нэхэмжлэл: татварын өр төлбөр болох нийт 351,408,367.60 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өн
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Хэрэг гүйцэтгэгч А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “ЖЖ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ЖЖ” гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2005 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 36,000 төгрөг, 4 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдсан. Явцын дунд буюу 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр саун, зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагааг эрхлэхээр нэмж бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч 2010 оноос эхлэн компанийн үйл ажиллагаанд доголдол үүсэж төлбөрийн чадвар алдагдан компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болж ихээхэн хэмжээний алдагдал бий болсон тул хөрөнгө оруулагч нараас хүлээн авсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлж чадахгүй болж өр төлбөр үүсэх зэрэг санхүүгийн хүндрэлүүд үүссэн. Хэдийгээр компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зорьж ажилласан боловч нэгэнт төлбөрийн чадваргүй болж үүссэн нөхцөл байдлыг даван туулах чадамжгүй болсны улмаас сүүлийн 10 гаруй жил дүрэмд заасан үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалтай явж ирсэн болно. Иймд “ЖЖ” ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулах, бусдын өмнө үүргээ хэрэгжүүлэх, оршин тогтнох хөрөнгө санхүүгийн чадамжгүй болсон тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.
2. Түр хэрэг гүйцэтгэгч “ГГ аудит” ХХК шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт ‘Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно’ гэж заасан байдаг. Хариуцагч, Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаж болно. ‘ЖЖ’ ХХК-ийн дампуурсанд тооцуулах хүсэлт нь үйл ажиллагаагаа явуулаагүй 10 гаруй жил болсон мөн санхүүгийн тайлан, татварын тайлан мэдээ гаргаж тайлагнаж байгаагүй 10 гаруй жил болсон, Татварын байгууллагад /улсын төсөвт/ 351,5 сая төгрөгийн өр төлбөртэй байгаа нь дампууруулах үндэслэл байна гэж үзэх саналтай байна. Хэрэг гүйцэтгэгч С.О миний бие хариуцагч, нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд хувийн санхүү, эдийн засгийн сонирхолгүй, холбогдох компаниудын удирдлага, түүний гишүүдтэй гэр бүл, садан төрлийн холбоогүй, санхүү нягтлан бодогч,, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор мэргэжилтэй, Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан болно” гэжээ.
3. Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй “ЖЖ” ХХК (РД: нь төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлт гаргасантай холбогдуулан Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. “ЖЖ” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 166,165,599.80 төгрөг, Иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татварын төрлөөр 23,846,460.00 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр 46,933,300.00 төгрөг, Татварын торгууль 42,923,627.90 төгрөг, Татварын алданги 71,539,379.90 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байх тул тус хуулийн этгээдээс татварын өрийг гаргуулж өгнө үү. “ЖЖ” ХХК-иас татварын өр төлбөр болох нийт 351,408,367.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд дүгнэлтийн талаар гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/Ш32024/11860 дугаар захирамжаар “ЖЖ” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай” 343 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн санхүүгийн тайлангуудад дампуурлын иж бүрэн шинжилгээ хийж, Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр дүгнэлт гаргасан.
“ЖЖ” ХХК /ГХО/ нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Идэр плаза төвийн байранд байрлаж ажиллахаар 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 4 гишүүнтэйгээр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 36,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан, БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай гадаадын хөрөнгө оруулалттай компани. 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зочид буудал, саун, зоогийн газар эрхлэх үйл ажиллагааг, 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хувьцаа эзэмшигчээс 3 гишүүн хасагдаж 1 болж өөрчлөгдсөнийг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын иргэн Chen Bin бүртгүүлснийг, 2006 оны 12 сарын 08-ны өдөр дүрмийн санг нэмэгдүүлж 942,000,000 төгрөг болсныг тус тус бүртгүүлжээ.
Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно” гэж заасан байдаг. Тус компанийн өр төлбөрийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийг оролцуулан тооцоход “ЖЖ” ХХК нь өр төлбөр нь өөрийн хөрөнгийн 17.17%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна.
Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт “Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна” гэж тайлбарласныг үндэслэн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний 1/641 дугаартай нэхэмжлэлээр тогтоогдож буй өр төлбөрийг нэмж тооцвол “ЖЖ” ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараахь байдлаар илэрхийлэгдэж байна. Үүнд: өр төлбөрийн дүн 351,408,367.60 төгрөг, эздийн өмч 942,000,000 төгрөг, хуримтлагдсан ашиг/алдагдал 164,337,800 төгрөг, эзний өмчийн бусад хэсэг 940,732,900 төгрөг, эзний өмчийн дүн 2,047,070,700 төгрөг, өр болон эзний өмчийн дүн 2,398,479,067.60 төгрөг, өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа 17.17 хувь.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 102/Ш32024/09178 дугаар захирамжаар “ЖЖ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
“ЖЖ” ХХК-ийн үйл ажиллагаа 2012 оноос хойш бүрэн зогссон, компанийн хувьцаа эзэмшигч Монгол улсын нутаг дэвсгэрээс гарч эргэн ирээгүйгээс тус компанийн үйл ажиллагаа зогсоон дахин үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй болгож, төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болсон байна.
Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь “ЖЖ” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.
“ЖЖ” ХХК-ийн удирдлага хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэнд удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкнуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүхэд мэдүүлснээр “ЖЖ” ХХК-д Худалдаа хөгжлийн банкны 409012763 тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 10,473.95 төгрөг, Голомт банкны 1501040065 тоот төгрөгийн харилцах дансны үлдэгдэл 1,055.04 төгрөг байх ба өөр мөнгөн хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэл бүртгэгдээгүй байна.
Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгийг мөнгөн хөрөнгө болгон нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зохицуулалттай байдаг. “ЖЖ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк болон Голомт банк дахь харилцах дансны үлдэгдэл 11,528.99 төгрөг хуваарилагдах хөрөнгөд хамааралтай байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 сарын 02-ны өдрийн 102/Ш32024/09178 дугаар захирамжаар “ЖЖ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу Өнөөдөр сонины 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 105/7920/ дугаарт нийтэд мэдээлэлсэний дагуу Баянгол дүүргийн Татварын хэлтэс нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчдийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд: Баянгол дүүргийн татварын хэлтэс 351,408,367.60 төгрөг, нийт нэхэмжлэлд эзлэх хувь 100 хувь байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/Ш32024/09178 дугаар захирамжаар нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутад шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр товлосон ба хурал бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100 хувийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна. Уг хурлаар:
1/ Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар.
2/ Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар тус тус шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрүүд нь Дампуурлын хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу буюу 100 хувиар батлагдаж хүчин төгөлдөр болсон байна.
Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь “ЖЖ” ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлалтай тувшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “ЖЖ” ХХК нь төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “ЖЖ” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй болно гэжээ
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “ЖЖ” ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ба уг хүсэлтэд 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэсэн.
2. Шүүх Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “ЖЖ” ХХК-ийг төлбөрийн чадвартай эсэхэд дүгнэлт гаргуулахаар түр хэрэг гүйцэтгэгчээр “ГГ аудит” ХХК ХХК-ийг томилсон. Түр хэрэг гүйцэтгэгч “ГГ аудит” ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “ЖЖ” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон А/31 тоот дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлжээ.
3. Түр хэрэг гүйцэтгэгч “ГГ аудит” ХХК шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт ‘Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно’ гэж заасан байдаг. Хариуцагч, хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаж болно. ‘ЖЖ’ ХХК-ийн дампуурсанд тооцуулах хүсэлт нь үйл ажиллагаагаа явуулаагүй 10 гаруй жил болсон мөн санхүүгийн тайлан, татварын тайлан мэдээ гаргаж тайлагнаж байгаагүй 10 гаруй жил болсон, Татварын байгууллагад /улсын төсөвт/ 351,5 сая төгрөгийн өр төлбөртэй байгаа нь дампууруулах үндэслэл байна гэж үзэх саналтай” гэжээ.
4. Дээрх дүгнэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 102/шз2024/09178 дугаар захирамжаар Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн хүсэлт гаргагч “ЖЖ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүдэд ийнхүү тооцсон талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдсэн.
5. Дээрх ажиллагаатай холбоотойгоор 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтэс “ЖЖ” ХХК-иас татварын өр төлбөрт 351,408,367.60 төгрөгийг нэхэмжилж, дампуурлын хэргийн оролцогч болсон байна. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “ЖЖ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш талууд дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй.
6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 102/шз2024/11860 дугаар захирамжаар нэхэмжлэгчдийн хуралд Баянгол дүүргийн Татварын хэлтсээс гаргасан саналын дагуу Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг баримтлан А.Эыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон.
7. 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хэрэг гүйцэтгэгч А.Эоос №01 тоот дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хоёр.
1. “ЖЖ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “…тус компани нь 2005 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагааг эрхлэхээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 36,000 төгрөг, 4 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулагдсан, ...2010 оноос эхлэн компанийн үйл ажиллагаанд доголдол үүсэж төлбөрийн чадвар алдагдан компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болж ихээхэн хэмжээний алдагдал бий болсон тул хөрөнгө оруулагч нараас хүлээн авсан хөрөнгө оруулалтыг эргүүлэн төлж чадахгүй болж өр төлбөр үүсэх зэрэг санхүүгийн хүндрэлүүд үүссэн. Хэдийгээр компанийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зорьж ажилласан боловч нэгэнт төлбөрийн чадваргүй болж үүссэн нөхцөл байдлыг даван туулах чадамжгүй болсны улмаас сүүлийн 10 гаруй жил дүрэмд заасан үйл ажиллагаа явуулаагүй, зогсонги байдалтай явж ирсэн...” гэжээ.
2. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “ЖЖ” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 166,165,599.80 төгрөг, Иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татварын төрлөөр 23,846,460.00 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр 46,933,300.00 төгрөг, татварын торгууль 42,923,627.90 төгрөг, татварын алданги 71,539,379.90 төгрөгийн татварын өрийн үлдэгдэлтэй байх тул “ЖЖ” ХХК-иас татварын өр төлбөр болох нийт 351,408,367.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд гаргасан дүгнэлтээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ...хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “ЖЖ” ХХК нь төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “ЖЖ” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.
Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй болно гэжээ.
Гурав.
1. “ЖЖ” ХХК-иас шүүхэд 2008-2010 оны санхүүгийн тайланг шүүхэд гаргаж өгсөн. Харин хэрэг гүйцэтгэгчээс 2008-2012 онуудын санхүүгийн тайланд дүгнэлт гаргасан.
2. Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/гх2022/0200 тоот гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4185 дугаар “Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжуудаас үзэхэд Баянгол дүүргийн татварын хэлтсээс 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0299739 дүгээр шийтгэлийн хуудсаар “ЖЖ” ХХК-ийн “...борлуулалтын орлого дутуу тооцсон, үл хөдлөх эд хөрөнгө худалдахдаа үнийг бууруулсан зөрчил”-д 351,408,367.58 төгрөгийн шийтгэл ногдуулсан ба уг шийтгэлийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ.
3. Дээрх үйл баримтаас үзэхэд “ЖЖ” ХХК-иас шүүхэд гаргасан “…сүүлийн 10 жил ямар ч үйл ажиллагаа явуулж байгаагүй” гэсэн агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэж байна.
4. Мөн хэрэгт авагдсан баримт болон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс үзэхэд хүсэлт гаргагч нь 2008 онд 256,676,000 төгрөгийн, 2009 онд 244,451,600 төгрөгийн, 2010 онд 417,907,700 төгрөгийн, 2011 онд 450,367,400 төгрөгийн, 2012 онд 446,353,000 төгрөгийн борлуулалтын орлого олсон байх бөгөөд эдгээр орлогыг хэрхэн юунд зарцуулсан, эдгээр орлогоос ямар шалтгаанаар татварын өр төлбөрийг төлөөгүй шалтгаан нөхцөл тодорхойгүй байх тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Дөрөв.
1. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс “ЖЖ” ХХК-иас татварын өр төлбөрт 351,408,367.60 төгрөгийг нэхэмжилсэн.
2. Аливаа этгээдийн нэхэмжлэлд дурдсан үйл баримт, үндэслэл, шаардлагын талаар урьд өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан. Харин энэхүү нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед илэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгох учиртайг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгээр зохицуулсан байна. Учир нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд өмнө нэхэмжлэлд тусгасан агуулгаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол дахин энэ асуудлаар шүүхэд хандах боломжгүй, үүнийг хуулиар хязгаарладаг.
3. Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 128/гх2022/0200 тоот гүйцэтгэх хуудас, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4185 дугаар “Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжуудаас үзэхэд дээрх татварын өр төлбөртэй холбоотой асуудлыг шүүхээс өмнө нь нэгэнтээ шийдвэрлэсэн, холбогдох шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед илэрсэн гэж үзэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 117 дугаар зүйлийн 117.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул дампуурсанд тооцож, татан буулгах тухай “ЖЖ” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. “ЖЖ” ХХК-иас татварын өр төлбөрт 351,408,367.60 төгрөг гаргуулах тухай Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “ЖЖ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ