Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/04855

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/04855

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.С нэхэмжлэлийн шаардлага 21.840.000 төгрөгийнхөө 4.000.000 төгрөгнөөс татгалзаж, 17.840.000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Е.Д 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, сар бүрийн 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс цалингийн зээл гарч авсны дараа үлдэгдэл 10.840.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.150 улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 133.575 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 133.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА