Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/1070

 

 

 

 

 

 

  2022             11          10                                        2022/ДШМ/1070

 

Г.Ш, О.А, Б.Н, Б.А, М.Д,

Ц.Н, Д.Ч, Ч.М, Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, Н.Б, Н.Н, А.Ү, Л.Ц, Л.Ц, П.Д, Г.О, Г.Д, А.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

прокурор Б.Бүжинлхам, Г.Эрдэнэ,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Г.Тэгшжаргал,

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг,

шүүгдэгч Г.Ш, Н.Б нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

шүүгдэгч Г.Ш-ийн өмгөөлөгч Б.Баясгалан, Г.Халиунаа,

шүүгдэгч Б.А, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч О.Баясгалан,

шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Т.Анхцэцэг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/650 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.А, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Г.Тэгшжаргал, шүүгдэгч Г.Ш, Н.Б нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Ш, О.А, Б.Н, Б.А, М.Д, Ц.Н, Д.Ч, Ч.М, Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, Н.Б, Н.Н, А.Ү, Л.Ц, Л.Ц, П.Д, Г.О, Г.Д, А.А нарт холбогдох эрүүгийн 1902003160360 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Г-ын Ш, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ..... аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, тээврийн удирдлага, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ....................................... мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт .......... дүүргийн 3 дугаар хороо, .......... хорооллын .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ....................../;

2. С овгийн О-ы А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, тээврийн менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ............................. Баталгаажилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: .................../;

3. Ц овгийн Б-ны Н, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “.............” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ам бүл 1, ...... дүүрэг .. дугаар хороо, .......... АОС байр .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ................/;

4. Ц б овгийн Б-гийн А, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр .............. аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...............” ББСБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал ажилтай, ам бүл 4, дүү нарын хамт .......... дүүрэг .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байр .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. дүүргийн .. дүгээр хороо .. дугаар байр .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: ................/;

5. З овгийн М-ын Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ............ аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ..................... мэргэжилтэн ажилтай, ам бүл 6, эцэг, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 45-290 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй. /РД: П375092221/;

6. Т овгийн Ц-ийн Н, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ................. аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, .............. аймгийн Радиолокаторын станцад цахилгааны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ............... аймгийн ............. сумын .. дугаар баг .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ...................../;

7. Ц тугтан овгийн Д-ын Ч, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, даатгалын мэргэжилтэй, “.....” ХХК-д төлөөлөгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, ...дүүргийн .. дугаар хороо, .. байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ..................../;

8. Х овгийн Ч-ын М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ................... мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн .дугаар хороо, .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ........................./;

9. Б овгийн Э-ын М, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ............. аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ......... аймгийн ...... сумын .. дугаар баг, .. .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ..................../;

10. Д овгийн Ш-гийн Д, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр ................ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................. багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт .. дүүргийн ..дугаар хороо, .. байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: .................../;

11. Б. овгийн Н-гийн А, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ................ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .............., ..........., ............... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт .............. дүүргийн .. дугаар хороо, .......... ....... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: .................../;

12. Б овгийн Б-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........... аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “.............” ХХК-д захирал ажилтай, ам бүл 1, .................. дүүргийн .. дугаар хороо, ........... хорооллын .. дугаар байрны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ...................../

13. А адуут овгийн Н-ийн Б, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ........... аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн .. дүгээр хороо, ............ хороолол ... байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ...................../;

14. Б. овгийн Н-ийн Н, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ..... мэргэжилтэй, “...” ХХК-д тээвэр зохицуулагч ажилтай, ам бүл 3, зээ нарын хамт .......... аймгийн .......... сумын .. дүгээр баг ... дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ....................../;

15. Ж овгийн А-ны Ү, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................. аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ................. аймгийн .......... .... сумын ............. багийн ...... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: .................../;

16. Д овгийн Л-гийн Ц, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................ аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмж, ............... мэргэжилтэй, “................” ХК-д менежер ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхэд, зээгийн хамт ............ аймгийн ............... сумын ............. ........ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД:................./;

17. С овгийн Л-гийн Ц, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................ аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, .................. мэргэжилтэй, “.................” ХК-д менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт .................. аймгийн ... дүгээр багийн ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ......................./;

18. С овгийн П-гийн Д, 1980 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ................ аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .............. мэргэжилтэй, “..............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эх, эхнэрийн хамт .............. аймгийн ..................... ............... баг, ...........ийн .... тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 08-ны 168 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. /РД: ......................./;

19. Б овгийн Г-ын О, 19.. оны .... дугаар сарын ...-ний өдөр ........... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “...........” ХХК-д дулааны инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ............. аймгийн .......... сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол, .. дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ................../;

20. Б овгийн Г-ийн Д, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “..........” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн .. дугаар хороо, ........ гудамжны .. байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ............./;

21. С овгийн А-ын А, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн .. дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй. /РД: ............./.

Шүүгдэгч Г.Ш нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х Т” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн Бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвд Баталгаажилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан О.А-тэй бүлэглэн, О.А-ээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тавьсан “Е Ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа, 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасалт хийж, хариуд нь тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Н-ээс хахуулийн мөнгө авч, хамтран ашиг хүртэх гэсэн хүсэлт саналыг нь хүлээн авч зөвшөөрөн,

  • Хахууль өгөгч “Е Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н-гийн тус компанийн өмчлөлд бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасалт хийлгэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмын 2.7 дугаар зүйл “Дараах тохиолдолд авто тээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана” гэсний 2.7.2 дахь хэсэгт “...Хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлөөгүй...” гэж заасан хэм хэмжээг зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд “Е Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н, “Е Ш И” ББСБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.А нараас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр О.А-гийн Хаан банкинд эзэмшдэг дансаар 2.100.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
  • Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн М.Д-тай бүлэглэн хахууль өгөгч Ц.Н-ийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй 55-55 ХӨА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд нь шилжүүлэн бүртгүүлэх ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын 2.6 дугаар зүйл “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно” гэсний 2.6.1 дэх хэсэгт "...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно..." гэснийг,
  • Мөн журмын 2.7 дугаар зүйл “Дараах тохиолдолд авто тээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана” гэсний 2.7.6 дахь хэсэгт заасан Өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирээгүй...” гэснийг, мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд түүний “Номин даатгал” ХХК-ийн төлөөлөгч Д.Ч-ээр дамжуулан өгсөн 380.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр М.Д-ын арилжааны банкны дансаар хахуульд авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
  • Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Ч.М-тай бүлэглэн, хахууль өгөгч Э.М-ын 95-54 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 90-00 ДАУ улсын дугаарыг шилжүүлж бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам- ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт заасан “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Э.Моос бусдаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ч.М-ын нөхөр Г.Т-ын Хаан банк”-ны дансаар 650.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
  • Хахууль өгөгч Ш.Д-гийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийнхээ 91-91 УБА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ шилжүүлэн бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт заасан “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 300.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.А-гийн эзэмшлийн Хаан банк”-ны дансанд хийлгэж, хахуульд авсан,
  • Хахууль өгөгч Н.А-гийн шинээр авсан тээврийн хэрэгсэл, чиргүүлдээ 78-87 УБО, 78-87 УЧ зэрэг улсын дугааруудыг бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 300.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн Хаан банк”-ны данс ашиглан хахуульд авсан,
  • Хахууль өгөгч Б.Б-гийн “Тоёота Хайяландэр маркийн тээврийн хэрэгсэлд 05-08 УБП улсын дугаарыг бүртгүүлэх” гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 350.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Хаан банк”-ны дансаар хахуульд авсан,
  • Н.Б, Н.Н нартай бүлэглэн, хахууль өгөгч А.Ү-ын өөрийн тээврийн хэрэгсэлдээ 80-88 ДАУ улсын дугаарыг болон өөрийн хамтран амьдрагч Р.Бат-Амьдралын худалдан авах гэж буй /03-52 УАЕ улсын дугаартай Тоёота Алион загварын/ тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч П.Д-ын 21-65 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 01-10 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч Г.О-ын 73-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 07-77 ДАУ улсын дугаарыг тус тус бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам-ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг, мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд хахууль өгөгч А.Ү-аас Л.Ц, Л.Ц нараар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг, хахууль өгөгч П.Д-аас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 450,000 төгрөгийг, хахууль өгөгч Г.О-аас 500.000 төгрөгийг буюу нийт 1.850.000 төгрөгийг тус тус Н.Н, Н.Б нарын Хаан банк”-ны дансаар дамжуулан хахуульд авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
  • Хахууль өгөгч Г.Д-ийн шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ 33-93 УББ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам- ын 3.7 дахь хэсэгт заасан “Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд 300.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эх Д.Т-гийн Хаан банк”-ны дансаар хахуульд авсан,
  • Хахууль өгөгч А.А-ын 01-07 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 03-33 УБВ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам- ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд А.Ааас 250.000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банк”-ны дансаар хахуульд авсан гэмт хэргийг,

 

Шүүгдэгч О.А нь Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвд Баталгаажилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн Бүртгэлийн ахлах мэргэжилтэн Г.Ш-тэй бүлэглэн хахууль өгөгч “Е Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н-гийн тус компанийн өмчлөлд бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасалт хийлгэх гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмын 2.7 дугаар зүйл “...Дараах тохиолдолд авто тээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана...” гэсний 2.7.2 дахь хэсэгт “...Хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлөөгүй...” гэж заасан хэм хэмжээг зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан Г.Ш-ээр албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд “Е Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н, “Е Ш И” банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.А нараас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн Хаан банкинд эзэмшдэг дансаар 2.100.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт нийтийн албан тушаалтан Г.Ш-т албан үүрэг, албан тушаалын байдалтай нь холбоотойгоор түүнийг таньж мэддэг, нэг байгууллагад ажилладаг албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Е Ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, ашиглагдахгүй байгаа 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасалт хийж, хариуд нь тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Н-ээс хахуулийн мөнгө авч, хамтран ашиг хүртэх” гэсэн хүсэлт саналыг тавьж, зөвшөөрүүлэн, хахууль өгөгчтэй хахуулийн хэмжээг тохирч, өөрийн Хаан банкинд эзэмшдэг дансанд хахуулийн мөнгийг хүлээн авсан, нийтийн албан тушаалтан Г.Ш-ийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Б.Н нь “Е Ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч ашиглагдахгүй байгаа нийт 29 тээврийн хэрэгслээс 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасуулах гэсэн давуу байдлыг өөрийн хамаарал бүхий буюу өөрөө хувьцаа эзэмшиж, ашгийг нь хүртдэг “Е Ш” ХХК-д бий болгох зорилгоор “Е Ш И” ББСБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.А-аар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвд Баталгаажилт хариуцсан мэргэжилтэн ажилтай О.А-гийн Хаан банк дахь дансанд 2.100.000 төгрөгийг шилжүүлэн хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдэхэд санаачилсан, удирдан төлөвлөсөн, үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулж хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Б.А нь “Е Ш И” банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “Е Ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н-гийн өгсөн үүргийн дагуу "Е Ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч ашиглагдахгүй байгаа нийт 29 тээврийн хэрэгслээс 4.420.200 төгрөгийн торгуультай 14 тээврийн хэрэгслийн торгуулийг төлөхгүйгээр бага зардлаар улсын бүртгэлээс хасуулах гэсэн давуу байдлыг “Е Ш” ХХК-д бий болгох зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гранд плаза төвд байрлах өөрийн ажлын байранд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвд баталгаажилт хариуцсан мэргэжилтэн ажилтай О.А-гийн Хаан банк дахь дансанд 2.100.000 төгрөгийг шилжүүлэн хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдэхэд О.А-тэй холбогдож тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлээс хасуулахад бүрдүүлэх шаардлагатай баримт материалын талаар мэдээлэл олж авах, төлөгдөөгүй торгуулийн тооцоог гаргах, хахуулийн мөнгөний хэмжээг тохирох, хахуулийн мөнгийг арилжааны банкны данс ашиглан шилжүүлэх зэргээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Шүүгдэгч М.Д нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Х Т” ХХК-ийн байранд Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн ахлах мэргэжилтэн Г.Ш-тэй бүлэглэн хахууль өгөгч Ц.Н-ийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй 55-55 ХӨА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд нь шилжүүлэн бүртгүүлэх ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг мөн журмын 2.7 дугаар зүйл “...Дараах тохиолдолд авто тээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана...” гэснийг 2.7.6 дахь хэсэгт заасан “Өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирээгүй...” гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан Г.Ш-ийн албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Ц.Н-ийн “Номин даатгал” ХХК-ийн төлөөлөгч Д.Ч-ээр дамжуулан өгсөн 380.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн Хаан банк”-ны дансаар хахуульд авсан гэмт хэрэгт нийтийн албан тушаалтан Г.Ш-т хахууль өгөгч Ц.Н-ийн ашиг сонирхлыг дамжуулан түүгээр албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахуульд мөнгө авах талаар хэлж, хахуульд хэдэн төгрөгийг авахыг асууж буюу Г.Ш-ийг хахууль авахыг зөвшөөрүүлсэн, улмаар хахуулийн 380.000 төгрөгнөөс 180.000 төгрөгийг авч, 200.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г.Ш-ийн Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлсэн зэргээр нийтийн албан тушаалтан Г.Ш-ийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Ц.Н нь Д.Ч-тэй бүлэглэн буюу өөрийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн 55-55 ХӨА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд шилжүүлэн бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тухайн улсын дугаарыг шилжүүлэх бүртгэлийг хийлгэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш болон тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн М.Д нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 380.000 төгрөгийг “Номин даатгал” ХХК-ийн төлөөлөгч Д.Ч-ээр дамжуулан хахуульд өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Д.Ч нь Ц.Н-той бүлэглэн буюу түүний урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн 55-55 ХӨА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд нь шилжүүлэн бүртгүүлэх гэсэн давуу байдлыг Ц.Н-д бий болгох зорилгоор тухайн улсын дугаарыг шилжүүлэх бүртгэлийг хийлгэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш болон тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн М.Д нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 380.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт, Ц.Н-ийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн 55-55 ХӨА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлд нь шилжүүлэн бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тус улсын дугаарыг шилжүүлэх бүртгэлийг хийлгэж чадах эсэхийг М.Д-аас асууж тодруулан, улмаар бүртгэлийн хийлгэхийн тулд шаардлагатай бичиг баримтуудыг болон хахуулийн 380.000 төгрөгийг Ц.Н-оос авч, М.Д-ын Хаан банк”-ны дансанд хахуулийн мөнгийг шилжүүлсэн, өөрийн биеээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Х Т” ХХК-ийн байранд очиж Ц.Н-ийн тээврийн хэрэгслүүдийн улсын дугааруудыг сольж, шилжүүлэх бүртгэлийг нийтийн албан тушаалтан Г.Ш-ээр хийлгэж өгсөн зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Ч.М нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Х Т” ХХК-ийн байранд Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа, нийтийн албан тушаалтан буюу тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн ахлах мэргэжилтэн Г.Ш-тэй бүлэглэн хахууль өгөгч Э.М-ын 95-54 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 90-00 ДАУ улсын дугаарыг сольж бүртгүүлэн авч ашиглах гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6 дугаар зүйл “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно” гэсний 2.6.1 дэх хэсэгт заасан “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг, мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан Г.Ш нь албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд Э.Моос 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн нөхөр Г.Т-ын Хаан банк”-ны дансаар дамжуулан 650.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт нийтийн албан тушаалтан Г.Ш-т хахууль өгөгч Э.М-ын ашиг сонирхлыг дамжуулан түүгээр албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахуульд мөнгө авах талаар хэлж, хахуульд хэдэн төгрөгийг авахыг асууж буюу Г.Ш-ийг хахууль авахыг зөвшөөрүүлсэн, улмаар хахуулийн 650.000 төгрөгийг өөрийн нөхөр Г.Т-ын Хаан банкинд эзэмшдэг дансанд шилжүүлэн авч, 200.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Г.Ш-ийн Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлсэн зэргээр нийтийн албан тушаалтан Г.Ш-ийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Э.М нь 95-54 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 90-00 ДАУ улсын дугаарыг шилжүүлж бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тухайн улсын дугаарыг шилжүүлэх бүртгэлийг хийлгэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш болон тус Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Ч.М нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 650.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ч.М-ын нөхөр Г.Т-ын Хаан банк”-ны дансаар шилжүүлэн хахуульд өгсөн,

 

      Шүүгдэгч Ш.Д нь өөрийн урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийн 91-91 УБА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ шилжүүлэн бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан буюу урьд ашиглаж байсан тээврийн хэрэгслийнхээ 91-91 УБА улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ шилжүүлж бүртгүүлснийхээ хариуд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг хахуульд өгсөн,

 

      Шүүгдэгч Н.А нь шинээр авсан тээврийн хэрэгсэл, чиргүүлдээ 78-87 УБО, 78-87 УЧ зэрэг улсын дугааруудыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тухайн улсын дугааруудыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлснийхээ хариуд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг арилжааны банкны дансаар шилжүүлж хахуульд өгсөн,

Шүүгдэгч Б.Б нь “Тоёота Хайяландэр маркийн тээврийн хэрэгсэлд 05-08 УБП улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох” зорилгоор тус улсын дугаарын бүртгэлийг хийлгэснийхээ хариуд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хаан банк”-ны дансаар 350.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн,

 

Шүүгдэгч Н.Б нь Н.Н болон нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр буюу хахууль өгөгч А.Ү-ын өөрийн тээврийн хэрэгсэлдээ 80-88 ДАУ улсын дугаарыг болон өөрийн хамтран амьдрагч Р.Бат-Амьдралын худалдан авах гэж буй /03-52 УАЕ улсын дугаартай Тоёота Алион загварын/ тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч П.Д-ын 21-65 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 01-10 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч Г.О-ын 73-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 07-77 ДАУ улсын дугаарыг тус тус бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно...” гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан Г.Ш нь албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд хахууль өгөгч А.Ү-аас Л.Ц, Л.Ц нараар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг, хахууль өгөгч П.Д-аас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 450.000 төгрөгийг, хахууль өгөгч Г.О-аас 500.000 төгрөгийг буюу нийт 1.850.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт Н.Н-ээс таньж мэдсэн хахууль өгөгч нарын хүсэл сонирхлыг өөрийн хадам эгч болох нийтийн албан тушаалтан Г.Ш-т дамжуулж хэлсэн, улмаар түүгээр албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авахыг зөвшөөрүүлсэн, хахууль өгөгч нараас арилжааны банкны дансаар шилжүүлэн Н.Н-д өгсөн хахуулийн 1.850.000 төгрөгнөөс Н.Н-ээс өөрийнх нь Хаан банкинд эзэмшдэг дансанд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 700.000 төгрөгөөр 1 удаа, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 350.000 төгрөгөөр 2 удаа шилжүүлсэн нийт 1.400.000 төгрөгийн 900.000 төгрөгийг авч, 500.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Г.Ш-ийн Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлэх зэргээр нийтийн албан тушаалтан Г.Ш-ийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Н.Н нь Н.Б болон нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр буюу хахууль өгөгч А.Ү-ын өөрийн тээврийн хэрэгсэлдээ 80-88 ДАУ улсын дугаарыг болон өөрийн хамтран амьдрагч Р.Б-ын худалдан авах гэж буй /03-52 УАЕ улсын дугаартай Тоёота Алион загварын/ тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч П.Д-ын 21-65 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 01-10 ДАУ улсын дугаарыг, хахууль өгөгч Г.О-ын 73-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 07-77 ДАУ улсын дугаарыг тус тус бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын 2.6 дугаар зүйл “...Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах тохиолдолд сольж олгоно...” гэсний 2.6.1 дэх хэсэгт “...Анх олгосон улсын бүртгэлийн дугаарыг орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатараас орон нутагт, нэг аймгаас нөгөө аймагт шилжих тохиолдолд тухайн орон нутгийн сери бүхий дугаараар сольж олгоно..." гэснийг мөн журмын 3.7 дахь хэсэгт заасан “...Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод зохион байгуулна...” гэснийг тус тус зөрчсөн буюу нийтийн албан тушаалтан Г.Ш нь албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд хахууль өгөгч А.Ү-аас Л.Ц, Л.Ц нараар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг, хахууль өгөгч П.Д-аас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 450.000 төгрөгийг, хахууль өгөгч Г.О-аас 500.000 төгрөгийг буюу нийт 1.850.000 төгрөгийг хахуульд авсан гэмт хэрэгт үйлдэхэд хахууль өгөгч нартай харилцаж тэдгээрийн хүсэл сонирхлыг таньж мэдэн, улмаар нийтийн албан тушаалтан болох Г.Ш-т түүний бэр дүү Н.Б-ээр нь дамжуулан хахууль өгөгч нарын ашиг сонирхлыг хэлүүлж, түүгээр албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авахыг зөвшөөрүүлсэн, хахууль өгөгч нартай хахуулийн хэмжээг тохирох, тэдгээрээс хахуульд өгсөн нийт 1.850.000 төгрөгийг өөрийн Хаан банкинд эзэмшдэг дансандаа шилжүүлүүлэн авах, уг хахуулийн мөнгөнөөс өөртөө 450.000 төгрөгийг авч, үлдсэн 1.400.000 төгрөгийг буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 700.000 төгрөгөөр 1 удаа, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 350.000 төгрөгөөр 2 удаа тус тус нийтийн албан тушаалтан Г.Ш болон түүний бэр дүү Н.Б нарт өгөхөөр Н.Б-ийн Хаан банк дахь данс руу шилжүүлэх зэргээр нийтийн албан тушаалтан Г.Ш-ийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхийн тулд хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон,

 

Шүүгдэгч А.Ү нь Л.Ц, Л.Ц нартай бүлэглэн буюу 80-88 ДАУ улсын дугаарыг өөрийн тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор, мөн бусдад буюу өөрийн хамтран амьдагч Р.Бат-Амьдралын тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг бий болгох зорилгоор тус тус тухайн улсын дугааруудыг бүртгүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт арилжааны банкны данс ашиглан Л.Ц, Л.Ц нарын Хаан банк”-ны дансаар дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Л.Ц нь А.Ү, Л.Ц нартай бүлэглэн буюу А.Ү-ын 80-88 ДАУ улсын дугаарыг өөрийн тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор, мөн бусдад буюу өөрийн хамтран амьдагч Р.Б-ын тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг бий болгох зорилгоор тус тус тухайн улсын дугааруудыг бүртгүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт арилжааны банкны данс ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн гэмт хэрэгт А.Ү-ын тээврийн хэрэгсэлдээ ижил тоотой улсын дугаарыг хахууль өгч бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн ижил тоотой улсын дугаарыг олж өгч бүртгэлийг хийх эрх бүхий албан тушаалтныг таньж мэдэх эсэхийг Л.Ц-аас асууж тодруулсан, улмаар бүртгэлийн хийлгэхийн тулд ямар хэмжээний хахууль авах талаар Л.Ц-аар дамжуулан хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдэж олж авсан мэдээллээ А.Ү-д мэдэгдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.Ү-аас өөрийнх эзэмшдэг Хаан банкны дансанд нь шилжүүлсэн хахуулийн 900.000 төгрөгийг Л.Ц-ын Хаан банк”-ны дансанд шилжүүлж дамжуулсан зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Л.Ц нь А.Ү, Л.Ц нартай бүлэглэн буюу А.Ү-ын 80-88 ДАУ улсын дугаарыг өөрийн тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор, мөн бусдад буюу өөрийн хамтран амьдагч Р.Бат-Амьдралын тээврийн хэрэгсэлд 00-88 ДАУ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг бий болгох зорилгоор тус тус тухайн улсын дугааруудыг тээврийн хэрэгсэлүүдэдээ бүртгүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт арилжааны банкны данс ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 900.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн гэмт хэргийг үйлдэхэд А.Ү-ын тээврийн хэрэгсэлдээ ижил тоотой улсын дугаарыг хахууль өгч бүртгүүлэх гэсэн ашиг сонирхлыг Л.Ц-ээс олж мэдсэний дагуу түүний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн ижил тоотой улсын дугаарыг олж өгч бүртгэлийг хийх эрх бүхий албан тушаалтныг таньж мэдэх эсэх, бүртгэлийг хийлгэж чадах эсэхийг Н.Нтэй холбогдож асууж тодруулсан, улмаар Б.Нээс бүртгэлийн хийлгэхийн тулд ямар хэмжээний хахууль авах талаар хахууль авагчийн хүсэл сонирхлыг таньж мэдсэн, Б.Нээс олж авсан мэдээллээ Л.Ц, А.Ү нарт мэдэгдсэн, А.Ү-ын Л.Цгээр дамжуулан 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хаан  банкны дансанд нь шилжүүлсэн 900.000 төгрөгийн хахуулийн мөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Н.Н-д шилжүүлж дамжуулсан зэргээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

 

Шүүгдэгч П.Д нь 21-65 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 01-10 ДАУ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тус улсын дугаарыг бүртгүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан арилжааны банкны данс ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Автотээврийн төвийн орчимд арилжааны банкны данс ашиглан 450.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн,

 

Шүүгдэгч Г.О нь 73-34 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 07-77 ДАУ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тус улсын дугаарыг бүртгүүлэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан арилжааны банкны данс ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Автотээврийн төвийн орчимд арилжааны банкны данс ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлж хахуульд өгсөн,

 

Шүүгдэгч Г.Д нь 33-93 УББ улсын дугаарыг шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тус улсын дугаарын бүртгэлийг хийлгэхийн тулд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт арилжааны банкны данс ашиглан 300.000 төгрөгийг хахуульд өгсөн,

 

Шүүгдэгч А.А нь 01-07 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ 0333 УБВ улсын дугаарыг бүртгүүлэх гэсэн давуу байдлыг өөртөө бий болгох зорилгоор тус улсын дугаарыг тээврийн хэрэгсэлдээ бүртгүүлснийхээ хариуд нийтийн албан тушаалтан буюу Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр арилжааны банкны данс ашиглан 250.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ш-ийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.А, М.Д, Ч.М нарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Н-ийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А, Ц.Н, А.Ү нарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч, Л.Ц, Л.Ц нарыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, П.Д, Г.О, Г.Д, А.А нарыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б, Н.Н нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,

О.А, М.Д, Ч.М, Н.Б, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан гэмт хэргийг хатгагчаар, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг зохион байгуулагчаар, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Б.А, Ц.Н, Л.Ц, А.Ү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг хамжигч, гүйцэтгэгчээр, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Д.Ч, Л.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэгт хамтран, хамжигчаар оролцсон” гэм буруутайд,

Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, П.Д, Г.О, А.А, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-ын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-ыг нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Н.А, Г.Д нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, А.Ү нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч, Л.Ц нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д, Б.Б, П.Д, Г.О, А.А нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш, О.А нарын урьд баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Г.Ш-ийн нийт эдлэх ялыг 11.985 нэгж буюу 11.985.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч О.А-гийн нийт эдлэх ялыг 9.985 нэгж буюу 9.985.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш, О.А, М.Д, Ч.М, Н.Б, Н.Н, Б.Н, Б.А, Э.М, Н.А, Л.Ц, Г.Д нарт тус тус оногдуулсан 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл  ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, Д.Ч, Ш.Д, Б.Б А.Ү, Л.Ц, П.Д, Г.О, А.А нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Н, Д.Ч, Ш.Д, Б.Б А.Ү, Л.Ц, П.Д, Г.О, А.А нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-аас 180.000 төгрөг, шүүгдэгч Ч.М-аас 450.000 төгрөг, шүүгдэгч Н.Б-ээс 400.000 төгрөг, шүүгдэгч Н.Н-ээс 450.000 төгрөг тус тус гаргуулж Улсын орлогод оруулж,

шүүгдэгч Г.Ш-ийн төрийн санд шилжүүлсэн 2.400.000 төгрөг, шүүгдэгч О.А-гийн шилжүүлсэн 2.100.000 төгрөгийг тус тус Улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа 1 хавтас, 5 ширхэг сиди, мөрдөн шалгах ажиллагааны магадалгаанаас хуулбарласан хуулбар хувь 1 хавтас зэргийг хэрэгт хавсаргаж, хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн О.А-гийн өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83А байрны 61 тоот хаягт байршилтай эрхийн Улсын бүртгэлийн Ү-2205046328 улсын бүртгэлийн дугаартай, 48.11 м.кв талбаатай, 79.060.770 төгрөгийн үнэ бүхий орон сууц, Б.Н-ийн өмчлөлд бүртгэлтэй 00-03 УНО улсын дугаартай Бенз Ж-500 маркийн WDB4632341X282149 арлын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.А-ын өмчлөлд бүртгэлтэй 35-57 УНБ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн NHW200095492 арлын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилснийг тус тус хүчингүй болгож, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1627 дугаар прокурорын тогтоолоор Г.Ш-ийн Ү-2205066819 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамжны 14 дүгээр байрны 403 тоот орон сууц, Ү-2205071994 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, Г210 байрны зоорийн давхрын 20 тоот хаягт байрлах авто зогсоол, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1263 дугаартай прокурорын зөвшөөрлөөр 2873109 регистрийн дугаартай “Е Ш” ХХК-ийн эрх шилжүүлэх мэдээлэл өөрчлөхгүй байхыг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ш-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, шүүгдэгч Ч.М, М.Д, Б.А нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч О.А-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Авто тээврийн үндэсний төвийн Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, шүүгдэгч Ч.М, М.Д, Б.А нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч М.Д-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч Г.Ш, Ч.М, Б.А нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Ч.М-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Авто тээврийн үндэсний төвийн Баталгаажуулалт хариуцсан мэргэжилтний албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлэх, шүүгдэгч Г.Ш, М.Д, Б.А нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Г.О-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Д.Наранцэцэг гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 650 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт М.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 10.000.000 төгрөгөөр торгосонд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

М.Д нь ар гэртээ нөхөр, насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нөхөр нь хөдөлмөрийн чадвараа алдаж группэд байдаг. Тэрээр Авто тээврийн үндэсний төвд тогтвор суурьшилтай олон жил ажиллаж байгаа, нэр хүндтэй ажилтан юм. М.Д нь анх удаа тохиолдлын чанартай хэрэгт холбогдсон, учруулсан хор уршиг нь нэг удаагийн үйлдлээс 180.000 төгрөг болно. Түүний дээрх хувийн байдалтай холбоотой баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн ба хавтаст хэрэгт авагдсан. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтийн хувьд М.Д-ын гэм бурууг тогтооход шаардлага хангаагүй байгаа гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байсан. Энэ гэм бурууг шийдвэрлэхэд болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөх ёсгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуүлийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Д-т оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч О.Баясгалан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/650 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний үйлчилүүлэгч Б.Н, Б.А нарт үндэслэлгүй ял оноосон. Үйл баримтын хувьд, Б.Н нь “Е Ш” ХХК-д хувьцаа эзэмшигч, Б.А нь “Е Ш инвест ББСБ” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирал ажилтай бөгөөд тухайн үед зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийн гэрээ буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан гэрээгээр бүртгэгдсэн устгалд орсон тээврийн хэрэгслийг яаж хасах талаар Авто тээврийн үндэсний төвийн ажилтан О.А-тэй холбогдсон байдаг.

Б.Н нь тухайн үед АНУ-д байсан учир Б.А-д утсаар холбогдож, Авто тээврийн үндэсний төвийн ажилтан О.А-тэй устгалд орсон машиныг яаж данснаас хасах талаар зөвлөгөө ав гэхээр нь Б.А нь О.А-тэй утсаар холбогдох бөгөөд үүний дараа О.А болон Г.Ш нь хоорондоо утсаар холбогдож энэ торгууль дээр нь ажиллах тухай ярьсан байдаг /гүйцэтгэх ажиллагааны магадлагаанд/ бөгөөд О.А нь Б.А-д торгууль төлөх данс гэж өгсөн дансанд нь торгууль төлсөн байдаг. Гэтэл энэ хэргийг хээл хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оноож байгаа нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах нь үндэслэлгүй бөгөөд Б.Н болон Б.А нарт өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх хүсэл зориг байгаагүй болохыг шүүх анхаарсангүй. Тухайн устсан машиныг хэрхэн хасах талаар мэргэжлийн хүнээс тусламж хүсэх үед “түүн дээр ажиллах гэсэн санааг О.А бусадтай ярьсан үйл баримт байгаа болохоос Б.Н болон Б.А нарын ийм үйлдэл хийсэн болохыг нотлох баримт байхгүй болохыг шүүх анхаарсангүй.

Шүүхээс гэм буруутай гэж дүгнэлт хийгээд байгаа журам болох Зам тээврийн сайдын 2018 оны 192 дугаар тушаал гэх зүйл хавтаст хэрэгт байхгүй бөгөөд Шадар сайдын 2018 оны 192 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 2.7.2 дахь заалт нь бүртгэлээс хасах гэсэн наймдугаар зүйлд хамааралгүй болохыг шүүх анхаарсангүй.

Мөн шүүхээс “Е Ш” ХХК-ийн өмчлөлд байгаа, ашиглахгүй байгаа 14 автомашиныг 4.420.200 төгрөгийн торгуултай 14 тээврийн хэрэгсэл... гэсэн дүгнэлт хийгээд байна. Эдгээр 14 машин нь өмчийн эрхэд хамаарах бусдын ямар нэг оролцоогүйгээр тухай эд зүйлийг захиран зарцуулах халдашгүй хувийн эрхэд хамааралтай эд зүйлийн талаар буруу дүгнэлт хийсэн байна. Энэ 14 машин нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийн гэрээ буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан гэрээний бүртэл бөгөөд тухайн машин гэх эд зүйлийн өмчлөгч нь зээлийн барьцаанд бариулсан этгээд болохыг шүүх анхаарсангүй. Тухайн торгуулийг зөрчил гаргасан этгээд буюу ашиглаж байгаа тэр жолооч төлөх бөгөөд хэрэгт байгаа хувийн байдал тогтоосон асап санд тэр зөрчил гаргасан жолооч дээр торгууль бүртэгсэн байгааг шүүх анхаарсангүй.

Хэрэв бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийн гэрээний нэг талыг торгууль төлөх үүрэгтэй этгээд гэж тодорхойлох юм бол Монголд улсад хууль, шүүх байх хэрэггүй болжээ. Мөн шүүх “бага зардлаар улсын бүртгэлээс хасалт хийлгэх гэсэн санаа зоригтой” гэсэн дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүх нь иргэний эрх зүйн харилцааны үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийн гэрээний нэг талд торгууль төлөх үүргээс чөлөөлөгдөж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болохыг шүүх анхаарсангүй.

Шүүх хуралдаанаар өмгөөлөх тал магадлалыг шинжлэн судлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс магадлалыг хэлэлцэн шинжлэн судлаагүй байж, шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд орсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэж заасан болохыг анхаарсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Н болон Б.А нарыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/650 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Улсын яллагчийн зүгээс намайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Нийтийн албан тушаалтан Г.Шт хахууль авах сэдлийг төрүүлж, Г.Шийг албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийлгэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэж гэм буруутайд тооцсон.

Миний хувьд, Дархан-Уул аймагт тээврийн хэрэгслийн албан журмын даатгал хийдэг хувийн компанийн ажилчин байсан ба хахууль өгөгч П.Д, Г.О, А.Ү нарын тээврийн хэрэгслийн гоё дугаар байна уу? гэж асуусан үйлдэлд тус болох гэж, өөртөө хэдэн төгрөг унагааж авах гэж, зүс таних Н.Б-ээс хүмүүс гоё дугаар асуугаад байна олж өгөх боломж байна уу? гэж асууж байсан. Түүний зүгээс хэдэн төгрөг шилжүүл гэснийг нь тухайн хүмүүсээс авч дамжуулан өгч байсан үүрэг гүйцэтгэснээс биш, Б хэнтэй ярьж яаж дугаар авч өгч байгааг бидний зүгээс хоорондоо огт ярьж байгаагүй. Ямар ажил хийж байгааг ч мэдэхгүй байсан ба шүүх хурал дээр Г.Ш-ийг анх удаагаа харсан. Өөрийгөө хахууль авч байгаа, өгч байгаа гэдгээ ч мэдээгүй байсан бөгөөд Б, Ш нарыг гэмт хэрэг санаатай үйлдэхэд зориуд хүргэсэн хүн гэж өөрийгөө үзэхгүй байна. Миний зүгээс олон тооны үйлдлээр хахууль авсан бусад шүүгдэгч нартай адилхан хэмжээнд ял шийтгүүлж байгаа нь шударга бус бөгөөд тэтгэвэрт гарсан, эрүүл мэндийн хувьд хорт хавдар өвчнөөр өвдсөн хүний хувьд 1 жилийн хугацаанд 10.000.000 төгрөгийн торгууль төлөхөд цалин мөнгө амьдралын хувьд ч хүнд хэцүү байна. Би өөрийн буруутай үйлдлээ 100 хувь ойлгон зөвшөөрч байгаа ба бусад хахууль өгөгч нарын адил хахуулийн мөнгийг нь цааш нь дамжуулж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгож байгаа бөгөөд дундаас нь 450.000 төгрөг өөрт авсан асуудал нь туйлын буруу юм. Өнгөрснөө эргэцүүлж бодоход дундаас нь авсан 100.000, 150.000 төгрөг нийт 450.000 төгрөгийг эгч нь дамжуулж өгч байгаа шүү, энэ мөнгийг би өөртөө авч байгаа шүү гэж хэлдэг байж дээ гэж харамсаж бодох юм. Миний хэргийн нөхцөл байдал, амьдрал ахуй, эрүүл мэнд зэргийг харгалзан үзэж бусдад хахууль өгөхөд зуулчилсан зүйл ангиар торгуулийн ял оногдуулж, Эрүүгийн хуулийн шударга энэрэнгүй зарчмыг үзүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/650 дугаартай шийтгэх тоггоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч Н.Н нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн 2018 оноос хойш хорт хавдраар өвдөн үнэтэй эм, тариагаар эмчилгээ хийлгэж байгааг шүүх огтхон ч харгалзаж үзэлгүй түүний эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно... гэж заасныг хайхралгүй, бусад шүүгдэгч, залуу, орлоготой хүмүүстэй адилтган торгуулийг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй байх зарчимд харшилж байна гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно...” гэж заасан хүнлэг энэрэнгүй байх хуулийн зарчмыг хамгаалсан зүйл заалтыг огтхон ч хэрэглэхгүй шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, цаашид орлого олох боломж зэргийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/650 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.4 дэх заалтад заасныг тус тус үндэслэн миний үйлчлүүлэгч Н.Н-д холбогдох хэсэгт, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ш, Н.Б нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/650 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх Г.Ш-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгж буюу 12.000.000 сая төгрөгөөр торгох ялаар, Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн.

Өмгөөлөгчийн хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Г.Ш, Н.Б нар үйлдсэн, мөн албан тушаалтан мөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолын Г.Ш, Н.Б нарт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад 1 жилийн хугацаанд 10.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан нь маш хүнд санагдаж байна. Би урьд нь ганцаараа ажил хийдэг байсан. Нөхөр минь хөдөлмөрийн чадвараа алдсан. Би оюутан болон цэцэрлэгийн насны 2 хүүхэдтэй бөгөөд орон сууц түрүүслэж амьдардаг. Одоо би ажилгүй болсон. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж шударгаар шүүж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Б.Н-ээс: “...Өмгөөлөгч О.Баясгалангийн гаргасан гомдол, тайлбартай санал нэг байгаа тул шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч, үнэн зөв дүгнэж өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж би болон Б.А “Е Ш” ХХК-ийн зүгээс гэм буруугүй болохоо илэрхийлсэн. Тухайн үед би АНУ-д байсан. Торгууль нь манай компанийн тавьсан торгууль биш гэж удаа дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хэлсэн. Иймд хэргийг шударга, үнэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ш-ийн өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Ш-ийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2019 оноос хойш уг хэрэгт шалгагдаж, 1 өдөр баривчлагдаж, өмчлөх эрхээ хязгаарлуулж байсан. Г.Ш-ийн хувьд гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд өөрийн биеэр гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хууль хэрэглээний асуудлаар болон шүүгдэгч Б.А, Б.Н-ийн өмгөөлөгч О.Баясгалангийн тайлбарласнаар үйлдэл холбогдолтой холбоотой нийгмийн аюулын шинж чанартай холбогдуулан мэтгэлцсэн. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа учраас өмгөөлөгч Х.Мөнгөнсүхийн гаргасан гомдол, тайлбартай санал нэг дэмжин оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Г.Ш-ийн өмгөөлөгч Г.Халиунаа тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Т.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. Өмгөөлөгч О.Баясгалангийн гаргасан гомдол, тайлбартай санал нэг, дэмжин оролцож байна. ...” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Ш нарын 21 хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон гэж прокурорын зүгээс үзсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасны дагуу хэргийг хянан хэлэлцэхдээ яллах болон өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр, тэдгээрийн мэтгэлцэх боломжийг хангаж, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг илээр болон нууц ажиллагааны арга хэрэгслээр хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдалд үнэлэх замаар хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд тайлбар хэлэхэд, шүүгдэгч Г.Ш-ийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхээс “Г.Ш нь нийтийн албан тушаалтан биш, энэ талаар тогтоогоогүй, эргэлзээтэй” гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч Г.Ш нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалыг эрхэлдэг. Энэхүү ажил, албан тушаалын хувьд Автовээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар шинээр олгох, шилжилт хөдөлгөөн хийх, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхтэй холбогдсон Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаартай тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг хэрэгжүүлж ажилладаг, үндсэн чиг үүрэг бүхий ажил, албан тушаал. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтэд үндэслэж хийгддэг төрөөс үзүүлдэг үйлчилгээ. Уг ажлыг хийж гүйцэтгэсний хариуд төрөөс цалин, хөлс авдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж, Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус, тус заасан. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (а)-д авлигын гэмт хэргийн субъектийг “оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу бөгөөд тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг” гэж тодорхойлсон. Иймд шүүгдэгч Г.Ш эрхэлж байсан ажил, албан тушаалаа хувьдаа ашиглаж, бусдаас хахууль авах хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашиглаж байсан. Мөн түүний эрхэлж байсан албан тушаал нь нийтийн албан тушаал тул шүүгдэгч Г.Ш нь авлигын гэмт хэргийн субъект мөн болно. Нийтийн албанд томилогдож байгаа этгээд өөрийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгдөг. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирлын тушаалаар батлагдсан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж өгөх албан тушаалтны жагсаалтад шүүгдэгч Г.Ш-ийн эрхэлж байсан ахлах мэргэжилтэн гэх албан тушаал багтдаг. Үүний дагуу жил болгон тогтоосон хугацаанд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар гаргаж өгдөг байсан. Иймд авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтанд шүүгдэгч Г.Ш хамаарч байгаа учраас шүүгдэгч Г.Ш, Н.Б, М.Д, Б.Н нарын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй. Шүүгдэгч Н.Нарангэрэлийн өмгөөлөгч Г.Тэгшжаргалаас “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Н-ийн эрүүл мэндийн байдал болон цаашид орлого олох боломжийг харгалзан үзээгүй шийтгэл оногдуулсан. Түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, өөрчлөлт оруулж өгнө үү...” гэж, шүүгдэгч Н.Н-ээс “...гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэж, шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Д.Н-ээс “...шүүгдэгч М.Д-д оногдуулсан торгох ялыг багасгаж өгнө үү...” гэх агуулгаар гомдол гаргасан. Уг хэрэгт шүүгдэгч М.Д, Н.Н, Н.Б зэрэг хүмүүс нийтийн албан тушаалтныг хахууль авах, албан чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэрэгт зориуд хүргэсэн буюу хатгагчаар хамтран оролцон гэх үндэслэлээр буруутгагдсан. Эдгээр хүмүүс хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нийтийн албан тушаалтны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх нөхцөл байдалд хүргэсэн. Хахууль авах гэмт хэрэг нь хууль бус орлогын талаар мэдээлэл солилцох, сонирхсон улсын дугаарын талаар мэдээлэл солилцож, утсаар харилцах зэрэг байдлаар үйлдэгдсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох хамгийн хөнгөн төрлийн ялыг хамгийн бага хэмжээгээр торгосон. Магадгүй эргэн төлүүлэх торгуулийн төлбөрийн хугацааг эдгээр хүмүүсийн хувийн байдлыг харгалзан үзэж 3 жил хүртэлх хугацаагаар уртасгаж болно гэж үзэж байна. Харин хуульд заасан хамгийн хөнгөн ялыг хамгийн бага хэмжээгээр торгосон учраас үүнээс доогуур хэмжээгээр торгуулийн ял оногдуулах хууль зүйн боломжгүй. Шүүгдэгч Б.Н, Б.А нарын өмгөөлөгч О.Баясгалангаас “...хахууль өгөх гэмт хэрэг үйлдээгүй. Гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү...” гэх агуулгаар гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Н, Б.А нарын холбогдсон хахууль өгөх  гэмт хэргийн тухайд прокурорын зөвшөөрөлтэй хийгдсэн харилцаа холбоонд хяналт тогтоох, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаанд үндэслэн, шалгаж тогтоосон. Өмгөөлөгч О.Баясгалангаас “...тухайн нууц ажиллагааны магадалгааг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр шинжлэн судлахгүйгээр шийдвэр гаргасан атлаа үндэслэл болгосон...” гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг эхлэх үед талуудаас ямар байр суурьтай оролцох, ямар нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах талаар даргалагч шүүгч тодруулж асуухад улсын яллагдагчийн зүгээс “мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг шинжлэн судлуулъя” гэж саналаа илэрхийлсэн. Бусад оролцогчдын зүгээс мөн зохих саналаа илэрхийлсэн. Шүүхийн хэлэлцүүлэг дээр уг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсанд тооцоход бусад оролцогчдод ямар нэгэн татгалзсан зүйл хэлээгүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад мэтгэлцэж, шүүх шийдвэрээ гаргасан. Шүүгдэгч Б.А, Б.Н нарын өмгөөлөгч О.Баясгалан нь О.А-гээс Г.Ш рүү холбогддог хэсгийг агуулгын хувьд мушгиж, өөрөөр тайлбарлаж байна. Энэ талаар шүүх шийдвэрээ гаргахдаа харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааны 12-13 дугаар хуудсанд шүүгдэгч Г.Ш рүү 88089907 дугаарын утаснаас залгаж ярьсан О.А, Г.Ш нарын харилцан яриа байгаа. Мөн О.А рүү чиглэж хийгдсэн магадалгаанд Б.А-аас О.А рүү холбогдож ярьж байгаа магадлагааны хэсгүүдийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч Б.Н-ийн хувьд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан. О.А-гээс шүүгдэгч Г.Ш рүү ярьдаг яриа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байдаг. Б.Н-ийн АНУ-д байсан гэж тайлбарлаж байгаа нөхцөл байдал батлагдаж байгаа эсэхийг мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаатай 17 дугаар хавтаст хэргийн 235 дугаар талд авагдсан байгаа хилийн лавлагаатай харьцуулах замаар тогтоож болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А, Б.Н нарын хахууль өгөх гэмт хэрэг хангалттай нотлогдоно, тогтоогдсон. Мөн шүүгдэгч Г.Ш-ийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Е Ш” ХХК-ийн хүсэлтээр буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн системд олгогдсон улсын дугаараар бүртгэгдсэн байгаа тус компанийн өмчлөлд бүртгэлтэй 29 ширхэг тээврийн хэрэгслийг хассан тодорхойлолт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх уг хэрэгт хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ улсын яллагч нарын шүүх хуралдаанд гаргасан иргэний хариуцагчаас тээврийн хэрэгслүүдийн торгуулийн мөнгийг гаргуулах саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. Тээврийн хэрэгслүүдийг улсын бүртгэлээс хасуулсан хэдий ч Зөрчлийн тухай хуулиар тухайн аж ахуйн нэгжид оногдуулсан торгуулийн арга хэмжээнээс “Е Ш” ББСБ чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг торгууль ногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр байна гэж шүүх дүгнэсэн. Хасах бүртгэлд хийхэд заавал хуулиар оногдуулсан торгуулийг төлсөн байх шаардлагыг журмаар тогтоож өгсөн. Гэтэл хасалт хийгдсэн 14 торгуультай байсан тээврийн хэрэгслүүд хасах бүртгэл хийснээр тээврийн хэрэгслийн нэгдсэн санд бүртгэл хийснээр торгууль нь дагаж устдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр төлөгдөөгүй үлдсэн торгуулийн төлбөрийг төлүүлэх санал гаргасан боловч хүсэлтийг шүүх хүлээж аваагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирол, төлбөртэй холбоотой асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шүүх шийдвэрлэхээр заасан. Иймд давж заалдах шатны шүүх төлөгдөөгүй үлдсэн торгуулийн төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулж төлүүлэх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Г.Эрдэнийн дүгнэлттэй санал нэг, дэмжин оролцож байна. Бүх ялын хувьд хөнгөн ял оногдуулсан учраас тайлбар хэлэх боломжгүй байна. Өмгөөлөгч О.Баясгалангийн тухайд “уг гэмт хэрэг нь авлигын гэмт хэрэг биш торгууль төлөх үүрэг нь жолоочийн үүрэг” гэж тайлбарлаж байна. Уг хэргийн тухайд торгууль төлсөн эсэх асуудлыг хөндөөгүй. Улсын бүртгэлээс торгуультай тээврийн хэрэгслийг хасуулахын тулд 4.000.000 гаруй төгрөгийн торгуулийн төлбөртэй тээврийн хэрэгслийг журмаар нь хасуулах байсныг тал мөнгөөр нь буюу 2.100.000 төгрөгийг албан тушаалтад шилжүүлэн өгч, хасалт хийлгэсэн. Өмгөөлөгчийн мөрдөгч, прокурор, шүүх алдаатай шийдсэн гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ бүртгэл хийгдсэнээр улсын орлогод орох ёстой байсан торгуулийн төлбөр төлөгдөхгүй нөхцөл байдал үүссэн учраас уг төлөгдөөгүй төлбөрийг гаргуулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

... гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч О.Н-ийн /12 хх 31-32/, гэрч Ц.Б-гийн /12 хх 124-125/, Н.Б-ийн /10 хх 154/, Д.Ч-ийн /1 хх 80-82/, М.Д-ын /1 хх 92-94/, Э.М-ын /1 хх 106-107/, Ш.Д-ийн /1 хх 85-86, 7 хх 21-22/, М.Э-ын /6 хх 120-121/,  Б.А-гийн /1 хх 78-79/, Н.А-гийн /1 хх 73-75/, Б.Б-гийн /1 хх 70, 6 хх 112-113/, Н.Н-ийн /1 хх 99-101/, Г.О-ын /1 хх 102-105/, Р.Б-ын /7 хх 126-128/, Л.Ц-гийн /7 хх 122-123/, Л.Ц-ын /7 хх 120-121/, А.Ү-ын /7 хх 129-131/, П.Д-ын /6 хх 102/, П.Т-гийн /6 хх 104-105/, Г.Д-ийн /1 хх 72/, А.А-ын /1 хх 76-77/  гэсэн мэдүүлгүүд, POLICE.TORGUULI.GOV.MN /ПОЛИС.ТОРГУУЛЬ.ГОВ.МН/ вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /12 хх 33-111/,  Г.Шийн ажлын өрөөнөөс түр хураан авсан компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /10 хх 21-27/, “Е Ш” ХХК-ийн санхүүгийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /12 хх 133-146/, О.А-гийн орон сууц болон ажлын байранд нэгжлэг хийх явцад хураан авсан баримт, бичиг, эд зүйлд тусгайлан үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6 хх 248-250/, мөрдөгчийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон “Е Ш” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 298, 245 дугаартай Автотээврийн үндэсний төвд хандсан хүсэлтүүд, түүний хавсралт болох Б.Б, Х.М, Э.Б нарын хүсэлт, Автотээврийн бүртгэлээс хасуулах 31 тээврийн хэрэгслийн жагсаалт /6 хх 92-99/, мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон “Автотээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Шийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Е Ш” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 29 тээврийн хэрэгслийг хассан тодорхойлолт /12 хх 127-128/, О.А-гийн Хаан банк дахь 5021126285 дугаар дансанд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Хасуулах машинд торгуульд Е Ш ХХК-иас гэсэн гүйлгээний утгатай 2.100.000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /4 хх 192-206/, регистрийн 6062296 дугаартай “Е Ш и” банк бус санхүүгийн байгууллага болон регистрийн 2873109 дугаартай “Е Ш” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /13 хх 30-31, 14 хх 113-114/, мөрдөгчийн тэмдэглэл үйлдэж хэрэгт тусгасан яллагдагч Б.А-аас гаргаж өгсөн “Е Ш инвест” ББСБ-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын ажлын байрны тодорхойлолт /18 хх 16-19/, “Е Ш” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар /12 хх 129-132/, хохирол нөхөн төлсөн талаарх баримтад тооцоо хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, торгууль төлсөн баримтын хуулбарууд /17 хх 219-228/, Г.Ш-ийг ажилд томилсон “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/593 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, тус тушаалын хавсралтын хуулбар /11 хх 52-53/, “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн ахлах мэргэжилтний ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт /11 хх 54-58/, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Б-ийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн нарын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс ажиллах хуваарь /10 хх 155-156/, 55-55 ХӨА улсын дугаарын тээврийн хэрэгслийн болон архивын мэдээллийн лавлагаа /2 хх 103-104/, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Д.Ч-гийн 5026616809 дугаарын дансанд АТМ-ээс 380.000 төгрөгийн орлого бэлнээр орж, М.Д-ын 5011027865 тоот дансанд шилжүүлсэн, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М.Д-ын 5011027865 тоот данснаас Г.Ш-ийн 5022407130 дугаарын данс руу 200.000 төгрөгийг зээл гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн талаарх дансны хуулганууд /3 хх 177, 214, 10 хх 11/, хэлтсийн мэргэжилтэн нарын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс ажиллах хуваарь /10 хх 155-156 дугаар хуудас/, Монгол Улсын Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 192 дугаартай тушаалын хавсралт “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам” /11 хх 70-78/, М.Д-ын ажилд томилсон тушаал, тушаалын хавсралт, ажлын байрны тодорхойлолт /7 хх 241-244/, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаартай “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ахлах мэргэжилтэн Г-ын Ш-ийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, тогтоогдсон нөхцөл байдпын талаарх танилцуулгыг холбогдох нотлох баримтын хамтаар хүргүүлэв. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар зохицуулсан ба тус төв нь төрийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд захирлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны а/23 дугаар тушаал /тушаалын хавсралт/-д нэр заагдсан албан тушаалтнууд ХАСХОМ мэдүүлдэг болно” гэсэн албан бичиг, Г.Ш-ийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын танилцуулга, холбогдох баримтууд /9 хх 53-139/, О.А-гийн ажил байдлын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ /18 хх 2-14/, 90-00 ДАУ улсын дугаарын хайно профия маркийн тээврийн хэрэгслийн болон архивын мэдээллийн лавлагаа /2 хх 101-102/, Э.М-ын 5679046946 дугаартай данснаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 48 минутад Ч.Э-ын 5029455972 дугаартай данс руу 400.000 төгрөгийг “п гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн дансны хуулга /1 хх 108-109/, Ч.Э-ын 5029455972 дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 52 минутад Г.Т-ын 5003869641 дугаартай данс руу 650.000 төгрөгийг “тулга” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, Г.Т-ын 5003869641 дугаартай данснаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ш-ийн 5022407130 дугаарын данс руу “зулаа” гэсэн гүйлгээний утгаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх дансны хуулга /4 хх 239-240/, Ч.М-ыг ажилд томилсон тушаал, тушаалын хавсралт, ажлын байрны тодорхойлолт /7 хх 240, 243-244/, 91-91 УБА улсын дугаарын тээврийн хэрэгслийн болон архивын мэдээллийн лавлагаа /2 хх 139-140/, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Э-ын 5024740011 дугаарын данснаас 5163303548 дугаарын Б.А-гийн данс руу “Дамбарагчаа гэсэн гүйлгээний утгаар 300.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулганууд /4 хх 44, 6 хх 103/, 78-87 УБО, 78-87 УЧ улсын дугаарын тээврийн хэрэгслийн болон архивын мэдээллийн лавлагаа /2 хх 133-134/, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Г.Ш-ийн 5022407130 дугаарын дансанд 5685058987 дугаарын данснаас 300.000 төгрөгийг “Амраагаас” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн дансны хуулга /10 хх 10/, 05-08 УБП улсын дугаарын Тоёота Хайяландэр маркийн тээврийн хэрэгслийн болон архивын мэдээллийн лавлагаа, холбогдох баримтууд /10 хх 239-240/, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Б-гийн 5174056902 дугаарын данснаас Г.Шийн 5022407130 дугаарын дансанд “номер” гэсэн гүйлгээний утгаар 350.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /4 хх 144-145/, 01-10 ДАУ улсын дугаарын Соната 6 маркийн тээврийн хэрэгслийн болон архивын мэдээллийн лавлагаа, холбогдох баримтууд /2 хх 139-140, 8 хх 47-54/, 00-88 ДАУ улсын дугаарын Тоёота Аплион маркийн тээврийн хэрэгслийн болон архивын мэдээллийн лавлагаа, холбогдох баримтаар /8 хх 16-21/, 80-88 ДАУ улсын дугаарын тээврийн хэрэгслийн болон архивын мэдээллийн лавлагаа, холбогдох баримтаар /10 хх 236/, 07-77 ДАУ улсын дугаарын Лексус Эч Эс-250 Эч маркийн тээврийн хэрэгслийн болон архивын мэдээллийн лавлагаа, холбогдох баримтууд /11 хх 235, 8 хх 83-85/, “VRS.Transdep” программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10 хх 191-192, 202-203/,Л.Ц-гийн, М.Б-тай хамтран эзэмшдэг 5047121833 дугаарын дансны хуулга, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5047190692 дугаарын данснаас “888” гэсэн гүйлгээний утгатайгаар 1.100.000 төгрөгийг шилжүүлснээс, 5045470682 дугаартай Л-ын данс руу 900.000 төгрөгийг шилжүүлсэн хуулга /7 хх 124, 246/, Л.Ц-ын 5045470682 дугаартай дансанд 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Л.Ц-гийн 5047121833 дугаарын данснаас “nomir” гэсэн гүйлгээний утгатайгаар 900.000 төгрөгийн орлого хийгдэж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 5068237016 дугаартай Н.Н-ийн данс руу шилжүүлсэн хуулга /7 хх 132/, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Л.Ц-ын 5045470682 дугаарын данснаас “Tseegii s” гэсэн гүйлгээний утгаар 900.000 төгрөгийн орлого шилжүүлснээс, Н.Б-ийн 5006397196 дугаартай дансанд 700.000 төгрөгийг “99988287” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр П.Т-гийн /П.Д/ 5079107640 дугаарын данснаас “Д-аас 99393084” гэсэн гүйлгээний утгатайгаар 450.000 төгрөгийг шилжүүлснээс 350.000 төгрөгийг нь Н.Б-ийн 5006397196 дугаартай дансанд “0110” гэсэн гүйлгээний утгатайгаар, Г.О-аас 5068242061 дугаарын данснаас “дугаар" гэсэн гүйлгээний утгатайгаар 500.000 төгрөг шилжүүлснээс, 350.000 төгрөгийг Н.Б-ийн 5006397196 дугаартай дансанд “0999” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн дансны хуулгууд /4 хх 68/, Н.Б-ийн 5006397196 дугаарын дансанд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Н.Н-ийн 5068237016 дугаарын данснаас “99988287” гэсэн гүйлгээний утгаар 700.000 төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 350.000 төгрөгийг “0110” гэсэн, “0999” гэсэн гүйлгээний утгатайгаар 350.000 төгрөгийг нийт 1.400.000 төгрөгийг шилжүүлсэн, Н.Б нь Н.Н-ээс шилжүүлсэн дээрх 1.400.000 төгрөгөөс Г.Ш-ийн 5022407130 дугаарын дансанд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “94535853” гэсэн гүйлгээний утгаар 500.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /3 хх 180/, 33-93 УББ улсын дугаарын тээврийн хэрэгслийн болон архивын мэдээллийн лавлагаа, холбогдох баримтууд /2 хх 129, 8 хх 115-118/, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Г.Ш-ийн эх Д.Т-гийн 5154008383 дугаартай дансанд 5278052310 дугаартай данснаас 300.000 төгрөгийг “3393” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн дансны хуулга /9 хх 197/, “Хаан банк”-наас Мөрдөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4302 дугаартай “Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай” тогтоолоор гаргуулан авсан 128 дугаар бүхий дансны эзэмшигчийн овог, нэр, регистр, бүртгэлтэй утасны мэдээлэл /4 хх 15-18/, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г.Ш-ийн 5022407130 дугаартай дансанд А.А-ын 5233108888 дугаартай данснаас 250.000 төгрөгийг “Аdiya” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн дансны хуулга /10 хх 1/, 99-92 УНД улсын дугаартай, JTMHV05J004116264 арлын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаар солигдож байсан бүртгэлийн талаарх баримтууд /8 хх 95-114/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Шийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч О.А, М.Д, Ч.М, Н.Б, Н.Н нарыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан гэмт хэргийг хатгагчаар, бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.Н-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг зохион байгуулагчаар, бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Б.А, Ц.Н, Л.Ц, А.Ү нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг хамжигч, гүйцэтгэгчээр, бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Э.М, Ш.Д, Н.А, Б.Б, П.Д, Г.О, А.А, Г.Д нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.А, М.Д, Ч.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Б, Н.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.М, Н.А, Г.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Н, А.Ү нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Ч, Л.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ш.Д, Б.Б, П.Д, Г.О, А.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч М.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Л.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.М, Н.А, Г.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Ц.Н, А.Ү нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Д.Ч, Л.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүгдэгч Ш.Д, Б.Б, П.Д, Г.О, А.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Д.Наранцэцэгээс “...М.Д нь ар гэртээ нөхөр, насанд хүрээгүй хүүхдийн хамт амьдардаг бөгөөд нөхөр нь хөдөлмөрийн чадвараа алдаж группэд байдаг зэргийг харгалзан үзэж торгуулийн ялыг багасгаж өгнө үү. ...”, шүүгдэгч Б.А, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч О.Баясгалангаас “...Миний үйлчлүүлэгч Б.Н, Б.А нарт үндэслэлгүй ял оногдуулсан. Тухайн  устсан машиныг хэрхэн хасах талаар мэргэжлийн хүнээс тусламж хүсэх үед түүн дээр ажиллах гэсэн санааг О.А бусадтай ярьсан үйл баримт байгаа болохоос Б.Н болон Б.А нарын ийм үйлдэл хийсэн болохыг нотлох баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Н болон Б.А нарыг цагаатгаж өгнө үү. ...”, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Г.Тэгшжаргал нараас  “...Ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэндийг минь харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...”, шүүгдэгч Г.Ш, Н.Б, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Г.Ш, Н.Б нар үйлдсэн, мөн албан тушаалтан мөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шийтгэх тогтоолын Г.Ш, Н.Б нарт холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.А, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Г.Тэгшжаргал, шүүгдэгч Г.Ш, Н.Б нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Харин дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад торгуулийн ял шийтгүүлсэн бүх шүүгдэгчид 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон мэт алдаатай бичсэнийг зөвтгөж, улмаар  Шүүгдэгч Г.Ш, О.А, М.Д, Ч.М, Н.Б, Н.Н нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, торгуулийн ялыг төлж эдлэх боломж зөргийг харгалзан үзэж, Г.Ш-т  оногдуулсан 11.985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.985.000 төгрөг, О.А-д оногдуулсан 9.985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.985.000 төгрөг, М.Д, Ч.М, Н.Б, Н.Нарангэрэл нарт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг тус тус 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Б.Н, Б.А, Э.М, Н.А, Л.Ц, Г.Д нарт тус тус оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй...” гэж өөрчилж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/650 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш, О.А, М.Д, Ч.М, Н.Б, Н.Н, Б.Н, Б.А, Э.М, Н.А, Л.Ц, Г.Д нарт тус тус оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-т  оногдуулсан 11.985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.985.000 төгрөгийн торгуулийн ял, О.А-д оногдуулсан 9.985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.985.000 төгрөгийн торгуулийн ял, М.Д, Ч.М, Н.Б, Н.Н  нарт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг тус тус 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, Б.Н, Б.А, Э.Мөнх-Оргил, Н.А, Л.Ц, Г.Д нарт тус тус оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй...” гэж  өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-ын өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.А, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч О.Баясгалан, шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Г.Тэгшжаргал, шүүгдэгч Г.Ш, Н.Б нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                  Д.МӨНХӨӨ

 

         ШҮҮГЧ                                                  М.АЛДАР

 

         ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ