Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/04468

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр

            Дугаар 102/ШШ2024/04468

Улаанбаатар хот

  

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Жигжиджавын гудамжны  дүгээр байрны дугаар давхарт байрлах Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Горькийн дугаар гудамжны тоотод оршин суух Б овогт Э Т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1.872.575 төгрөг 05 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай банк бус санхүүгийн байгууллагатай, иргэн Э.Т 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 1.699.900 төгрөгийг, жилийн 39.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Гэтэл зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж, төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээлд 1.155.100 төгрөг 25 мөнгө, хүү 657.421 төгрөг 24 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 448.753 төгрөг 56 мөнгө, нотариатын зардал 11.300 төгрөг нийт 1.872.575 төгрөг 05 мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ:

 

Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.872.575 төгрөг 05 мөнгийг хариуцагч Э.Т хүлээн зөвшөөрч,

-2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400.000 төгрөг

-2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400.000 төгрөг

-2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 536.287 төгрөг

-2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 536.287 төгрөг 53 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож талууд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж өгнө үү, гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

        

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.872.575 төгрөгийг хариуцагч Э.Т төлөхийг зөвшөөрч, талууд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.

    

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч  Д ХХК нэхэмжлэлийн шаардлага 1.872.575 төгрөг 05 мөнгийг хариуцагч Э.Т 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 536.287 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 536.287 төгрөг 53 мөнгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.912 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 22.456 төгрөг, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 22.456 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА