Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04505

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04505

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Үйлдвэрийн бүс,дугаар байрны тоотод оршин суух Н овогт Т О нэхэмжлэлтэй

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Т.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан

   

ТОДОРХОЙЛОХ нь:

    

1.Нэхэмжлэгч Т.О ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

3. Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

3.1.Миний бие 1989 онд Ховд аймгийн Жаргалант  дүгээр цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. Анх ажилд авсан тухайн үеийн дарга байсан н.У дүгээр цэцэрлэгт ажиллаж байсан тушаалыг маань гаргаагүй байсан байна. Гэтэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхээр хөдөлмөрийн дэвтэрт ажилласан хугацаа бичигдсэн байгаа ба тушаал нь олдохгүй байгаа тул намайг 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант дүгээр цэцэрлэгийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн мэдээлэл, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт, гэрч нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Төвийн 4 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдын хурлын тэмдэглэл, 1994 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн багш, ажилчдын хурлын тэмдэглэл, хамт олны гэрэл зэргийг өгчээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Т.О нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхээр тухайн үеийн ажилд томилсон тушаал архивын газарт байхгүй байгаа тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан гэж тайлбарлав.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Т.О Ховд аймгийн Жаргалант 4 дүгээр цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 1986 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 00000 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт Т.О 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр томилов мөн Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт, гэрч Т.Х Т.О бид хоёр Ховдын 4 дүгээр цэцэрлэгт хамт ажиллаж байсан. Би туслах багшаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, 1994 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Төвийн 4 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдын хурлын тэмдэглэлд хуралд..... Т.О нар оролцож, цэцэрлэгийн зөвлөл байгуулах, 1 дүгээр сард хийх ажлын төлөвлөгөө, багш нарын угтаж 21 хоногийн өндөр бүтжжлийн ажил зохиох тухай асуудлуудыг хэлэлцэнэ, хамт олны гэрэл зураг зэрэг бичгийн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118, 133 дугаар 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Н овогт Т О 1989 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант дүгээр цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА