Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, 

Хохирогч: О.Б,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,                                ,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Б-ын Д-д холбогдох 1735000520030 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт оршин суух Тайж овогт Б-ын Д /РД:ОО88020190/.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тус аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 7 дугаар сарын 17-ний өдөр Увс аймгийн Тэс -сумын сумын 8 дугаар багийн нутагт хохирогч О.Б-ыг зодсон болох нь хохирогч О.Б-ын “Овооны баяр тараад хэдэн залуучууд архи ууж байсан. Тэд нар дээр би яваад очиход Д манай хамаатны залуу болох Б маргалдаж байсныг би салгаад Б-г моринд нь мордуулаад явуулчихаад сууж байтал Д над уруу “Чи яасан их ах дүү нараа өмөөрдөг юм вэ? Надад ч гэсэн ах дүү нар байдаг. Бид нар энд ах дүү нар олуулаа сууж байгааг харахгүй байна уу?” гэж хэлэхээр нь би түүнд “Чи битгий дэмий зүйл яриад бай. Та нарыг зодолдож болохгүй гэж салгасан биз дээ?” гэж хэлээд Д-гийн эгц урдаас хараад сууж байсан. Тэгээд би хажууд суусан хүмүүстэй юм яриад санамсаргүй сууж байхад Д миний урдаас эрүү рүү өшиглөхөд би хойшоо саваад унасан юм.Тухайн үед миний эрүү маш их өвдөж байсан болохоор эрүүгээ дараад хэвтэж байтал Д миний толгой руу гурав, дөрвөн удаа өшиглөж дэвсэж байхад нь Н гэдэг залуу ирээд Д-г “Чи хүн зодож аллаа ш дээ” гээд салгаад цааш нь аваад явсан. Миний хамар амнаас цус гарч, толгой өвдөөд байхаар нь тэр газраа жаахан хэвтэж байтал А гэдэг залуу ирж намайг босгож нүүр ам арчиж өгөөд бид хоёр өөр өөрсдийн мотоциклио унаад явсан. Би А “Миний толгой өвдөөд байна” гэхэд багийн эмчийн гэрийн гадна намайг хүргэж өгчихөөд А гэр үрүүгээ явсан. Би Д-гийн урдаас ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй. Би Дг цохих ямар ч боломж байгаагүй. Д намайг шууд өшиглөөд унагаагаад дээрээс толгой дээр дэвссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 17-18, 19-20-р тал/, гэрч Огийн “Б эмч надад хэлэхдээ О.Б өчигдөр 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүнд зодуулсан гэж ирж хоносон гэж хэлсэн. Би Б-гийн гэрт очиж О.Б-ыг харахад эрүү нь шархалсан, баруун талын нүд хөхөрч хавдсан, дух нэлэнхүүдээ хавдсан, толгой нь хавдсан байсан. Би Бачгаагийн гэрт хоносон бөгөөд өглөөний 5 цагт сумын эмч Сэлэнгэ ирж О.Быг сэрээж эмчилгээ хийсэн. О.Б сэрэхдээ “Намайг Д зодсон. Би яг үхлээ, миний амийг Д-аас нэхээрэй” гэж хэлсэн. Би нөхрөөсөө Д чамайг юунаас болж зодсон зодсон вэ? гэж асуухад Овооны баяр тарж байхад Д манайх олуулаа гэж хэлэхэд нь би “Олон хүн яадаг юм?” гэж хэлсэн чинь миний эрүү рүү өшиглөөд хойш унахад толгойн дээр 2 удаа дэвссэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Намайг С ирж салгаагүй бол би яг Дгаар алуулах байсан” гэж хэлсэн. Таван Улиасны эмнэлэгт байхад нь Д ирж уулзчихаад “Чамайг ийм болчихсон байна гэж ёстой бодсонгүй. Би айгаад чам дээр тухайн үед нь очиж чадаагүй юм. Одоо нэгэнт ийм болсноос цааш эмчилгээ, сувилгааг эцэс хүртэл нь хийж чамайг эрүүл болгоно” гэж бид хоёрт хэлсэн. Тэгээд Б ачаалал даахааргүй байсан болохоор би Дг эмнэлгээс гаргаж тусдаа уулзаж түүнд “Яагаад чи хүнийг зодож ийм болгочихоод одоо ирж байгаа юм вэ? Би Чамайг одоо цагдаад өгнө” гэсэн чинь Д -“Би урд нь бас хүн зодсон хэрэгг шалгагдаж байсан. Одоо дөнгөж салж байна Дахиад цагдаад очвол яг шоронгийн хаалга татна. Намайг та нар харж үзээч. Миний хоёр нялх хүүхдийг та нар мэдэхгүй биш. Миний буруу архины гайгаас болж ийм юм хийж байна” гэж хэлсэн”гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-р тал/, гэрч О.Бгийн “2017 оны 7 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед төрсөн ах Баар аймгийн төв явах гээд Шар үзүүрийн заставаас Тэс сумын төв мотоциклоор хүргүүлсэн. Бид хоёр 09 цагийн үед сумын төв ороод би аймаг явах гээд машиныхаа хажууд үлдсэн. Ах 8 дугаар багийн нутагт орших Олон нуурын овооны баярт явна гээд надаас салаад ганцаараа 15 цагийн үед явсан.  О.Б ах тэр өдөр ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Бас биед нь ямар нэгэн гэмтэл бэртэл шарх сорви байгаагүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-р тал/, гэрч З.Б-ын  “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр миний хүү О.Б дүү Б хүргэхээр Тэс сумын 11 дүгээр багийн нутаг Шар үзүүрийн заставаас сумын төв рүү явсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа би гэрт байж байтал миний бэр О над уруу утсаар залгаад О.Б хүнээр зодуулаад ухаангүй эмнэлэгт байна гэж хэлэхээр нь би 11 дүгээр багийн эмнэлэгт очсон. Эмнэлэгт миний хүү Б унтаж байсан ба эрүүний доод хэсгээр шалбарч цус гарч хатсан, дух нэлэнхүйдээ хавдсан, толгойны эргэн тойронд нь хавдсан байсан. Хүү Б намайг очоод 15 минут болсны дараа сэрэхэд би хоол өгөх гэсэн чинь урдаас огиод бөөлжих гээд байсан. Би Баас юу болсон талаар асуух гэсэн чинь юм дуугарч чадахгүй толгой эргэж байна гээд цааш хараад хэвтсэн. Би хүүхдүүдээс юу болсон талаар асуусан чинь Б-ын Д-гаар зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/, гэрч И.С “2017 оны 7 дугаар сарын 18-19-ний шилжих шөнө дуудлагаар Бачкагийн гэрт 5 цаг 10 минутанд очсон. Өвчтөн О.Б гэрийн баруун талын хаяанд гудас дэвсэн хэвтэж байсан. Тухайн үед багийн хоёр эмч өвчин намдаах зорилгоор аналгин, деклонжетор, трампидол зэрэг өвдөлт намдаах эмнүүдийг хийсэн гэж хэлж байсан ба О.Б архи уусан байдалтай архи үнэртэж байсан. Толгой маш хүчтэй өвдөж байна, цээж дүүрээд амьсгал бүтээд байна гэж хэлсэн ба тухайн үедээ би Д-д хэн болохоо үзүүлнэ гээд яриад хэвтээд байсан. О.Б-ын биеийн ерөнхий байдал хүнд байсан. Толгой нь  маш их өвдөлттэй ногоон шар өнгийн зүйлээр бөөлжсөн, цээж дүүрсэн, амьсгал боогдсон, баруун нүд тойроод хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн шарх сорви байгаагүй. Би О.Б-ын биеийг үзээд цээж толгой хэсэгт гар хүрэхэд өвдөлт ихтэй орилоод, хэвтэхэд бэрх байна гээд босоод байсан. О.Б-ын биед үүссэн гэмтэл нь зодуулсаны улмаас үүссэн байх. Яагаад гэвэл тэнд байсан хүмүүс хүнд зодуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал /, гэрч Э.Нанжидийн “Би О.Б-ын биеийг үзэж эмчилгээ хийсэн удаа байхгүй. И.С эмчээс асуухад биеийн байдал нь хүнд ухаан санаа орж гарсан, бөөлжсөн, хөдөлж чадахгүй байдалтай байна гэж хэлсэн ба О.Б-д эмчилгээ хийж Таван Улиасны багийн эмнэлэгт эмчийн хяналтанд хэвтүүлсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, гэрч Ц.Ц-гийн “Ог мотоцикльтой хүргэж ирсэн залуугаар гэртээ хүргүүлж байхдаа тэр залуугаас Балжаагийн бие яасан бэ? гэж асуусан чинь тэр залуу манай эмнэлэгт жолооч хийж байсан залуутай ойн баяр дээр зодолдсон гэж хүмүүс ярьж байсан. Би гэрийн үүдэнд буугаад хашаа руу орсон чинь Д хашаан дотор байхаар нь дуудаад О.Б-тай зодолдсон юм уу гэж асуухаар нь юм дуугарахгүй байхаар нь Дгийн зүүн нүд нь хавдаад хөхөрсөн байхаар нь түүнийг нь хэлээд “Чи бас Балжаатай зодолдсон юм байна гэж хэлээд” наад нүдээ хар гэж хэлсэн чинь Д Б бид хоёр зодолдсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, гэрч Б.Д-гийн “Бид хэд юм яриад сууж байтал машины ард талд бид нараас нэлээн зайтай зодоон болж байна гэхээр тэр хүмүүс дээр очиход манай хамаатны Д, 11 дүгээр багийн иргэн О.Б нар хоорондоо зодолдлоо гээд хүмүүс салгасан байсан.  Д, Б хоёр хоорондоо нэлээн зайтай зогсож байсан ба Б шүлстэй цус хаяад зогсож байсан. О.Б ахыг би мотоцикль дээр нь суу гээд хүргээд суулгасан. О.Б ахын мотоциклийг нэг хүн бариад О.Б ах ар талд нь суугаад явсан. Б.Д-г мотоцикльд нь суулгах гээд эргэсэн чинь өөрөө мотоциклоо асаагаад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/, гэрч Н.Б-ы “2017 оны 7 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед би гэртээ байж байхад О.Б манай гэрт ирсэн. Тэр хэлэхдээ толгой өвдөөд байна, даралтаа үзүүлнэ гэж хэлсэн. Би яасан юм гэж асуусан чинь Д зодлоо, толгой руу  цохиж, толгой дээр дэвссэн. Эрүү мултраад арай гэж оруулсан, өвдөөд байна гэж хэлсэн. Би даралтыг нь үзэхэд 130/80 байсан. Тэр шөнө манай гэрт хоноод өглөө эрт босоод толгой өвдөж байна гэж хэлж байгаад 09 цагийн үед гэр үрүүгээ явна гээд гарсан. Тухайн үед О.Б-ын нүд хөхөрсөн, эрүүн доор нь хөхөрч шалбарсан, толгой өвдөлттэй байна гэж хэлж байсан ба ил харагдах шарх сорви гэмтэл нь сая хэлсэн гэмтлүүд харагдсан. Өглөө хоол халааж өгөхөд бөөлжих гээд байна гээд идэлгүй явсан. 2017 оны 7 дугаар сарын 18 ны орой 20 цагийн үед О.Балжиннямын бие муу, ухаан алдсан байна гэж манай их эмч Одон над уруу яриад яаралтай тусламжийн эм аваад ир гэж хэлсэн. Би эм аваад манай багийн айл болох Г /Б/-ын гэрт очиход О.Б тэдний гэрт ухаангүй, гар хөл нь татсан байдалтай байсан. Одон эмч бид хоёр О.Б-д өвчин намдаах таталтын эсрэг, зүрхний үйл ажиллагаа сайжруулах, зүрхний үйл ажиллагаа дэмжих, даралт буулгах, тархины хаван буулгах зэрэг эмчилгээ үзүүлсэний дараа 30 орчим минутын дараа О.Б ухаан ороод дүү болох О.Б-гийн нэрийг дуудаж байгаад ухаан алдсан. Тэр үеэс хойш 1 цаг орчмын дараа хүн таньж юм яриад байсан. О.Б-ын эхнэр О тухайн үед ирсэн ба О.Б эхнэр О “Би Дгаар зодуулсан, миний бие янз бүрийн юм болбол Д-тай холбоотой шүү. 3 хүүхдэд хэлээрэй” гэж хэлснийг тэр үед Бачгаагийн гэрт байсан бүх хүмүүс сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 36-38-р тал/, гэрч Б.О-гийн “Би 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Г гэдэг хүний ээжийн бие нь муудаад дуудлагаар би очсон байхад орой 20 цагийн үед Г ах хүрч ирээд Б хээр уначихсан хэвтэж байна. Чи очиж үз гэхээр нь би яаралтай очиж үзэхэд Б ухаангүй хэвтэж байсан. Хажууд нь мотоцикль байгаагүй, түүний бие ил шарх сорви болоогүй байсан. Баруун талын нүд нь хөхөрсөн байсан. Б-ын хэвтэж байсан газар бага зэрэг өгсүүр элсэрхэг, ямар нэгэн чулуу, харгана болон хатуу хөрстэй газар байгаагүй, сул элсэрхэг газар авто машины зам газар байсан. Та юунаас гэмтэл авсан юм бэ? гэж асуухад би урьд өдөр нь Дгаар зодуулсан гэж хэлсэн. Би түүнээс та мотоциклоос унаад бэртсэн юм биш үү гэхэд үгүй Дгаар зодуулсан гэж хариулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 41-42-р тал/, гэрч Ч.Г-ийн “Би машинаа засах гээд янзалж байхад Орхийн Б мотоцикльтэй ирсэн юм. Тэр надад яаж засахыг зааж өгөөд  баяр уруу явсан. Би машинаа засаад тэр газар нэлээд удсан юм. Үд нэлээд өнгөрөөд машины хажууд сууж байтал надаас 15-20 метрийн зайд буюу 3 машин зэрэгцэн зогсож байсан түүний цаад талд хэсэг залуучууд зодолдсон байртай зогсож байсан. Би тэр хүмүүс дээр яваад очсон чинь О.Б дээш хараад хэвтэж байсан. Б-ын амнаас цус гоожиж гарч байсан. Би тэр хүмүүсээс энийг хэн зодсон бэ? гэхэд хэн нэгэн надад Д өшиглөсөн гэж хэлсэн. Би тэр хүнийг сайн санахгүй байна. Би тэр хүмүүсийг харсан чинь Б.Д зогсож байхаар нь би “Тэр зодсон хүнээ ав наад Б чинь үхэж байна” гэж хэлээд Д-гийн гараас хөтлөөд Бын хажууд хүргэсэн. Тэгсэн Б.Д Б-ыг босгоод далан дээр нь гараараа алгадаад зүгээр үү? хөгшөөн гэж хэлсэн чинь Б зүгээр гэж хэлэхээр нь би Баас гайгүй юу гэж асуухад зүгээр гэж хэлэхээр нь би явсан.    Би тэр өдөр Булгын өндөрийн овоон дээр машины ус халаад зогсож байтал Б мотоцикль уначихсан хажууд нь манай багийн Ч.А гэх залуу бас өөрийн мотоцикльтой ирсэн. Тэр хоёр ирээд намайг яасан бэ? гэж асуусан. Би Баас бие чинь яаж байна гэж асуухад толгой өвдөөд байна, толгойны эм байна уу гэж асуусан. Би эм байхгүй гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг 43-44-р тал, гэрч Р.Б-ын “Овооны баяр тарж байхад 18-19 цагийн хооронд овооны хажуу талд хэсэг залуучууд байж байгаад хоорондоо зодолдох шиг болсон. Гансүх ах бид хоёр сууж байтал Ч.Г ах тэр хүмүүс үрүү явахаар нь араас нь яваад очиж байтал манай багийн гаалийн жолооч хийдэг О.Б-ыг сууж байтал манай сумын Д гэх залуу өшиглөж унагаасан. О.Б хойш савж унаад толгойгоо бариад газар хэвтэж байтал нүцгэн шар биетэй залуу Д-г араас нь тэврээд салгаж байсан. Бид хоёрыг очиход О.Б газарт хэвтээд байсан ба түүний амнаас цус гарч байсан. Б бид хоёр Б-ыг бос гэж хэлсэн чинь толгой өвдөөд байна гээд хэвтээд байхаар нь тэнд байж байгаад Ч.Г ахыг дагаад машин уруугаа явсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Дгийн “Бид хоёр үл ялих зүйлээс болж муудалцаад зодоон болсон. Б-ын толгой руу би цохьсон буруугаа хүлээн зөвшөөрч байна. Б-аас уучлалт гуйж хохирлыг нь барагдуулж өгсөн гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Д нь хохирогч О.Б-ыг зодсоны улмаас бие махбодид Тархины баруун тал бөмбөлөгийн чамархай, зулай, дагзны хэсэгт хатуу хальсны доорх цус хуралт, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины хүнд зэргийн няцрал гэмтэл үүссэн байна. Энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 465 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 104-р тал/-ээр тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Д нь маргалдаж байсан Баярмагнайг салгаж явуулсан гэх зүйлээр шалтаглан хохирогчийг зодсон байгаа нь түүний шууд санаатай үйлдэл тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах  гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

            Иймд шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Хохирогч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Д надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.  

 

2. Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь эхнэр, 0-2 насны  хоёр хүүхдийн хамт амьдардаг болох шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн засаг даргын 2017 оны 10 дугаар сар 05-ны өдрийн тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хоёр хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хохирлыг шүүгдэгч сайн дураараа төлж барагдуулсан тул хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор түүний хуванцар битүү ястай эмээл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон болно. 

            Шүүгдэгч Б.Д-г гэм буруутай тооцож торгох ял оногдуулсан тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэхээр тогтов.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Т овогт Б-ын Д-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь 11.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

              5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогчоос гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн хуванцар битүү ястай баяд эмээл битүүмжилсэн прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 5/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ГАНСҮХ