Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0680/З |
Дугаар | 128/ШШ2024/0432 |
Огноо | 2024-05-21 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2024/0432
2024 05 21 128/ШШ2024/0432
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э******* даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Ганзориг, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Н******* с*******” ХХК /РД:2*******/,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А*******,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч .Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х*******,
Гуравдагч этгээд: “О**************” ХХК /РД:/ нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагч .Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, иргэдийн төлөөлөгч .О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Гомдлын шаардлага:
1.1. “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч .Д 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
Хоёр:Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Гуравдагч этгээд “О**************” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан “Н******* с*******” ХХК нь өөрийн худалдан борлуулж буй попкорноос бусад газраас худалдан авсан попкорныг тус кино театрт оруулахгүй гэх дотоод журмыг мөрдүүлж, хэрэглэгчдийн болон манай байгууллагын эрх ашгийг хөндөж байна” гэж агуулга бүхий гомдлыг гаргажээ.
2.2.Уг гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаартай зөрчлийн хэргийг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.
2.3.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “Н******* с*******” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д “өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгах” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгөөр торгож, эрх бүхий албан тушаалтны мөн өдрийн даалгавраар Ш худалдааны төвд байрлах Ө 3 кино театрын үйлчилгээний талбайд кино театрт гаднаас попкорн оруулахгүй гэх анхааруулга, санамж, фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд Urguu cinema гэх цахим хуудсанд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нийтэлсэн Ө кино театр нь гаднаас попкорн ... оруулахгүй болохыг анхааруулсан нийтлэл зэргийг арилгаж, дотоод журам болон Ө кино театраар үйлчлүүлэх журамд холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, үйлчлүүлэгчдэд кино үзвэр үзэхээс гадна ... попкорныг чөлөөтэй сонгож үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авч, зөрчлийг арилгахыг даалгаж шийдвэрлэжээ.
Гурав.Хэргийн оролцогчид тайлбар, үндэслэлдээ:
3.1.Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдолдоо:
“Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч .Д 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №0 дугаартай шийтгэлийн хуудсыг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр онгол шуудангаас гардаж аван нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байгаа билээ.
Нэг. "Н******* с*******" ХХК-ийн зүгээс "О**************" ХХК-ийн попкорн зарах эрхэд огт халдаагүй, ямар бүтээгдэхүүн, ямар үнээр борлуулах нь бидэнд огт хамааралгүй асуудал тул "О**************” ХХК-д болзол тулгаагүй гэж үзэж байна. Учир нь “Н******* с*******” ХХК нь "О**************" ХХК-тай адил дан ганц попкорн борлуулдаггүй, харин нийтэд зориулсан үзвэр үйлчилгээ голлон эрхэлдэг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий компани юм.
Хоёр: анай компани дэлхий дахинд дэлгэрсэн Covid-19 цар тахал, Дэлхийн Эрүүл эндийн Байгууллагаас гаргасан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх удирдамж, мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дотоод журамдаа гаднаас хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй тухай тусгаж өгсөн. Энэ нь манай дотооддоо авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болохоос гадагшаа онгол Улсын зах зээл рүү бусад аж ахуйн нэгжид чиглэсэн, бусдын бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол огт биш юм.
Гурав: Дэлхий дахинд Та бидний мэдэх тухайлбал Америкийн Нэгдсэн Улс, Бразил, Энэтхэг, Филиппин, нгапур, Канад, Австрали, Англи, алайз, Арабын нэгдсэн Эмират улс, Турк, Либанон зэрэг олон улсын сүлжээ кинотеатруудад гаднаас хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа попкорн оруулахыг хатуу хориглосон байдаг. анай Ө сүлжээ кино театр нь энэхүү жишгээр үйл ажиллагаа явуулдаг.
Дөрөв: Үйлчлүүлэгчийн гаднаас худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний сав, баглааны хог хаягдлын улмаас манай танхимуудын үйлчлэгч нарын ажлын ачаалал нэмэгдэх, хогны тээвэрлэлт, холбогдох зардал өсөхөд нөлөөлдөг.
Тав: онгол Улсад манай байгууллагатай ижил дотогшоо чиглэсэн шийдвэр журамтай караоке, бар, паб, ресторан, зоогийн газрууд, кинотеатрууд байгаа. Тэдгээр нь бүгд л гаднаас уух зүйл, хүнсний бүтээгдэхүүн оруулдаггүй нь нийтлэг ойлголт юм.
Зургаа:анай кинотеатр өөрийн дотооддоо худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, стандартад баталгаа олгодог бөгөөд бусдын гаднаас худалдан авч хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлаас үүдэн үйлчлүүлэгчдийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэлийг бид өөрийн үйлчилгээний байранд хариуцах боломжгүй юм.
Долоо: "О**************" ХХК гэдэг нь манай Ө-3 салбар кинотеатрын үүдэнд сая ирж буугаад, манай олон жил хэвийн явуулж байгаа дагалдах үйлчилгээний нэгийг булаан авахын тулд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг ашиглаж байгаа нь зохимжгүй байна.
Найм: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч .Д манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өвчтэйг мэдсээр байж нэг ч тайлбар мэдүүлэг авалгүйгээр тус шийтгэлийн хуудсыг ногдуулсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 13, 14,15, 16, 24, 25, 26-д заасан эрхүүдийг огт эдлүүлээгүй. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг огт олголгүйгээр шууд буруутган шийтгэлийн хуудас ногдуулсан. Иймд “Н******* с*******” ХХК-д тавсан 222 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №0 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дараагийн асуудал нь болохоор хог хаягдлын асуудал байсан. Энэ нь болохоороо манайх Ш ын талбайг түрээсэлдэг бөгөөд маш өндөр түрээстэй. Дотоод заслыг “Н******* с******* ХХК нь өөрийн хөрөнгөөр хийсэн. Хэдий бид нар Ш дотор менежментийн үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн түрээсийн талбайгаас гарч байгаа хог хаягдал үйлчилгээний ажилтны цалин хөлс нийгмийн даатгал түүнтэй холбогдон гарч байгаа татваруудыг манай байгууллага төлдөг. Тэгэхээр хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байна, түүнчлэн манай дотоод үйл ажиллагаа тогтсон цалин, өөрсдийн хог хаягдлаас гадна өөр хүний хог хаягдлыг хаяад байгаа учраас нэмэлт мөнгө төлөөд байна гэдэг асуудал мөн адил байгаа. Тэгэхээр уг асуудлыг ярихаар зах зээл гэдэг асуудал орж ирэх гээд байгаа юм. Зах зээл дээр ямар нэгэн худалдан борлуулах бизнесийн үйл ажиллагаа явагдаж байгаа учраас зах зээл гэдэг ойлголт гарч ирнэ. Үүнийг Өрсөлдөөний тухай хуульд зах зээл гэдэг нь тодорхой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалт явагдаж байгаа нутаг дэвсгэрийг ойлгоно гэж байгаа. Тийм учраас зөвхөн тухайн нутаг дэвсгэр гэдэг нь Ш ын тухайн түрээсэлж байгаа талбай тэр чигээрээ байгаа юм. анай түрээсэлж байгаа түрээсийн талбай дээр зөвхөн манайх кино театрынхаа танхимд оруулахгүй гэж заасан болохоос биш Ш дотор “О**************” ХХК-ийн худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоогүй юм. Тухайн давхарт ижил төрлийн хүнсний үйл ажиллагаа явуулдаг олон байгууллага байгаа. Гэхдээ тэр нь хэзээ ч бараа бүтээгдэхүүнээрээ давхардахгүй. Өөрөөр хэлбэл хажууд нь Пицца хат байна, тухайн Пицца хат нь зөвхөн пиццагаа зарж байгаа. өн Кэй Эйф /KFC/ нь зөвхөн тахиагаа зарж байгаа, Ариг аня гэх ресторан зөвхөн рамен гоймонгоо зарж байгаа. Тэгэхээс биш Ш , Ш компанийн Хонг Конг дахь толгой компанитай гаднын хөрөнгө оруулалттай компанийн өөрсдийнх нь зарчим байдаг юм байна. Тухайн зарчим нь нэг давхарт яг нэг ижил төрлийн бараа бүтээгдэхүүний түрээсийн үйл ажиллагаа явуулахгүй. анай түрээсийн талбай дээр яг нэг ижил кино театрын үйл ажиллагаа явуулах гэж байхад ижил үзвэр үйлчилгээний компани байхгүй. Гэтэл Ш гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүйгээр, өөр түрээслэгч оруулсан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт "О**************" ХХК-иас 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан "Ө" кино театр /”Н******* с*******” ХХК/ нь өөрийн худалдан борлуулж буй попкорноос бусад газраас худалдан авсан попкорныг тус кино театрт оруулахгүй гэх дотоод журмыг мөрдүүлж, хэрэглэгчдийн болон манай байгууллагын эрх ашгийг хөндөж байгаа үйлдлийг шалгаж өгнө үү" гэх бүртгэлийн 23-3471 дугаартай гомдол, мэдээллийн дагуу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан. “Н******* с*******” ХХК-ийн зүгээс "О**************" ХХК-ийн попкорн зарах эрхэд огт халдаагүй, ямар бүтээгдэхүүн, ямар үнээр борлуулах нь бидэнд огт хамааралгүй, "О**************" ХХК-д болзол тулгаагүй гэх тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “Н******* с*******” ХХК нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгах буюу "Ш” худалдааны төвийн 4 давхарт попкорн, ундааны худалдаа эрхлэгч "О**************" ХХК-ийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн /попкорн/-г "Ө 3 Ш төв" салбарын кино үзвэрийн танхимд оруулахыг хориглосон нь хэрэгт авагдсан гомдол гаргагчийн тайлбар мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны "Ө 3 Ш төв" салбар кинотеатрын 2, 3, 5 дугаар кино үзвэрийн танхимын гадна болон ойролцоо хэсэгт, мөн тасалбар борлуулах цэгийн ойролцоо байршуулсан "Гаднаас худалдан авсан попкорн, ундаа оруулахгүй" гэх агуулга бүхий анхааруулга, самбаруудыг байрлуулсан, мөн тус давхрын хананд байрлуулсан "Ө-3" кинотеатраар үйлчлүүлэх журам /самбар/-ын 1.12-т "Кинотеатрт гаднаас попкорн, ундаа авч орохыг хориглоно" гэж заасан самбар, баннер, “Н******* с*******” ХХК-ний Ө сүлжээ кинотеатруудад хийсэн үзлэгийн тэмдэглэл, "Ш Улаанбаатар хотел" ХХК-ийн тайлбар, худалдааны төвийн нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан хяналтын камерын бичлэг, зэрэг баримт*******ериалаар тогтоогдсон.
“анай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өвчтэйг мэдсээр байж нэг ч тайлбар мэдүүлэг авалгүйгээр тус шийтгэлийн хуудсыг ногдуулсан” гэх тухайд: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаанд “Н******* с*******” ХХК-нд хэрэг бүртгэлтийн ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлэх тухай албан бичиг болон эрх бүхий албан тушаалтны дуудах хуудсаар удаа дараа мэдэгдсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Ч.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож, тайлбар мэдүүлэг өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болно Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд холбогдогчийн эрх, үүргийг танилцуулах тухай 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 03-02/986 дугаартай албан бичгийг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бт шуудангаар хүргүүлсэн бөгөөд тус илгээмжийг 2023 оын 6 дугаар сарын 26-ны өдөр бичиг хэргийн ажилтан н.Э*******т гардуулсан байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар “Н******* с*******” ХХК нь өөрийн худалдан борлуулж буй попкорноос бусад газраас худалдан авсан попкорныг оруулахгүй гэх журмыг мөрдүүлж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д "өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд “Н******* с*******” ХХК-ийн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.4 дэх заалтад заасны дагуу торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Н******* с*******” компани өөрсдийгөө өрсөлдөгч гэж үзэхгүй байна. Тухайн нэхэмжлэгч компани нь кино театрынхаа зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогдсон хуулийн хүчин төгөлдөр тогтоол байгаа. Гэвч өнөөдөр зөвхөн попкорн үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгаа гуравдагч этгээд “О**************” ХХК-тай, нэхэмжлэгч “Н******* с*******” компани нь тухайн попкорн үйлдвэрлэл худалдааны зах зээл дээр өрсөлдөгч нь байгаа. Тус попкорныг аль аль аж ахуй нэгж байгууллага нь үйлдвэрлээд Ш ын 4, 5 давхарт үзвэр үйлчилгээний хэсэгтэй худалдан борлуулж байгаа. Гэтэл тухайн зах зээлд зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байгаа нэг аж ахуй нэгж байгууллагынхаа бараа бүтээгдэхүүнийг худалдан аваад нэхэмжлэгч “Н******* с*******” ХХК-ийн кино үзвэрийг үзэх гэхээр гуравдагч этгээд “О**************” ХХК-ийн бараа, бүтээгдэхүүнийг оруулдаггүй, хавтаст хэрэгт авагдсан*******ериалуудаар нотлогдож байгаа. Түүнчлэн фейсбүүк хуудсанд нь гарсан үйлчлүүлэгч хэрэглэгч нарын сэтгэгдэл болон бичлэгүүдээр нотлогдож байна гэж манай талаас үзэж байна. Бид нар үзвэр үйлчилгээтэй маргаагүй. Зөвхөн попкорн үйлдвэрлэсэн, худалдаа үйлчилгээтэй маргасан. Тухайн Ш ын талбайг түрээсэлж байгаа аж ахуй нэгж байгууллага нь тухайн үйлчилгээний чиглэлээр нь үйл ажиллагаа явуулах гэж байгаа аж ахуй нэгж байгууллагаа 3, 4 давхартай ч юм уу үйл ажиллагаа явуулж байхад, нэхэмжлэгч “Н******* с*******” ХХК нь талбай түрээсэлж байгаа, гуравдагч этгээд “О**************” ХХК нь мөн адил талбай түрээсэлж байгаа учраас хөрөнгө оруулалт хийгээд дотор засал зэргийг тодорхой хэмжээний Олон Улсын стандартад нийцсэн тохижилтыг хийгээд явуулсан гэж гомдол гаргаж байгаа юм. Бид нар ийм үйл ажиллагаа явуулж байхад “Н******* с*******” ХХК нь манай бүтээгдэхүүнийг борлуулахыг хязгаарлаж байна гэдэг. Гэтэл тухайн үед манай эрх бүхий албан тушаалтан бүх салбаруудаар нь явж хэргийн газрын үзлэг хийсэн байдаг бөгөөд бичлэг хэрэгт авагдсан байгаа. Ганцхан Ай макс салбар дээрээ өөр попкорн оруулахыг хориглосон гэж байршуулсан. Бусад салбарууд дээр буюу Ө-1 гээд хорооллын салбар, Ө-2 мэдээлэл технологийн паркт байдаг салбар энэ салбарууд дээр өөр попкорн гаднаас ууж, идэх зүйл оруулахгүй гэдгийг хязгаарлаагүй. Гэтэл адилхан “ ” компанийн ундааг “Н******* с*******” ХХК ч тэр, “О**************” ХХК ч худалдаалж байгаа. Гэтэл “О**************” ХХК-ийн ус, ундааг оруулчихдаг, попкорныг нь оруулдаггүй. “О**************” ХХК-ийн попкорн нь олон төрөл юм байна, харин нэхэмжлэгч “Н******* с*******” компанийн попкорн нь давстай, давсгүй гэж байдаг юм байна. Тэгэхээр “О**************” ХХК-ийн попкорн давстай, шоколадтай, чихэртэй гэх мэт олон төрөл учраас хүмүүс сонирхож идэх магадлал ихтэй, амтлаг бүтээгдэхүүн байгаа учраас тухайн попкорныг оруулахгүй байхыг хязгаарласан байна. Ковид-19 цар тахлыг яриад байна Улсын онцгой комиссоос анхааруулах постоор оруулж байсан. Анхааруулсан зүйл нь үзвэрийн танхимд гаднаас хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байхыг хориглосон. Яагаад гэхээр нэгт ариун цэвэр, халдваргүйжүүлэлт хийхийг анхааруулсан, үзэгч хоорондын зай барихыг анхааруулсан санамж байгаа болохоос биш өөр аж ахуй нэгж байгууллагын бараа бүтээгдэхүүн оруулахыг хориглоно гэдэг зүйл биш бөгөөд ийм заалтыг Улсын онцгой комиссоос өгсөн. Тэгэхээр Ковид-19 цар тахлын анхааруулга дээр тийм зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан байдаг манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 58 хоногийн хугацаанд явагддаг. анай байцаагч 14 хоногийн хугацаанд “Н******* с*******” ХХК-ийг төлөөлөгчийг 4 удаа мэдэгдэх хуудсаар дуудсан байдаг. Гэтэл “Н******* с*******” ХХК нь хувь хүн биш аж ахуй нэгж байгууллага, нэг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилчхоод тэр хүнээ орон нутгийн томилолтоор явуулдаг, тэр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь акт аваад явдаг. Тэгвэл аж ахуй нэгж байгууллага нь өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө дараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож бүрэн боломжтой байсан. Гэтэл үүнийгээ бас нэг нэхэмжлэлийн шаардлага болгож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзэж байна. Эрх, үүргийн нөлөөлөл 05 дугаар сарын 26-ны өдөр ирэхээр зарласан. 05 дугаар сарын 23-ны өдрийн 0302/801 дугаар албан бичгээр манайх эрх, үүргийг нь танилцуулаад албан бичгийг хүргүүлээд аж ахуй нэгж байгууллагыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулахыг даалгасан. Тэгэхээр манай эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэж байгаа. өн тус аж ахуй нэгж байгууллага дээр давамгай байдалтай аж ахуй нэгж байгууллага гэж огт хараагүй. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар өрсөлдөөнийг хязгаарласан аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд хориглосон заалт 12.1.7-д заасан байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа бусдын бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарласан зүйл заалтаар бол болзол тулгасан заалтыг зөрчсөн гэж үзээд “Н******* с*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.7.4-т зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.4.Шүүхийн иргэдийн төлөөлөгч .О******* шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
“Н******* с******* ХХК нь өрсөлдөгч талынхаа попкорныг кино танхимдаа оруулахгүй гээд хориг тавьсан байна. Үүнийгээ түрээслүүлэгч талын дүрэм журамтай холбож тайлбарлаж байна. өн аюулгүй байдал /хүнсний/ хангаж байгаа, хог хаягдлын хэмжээ хэтэрч зардал нэмэгдэж байгаа гэх мэт ярьлаа.
“Н******* с******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хувьд нэг талаас хэрэглэгчийн эрх ашгийг зөрчөөд байна гэж үзлээ. Энэ нь хэрэглэгч хүнсний бүтээгдэхүүнээ өөрөө сонгож үйлчлүүлэх сонголтыг нь хааж буй хэрэг гэж үзэж байна. Гэхдээ ямар тал аль аль нь хүнсний аюулгүй байдлаа хангаж ажиллах нь зүйтэй” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.аргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “өрсөлдөөний эрх зүйн хүрээнд үүссэн захиргааны зөрчил”-ийн үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын ахлах байцаагч нь тус газарт хандаж “О**************” ХХК-ийн гаргасан “Н******* с*******” ХХК нь Ш худалдааны төвд дэх бусад газраас худалдан авсан попкорныг Ө кино театр руу оруулахгүй гэх дотоод журам мөрдүүлж Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.7 “өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгах”, 12.1.10 “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироор худалдааны арга хэрэглэх” заалтуудыг зөрчсөн” гэх гомдлын дагуу “Н******* с******* ХХК-ийн Ш худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байгаа “Ө” кино театрын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ.
2.2.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад:
2.2.1.“Н******* с*******” ХХК нь 2016 оноос Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт кино театрын үйлчилгээ эрхэлсэн, попкорн борлуулах үйлчилгээ нь кино үзвэрийн үйлчилгээний дагалдах үйлчилгээ явуулж эхэлсэн тогтоогдсон.
2.2.2.“О**************” ХХК түрээсийн гэрээний үндсэн дээр 2023 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт попкорны худалдааг явуулж эрхэлсэн байна.
2.2.3.Нэхэмжлэгч “Н******* с*******” ХХК нь Улаанбаатар хотод кино театрын 5 салбартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт байрлах Ө 3 салбарт кино үзвэрийн 2, 3, 5 дугаартай танхимын гадна болон ойролцоо хэсэгт, мөн тасалбар борлуулах цэгийн ойролцоо “гаднаас худалдан авсан попкорн оруулахгүй” гэсэн анхааруулга бүхий самбаруудыг байрлуулсан, мөн тус давхрын хананд байрлуулсан Ө 3 кино театраар үйлчлүүлэх журмын 1.12-т “гаднаас худалдан авсан попкорн ... оруулахгүй” гэсэн заалт оруулсан байгаа боловч бусад газарт байрлалтай салбар болох Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо эдээлэл технологийн үндэсний паркт байрлах Ө 2 салбарт, Баянгол дүүрэг, 13 дугаар хороонд байрлах Ө 1 салбарт, 5 хороолол салбарт ийм агуулга бүхий анхааруулга самбар байршуулаагүй болох нь Улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хийсэн тухайн салбаруудад хийсэн үзлэгээр баримтжуулсан фото зургуудаар тогтоогджээ.
2.2.4.Эрх бүхий албан тушаалтан нь “О**************” ХХК-иас авсан 5 дугаар сарын 24-ний өдөр авсан мэдүүлгээр “... Ш Хонконг дахь оффисоор попкорны мухлагийн зураг, санхүү, бизнес төлөвлөгөөг батлуулж 2023 оны 4 дүгээр сарын 05-нд түрээсийн гэрээ байгуулж, 4 дүгээр сарын 08-нд Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт попкорн үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн. Ө кино театр давстай, карамелтай 2 төрлийн сонголттой попкорн гаргадаг бол “О**************” ХХК өөр олон төрлийн амттайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргасан, Ө кино театр 4 дүгээр сарын 11-нд “гаднаас худалдаж авсан попкорн оруулахгүй” гэсэн анхааруулга самбарыг тасалбар болон попкорн борлуулдаг цэг, үзвэрийн танхимын гадна байрлуулж, тасалбар болон попкорн зардаг хэсэг хооронд хаалт тавьж, хамгаалалтын ажилтан гаргаж, гадны попкорн оруулж буй эсэхийг шалгаж байсан” гэдгийг хяналт шалгалтаараа тогтоожээ.
2.2.5.Ийнхүү “О**************” ХХК болон “Н******* с*******” ХХК-тай нэг байршилд ижил төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж эхэлсэн, “Н******* с*******” ХХК уг байршилд “Гаднаас худалдаж авсан попкорн оруулахгүй” гэсэн анхааруулга самбарыг тасалбар болон попкорн борлуулдаг цэг, үзвэрийн танхимын гадна байрлуулж, тасалбар болон попкорн зардаг хэсэг хооронд хаалт тавьж, хамгаалалтын ажилтан гаргаж, гадны попкорн оруулж буй эсэхийг шалгаж, хязгаарлаж эхэлсэн болох нь нотлогдлоо.
2.3.Дээрх үйл баримтыг гомдол гаргагч “Н******* с*******” ХХК үгүйсгэж няцаагаагүй болно.
2.4.Хяналт шалгалтаар тогтоогдсон дээр үйл баримтыг үндэслэн хариуцагч Улсын ахлах байцаагч нь ”Н******* с*******” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.7 “өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгах”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтаар торгох шийтгэл ногдуулсан зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.
Гурав.аргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "өрсөлдөгч" гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг ойлгох”-оор, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4”т “өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгасан” үйлдлийг захиргааны зөрчилд тооцохоор тус тус хуульчилжээ.
3.2.Иймд хариуцагч Улсын ахлах байцаагч нь Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт попкорн худалдаалж буй гуравдагч этгээд “О**************” ХХК болон мөн давхарт байрлах “Ө” кино театрт дотор попкорн худалдаалж буй “Н******* с*******” ХХК-иудыг тухайн байрлалд попкорны худалдааны өрсөлдөгчид гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн байршилд, эрхэлж буй үйл ажиллагааны тухайн чиглэлээрээ “Н******* с*******” ХХК, “О**************” ХХК-иуд өрсөлдөгч мөн байна.
3.3.Иймд гомдол гаргагч “Н******* с*******” ХХК-ийн маргаж байгаа “зах зээлд өрсөлдөгч биш” гэх үндэслэлийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй болно.
3.4.Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд, мөн зүйлийн 12.1.7-д “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэн өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгах” гэж заасан байна.
3.5.Эндээс үзвэл нэг байрлалд, ижил төрлийн бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж нь нөгөөгийнхөө барааг авхуулахгүй байх, худалдан авсан попкорнийг кино театрт оруулахгүй байх журам тогтоох замаар иргэдийн сонгосон буюу сонирхсон попкорныг худалдан авахыг боломжийг хясан боогдуулж, кино театр руугаа оруулахгүй байх зэргээр хязгаарлалт тогтоож, энэ нь иргэдийг сонголтгүй болгох, өөрийн худалдан борлуулж буй попкорныг худалдан авахаас өөр боломжгүй болгосон болзол тулгах зэрэг үйлдлүүд нь дээрх Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.7-д заасныг зөрчсөн үйлдэл мөн гэж үзлээ.
3.6.Гомдол гаргагч нь уг журмыг “Ковид-19 цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм хангуулсан”, “хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
3.7.Учир нь зөрчлийн хэргийг хянан шалгах явцад гомдол гаргагч “Н******* с*******” ХХК-ийн бусад байрлалд байрлах “Ө” нэртэй кино театруудад “гаднаас попкорн оруулахгүй байх журам” тогтоогоогүй нотлогдсон байх тул уг журмыг зөвхөн Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт байрлах “О**************” ХХК-ийн өрсөлдөөнийг хязгаарлах чиглэсэн гэж дүгнэснийг буруутгах үйл баримтууд болон хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
3.8.Гомдол гаргагчийн тайлбарлаж байгаа манай кино театрт “О**************” ХХК-ийн худалдан борлуулсан попкорныг идсэн хүн хоолны хордлого болбол манайх компани хариуцлага хүлээнэ” гэх, нэхэмжлэлдээ бичсэн “гаднаас авч хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэлийг өөрийн байранд хариуцах боломжгүй” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх хүлээн авч гомдлыг хангах үндэслэлгүй юм.
3.9.Тодруулбал, бараа, бүтээгдэхүүн худалдан авсан этгээд нь уг бүтээгдэхүүнээс болж хордсон, амь нас, эрүүл мэнд хохирсон бол уг бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан этгээдэд холбогдуулан шаардах, гомдол гаргах ёстой болохоос, хоол, худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнийг авч орж идсэн газартаа холбогдуулан гомдол гаргах эрх зүйн зарчим, үндэслэл байхгүй, ийм практик ч байдаггүй.
3.10.өн гомдол гаргагч нь “дотоод журмаар Олон Улсад мөрддөг үзвэр, үйлчилгээний стандартыг хангуулсан” гэх тайлбарыг гаргаж, зураг нотлох баримтыг гаргаж өгснийг хүлээн авахгүй.
3.11.Гомдол гаргагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн фото зурган мэдээллээс үзвэл “Grand Cinemas” нь танхим руу идэх юм оруулахгүй байхыг хориглосон, түүнчлэн Atlas cinema, Landmark, … зэрэг кино театрууд нь гаднаас идэх юм оруулахыг хориглодог байгаа ба энэ нь тэдгээр компаниуд нь шударгаар өрсөлдөх өрсөлдөөнийг хязгаарлаагүй байна гэх, эсхүл бусдын тухайн байрлалд нь идэх юм худалдан борлуулахыг хязгаарлах эрхтэй гэдгийг нотлож байгаа баримт гэж үзэх боломжгүй байна. /ХХ-1-ийн 159, 163-181 дэх тал/
3.12.Дээрх үйл баримтуудаар “Н******* с*******” ХХК нь өөрийн өмчлөлийн Ө-3 кино театрын салбарт “О**************” ХХК-тай зэрэгцээ нэг байршилд попкорныг худалдан борлуулах үйлчилгээ эрхлэхдээ “бусдын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх болзол тулгах замаар өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулсан” нөхцөл байдал үүсгэсэн гэж дүгнэн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтаар хориглосон “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэн өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авхуулахгүй байх болзол тулгасан” гэж үзэж, захиргааны хариуцлага хүлээсэн хариуцагч Улсын ахлах байцаагчийн шийдвэр нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4-т заасанд нийцсэн байна.
3.13.Гомдол гаргагч нь Ш дахь Ө-3 кино театрт үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг театр дотор аливаа идэх юм огт идэхийг хориглосон журам тогтоосон бол өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэхгүй байсан бөгөөд зөвхөн өөрийн худалдан борлуулж байгаа попкорнийг идэхийг зөвшөөрдөг, бусдын худалдан борлуулсныг идэхийг хязгаарласан үр дагавар үүсгэж байгаа нь дээр дүгнэлтийг гаргах үндэслэл болсон болно.
3.14.Гомдол гаргагчаас шүүх хуралдаанд маргаагүй, нэхэмжлэлийнхээ үндэслэл болгоогүй боловч нэхэмжлэлдээ бичиж, нэхэмжлэлийнхээ үндэслэлээ болгосон “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй, зөрчлийг шалгаж тогтоогоогүй гэх гомдолд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.
3.15.Тухайлбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “О**************” ХХК-ийн өргөдлийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч /ХХ-1-ийн 29-32 дахь тал/, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай гэж үзээд, мөн оны 05 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 5 дугаар сарын 15-нд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны тогтоолоор, 6 дугаар сарын 12, 6 дугаар сарын 30-нд тус тус прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг сунгаж, сунгасан хугацаанд багтаан шийдвэрлэсэн /ХХ-1-ийн 21-28 дахь тал/ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
3.16.Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч “Н******* с*******” ХХК-д хандан зөрчлийн хэрэг нээсэн талаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж ирүүлэхийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03-02/801 дугаар албан бичгээр мэдэгдсэн, тус компани нь уг өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Бийг томилж, итгэмжлэл хүргүүлжээ.
3.17.Улмаар Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр “Дуудах хуудас” хүргүүлснийг тус компанийн холбогдох этгээд 5 дугаар сарын 29-нд гардан авсан, 6 дугаар сарын 12-ны Дуудах хуудсыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бт 6 дугаар сарын 16-нд гардуулсан, 6 дугаар сарын 31-ний өдрийн Дуудах хуудсыг шуудангаар хүргүүлснийг 6 дугаар сарын 23-нд компанийн холбогдох этгээдэд гардуулсан, 6 дугаар сарын 23-ны Дуудах хуудсыг шуудангаар хүргүүлснийг 6 дугаар сарын 29-нд гардуулсан, холбогдогчийн төлөөлөгч Ч.Бийг 6 дугаар сарын 15-нд, Ч.Б, Н.О нарыг 6 дугаар сарын 19, 20, 21, 7 дугаар сарын 06-нд, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг тус тус харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудсан болох нь зөрчлийн хэргийн*******ериалд авагдсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
3.18.Эндээс үзвэл хариуцагч нь холбогдогч “Н******* с*******” ХХК-ийг төлөөлөх этгээдийг хуульд заасан журмаар дуудаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагааг хангалттай хийж гүйцэтгэсэн, эдгээр нотлох баримтыг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс няцааж тайлбар гаргахгүй байна.
3.19.Эрх бүхий албан тушаалтны дуудсан хугацаанд холбогдогч “Н******* с*******” ХХК-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар төрийн захиргааны байгууллагад ирж мэдүүлэг өгөөгүй, өөрт олгогдсон эрхээ эдлээгүй байх тул холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй гэх үндэслэл нь нотлогдоогүй, гомдол гаргагчийн энэ гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
3.20.Нөгөө талаас “Н******* с*******” ХХК-ийн 5 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ажилтнаа 5 дугаар сарын 24-өөс 15 хоногоор томилолтоор орон нутагт ажиллуулсан, 14 хоног ажлаас чөлөөлж, үргэлжлүүлэн 7 дугаар сарын 04-ний өдрөөс ээлжийн амралт олгож, эрх бүхий албан тушаалтны дуудах хуудсыг авсан итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүрэлцэн очиж мэдүүлэг өгөхөөс татгалзах зэргээр мэдүүлэг өгөөгүй нөхцөл байдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй гэж дүгнэх боломжгүй.
3.21.Түүнчлэн Эрх бүхий албан тушаалтан болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зөрчилд холбогдогч компаниас тайлбар нотлох баримт шаардаж гаргуулах, прокурорын 5 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай албан бичгийн зөвшөөрлөөр мэдээлэл баримт бичиг гаргуулах, мөн маргаанд хамаарах анхааруулга самбар байгаа талбайд болон бусад салбарт ижил агуулгатай анхааруулга самбар бий эсэхэд үзлэг хийж, үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг хуульд зааснаар бэхжүүлэх зэрэг зөрчил шалган шийдвэрлэх хуулиар тогтоосон ажиллагааг явуулсан байх тул “зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй” гэж дүгнэх үндэслэл байхгүй байна.
3.22.Гомдол гаргагч нь “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг хэрэглэсэн хууль хэрэглээний талаар шүүх хуралдаанд маргаагүй болно.
3.23.Зөрчилд холбогдогч “Н******* с*******” ХХК нь Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Ш худалдааны төвд байрлах Ө-3 кино театрын үйлчилгээний талбайд “кино театрт гаднаас попкорн оруулахгүй” гэх анхааруулга, санамж, фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд Urguu cinema гэх цахим хуудсанд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нийтэлсэн “Ө кино театр нь гаднаас попкорн ... оруулахгүй болохыг анхааруулсан” нийтлэл зэргийг арилгаж, дотоод журам болон Ө кино театраар үйлчлүүлэх журамд холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, үйлчлүүлэгчдэд кино үзвэр үзэхээс гадна ... попкорныг чөлөөтэй сонгож үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авч, зөрчлийг арилгахыг даалгасан” даалгаварт гомдол гаргаагүй болохыг тэмдэглэж байна.
3.24.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Улсын ахлах байцаагчийн явуулсан зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаагаар “Н******* с*******” ХХК-ийн өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулсан болох нь нотлогдсон байгаа тул хариуцагчаас тус гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнэн, 20,000,00.0 /Хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндсөн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
4.2.Анхан шатны шүүх нь Эрх бүхий этгээдийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ө кино театрын салбаруудад кино үзвэрийн танхимын үүдний хэсэг, тасалбар борлуулах цэгийн орчимд буюу нийтийн эзэмшлийн талбайд үзлэг хийсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрөл шаардах ажиллагаа биш тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй гэж үзээд уг ажиллагааны журмаар цуглуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судалж, нотлох баримтаар үнэлсэн болно.
Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:
онгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч .О******* нь “Н******* с******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хувьд нэг талаас хэрэглэгчийн эрх ашгийг зөрчөөд байна гэж үзлээ. Энэ нь хэрэглэгч хүнсний бүтээгдэхүүнээ өөрөө сонгож үйлчлүүлэх сонголтыг нь хааж буй хэрэг гэж үзэж байна. Гэхдээ ямар тал аль аль нь хүнсний аюулгүй байдлаа хангаж ажиллах нь зүйтэй” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүнээс уг дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Зургаа. Ирцийн талаар:
Гуравдагч этгээд “О**************” ХХК-ийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр “Хурлыг оролцуулахгүйгээр хийхэд татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг 9 дугаарын утаснаасаа мэдэгдсэн байгаа тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно. /ХХ-2-ын 179 дэх тал/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.7, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг баримтлан “Н******* с*******” ХХК-ийн гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.