| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03853/И |
| Дугаар | 182/ШШ2024/04287 |
| Огноо | 2024-10-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2024/04287
2024 10 22 182/ШШ2024/04287
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ гудамж, ХХ байр, ХХ давхарт байрлах И ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар гудамж, ХХ тоотод оршин суух Д.С,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар гудамж, ХХ тоотод оршин суух Ц.Х нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 17,352,629.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.С, Ц.Х нар нь "И ББСБ" ХК-тай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр В17021070901 дугаартай зээлийн гэрээ, 17021070901 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулж, 16,800,000 /арван зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг, сарын 2,70 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Д.С, Ц.Х нарын "И ББСБ ХК-тай байгуулсан В17021070901 тоот зээлийн гэрээг зээлдүүлэгч талаас 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгаа бөгөөд уг өдрийн байдлаар зээлийн нийт өр төлбөр: Үндсэн зээл: 11,696,863.68 төгрөг, Төлөх ёстой хүү: 5,101,609.26 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 479,156.92 төгрөг, Нотариатын зардал: 17,000 төгрөг; нийт 17,352,629.86 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Нэхэмжлэгч нь F17021070901 дугаартай фидуцийн гэрээнээс татгалзаж, хариуцагч нар нь 17,352,629.86 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 22-ны хооронд буюу 4 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өсөхбаяр, нөгөө талаас хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И хэтэвч ХХК нь хариуцагч Д.С, Ц.Х нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болон зардалд 17,352,629.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь F17021070901 дугаартай фидуцийн гэрээнээс татгалзаж, хариуцагч нар нь 17,352,629.86 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 22-ны хооронд буюу 4 сарын хугацаанд нэхэмжлэгч И хэтэвч ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч И хэтэвч ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,713 төгрөгөөс 122,356.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 122,356.5 төгрөг болон хариуцагч Д.С, Ц.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 122,356.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И хэтэвч ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. И хэтэвч ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.С, Ц.Х нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг болон зардалд 17,352,629.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь F17021070901 дугаартай фидуцийн гэрээнээс татгалзаж, хариуцагч нар нь 17,352,629.86 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 22-ны хооронд буюу 4 сарын хугацаанд нэхэмжлэгч И хэтэвч ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч И хэтэвч ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,713 төгрөгөөс 122,356.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 122,356.5 төгрөг болон хариуцагч Д.С, Ц.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 122,356.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И хэтэвч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ