Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 140/ШШ2024/00419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ...... сумын .... багт оршин суух, ....... нэхэмжлэлтэй,

...... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ......, нарийн бичгийн дарга ....... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ....... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ..... 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарыг хүртэл хамтын амьдралтай байсан. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр том хүү ....... төрж, 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дунд охин ........, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр бага хүү ........ нар төрсөн. Нөхөр ....... нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Том хүү .... тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч шүүхээр ...... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгож ир гэсэн юмаа. Учир нь бид хоёр хурим хийхээсээ өмнө хүү ..... төрүүлчихсэн байсан. Гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор хүүгээ би өөрөөрөө овоглосон байсан юмаа. Түүнээс хойш хүүгээ эцэгээр овоглуулж чадалгүй явсаар өдий хүрсэн байна. Иймд ...... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч .... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ....... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

........., ...... нар нь 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хамт амьдарч байхдаа авахуулсан фото зургууд, тэдний дундаас 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин .....төрүүлэхдээ нээлгэсэн ....... төрөлтийн түүх, уг баримтад ...нөхрийн нэр гэсэн хэсэгт ........... гэх хэсэг, мөн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Ц.......... төрүүлэхдээ нээлгэсэн .............төрөлтийн түүх, уг баримтад ...нөхрийн нэр гэсэн хэсэгт ............ гэх хэсэг, түүнчлэн хүүхдүүдийн төрсөний гэрчилгээнүүд, Завхан аймгийн ........ сумын ......... багийн 2022 оны өрхийн бүртгэлд ...ам бүл-5, нөхөр ............. гэж бүртгэгдсэн байдал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

........ овогт ............ нь 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ИБД-........ дугаарын нас барсаны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг талийгаач .........той хамтын амьдралтай байсан болох талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

гэрч ........гийн өгсөн мэдүүлгийн: ............ нар 2017 онд хуримаа хийж байсан. ... би ....... сумын хүн .......... хийж байсан болохоор сайн мэдээд байна. Энэ хоёр хурим найраа хийгээгүй байхдаа үерхэж, том хүүхэд нь хуримаа хийгээгүй байхдаа төрж байсан. ... Хамгийн эхний зураг бол ........ нар хүүхдүүдтэйгээ хамт авахуулсан зураг байна. Дараагийн олон зурагт энэ цэнхэр дээлтэй авахуулсан хоёр хүн бол ........ нар байна. Тэгээд гэрийн зураг байна. Бодвол энэ хоёр айл болоод авахуулсан зураг байх. За энэ олуулаа авахуулсан зурагт зүүн гар талаас .......... нар байна. ... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ......... нарыг 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ