Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0445/З |
Дугаар | 128/ШШ2024/0080 |
Огноо | 2024-01-23 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2024/0080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:**** ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.М
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.О
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М, З.Т
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.О нарын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актаас Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,974,555,196,00 төгрөгийн зөрчилд ногдох 205,870,935,76 төгрөгийн нөхөн татвар 61,671,208,73 төгрөгийн торгууль *******,114,187,15 төгрөгийн алданги, нийт 308,356,402,64 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч**** ХХК нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.О арын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актаас Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,974,555,196,00 төгрөгийн зөрчилд ногдох 205,870,935,76 төгрөгийн нөхөн татвар 61,671,208,73 төгрөгийн торгууль *******,114,187,15 төгрөгийн алданги, нийт 308,356,402,64 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч**** ХХК-ийг 5 төрлийн зөрчлийг гаргасан гэж үзэж, 467,757,785.76 төгрөгийн нөхөн татвар, 140,327,335.73 төгрөгийн торгууль, 93,551,557.15 төгрөгийн алданги, нийт 701,636,678.64 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ
2.2.Нэхэмжлэгч**** ХХК-аас маргаан бүхий дээрх Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.
2.3. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр**** ХХК-ийн гомдлын тухай ******* дугаар тогтоолоор ...Татварын улсын байцаагчийн ***** дүгээр нөхөн ногдуулалтын актаар 5,580,056,996.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 467,757,785.76 төгрөгийн нөхөн татвар, 140,327,335.73 төгрөгийн торгууль, 93,551,557.15 төгрөгийн алданги, нийт 701,636,678.64 төгрөгийн төлбөрөөс 2,875,501,800.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 262,186,850.00 төгрөгийн нөхөн татвар, 78,656,055.00 төгрөгийн торгууль, 52,437,370.00 төгрөгийн алданги, нийт 393,280,275.00 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 2,974,555,196.00 төгрөгийн зөрчилд ногдох 205,570,935.76 төгрөгийн нөхөн татвар, 61,671,280.73 төгрөгийн торгууль, *******,114,187.15 төгрөгийн алданги, нийт 308,356,403.64 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.
2.4.Тус шүүх нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.О нарын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актаас Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,974,555,196,00 төгрөгийн зөрчилд ногдох 205,870,935,76 төгрөгийн нөхөн татвар 61,671,208,73 төгрөгийн торгууль *******,114,187,15 төгрөгийн алданги, нийт 308,356,402,64 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.О нарт холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч /ТУБ/ Д.Б, Б.О нар нь ****" ХХК-ийн 2009.01.01- ний өдрөөс 2012 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийж, 2022 оны 06 сарын 15 өдрийн №*** дугаартай Нөхөн ногдуулалтын акт"-аар татвар төлөгч ***** ХХК-д 5,850,056,996 төгрөгийн зөрчилд 467,757,758.76 төгрөгийн нөхөн татвар, 140,327,335.73 төгрөгийн торгууль, 93,551557.15 төгрөгийн алданги нийт 701,636,678.64 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
ТУБ нарын **** дугаартай Нөхөн ногдуулалтын акт"-ыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 10 сарын 21 өдрийн ******* дүгээр тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж" шийдвэрлэсэн ба Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг шалгаж шинэ акт гаргаагүй тул Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ." Гэж заасны дагуу Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2023 оны 03 сарын 24-ний өдөр дахин хуралдаж, ******* дугаар тогтоолоор *** дугаартай нөхөн ногдуулалтын актын 1-р зөрчилд буюу 2,875,501,800 төгрөгийн зөрчилд ногдуулсан 262,186,850 төгрөгийн нөхөн татвар, 78,656,055 төгрөгийн торгууль, 52,437,370 төгрөгийн алданги нийт 393,280,275 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 2,974,555,196 төгрөгийн зөрчилд ногдох 205,570,935.76 төгрөгийн нөхөн татвар, 61,671,280.73 төгрөгийн торгууль, *******,114,187.15 төгрөгийн алданги нийт 308,356,403.64 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулж, бууруулж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч ***** ХХК-ийн зүгээс Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч /ТУБ/ Д.Б Б.О нарын 2022 оны 06 сарын 15 өдрийн №*** дугаартай Нөхөн ногдуулалтын акт"-ын Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 сарын 24 өдрийн ******* дугаар тогтоолын хэвээр үлдээсэн хэсгийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
1.Хоёрдугаар зөрчилд 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, 17 дугаар зүйлийн 17.2.5, 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсгийг тус тус үндэслэн 1,048,557,298 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, 100,000,000 төгрөгийн үнэ бүхий моторын цех борлуулсны орлогоос 2 хувийн албан татвар суутган авч төсөвт төлөөгүй хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 1-рт нөхөн ногдуулалтын актад дурдсан 100,000,000 төгрөгийн моторын цех гэдэг нь улсын бүртгэлд бүртгэлгүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх боломжгүй балгас болсон амбаар байсан бөгөөд үүнийг ТУБ нар шалгаж, харгалзан үзээгүй, албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй, 2-рт нөхөн ногдуулалтын актад дурдсан 1,048,557,298 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн тухайд манай компани нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татварыг 2011 оны 01 улиралд буруу тооцож, бага дүнгээр төлсөн байсныг 2012 оны 1-р улиралд залруулж, тухайн үедээ үндсэн дүнгээр нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татварыг суутган төлсөн, одоо татварын өр төлбөргүй болно. ТУБ нарт үүнийг бид хяналт шалгалтын явцад тайлбарласан боловч харгалзан үзээгүйгээс гадна 2008 оны Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.6-д заасан "нэг орлогод 2 буюу давхар татвар ногдуулахгүй" гэсэн татварын зарчим, хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Гуравдугаар зөрчилд 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2011 онд 1,048,557,28 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, 100,000,000 төгрөгийн моторын цех борлуулсны орлогод, 2012 онд 6*******,440,600 төгрөгийн хөрөнгийг "***" ХХК буюу харилцан хамаарал бүхий этгээдэд үнэгүй буюу балансын дүнгээр шилжүүлсэн орлогод НӨАТ ногдуулан төлөөгүй хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзжээ. 2012 онд 6*******,440,600 төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг "***" ХХК-д ямарваа нэгэн хэлцлийн хүрээнд шилжүүлээгүй, мөн 2012 оны 4-р улирлын тайлан дээрээ балансын дүнгээс хассан боловч 2013 оны 1-р улиралд эргүүлэн блансдаа залруулан тусгасан байдаг, 2-рт нөхөн ногдуулалтын актад дурдсан 1,048,557,298 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн тухайд манай компани нь НӨАТ-ын 10 хувийг 2011 оны 01 улиралд буруу тооцож, бага дүнгээр төлсөн байсныг 2012 оны 1-р улиралдаа залруулж, тухайн үед үндсэн дүнгээр нь НӨАТ-ыг суутган төлсөн байдаг. Мөн манай компанид НТГ-ын ТУБ нар 2013.04.25-ны өдрийн ******* тоот ТУБ-ын акт, уг актыг дахин гаргасан 2020 оны 09 сарын 15 өдрийн **** дугаартай нөхөн ногдуулалтын актад уг зөрчлийг оруулан тооцсон байсан бөгөөд ТУБ нарт үүнийг бид хяналт шалгалтын явцад тайлбарласан боловч харгалзан үзээгүйгээс гадна 2008 оны Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.6-д заасан "нэг орлогод 2 буюу давхар татвар ногдуулахгүй" гэсэн татварын зарчим, хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн тухайд 2008 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, 2019 оны Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар татварын хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байхаар тус тус заасан ба Татварын ерөнхий хууль Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд "2020 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно." гэж заасан. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн ТУБ Д.Б Б.О нарын 2022 оны 06 сарын 15-ны өдрийн №*** тоот нөхөн ногдуулалтын акттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан 4 жилээр тооцох бөгөөд нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил нь 2010, 2011, 2012 онуудад хамаарах зөрчил учраас татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн 2013 оны *** тоот ТУБ-ын дүгнэлтийг цагдаа, прокурорын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж "гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэл"- ээр 2013.12.02-ны өдрийн ******* дугаартай Нийслэлийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хаасан байсан ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3, 79.4, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 дахь хэсгүүдэд тус тус зааснаар НПГ-ын 2013.12.02-ны өдрийн прокурорын тогтоол гарснаар дахин шинээр тоологдож эхэлсэн бөгөөд уг хугацаанаас тооцоход хөөн хэлэлцэх хугацаа нь 2008 оны Татварын ерөнхий хуулиар 2018.12.02-ны өдөр, 2020 оны Татварын ерөнхий хуулиар 2017.12.02 өдөр тус тус алинаар дууссан байхад дээрх нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь 2019 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 102.785.467.88 төгрөгний торгууль, алдангийн тухайд нөхөн ногдуулалтын актын Хавсралт ***** ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо"-нд бичигдсэн нийт 61,671,280.73 төгрөгний торгууль, нийт *******,114,187.15 төгрөгний алданги нийт 102,785,467.88 төгрөг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь заалтуудад заасны дагуу өршөөлд хамрагдах ёстой байсан боловч нөхөн ногдуулалтын актаар хасаж тооцоогүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Дээрх үндэслэлүүдээр уг нөхөн ногдуулалтын акт нь үгүйсгэгдэж байгаа тул Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Б, Б.О нарын 2022 оны 06 сарын 15 өдрийн **** дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:**** ХХК нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компани. Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Онар 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдол төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр * дугаартай нөхөн***** ногдуулалтын акт тавьсан.**** ХХК-ийн зүгээс нөхөн ногдуулалтын актын хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ******* дүгээр тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж дахин шалгуулахаар Дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэсэн. Дээд шатны татварын байгууллага нь Нийслэлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын хяналт шалгах арга зүйн газар маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг шалгаж шинэ акт гаргах шаардлагагүй гэж үзэж Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т заасны дагуу татварын албаны шинэ актын дагуу Маргаан таслах зөвлөлөөр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж ******* дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны актын 1 дүгээр зөрчил буюу 2,275,501,800 төгрөгийн зөрчилд оногдох 262,186,850 төгрөгийн нөхөн татвар, 76,656,055 төгрөгийн торгууль, 52,437,370 төгрөгийн алданги нийт 393,280,275 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин 2,974,555,196 төгрөгийн зөрчилд холбогдох 205,570,935.76 төгрөгийн нөхөн татварт 61,671,280.73 төгрөгийн торгууль *******,114,184.15 төгрөгийн алданги нийт 308,356,403.64 төгрөгийг төлүүлэх нөхөн ногдуулалтын актын зөрчлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2006 оны ААНОАТ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1, 17 дугаар зүйлийн 17.2.5, 21 дүгээр зүйлийн 21.6 дугаар заалтуудыг үндэслэн 1,048,557,298 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, 100 сая төгрөгийн үнэ бүхий моторын цех борлуулсны орлогоос 2 хувийн албан татвар суутгаад авч төлөөгүй. Энэ хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзсэн байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь 100 сая төгрөгийн үр дүн моторын цех гэдэг зүйл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй зүйл байдаг. 1,048,557,298 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн 2%-ийг төлөөгүй гэдэг асуудлаар 2011 оны 1 дүгээр улиралд буруу тооцож бага дүнгээр төлсөн. 2012 оны 1 дүгээр улиралд залруулж 1 тэрбум 48 сая төгрөгийнхөө 2 хувийг дараа нь төлсөн. Төлсөн баримтууд нь нотлох баримтаар авагдсан.
3 дугаар зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн нэг 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 16 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус үндэслэн 2011 онд 1,048,557,298 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, 100 сая төгрөгийн моторын цех борлуулсны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх байсныг төлөөгүй гэдэг асуудал яригддаг.
2012 онд 6*******,440,600 төгрөгийн үндсэн хөрөнгийг *** ХХК буюу харилцан хамааралтай этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлж нэмэгдсэн өртгийн албан татвар төсөвт төлөөгүй зөрчсөн гэдэг. *** ХХК 2011 онд гадаадын хөрөнгө оруулалттай компани байсан. 2012 онд энэ компанийг Х.Г******* хувьцааг нь худалдан авч одоогийн үндэсний компани болсон. Үүнтэй холбоотойгоор компани ажилчид өөрчлөгдөж, засаглал нь өөрчлөгдсөн. Ийм нөхцөл байдалтай холбоотойгоор *** ХХК 2012 оны 4 дүгээр улиралд балансаасаа хассан боловч 2013 оны 1 дүгээр улиралд балансаасаа эргүүлж залруулга хийгээд өөрийнхөө үндсэн хөрөнгө дээр бүртгэсэн асуудалд байгаа.
*** ХХК тухайн үед нягтлан бодогчийн алдаатай асуудлаас болоод асуудал үүссэн болохоос *** компани болон**** компанийн хооронд эд хөрөнгө худалдах, үндсэн хөрөнгөө худалдах гэрээ хэлцэл хийгдээгүй, анхан шатны баримтууд огт байхгүй. 1,048,557,290 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн НӨАТ-ын 10%-ийн асуудал ярьдаг. Үүнийг мөн 2011 оны 1 дүгээр улиралд нь буруу тооцож бага дүнгээр төлсөн байсныг 2012 оны 1 дүгээр улиралд залруулж тухайн үед НӨАТ-ыг дараа нь эцэслээд төлсөн.**** компани нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Нийтийн тээврийн үйл ажиллагаа гэдэг маань Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг онцлогтой үйлчилгээ. Гэтэл**** компанийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтүүд хийгээд явж байгаа. Үндсэн хөрөнгө 1 тэрбум 48 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн 10 хувийг дараа нь тайлангаа залруулаад төлчихсөн.
Татварын эрх зүйн зарчмын хувьд нэг татварыг давхардуулан ногдуулахгүй гэдэг үндсэн зарчимтай. Бид нар татвараа төлчхөөд байхад татварын байцаагч нар хяналт шалгалт хийгээд төлөөгүй байна, төл гэж байгаа нь давхар татвар ногдох үндсэн зарчмыг зөрчиж байна. Хяналт шалгалт 2009 оны 01 сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хяналт шалгалт хийгдсэн. 2022 онд нөхөн ногдлын акт гарчихсан. Үндсэндээ 10 жилийн дараа гарч байгаа асуудал байгаа. Үүн дээр татварын хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. 2008 оны Татварын ерөнхий хуулиар татварын хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байсан бол 2020 оноос мөрдөгдөж эхэлж байгаа Татварын ерөнхий хуулиар татварын хөөн хэлэлцэх хугацаа нь 4 жил болчихсон. Энэ нөхөн ногдлын актын хугацааг нь хараад үзсэн ч гэсэн 10 жилийн дараа нөхөн ногдлын акт тавьж байгаа нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн асуудал байна гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд татварын хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг зохицуулж өгсөн. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөл гомдол гаргасан тогтоол гаргах хүртэл, шүүхэд гомдол гаргасан эсвэл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа эцсийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэсэн зохицуулалт байгаад байгаа. Байцаагч нарын тавиад байгаа асуудал 2012 онд Нийслэлийн татварын газрын өөр байцаагч нар хяналт шалгалт хийгээд татварын улсын байцаагчийн дүгнэлт гэдэг зүйл гаргаад Улсын мөрдөн байцаах газар шалгачихсан. Шалгагдаад прокурорын байгууллагын тогтоол гарсан. 2013 оны 12 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дугаар тогтоол гарсан. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Эцсийн шийдвэр нь хэзээ гарсан бэ гэвэл 2013 оны 12 дугаар сард ******* дугаар тогтоол гарчхаад байгаа. Тасалдсанаас хойш хөөн хэлэлцэх хугацаа нь тоолно гэсэн нарийн зохицуулалт байгаа. Энэ заалтаасаа харвал мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл дээр хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг "бид нар тэр ******* дугаар тогтоолыг 2020 онд мэдсэн" гэдэг асуудлыг хуульд тавиагүй. Эцсийн шийдвэр гарсан бол гарсан хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг агуулгатай. Тэгэхлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байна.
3 дугаарт, нөхөн ногдуулалтын акттай холбоотой торгууль, алданги нийлээд 102,785,465.88 төгрөгийн торгууль, алданги байгаа. Энэ нь 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөх үндэслэл байсан. Үүнийг мөн татварын албан байцаагч нар хэрэгжүүлээгүй нь үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр * ХХК, *" ХХК-и***йг түүний эд хөрөнгө, авлага, бусдад төлөх төлбөрийн хамт худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж 2,875,501,800.00 төгрөгийн өртөг бүхий хувьцааг 2,621,868,500.00 төгрөгөөр худалдсан, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хувьцааны эрх шилжүүлэх гэрээ хийсэн боловч албан татвар төлөхөөс зайлсхийж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д "Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:", 7.3.1-д "үйл ажиллагааны орлого;" 8 дугаар зүйлийн 8.1-д "Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно.", 8.1.3- д "хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого;", 16 дугаар зүйлийн 16.8-д "Хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ, болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хасаж тооцно.
Энэ заалтад тухайн хуулийн этгээдийн гаргасан өөрийнх нь хувьцаа, бусад үнэт цаас хамаарахгүй", 21 дүгээр зүйлийн 21.1-д "Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө" гэж заасан атлаа татвар ногдох орлогоос хасагдах зардлыг хасаж тооцоогүй гэж гомдол гаргажээ.
Мөн 2010 оны 12 дугаар сарын 30-ны "***" ХХК-ийг түүний эд хөрөнгө, авлага, бусдад төлөх төлбөрийн хамт худалдах, худалдан авах тухай гэрээний 5.1-д Талууд худалдах, худалдан авахаар тохиролцсон Сонгино хайрхан дүүргийн 20 хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байр, "***" ХХК /Улсын бүртгэлийн дугаар *****, регистрийн дугаар ****/ болон түүний эд хөрөнгө, авлага, бусдад өгөх төлбөрийг 3,500,000,000.00/ гурван тэрбум таван зуун сая/ төгрөгөөр үнэлэхээр тохиролцов, 5.2 "Төлбөрийг Компаний эрх шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд төлбөрийг 100 хувь шилжүүлнэ" гэж заасан заалтыг үндэслэсэн.
Татвар төлөгчөөс хувьцаа худалдан авсан үнэ болон худалдан авахтай холбоотой баримт шаардахад менежментийн хувьчлалаар авсан гэсэн хариу өгсөн бөгөөд баримт байхгүй тул хасагдах зардал тооцох боломжгүй байсан, 1.2 Тайлбар: 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "****" ХХК, "***с" ХХК-ийг түүний эд хөрөнгө, авлага, бусдад төлөх төлбөрийн хамт худалдах, худалдан авах тухай гэрээнд дурдсан 1,048,557,298.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, 100,000,000.00 төгрөгийн моторын цех борлуулсны орлогоос тус тус 2 хувийн албан татварыг суутган авч төсөвт төлөөгүй зөрчил нь санхүүгийн тайлан, прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа.
Татварын албаны Татварын удирдлагын нэгдсэн системд төлөлт бүртгэгдээгүй, баримтаар нотлогдохгүй байна. Татвар төлөгч нь үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт гээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлсөн баримт ирүүлсэн. /Банкны гүйлгээний жагсаалт хавсаргав./ 1.3 Тайлбар: 2011 онд 1,048,557,298.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, 100,000,000.00 төгрөгийн моторын цех борлуулсан борлуулсны орлогод, 2012 онд 6*******,440,600.00 төгрөгийн хөрөнгийг "***" ХХК буюу харилцан хамаарал бүхий этгээдэд үнэгүй буюу балансын дүнгээр шилжүүлсэн нь тухайн оны санхүүгийн тайлан, хөрөнгө шилжүүлсэн анхан шатны баримтаар нотлогдсон. Татварын тайланд тусгаагүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэсэн гомдолд тайлбар: 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн татварын газрын *** тоот бичгийн дагуу Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** тоот тогтоолыг 2013 оноос 2020 он хүртэл Нийслэлийн татварын газрын архивын бүртгэлд бүртгэгдээгүй буюу өөрөөр хэлбэл ирүүлээгүй нь 2022 оны 04 сарын 29-ны албан бичгээр тогтоогдож байна. Прокурорын тогтоол нь татвар ногдуулалт, төлөлт, тайлагналтай холбоотой зөрчлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй шалтгаанаар уг зөрчилд хяналт шалгалт хийх томилолт олгогдсон.
Мөн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга мөрдөж эхэлснээс хойших хугацаанд гардаж авсан Прокурорын тогтоолтой дүгнэлтийг захиргааны акт болгохдоо Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд "2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 он 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно." гэж заасныг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт "Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана." гэж заасныг үндэслэсэн болно. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 1-д "Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй." гэж заасны дагуу нөхөн ногдуулалт хийх хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т "Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ", 79.7-д "хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно", Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д "Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно" гэж тус тус заасан байдгийг үндэслэсэн болно.
Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль, алдангийн тухай гомдолд тайлбар: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлээгүй гэдэг тайлбарын хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, холбогдох торгууль, алдангийг буюу нөхөн ногдуулалтыг төлөхөө илэрхийлсэн тохиолдолд уг хуульд хамруулж шийдвэрлэх боломжтой. Нөхөн ногдуулалтын актаа зөвшөөрөлгүй маргаж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. гэжээ.
6.Хариуцагч Б.Ошүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:**** компанийн 2009 оны 01 сарын 01-нээс 2012 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны иж бүрэн шалгалтыг миний бие О.О, Д.Б байцаагч бид 2 шалгаж үзээд 2022 оны 06 сарын 15-ны өдрийн нөхөн ногдуулалтын акт тавьсан. 2010 оны 12 сарын 31 өдөр Х******* ХХК**** компанитай түүний эд хөрөнгө, авлага, бусдад төлөх төлбөрийн хангах худалдах, худалдан авах гэрээнд дурдсан 1 тэрбум 48 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, 100 сая төгрөгийн моторын цех борлуулсны орлогоос тус тус 2 хувийн албан татварыг суутгаж авч төлөөгүй зөрчил нь санхүүгийн тайлан, прокурорын тогтоол, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системд төлөлт нь бүртгэгдээгүй, баримтаар нотлогдохгүй байсан учраас үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн татвар төлөөгүй гэж үзэж актаа тавьсан. Тухайн үед нь хариуцаж байсан нягтлан бодогч, гүйцэтгэх захирал н.Х нараас баримтыг шаардсан гаргаж өгөөгүй. Бид нар мэдэхгүй байна, тухайн үед бид нар хариуцаж байгаагүй гэдэг тайлбар хэлдэг. Бид архиваас гаргаж авч, байгаа нотлох баримтын хүрээнд 2 хувийн татвар төлөгдөөгүй байна үзсэн. Татварын системээс шүүгээд үзэхээр үл хөдлөх хөрөнгийн эд хөрөнгийн албан татвар төлсөн баримтуудыг нягтлан нь гаргаж өгсөн. 2 хувийн татвар төлсөн баримтыг гаргаж өгөөгүй.
Дараагийн асуудал 100 саяын моторын цех, 1 тэрбум 48 сая төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн борлуулсны орлого. Танайх үйл ажиллагааны чиглэл чинь автобусны чиглэл тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгө өөрөө зарж борлуулсан бол НӨАТ-ын татвар ногддог хуультай. Хуулийн заалтуудыг доор дурдсанаар бичээд тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу бичсэн байна.
2012 онд 6******* сая төгрөгийг *** компанид шилжүүлсэн гээд байгаа нь санхүүгийн тайлан, Сангийн яамд баталгаажсанаар нотлогдож байгаа. Сая нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2013 оны жилийн эцсийн тайлан дээрээ манайх буцаагаад *** компани руу шилжүүлээд авсан гэж байна. Энэ нь татварын шалгалтын гомдол байхгүй байсан учраас арагш нь хөөж үзэж татаж авчирч буцаагаад шилжүүлсэн байна гэж үзэх үндэслэлгүй байсан.
Тайлан, үл хөдлөх хөрөнгийн татварыг үзэж, ярилцлага хийж үзээд энэ нь гарцаагүй гэмт хэргийн шинжтэй байж магадгүй гээд дүгнэлт бичдэг. Акт, дүгнэлт хоёрыг бичсэн. Танайх тэр тухай баримтаа гаргаж өгөөгүй. Өөрсдөө хариуцлагагүй хандаж үүргээ биелүүлээд байж өнгөрсөн хойно нь баримт гаргаж өгөөд эрхээ эдлэх гээд байгаа чинь ёс зүйгүй байна. гэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Нийслэлийн татварын газрын **** тоот бичгийн дагуу Нийслэлийн прокурорын газарт 2013 оны 12 дугаар сарын 02-ын өдрийн ******* дүгээр тоот тогтоолыг тухайн тогтоол гарснаас хойш манай Нийслэлийн прокурорын газарт энэ тухай мэдэгдээгүй. Мөн тогтоолыг манай байгууллага 2020 оны 09 сарын Нийслэлийн татварын газрын албан хүсэлт бүртгэгдээгүй буюу өөрөөр хэлбэл ирүүлээгүй нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний албан бичгээр тогтоогдож байна. Мөн Татварын ерөнхий хуулийг шинэчлэн найруулгыг мөрдөн эхэлснээс хойш хугацаанд гардаж авсан прокурорын тогтоолтой захиргааны акт болохдоо Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын 7 дугаар зүйлд 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль шинэчилсэн найруулгад заасны дагуу тогтооно. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан бол эсхүл хууль хяналтын байгууллагаар хяналт шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гаргах хүртэл хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Манайх уг албан бичгийг 2023 оны 12 сарын 18-ны өдрийн тогтоолоор гардаж авсан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс ... Маргаан бүхий хяналт шалгалтын ажиллагаанд татварыг давхардуулан оногдуулахгүй гэсэн зарчим алдагдсан, татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад акт үйлдсэн нь үндэслэлгүй, маргаан бүхий зөрчлүүдтэй холбоотой торгууль, алданги нь өршөөлийн тухай хуульд хамрагдахаар байхад өршөөлийн хуульд хамруулаагүй нь үндэслэлгүй. гэж, хариуцагч нараас ... Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг мэдсэн даруйдаа маргаан бүхий хяналт, шалгалтыг явуулсан бөгөөд татварын хяналт шалгалттай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй мөн хяналт, шалгалт нь хууль, тогтоомжийн дагуу явагдаж маргаан бүхий захиргааны актыг үйлдсэн. гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч**** ХХК-аас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актаас Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,974,555,196,00 төгрөгийн зөрчилд ногдох 205,870,935,76 төгрөгийн нөхөн татвар 61,671,208,73 төгрөгийн торгууль *******,114,187,15 төгрөгийн алданги, нийт 308,356,402,64 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Хариуцагч нар нь Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай ******* дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн **** дугаар томилолттойгоор нэхэмжлэгч**** ХХК-ийн 2009, 2010, 2011, 2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт, шалгалтыг хийжээ.
5.Дээрх хяналт шалгалттай холбоотойгоор хариуцагч нар нь маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №*** дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.
6.Маргаан бүхий дээрх захиргааны актаар нэхэмжлэгч**** ХХК-ийг 3 төрлийн зөрчлийг гаргасан гэж үзэж, 467,757,785.76 төгрөгийн нөхөн татвар, 140,327,335.73 төгрөгийн торгууль, 93,551,557.15 төгрөгийн алданги, нийт 701,636,678.64 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоожээ.
7.Нэхэмжлэгч**** ХХК-аас маргаан бүхий дээрх Нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.
8.Нэхэмжлэгчийн дээрх гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн**** ХХК-ийн гомдлын тухай ******* дугаар тогтоолоор шийдвэрлэжээ.
9.Дээрх тогтоолоор 1.Татварын ерөнхий хууль /2008/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.6, 15 дугаар зүйлийн 15.4, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10.1, 10.2, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2, 182 дугаар зүйлийн 1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1.4, 17 дугаар зүйлийн 17.2.5, 21 дүгээр зүйлийн 21.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1., 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн **** дүгээр нөхөн ногдуулалтын актаар 5,580,056,996.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 467,757,785.76 төгрөгийн нөхөн татвар, 140,327,335.73 төгрөгийн торгууль, 93,551,557.15 төгрөгийн алданги, нийт 701,636,678.64 төгрөгийн төлбөрөөс 2,875,501,800.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 262,186,850.00 төгрөгийн нөхөн татвар, 78,656,055.00 төгрөгийн торгууль, 52,437,370.00 төгрөгийн алданги, нийт 393,280,275.00 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 2,974,555,196.00 төгрөгийн зөрчилд ногдох 205,570,935.76 төгрөгийн нөхөн татвар, 61,671,280.73 төгрөгийн торгууль, *******,114,187.15 төгрөгийн алданги, нийт 308,356,403.64 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилсүгэй. гэжээ.
10.Нэхэмжлэгч**** ХХК-аас маргаан бүхий 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №*** дугаар нөхөн ногдуулалтын актыг дээрх Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн өөрчилсөн дүнгээр буюу 308,356,403.64 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
11. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн**** ХХК-ийн гомдлын тухай ******* дугаар тогтоолоор маргаан бүхий татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар компанийн хувьцааны эрх шилжүүлэхтэй холбоотой албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх 2,875,501,800.00 төгрөгийн зөрчилд холбогдох 262,186,850.00 төгрөгийн нөхөн татвар, 78,656,055.00 төгрөгийн торгууль, 52,437,370.00 төгрөгийн алданги, 393,280,275.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
12.Нэхэмжлэгч**** ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эд хөрөнгө, авлага, бусдад төлөх төлбөрийн хамт худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу 1,048,557,298.00 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, 100,000,000.00 төгрөгийн моторын цех борлуулсны орлогоос 2 хувийн албан татварыг суутган авч төлөөлгүй байна.
13.Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татварыг суутган авч төлөөлгүй болох нь татварын удирдлагын нэгдсэн системээр тогтоогджээ.
14.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 10 дугаар зүйлийн 10.1.Албан татвар төлөгчийн хөрөнгө борлуулсны дараахь орлогод албан татвар ногдоно, 10.1.1.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого, 17 дугаар зүйлийн 17.2.5.үл хөдөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар, 21 дүгээр зүйлийн 21.6.үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг суутгагч ногдуулан суутган авч, уг хөрөнгийг борлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ. гэж тус тус заажээ.
15.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь 2 хувийн албан татварыг суутган авч төсөвт шилжүүлэх үүрэгтэй байна.
16.Нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан үйл баримттай маргаагүй бөгөөд 2 хувийн албан татварыг төлсөн, төлөөгүй гэж маргаж байх бөгөөд төлөөгүй болох нь маргаан бүхий хяналт шалгалтаар тогтоогдсон байна.
17.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг, 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна, 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж тус тус заасан бөгөөд дээрх хуулиудын дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
18. Нэхэмжлэгч**** ХХК нь 2012 онд 6*******,440,600.00 төгрөгийн хөрөнгийг *** ХХК буюу харилцан хамаарал бүхий этгээдэд үнэгүй буюу балансын дүнгээр шилжүүлжээ.
19.Дээрх үйл баримт нь анхан шатны баримт болон *** ХХК-ийн 2012 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлангаар тогтоогдсон байна.
20.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг, 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна, 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж тус тус заасны дагуу мөн *** ХХК-д шилжүүлсэн 6*******,440,600.00 төгрөгийн хөрөнгөд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан хариуцагч нарын шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.
21.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт,1.1.Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 4 дүгээр зүйл.Ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх, 4.3.Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ., 10 дугаар зүйл.Хууль хэрэглэх журам, 10.1.Энэ хуулийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна. гэж тус тус заажээ.
22.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гаргасан захиргааны зөрчил нь өршөөлийн хуульд хамрагдаж, өршөөгдөхөөр байна.
23.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч**** ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн зөрчлүүд нь 2010, 2012 оны зөрчлүүд байх тул дээрх зөрчлүүдтэй холбоотой торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулах нь зүйтэй байна гэж үзэв.
24.Тодруулбал, маргаан захиргааны актын Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор үлдээсэн 2,974,555,196.00 төгрөгийн зөрчилд ногдох 205,570,935.76 төгрөгийн нөхөн татвар, 61,671,280.73 төгрөгийн торгууль, *******,114,187.15 төгрөгийн алданги, нийт 308,356,403.64 төгрөгийн төлбөрөөс торгууль, алданги болох 102,785,468 төгрөгийг өршөөлийн хуульд хамруулж, хүчингүй болгож, зөрчилтэй холбоотой нөхөн татвар болох 205,570,935.76 төгрөгийг нэхэмжлэгч**** ХХК-аар төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
25.Нэхэмжлэгчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд;
26.Татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 1-д Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. гэж заасны дагуу нөхөн ногдуулалт хийх хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахааргүй байна.
27.Тодруулбал, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасныг үндэслэл болгосон байна.
28.Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.Ц Б.М нар тус компанийн 2009-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 7,644,440,500.00 төгрөгийн зөрчилд *** дугаартай татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/489 тоот албан бичгээр Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ.
29.Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Э.Нэмэхжаргал мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэрэгсэхгүй болгох санал гаргаж прокурорт хүргүүлснээр Нийслэлийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн **** дүгээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан *** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
30.Дээрх прокурорын тогтоолыг Нийслэлийн татварын газрын дарга Б.Ц******* 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар албан бичгийг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон Прокурорын тогтоолыг хүлээн авсан нь тогтоогдож байна.
31.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга мөрдөж эхэлснээс хойших хугацаанд гардан авсан прокурорын тогтоол бүхий дүгнэлтийг захиргааны акт болгоход Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн татварын хяналт шалгалттай холбоотой татварын хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хугацааны тасалдлыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу тогтооно гэж заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохоор байна.
32.Түүнчлэн Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.4-т Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн дүгнэлт гарч цагдаагийн байгууллагад шилжүүлсэн өдрөөс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Прокурорын тогтоол гарч, түүнийг гардан авсан өдрийг хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж тоолохоор байна.
33.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн хариуцагч нар нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа татварын хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.
34.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч**** ХХК-аас Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актаас Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,974,555,196,00 төгрөгийн зөрчилд ногдох 205,870,935,76 төгрөгийн нөхөн татвар 61,671,208,73 төгрөгийн торгууль *******,114,187,15 төгрөгийн алданги, нийт 308,356,402,64 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгээс торгууль, алданги болох 102,785,468 төгрөгийг хүчингүй болгож, 205,570,935.76 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 17 дугаар зүйлийн 17.2.5, 21 дүгээр зүйлийн 21.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг тус тус баримтлан**** ХХК-аас Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актаас Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тогтоолоор бууруулсан дүнгээс үлдэх буюу хэвээр үлдээсэн 2,974,555,196,00 төгрөгийн зөрчилд ногдох 205,870,935,76 төгрөгийн нөхөн татвар 61,671,208,73 төгрөгийн торгууль *******,114,187,15 төгрөгийн алданги, нийт 308,356,402,64 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгээс торгууль, алданги болох 102,785,468 төгрөгийг хүчингүй болгож, нөхөн татвар болох 205,570,935.76 төгрөгт холбогдох хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.